"Бөө Мөргөлийн Зэлмэ"Тэнгэр Төвөөс зохион байгуулсан 2023 оны шинийн 15-ны өдөр галын их тахилга сайхан болж өндөрлөө.
Зон олон маань идэвхтэй ирэн их галын түүдэгэнд ажил үйлс амжилт бүтээлээ даатгалаа. Ирсэн зон олон удган зайрангууддаа баярлалаа.
Олон онгодууд чуулж зон олныхоо даалтыг хийж тэнгэрт мэдүүлж буян хишигээ түгээсэн тахилга маань үнэхээрийн сайхан боллоо.
Найман настай балчираас 80 настай буурлууд цуглаж нүд баясгам сайхан байлаа.
Анх улаачийн замд минь хөтөлсөн багш минь гэнэтийн бэлэг барьж ирсэнд нь их баярлаж омогшсон.
Зорьж ирсэн багш болон шавь Erheme Erhemee зайран нартаа талархлаа илэрхийлье.
Ирсэн зон олны минь юу санасан есөн хүсэл нь биелэх болтугай. хурай хурай хурай.
Мөн гэрэл зургуудыг минь мөнхөлж өгсөн....Хүннү гүрэн...ахдаа маш их баярлалаа
Ану Дарь