http://www.zoofirma.ru/

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисыг угтах албан ёсны ёслол жанжин Д.Сүхбаатарын талбайд болж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүнийг угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хоёр улсын төрийн дуулал эгшиглэв.

Пап Францисыг угтан авахад Гэгээн Ширээт Улсаас Төрийн нарийн бичгийн дарга Пиетро Паролин, Монгол дахь Католик шашны тэргүүн Жиоржио Маренго тэргүүтэй кардиналууд,

Гэгээн Ширээт Улсаас Монгол Улсад суугаа Папын нунцын хэргийг түр хамаарагч Хосе Фернандо Рэйс, Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй дипломат төлөөлөгчид оролцов.
Эх сурвалж: Монгол дахь католик Шашин