http://www.zoofirma.ru/

А. Менежмент, үйлчилгээ
Олон зуун сая хүнтэй хотыг метроны сүлжээг байгуулж, буудал болгоныг холбосон автобусны богино эргэлт бүхий үйлчилгээгээр хангасан байна. Миний мэдэхээр бол хотоос томоохон захуудыг гаргах шийдвэр гаргаснаас хойш нэг жилийн дотор бүгдийг нүүлгэн шилжүүлсэн байна. Ингэснээр автомашины түгжрэлийг илт багасгаж чаджээ.


Автомашины захуудын тоог цөөлж, орчин үеийн үйлчилгээний төв болон шинэчилсэн байна. Автомашины үйлчилгээний төвд бүх төрлийн сэлбэгийн худалдаа, үйлчилгээг нэгтгэн төвлөрүүлсэн байдал харагдана. Тэнд нийтийн болон цөөнхийн унаж хэрэглэдэг автомашины үйлчилгээ бүрэн байна.
Хүний амьдрал өдөр дутмын хүнс болон гэр аж ахуйн барааны үйлчилгээ чухал байр суурь эзэлдэг. Тэрбум олон зуун сая хүний хүнсний хэрэгцээг хангана гэдэг асар том асуудал билээ. Дэлгүүрүүдийг хүнсний хангамжаар тасралтгүй хангах, соёлтой үйлчилгээг нэвтрүүлж чаджээ. Нийтийн үйлчилгээний томоохон дэлгүүр, жижиглэн худалдааны “мухлаг”-уудын зөв зохистой байршил, сүлжээг хангасан байна.
Тухайн бүсэд амьдрагчдын шаардлагатай хувцас болон гэр ахуйн бараагаар хангах сүлжээг зөв хийснээр иргэдийн автомашин болон нийтийн тээврийн үйлчилгээний зохистой харилцааг зөв хийгдсэн нь харагдаж байна.
Бидний шоолон шүүмжлэдэг хятад улсад бидний суралцвал зохих олон зүйл цэцэглэн хөгжиж байна. Бид хөгжлийн зөв чиглэлээ тодорхойлоход тэдний менежментээс суралцах зүйл их байна.
Б. Гэр ахуйн дэлгүүрт
Энэ удаа гэр ахун барааны үйлчилгээний төвлөрсөн дэлгүүр Экей жишээ болгон та бүхэнд танилцуулж байна. Хотын амьдран суугчид амралтын өдрөө энэ дэлгүүрээр үйлчлүүлж, сонирхох дуртай. Дэлгүүр метро, автобус, таксины үйлчилгээгээр хангагдсан байна.
Эхний давхар үйлчлүүлэгчээ хүлээн авах, сонгосон бараагаа олноор авах хангамжийн газар, үйлчлүүлэгчдээ тооцоо хийх үдэх, бараа хадгалах байдаг. Нэг нь нөгөөдөө шилжин танилцах хэлбэрээр байрласан гэр ахуйн барааны төрөлжсөн үйлчилгээ байдаг. Шинэхэн ирсэн загварын бараатай танилцсаар дэлгүүрийн дунд хавьд ирэхэд үйлчлүүлэгчдийн хоолны үйлчилгээ угтана. Үйлчлүүлэгчдийн бараатай танилцах цаг хугацааг зөв тооцож үдийн хоолны үйлчилгээг байршуулжээ.
В. Тавилгын барааны захаар оров.
Бээжин хотын өмнө байрладаг гэрийн тавилганы дэлгүүр нүүлгэн шилжүүлээгүй үйл ажиллагаа явуулж байна. Захын машины зогсоол, гаднах дизайн өвөрмөц ажээ. Тавилгын дэлгүүрт дэлхийн хөгжлийн чиг хандлага бүгд харагдаж байгаач одоо хүмүүс өөрийн үндэсний онцлогыг тусгасан гэрийн тавилгыг сонгодог болон нь харагдана.
Энэ захаас, нэг цэгээс тавилгын иж бүрэн үйлчилгээг авч болохоор зохион байгуулжээ. Эндээс авсан бараагаа хаана ч хүргэж болохоор үйлчилгээ бэлэн болгожээ.
Бээжин хотын бүсүүдэд дэлхийд алдартай брендийн дэлгүүрүүдийн нэгдсэн сүлжээ дэлгүүрийг цогц байдлаар, барилгын хувьд дахин давтагдашгүй байдлаар хийсэн байдаг. Эдгээр төвүүд хотын өнгө зүсэнд чимэглэлээр ялгавартай харагдана. Хотын байршил болгонд өөрийн онцлог бүхий байдлаар тодорно.

2
2
3
3
4
4
5
5
6
6
7
7
8
8
9
9
zxc1392
zxc1392
Previous Next Play Pause
2 3 4 5 6 7 8 9 zxc1392