http://www.zoofirma.ru/

Хөгжил дэвшил цаг хугацааны хэмнэл ажгуу. Хэдхэн жилийн өмнө 12 цаг зарцүүлдаг байсан аян зам, хурдны галт тэрэгний ачаар 5 цагт туулдаг болжээ. Үүнтэй адил хот, хоорондын автозамын сүлжээ эрчимтэй хөгжсөнөөр бид аяны замын цаг хугацаа тодорхойлогдох болжээ.
Эртээ цаг үед биднийг урд хөрштэй холбодог ганц зам тэмээн жин байсан гэдэг. Энэ зам бол эр зориг, тэсвэр хатуужил, амьдралын төлөө тэмцлийн зам байжээ. Цаг хугацаа их өөрчлөлтийг авчирч, одоо цагт бид аялал, жуулчлал, ажил үйлс, хамтарч ажиллах хоорондын харилцааны зам болжээ.


Энэ оны анхны Бээжин хүртэл аялал нисэх онгоц байсан. Улаанбаатараас Бээжин хүртэл нисэх онгоцоор 2 цаг аялаад хүрсэн бол энэ удаа газраар аялах аялал байлаа.
Улаанбаатар-Замын Үүдийн галт тэргэнд купенд суудал авав. Энэ удаа хүн ихтэй байсан тул хаалганы хажуу өрөө надад тохиов. Хаалган талын суудал байсан тул галт тэрэгний нолийн өрөөний үнэр нэвт үнэртэнэ. Энэ бол анхны тохиолдол бус билээ. Галт тэрэг гэдэг энэ унаагаар 35 дахь жилдээ үйлчлүүлж байна. Энэ хугацаанд улсын доторх галт тэрэгний парк шинэчлэлт нүдэнд тусахаар өөрчлөлт гарсангүй. Олон жил бидэнд үйлчилсэн галт тэрэг он жилийг элээсээр хэвэндээ л байна. Харин галт тэрэгний үйлчлэгч нарын төвшинд өөрчлөлт гарсаар ирсэн.
Харин олон улсын галт тэрэгний паркад шинэчлэлт гарсан, улс нүүр царайгаа бодсон хэрэг байх. Хэдий хилийн хорио тавигдсан ч галт тэрэгний улс хоорондын хөдөлгөөн нээгдээгүй байна.
Эрээний чиглэлд наймаачдын урсгал хөвөрч байгаа харагдавч өмнөх үеээс эрс багассан харагдана. Онлайнаар худалдаа эрчимтэй явагдаж буй нь зорчигчдын тоог эрс багасгасны дээр дэлхий дахинд өрнөж буй үйл явц аялал жуулчлалын салбарт хүчтэй нөлөөлсөн нь тодорхой байна.
Хотоос гарахдаа Замын Үүд-Эрээний хооронд автобусны тасалбар авсан бөгөөд хилийн боомтын зүг цагтаа хөдөлсөн, хоёр оронтой дугаартай автобусаар цагийн хувьд хожуу гарсан ч Эрээн дээр үдээс өмнө орсон байлаа.
Зөвхөн автобусаар хил нэвтрүүлж байгаа нь дэг журамтай болгожээ. Соёлтой үйлчилгээ хөгжих ирээдүй харагдаж байна. Олон замбараагүй, нүдэнд тээглэдэг дэг журамгүй зүйл арилсан санагдлаа. Автобусанд сууж байхдаа монголчууд нэг нэгэндээ туслаж хил дээр шаардагдах бичиг баримтуудыг бөглөчих юм. Вычад байвал бүр ч амархан.
Хятадын хил дээр эхлээд 2 замаар “ковед”-ыг шалгана. Нэг нь хүн бүрээр бөглөсөн баримтыг шалгах, нөгөөх нь шууд автомат уншигчид вычадаа уншуулаад “даваагаа” давна. Тэгээд хилийн шалганы шугаманд паспортоо шалгуулаад хилийн шугам давлаа.
Эрээний автовакзал дээр буунгуут Эрээнээс зорьсон газарт нь хүргэх унаанууд хүлээж байх ажуу. Бээжин явах жижиг тэрэг бэлэн хүлээж байсан тул шууд аяны замд хөдөллөө. Эрээнээс төв рүү чиглэсэн автозам харьцангүй бага хөдөлгөөнтэй болжээ.
Замын хоёр талаар хүчирхэг том салхин сэнснүүд эргэлдэж, сэргээгдэх эрчим хүчний мөн чанарыг илтгэн гайхуулна. Өнгөрсөн хугацаанд хот хоорондын замаа нэмэлт хучилт хийж, машины хөдөлгөөнд улам тохитой сайхан болгожээ. Жигд хурдтай явсаар Сайханы талд байрлах тосгонд хүрч ирэв.
Монгол дэг маягийг илэрхийлсэн архитектуртай төв талбай, барилгууд нүд булаана. Зам сайхан учраас саадгүй хэдэн цаг яваад Жинин хотод хүрлээ. Өвөрмонголын төв Хөх хотоос Жининээр дамжин Бээжин явах хурдны галт тэрэг бий болсон болохоор аян замын маршрут цаашдаа өөрчлөгдөх болж байгаа нь харагдана.
Шинэ маршрут гэдэг нь Эрээнээс Жининь хүртэл автозамаар явж түүнээс цааш хурдны галт тэргээр явбал цаг хугацаа хэмнэхээр болжээ. Энэ удаа Жининий автозамаар их хотын дундуур гарч эртний түүхт Чуулалт хаалганы зүг явна. Аян замын явцад эртний түүхийг сэргээн бодож явахдаа Чуулалт хаалганаас хойш уудам тал аянчин хүний байгалийн хүнд хэцүү замыг туулах шандас сорьсон их тал, тэсвэр хатуужил, байгалийн шалгаралын түүх болсон газар билээ.
Автозамын дагуу шатахуун цэнэглэх газар, дэлгүүр, хоол, түр амралтын цэгүүдийг 30-50 км дутам байгуулсан байдаг.
Их даваанаас Бээжингийн ар талын эгц завчим өндөр уулсыг хүрвэл уудам талыг туулна. Урагш харсан уулсын энгэр нарны энергийг эрчим хүч болгон ашиглаж буй толиуд, өндөр уулсын өндөрлөгүүд салхины эрчим хүчний сэнснүүдээр дүүрэн баялаг ажээ. Хаа ч харсан эрчим хүчний цогцолборууд бүхий цахилгааны сүлжээний дамжуулалтын шугамууд харагдана.
Яагаад ч юм “Улс орны хөгжил дээр эрчим хүчийг нэмвэл шинэ нийгэм болно” гэж хэлсэн алдарт үг санаанаас гардаггүй юм. Одоо нүдэн дээр яг энэ зүйл нүд булаан цогцолно. Эрчим хүч бол их энергийн хуримтлал, эрчимтэй хөгжлийн суурь болж байна.
Өндөр шовх уулс, түүний орйог дамжин баригдсан их хэрэм харагдаж эхэлсэн нь Цагаан хэрэм байлаа. Одоо Цагаан хэрэм нь аялал жуулчлалын төв болоэ цэцэглэн хөгжсөн байна. Энд нэг өдөрийг өнгөрөөхөд нэг хүн хамгийн багаар тооцоход дундажаар 1000 орчим юань зарцуулна.
Өндөр давааг нэвт сүлбэсэн авта замын туннель нь Бээжин хот ойртсоныг илтгэнэ. Өндөр уулсыг туулан Бээжин хотод хүрэхэд их хөгжлийн байдал нүдэнд чимэг болон үзэгдэнэ. Бид хөгжлийг холоос хайлгүй үзэх асар өргөн боломж бүрджээ.
Бээжин хотоос худалдааны захуудыг нүүлгэснээр хөдөлгөөн илт багассан дүр төрх харагдаж байлаа. Зорьсон газар компьютрийн их захаас ганцхан “асар” үлдэж үйл ажиллагаа явуулж байна. Бусад нь нүүжээ.
Харин худалдааны төвүүдийг орлож хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх янз бүрийн брендүүдийн төв худалдаа, хоолны газрууд олноор байгуулжээ. Түүнийг дагаад дизайны өнгө чимгүүд таатай сайханыг мэдрүүлдэг.

20230423_100947
20230423_100947
20230423_124246
20230423_124246
20230423_165937
20230423_165937
20230423_192941
20230423_192941
20230424_174717
20230424_174717
20230425_133501
20230425_133501
20230425_142621
20230425_142621
20230425_153924
20230425_153924
20230425_202511
20230425_202511
20230426_194947
20230426_194947
20230426_195232
20230426_195232
20230426_195859
20230426_195859
20230426_200518
20230426_200518
20230427_172132
20230427_172132
20230427_172908
20230427_172908
20230427_175201
20230427_175201
20230427_180757
20230427_180757
Previous Next Play Pause
20230423_100947 20230423_124246 20230423_165937 20230423_192941 20230424_174717 20230425_133501 20230425_142621 20230425_153924 20230425_202511 20230426_194947 20230426_195232 20230426_195859 20230426_200518 20230427_172132 20230427_172908 20230427_175201 20230427_180757