http://www.zoofirma.ru/

Пап Францис Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд төр засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлд хандан үг хэллээ. Энэхүү айлчлалын "Хамтдаа найдацгаая" гэсэн уриа үг нь хоёр орны харилцан хүндэтгэл, үр дүнтэй хамтын ажиллагааг илэрхийлж байна. Католик шашин нь дэлхийн бараг бүх улс оронд дэлгэрсэн эртний түүхтэй бөгөөд шинжлэх ухаанаас эхлээд утга зохиол, урлаг, улс төр зэрэг олон салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан эрхэм нандин, үр өгөөжтэй оюун санааны уламжлалыг агуулсан шашин гэдгийг яриандаа тодотгов