http://www.zoofirma.ru/

Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн тэргүүн, хурандаа Д.Жаргалсайхан энэ насны минь хичээл зүтгэлд хүндэтгэл үзүүлж тус холбооны МӨНГӨН ШОНХОР хүндэт тэмдгээр шагнан, Хөвсгөл далай ээжийг цэвэрлэх хогний машин авах аянд маань нэгдлээ.


Мөн тус эвлэлийн гишүүн, далай ээжийн хүү "ХОРЬДОЛ ЭЭЖ" жуулчны баазын захирал Б.Өлзийбаяр аяныг маань дэмжиж, хэл, хөл залган халуун сэтгэлтэй сайхан хүмүүстэй уулзуулж, учруулж байгаад миний бие баярлаж талархаад баршгүй билээ.