http://www.zoofirma.ru/

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тавьсан Монгол Улсын түүх, соёлын дурсгалт газруудын харуул хамгаалалт, засвар үйлчилгээ ямар түвшинд байгаа болон Эрдэнэ зуу хийдийн өнөөгийн байдлын талаарх асуулгын хариуг баасан гаригийн үдээс хойш их чуулган дээр сонсгов.
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд түүний асуулгад хариулсан. Манай улсын нутаг дэвсгэрдээр 1000 гаруй чулуун зэвсгийн бууц суурин, 600 орчим хүн чулуу, 600 орчим буган чулуун хөшөө, 300 орчим хот суурины ор үлдэц, 200 гаруй хадны зурагтай томоохон дурсгалт газар, 500 гаруй хиргис үүр, 110 гаруй тайлгын онгон, 200 гаруй бичээс бүхий хөшөө дурсгал, 941 сүм хийдийн үлдэгдэл, туурь судлагдаж бүртгэгдсэн байна.


Эдгээрээс Засгийн газрын тогтоолоор 175 дурсгалыг улсын хамгаалалтад, 275 дурсгалыг аймаг, нийслэлийн хамгаалалтад авчээ. “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөр”-ийг 2008-2015 онд хэрэгжүүлэхэд 13.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Хөтөлбөрийн хүрээнд соёлын өвийг сэргээн засварлах төвийг байгуулж, мэргэжилтнүүдийг бэлтгэж буй гэнэ.Эрдэнэ зуу хийдийн тухайд музей нь 19 хүний орон тоотой, 7909 үзмэртэй, түүний 117 нь “түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл” юм байна.Нийт үзмэрийн 25.8 хувь нь үзүүлэгт, 69 хувь нь сан хөмрөгт, таван хувь нь Лавиран сүмд буюу Эрдэнэ зуу хийдэд байгаа аж. Эрдэнэ зуу хийдийн хамгаалалтыг сайжруулах, сэргээн засварлах ажлыг Соёлын өвийг хамгаалах тухай шинэчлэн найруулж баталсан хуулийн хүрээнд хийх юм байна.
Дээрх музейг улсын чанартай болгохоор төлөвлөжээ.Үүний дараа гишүүд зарим зүйл асуув. Хүн чулуунуудыг хэрхэн хамгаалах, нутгийн ард иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх, үндэсний брэнд бий болгох, Ховд аймагт байдаг бага ястнуудын бий биелгээ зэрэг биет бус соёлын өвийг уламжлуулах, монголчуудын өөрийн онцлог бүхий адууны соёлыг түгээн сурталчлах гэх мэт саналыг гишүүд хэлжээ. Пүрэв гаригт болсон “Соёл ба хөгжил” үндэсний чуулганы үеэр үндэсний болон орон нутгийн брэндийн талаар хөндсөн байна. Биелгээ зэрэг биет бус соёлын өвийг хамгаалах, уламжлуулахталааранхаарчбайгаа, аяллыналтанцагирагбийболгонзамхарилцаа, дэд бүтэц, үйлчилгээг нь сайжруулах, шаардлагыг өндөрсгөх, бүс нутагт хамтын уялдаатай шийдвэрийг гаргаж байх талаар бодлого боловсруулж байгаа гэдгээ салбарын сайд нь хэлэв. О.Баасанхүү гишүүн Монголын бахархалт шувуу болгон зарласан шонхор шувууг гадагш нь зарахыг хориглох санал гаргасан.
С.ТУУЛ