http://www.zoofirma.ru/

АНУ-ын антропологийн холбооны ерөнхийлөгч асан, эрдэмтэн Фрэнсис Л.К.Сүгийн нэрэмжит шагналын эзнээр Антропологийн ухааны профессор, Массачусетсийн Технологийн хүрээлэнгийн судлаач Буяндэлгэрийн Мандухай шалгарсан байна. Тэрээр “Tragic Spirits: Shamanism, memory, and gender in contemporary Mongolia” нэртэй бөөгийн шүтлэг коммунизмаас либерал капитализм руу шилжих явцад хэрхэн сэргэж буй тухай бичсэн номоороо тус шагналыг хүртсэн байна.


Б.Мандухай нь өнгөрсөн жилд Массачусетсийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх Хүмүүнлэг соёл урлаг, нийгмийн шинжлэх ухааны их сургуулиас Левитаны нэрэмжит хүмүүнлэгийн шагнал, 25 мянган ам. долларын судалгааны тэтгэлэг хүртэж байсан юм. Хүн судлалын салбарт чухал хувь нэмэр оруулсан шилдэг англи хэл дээрх номонд Зүүн Азийн Антропологийн нийгэмлэгээс Фрэнсис Л.К.Сүгийн нэрэмжит шагнал олгодог байна.