http://www.zoofirma.ru/

Саяхан Солонгост нэг хүнээс ийм үг сонслоо. Хэдэн солонгос судлаач, бизнесмэнүүд Монгол руу аялжээ. Тэд өмнө нь Монголд очиж үзээгүй юм байж. Тэгээд Монголд 10 хоноод (өнгөрсөн 11 р сард ) ирж л дээ. Миний танил тэднээс Монголд очсон сэтгэгдлийг нь асуужээ.

Тэднийг ахлаж явсан Их сургуулийн профессор өвгөн ингэж хэлжээ. "Ний нуугүй хэлэхэд солонгос залуучууд, оюутнуудыг Монгол руу олноор нь явуулж байх хэрэгтэй юм байна. Тэд улсаа буруу тийш нь хөтлөвөл, ард түмнээ бодохгүй бол ямар болдгийг нүдээрээ үзэг. Шулуухан хэлэхэд би ирээд Пак Жөнхи ерөнхийлөгчийн хөшөөн дээр очиж "биднийг зөв замаар хөтөлж улсаа үсрэнгүй хөгжүүлсэнд нь талархаж мөргөмөөр санагдсан. 1960 аад он гэхэд Монгол улс үйлдвэржиж байсан. Тэгэхэд манай улс маш ядуу, өлсгөлөнд нэрдвэгдсэн төрийн эргэлт гарч туйлдсан улс байсан юм шүү дээ. Энэ бүхнээс салгасан хүн бол Пак Жөнхи. Би Тэгү явж Пак Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлмээр байна" гэжээ... Миний танил ихэд ичсэн, харамссан өнгөөр надад шивнэх шахан ярьсан нь энэ... Тэгээд би бодлоо. Нээрээ л 1960 аад онд Пак Ерөнхийлөгч төрийн эргэлт хийж гарч ирсэн цэргийн хүн байсан. Тэр үед одоогийн БНСУ маш ядуу өлсгөлөнд нэрвэгдсэн улс байсан нь ч үнэн. Харин манай улс бол жинхэнэ үйлдвэржиж байсан. Тэгээд одоо яав, бүгд мэднэ. Бид үйлдвэрүүдээ дампууруулсан. Газрын баялгаа өнгөрсөн 32 жилд түүхийгээр нь Хятад руу зөөж эдийн засгийн хувьд нэг улсын хараат болсон. Өнгөрсөн 32 жилд бид ардчилал биш анархизм байгуулсан нь үнэн. Одоо үйлдвэрлэл ярьсан болгон ад үзэгдэж хавчигдаж байна. Ийм болохоор солонгос өвгөний хэлснээр "улсаа, ард түмнээ бодохгүй бол ийм болдог юм шүү " гэсэн муугийн жишээ болохоос өөр яах билээ... Ko

Цэдэнбалын Төмөрсанаа
·