http://www.zoofirma.ru/

Алс холын замд аяны дөрөө харшуулан явсан, урд жилээс ярилцаж тохирч бэлтгэсэн аялал энэ хүрээд өндөрлөв. Төв аймгийн Лүн сумын нутагт амьдардаг Сайханаа, Туул гэдэг ах дүү малчны гэрт хоноглож аяны замаа дуусгаж байна. Эцэг нь Улсын сайн малчин Очироо гэж нутаг усандаа нэр хүндтэй хүн бий.


Өглөө эртлэн босоход тэртээ алсад орших уул, толгодыг мананд хүчигдаж, үлгэрийн юм шиг сайханыг сэтгэлд мэдрүүлж байлаа. Чихэнд талын монгол айл дууны ая эгшиглэх шиг болж, нүдэнд үүлэн дээгүүр дүүлж яваа мэт санагдав.
Өглөө эрт босвол нэгийг үзнэ гэдэг шиг Хөх тэнгэр, наран, манан, үүл, уул толгод, хээр тал үзэсгэлэнтэй сайхныг мэдрүүлнэ. Гэрийн арталд үүлэн солонго үүссэн нь амьдралдаа анх харсан сонихон үзэгдэл байлаа. Бодвол байгаль нэгийг хэлээ биз ээ. Төвийн өндөр уулсыг маш өндөрт нисч яваа онгоцноос хардаг бол монголдоо бид газар дээрээс энэ бүхнийг харан баясч, монгол хүн болж төрсөнөөрөө бахархана.

20210722_063743
20210722_063743
20210722_063746
20210722_063746
20210722_064127
20210722_064127
20210722_064153
20210722_064153
20210722_064812
20210722_064812
20210722_082036
20210722_082036
20210722_082828
20210722_082828
20210722_083053
20210722_083053
Previous Next Play Pause
20210722_063743 20210722_063746 20210722_064127 20210722_064153 20210722_064812 20210722_082036 20210722_082828 20210722_083053