http://www.zoofirma.ru/

Дэлхий нийтээр Коведийн өвчин түгэж, түүнтэй тэмцэж байхад улс орон ирээдүйд чиглэсэн хөгжлийн алхамаа бүтээж байсны тод илрэл бол Универсал зугаалгын хотхон юм. Универсал зугаалгын хотхон хүртэл Бээжингийн метроны Батонг болон 7-р шугам дээрх Universal Resort буудлаар очдог. Харин Тунжоу, Бээжингийн 589, Т116 автобусаар очиж болох ажээ. 

Автомашинаар бол Бээжин хотын төвөөс эртхэн хөдөлсөн бид хотын захад байрласан Универсал хотхон хүртэл хурдны замаар давхисаар очлоо.

Хурдны замд тасалбар төлсөний дараа автомашины зогсоолд машинаа байрлуулав. Энд автомашин гурван ангилаар байрлуулдаг ажээ. Дундаж үнэ нь 200-450 юань төлдөг.Бид аюулгүй байдлын хяналт шалгалтыг давсаны дараа орчин үеийн өвөрмөц шийдэл бүхий хотхон луу орлоо. Төвд нь Универсалийн бэлэг тэмдэг бүхий дурсгалын тэмдэг эргэлдэнэ. Хөшөө өнгөрөөд билет худалдан авах төвд очно. Энд хүн нэг бүрээр паспорт шалгаж, тасалбар олгох бөгөөд мөн л хяналтын цэгээр дарйч өнгөрнө. Одоо биднийг үйлчилгээ худалдааны төв угтах бөгөөд тэнд Голливуд кофений газар байх нь нүдэнд тусна. Тэндээс зугаалга цэнгээний цогцолборуудаар аялж наадна. Цогцолбор бүр үндсэн гурван зүйлээс хамааралтай. Тэр нь тоглоом цэнгээний газар, цогцолборын онцлогоо тусгасан хоолны газар, худалдаа дэлгүүрийн газар байх ажээ.
Universal Studios Бээжин нь ойролцоогоор 54 га (130 акр) газар нутагтай бөгөөд 400 га (990 акр) Universal Beijing амралтын газрын зүүн хойд хэсгийн ихэнх хэсгийг эзэлдэг. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн сэдэвчилсэн долоон бүс нь томоохон төв нуурыг хүрээлдэг. Бүс болгонд угтах газар, зоогийн газар, түргэн шуурхай үйлчлэх зоогийн газар, хүнсний тэрэг, жижиглэнгийн дэлгүүр, тэрэг зэрэг багтдаг.

UNIVERSAL STUDIOS БЭЭЖИНГЭЭР АЯЛЖ БАЙНА.

1. Холливудын өргөн чөлөө

Холливудын жинхэнэ Холливудын өргөн чөлөөний дараа сэдэвлэсэн энэ талбай нь цэцэрлэгт хүрээлэнгийн үүдний үүрэг гүйцэтгэдэг. Мөн энэ бүсэд хөгжмийн плаза, Мел хоолны газар, Sunset Grille ресторан байдаг. Universal-ийн Despicable Me/Minions, Shrek, Madagascar, Kung Fu Panda франчайзууд дээр үндэслэсэн сэдэвчилсэн хөвөгч баатрууд, баатрууд болон жүжигчдийг оруулсан байна. Коко кологийн талбайд саатан дурсгалын зураг авахууллаа.

20230531_180553
20230531_180553
20230531_121730
20230531_121730
20230531_121919
20230531_121919
20230531_122017
20230531_122017
20230531_122120
20230531_122120
20230531_122520
20230531_122520
20230531_140238
20230531_140238
20230531_163317
20230531_163317
20230531_165428
20230531_165428
20230531_165515
20230531_165515
Previous Next Play Pause
20230531_180553 20230531_121730 20230531_121919 20230531_122017 20230531_122120 20230531_122520 20230531_140238 20230531_163317 20230531_165428 20230531_165515