http://www.zoofirma.ru/

Х. Батсайхан
Австрали улсад “Costco” салбар дэлгүүрээс “Riviera Farms” фермийн бууцай авч идсэн есөн хүн хий юм харах, дэмийрэх зэрэг шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгджээ. Энэ явдлын дараа тус улсын албанаас түгшүүр зарласан байна.


“Riviera Farms”-аас бууцайг хогийн ургамлаас болж бохирдсон байж магадгүй, өөр ямар ч ногоо бохирдоогүй гэж мэдэгджээ.
Шинэ Өмнөд Уэльс мужийн Хордлого мэдээллийн төвийн доктор Даррен Робертс “Хүн нас бараагүй нь сайн хэрэг. Гэхдээ олон хүн хордсон нь таагүй хэрэг. Хүмүүсийн зарим нь хий юм харж, дэмийрч байгаа” гэж “Sydney Morning Herald” сонинд өгсөн ярицлцлагадаа дурджээ.