http://www.zoofirma.ru/

Хэнтий аймгийн төв Чингис хотод 15 цаг өнгөрөөд ирэв. Цааш явах замын тухай, Ульхан хилийн боомтын байдлаар хүмүүсээс сураг ажиг мэдэх санаатай асуусан боловч мэдэх хүн гарсангүй. Үйлчилгээний төвөөр ороод өргөлийн идээ будаа аваад, бас болоогүй ходоодоо дүүргэх хэдэн хуушуур аваад идэцгээгээд хөдлөлөө. Хуучин нэр нь Өндөрхаан аймгийн төвөөс холгүй орших их хайрханы нэр билээ. Хэнтий аймгийн ИТХ-ын 2013 оны 11 сарын 18-ны өдрийн тогтоолоор Чингис хот хэмээн нэрийджээ. Улаанбаатар хотоос зүүн зүгт 330 км газарт оршдог.

Хүн ам нь 15,000 орчим. Чингис хот нь Хэнтий аймгийн хамгийн их хүн амын нягтшилтай газар юм. Чингис бол Монголд хоёр дахь хүйтэн хот юм. Хэрлэн голын эрэгт, салхи, голын жавраас хамгаалалтгүй хээр газар оршдог. Өвлийн улиралд, гол хөлдөж салхи шуурахад -40OC температурт хүрдэг. Хотын эдийн засагт нүүрс олборлолт чухал бөгөөд хотын баруун талд 53 км зайд Чандгана Тал уурхай оршдог. Ажилгүйдлийг бууруулах зорилготой Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP, НҮБХХ)-ийн хот ба хөдөөгийн бизнэсийг төлөвшүүлэх төсөл Чингис хотод төвтэй байдаг.
Хятадын дарга Линь Бяо Хятадаас зугатаж явахад нь түүний онгоц 1971 оны 9 сарын 13-нд Чингис хотын ойр орчимд сөнөж, өөрөө ба түүний гэр бүлийнхэн бүгд амь үрэгдсэн аж гэдэг. Тэр өдөр манай байгууллагын удган Дамдины Батчулуун Агаарын довтолгооноос хамгаалах ангид жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан сонирхолтой түүхтэй.
Хэнтийд улсын төсөв их хуваарилагдсан, түүний тод жишээ авто замын их бүтээн байгуулалт өрнөж байлаа. Замын ажлын урьдчилсан бүтээн байгуулалт замын гүүрүүд эхлээд тавигдсан харагдана.
Аймгаас цааш хөдлөөд Бэрх тосгон очно. Хэнтийн Бэрх тосгоныг дайраад өнгөрлөө. Сансаныг бодвол гоё сум байна шүү, хуучных ч гэсэн байр орон сууц ихтэй харагдлаа. Айлын хашаанууд нь хээ угалзтай их цэвэрхэн сум байна. Нэг ажиглагдсан зүйл нь хангайд үхэр хонь бэлчиж бгаа нь их харагддаг бол энд голдуу адуу бэлчиж байгаа нь их харагдлаа.
Таарах сум болгондоо дурсамж сэдэрнэ. Тосгоны захирагч Ц.Лхагвасүрэн, орлогч Ш.Ариунтуяа, ТГ-ийн дарга нь Ганчимэг нар ажилласан байсан, хүн амын тоо 3760, өрх 500 гаруй, сургууль 900 орчим хүүхэдтэй, дотуур байранд 100 хүүхэд амьдардаг. Сум дундын нэгдсэн эмнэлэг 20 ортой, 6 их эмчтэй, эрхлэгчээр Д.Батжаргал ажилладаг. Тэр үед Иргэдийн хурлын даргаа сонгож чадаагүй. Менежментээр хувьчлагдсан. Энэ өвөл тосгон хөлдүү өнгөрсөн. Зөвхөн шугамаа хөлдөөхгүй гэж галладаг. Тун хэцүүхэн байдалтай байж билээ. Тус асуудлыг Засгийн газарт уламжилж билээ. Бэрх уул ХХК хувьчлагдсан. 1954 онд байгуулагдсан. Хамгийн гүн 420 м гүн ордог. Петровис 51 хувь авсан. Дэлгэрхааны 2 уурхайд олборлолт явуулдаг.
Сум дундын Цагдаагийн тасагтай, Дарга дэд хурандаа Д.Ганхуяг. Багагүй хэрэг төвөг гардаг. Эрүүлжүүлэх байранд хоригдсон хүмүүсээр орох орлогоос санхүүждэг. Хуурайжилтын өвчлөлтөй ихтэй сум байж билээ.
Оройны 18:00 цаг болж байна. Батноров сумаар дайрлаа. 100 жил нь болж байна.цэнгэлдэхэд нь наадам болж байна. Наадам нь ер нь тарах тийшээ хандсан бололтой цөөхөөн хэдэн хүн талбайн голд бүжиглэж байв. Энд тэнд асрын урд хэд хэдэн хүмүүс бөөгнөрсөн харагдана. Зураг бичлэг хийгээд цааш хөдөллөө.
Таарах сум болгондоо дурсамж сэдэрнэ. Тэр үед Батноров сумын Засаг дарга Д.Жамбаа, орлогч Н.Энхтайван, ИХТ-ын дарга О.Аюуш, ТГ-ын дарга Д.Дамдинпүрэв нар ажилладаг, амын тоо 2824 орчим, 4968 км квад нутаг дэвсгэртэй, 6 багтай, сумын нийт өрх 806, Мал 208.3 мянга гаруй, мал аж ахуй эрхэлдэг өрх 650, Мэргэжлийн сургалт бүхий 9 жилийн сургууль 429 орчим хүүхэдтэй, дотуур байранд 70 хүүхэд амьдардаг, Сумын эмнэлэг 10 ортой, эрхлэгч нь Д.Баатарсүх, 1990 оноос хойш ажиллаж байгаа, элэг цөсний өвчлөлт ихтэй. Удамших хандлагатай өвчинд хавдар, оюуны хомсдолтой хүнд хэлбэрийн 40 орчим хүн байна. Удамшиж дамжсан 3 хүн байгаа. Ийм хүмүүсийг нэмж төрөхөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Сурьяагийн өвчлөлт ихтэй. Ген хоромсон, удамшил судлах шаардлагатай, үүнд анхаарах шаардлагатай. Нэн ядуу өрх 21, ядуу өрх 84 байна. Аав хад гм 13 газар байдаг. Монкоинтерсервис ХХК жонш олборлодог.
Цагдаагийн хэсгийн төлөөлөгч дэслэгч Х.Төмөрбаатар. 2005 оноос ажиллаж байна. Цагдаа байхгүй ажилд хүндрэлтэй. ИХТ –аас дэмжлэг байдаггүй байдал харагдана.
Оройхон Норовлин суманд 21:00 цаг болж, гэгээ тасраад харанхуй болсон тул бид эндээ хоноглохоор шийдлээ. Сумруу орж иртэл тэр аяаараа тог нь тасарсан байв. Хав харанхуй сум л байлаа. Сумаас жаахан гараад майхнаа бариад хонолоо. Замдаа юм идсэн байсан болохоор хоол унд гэлгүй шууд амарцгаав.
Таарах сум болгондоо дурсамж сэдэрнэ. Сумын Засаг дарга Б.Ганбат, орлогч Л.Эрдэнэбат, ИХТ-ын дарга П.Хүрэлбаатар, ТГ-ын даргаТ.Шижир-Эрдэнэ нар ажиллаж байсан. Хүн амын тоо 2265 суурин, 565 км квад нутаг дэвсгэртэй, баг-4, сумын нийт өрх 565, Мал 78.8 мянга гаруй, Мэргэжлийн сургалт бүхий 9 жилийн сургууль 308 орчим хүүхэдтэй, дотуур байранд 32 хүүхэд амьдардаг, Сумын эмнэлэг 10 ортой, Эрхлэгч нь Г.Ариунзул, 2003 оноос хойш ажиллаж байгаа, оюуны хомсдолтой хүнд хэлбэрийн хүн байна. Дорнод монголын биологийн тусгай хамгаалалтай газар ордог. Салхитын ройонд Баян-Эрдэнэ, Тохой уулын Бэрх уул ХХК алт олборлодог. Өнгөрсөн жил 1200 нинжа нар өвөлжсөн. Цагдаагийн хэсгийн төлөөлөгч дэслэгч Ё.Амгаланбаяр. 2006 оноос ажиллаж байна. Тэр жилд суманд нэгийгээ буудаж хөнөөсөн, 2 залуу угартаж нас барсан байж билээ.
Ардаас бороо нүүгэлдээд л ирж яваа харагдана. Урд нь хэдхэн км-ын наана яваа бидний дээр үүл ч алга. Бас л гайхалтай юм аа байгаль дэлхий гэж үнэхээр үзэсгэлэнтэй юм.

2
2
3
3
5
5
6
6
7
7
8
8
9
9
10
10
11
11
12
12
Previous Next Play Pause
2 3 5 6 7 8 9 10 11 12