http://www.zoofirma.ru/

Монголын бөөгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн Зайран Хурцжавхлангийн 2013 оны шинэ жилийн цэнгүүнд МБНЭ-ийн удирдлага урилгаар оролцсон билээ. Жилд дутам өөрсдийн эгнээгээ мянга орчим хүнээр тэлдэг Зайран Хурцжавхлан нь “Язгуур шүтээн” бөөгийн холбоог байгуулсан байдаг.
“Язгуур шүтээн” бөөгийн холбоо нь тэнгэр шүтлэгтэй хүмүүсийн нэгэн хүсэл, зорилго доор сайн дураараа нэгдэн эвсэж байгуулагдан ажиллаж өнөөдөр 5800 гаруй гишүүд, шавь бүхий тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болжээ. Монголдоо хамгийн олон бөөгийн шавь бүхий байгууллага юм.
Тус холбоо нь халх сахиусыг ёс, дэг жаягаар залан тухлуулж, уул, ус, лус савдгийг аргадан тахих зэрэг бөөгийн бүхий л ёс заншлыг бусдад түгээн дэлгэрүүлж танилцуулах зорилготой ажээ.
Шинэ жилийн цэнгүүнд МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан баяр хүргэж үг хэллээ.
Монгол бөөгийн байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэж, Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар шагнасныг гардуулсан байна. Шинэ жилийн цэнгүүний үйл ажиллагаа сайхан болж өнгөрлөө.