http://www.zoofirma.ru/

Өглөө таван цагаас бороо орж эхэлж, 07:30 гээд бүгд босгоолоо. Ус буцалсаны дараа босоод өглөөний цайгаа уугаад Дорнод аймгийн Баян-Уул сумруу хөдөллөө. Ихэс дээдсийн өлгий нутаг сэтгэлд дотно байна аа. Зэргэлдээ Угалз гол урсана. Бид 09:00 цагийн үед Баян уул сум орлоо. Байшингууд ихтэй сум бас л цэвэрхэн сум санагдлаа. Сумын төвийг дайран төв зам тавихаар газар шорооны ажил эхэлжээ.
Таарах сум болгондоо дурсамж сэдэрнэ. Тэр жил Баян-Уул сумын Засаг дарга Ч.Ганбат, орлогч Ж.Алтанцэцэг, ИХТ-ын дарга Э.Батбаяр, ТГ-ын дарга Б.Чимгээ нар ажиллаж байжээ.

Хүн амын тоо 4700, 5662.6 мян квад км нутаг дэвсгэртэй. баг-6, сумын нийт өрх 1200, Мал 67.700 гаруй, Мэргэжлийн сургалт бүхий 11 жилийн сургууль 1001 орчим хүүхэдтэй, дотуур байранд 100 хүүхэд амьдардаг, Сумын эмнэлэг 10 ортой, 3 их эмчтэй, эрхлэгч нь Б.Дэлгэрмаа, Сурьяа өвчлөл ихтэй.
Дэлбэрхээ адаг Эрдэнэ туурь, хийдийн туурь 4, хэрэгсүүр 4 орон нутгийн хамгаалалтад авсан. Эрдэнэ гүний туурь ухагдаж зарим зүйл алдагдсан. Хархираад “Тэнгэр тахилгат хөх сүм” бөөгийн тахилгад Ц.Оюунбаатар, 1800 орчим хүн үйлчлүүлдэг. Цагдаагийн тасгийн дарга дарга Дэд хурандаа П.Энхболд. Хүний амь, автоаваараар нас барсан.
Хилийн 0275 дугаар анги нь ХЦУГ-ын даргын /хуучин нэрээр/ 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт “Жаварт хошуу” гэдэг газар байгуулагдсан.
Хариуцсан хэсгийн 68 хувийг уул, 27.9 хувийг тал хээр, 4.1 хувийг усан хил эзэлдэг ба ой, тал хээрийн бүсэд багтдаг, уулархаг, хус, нарс, улиас, бургасан ой шугуй, гол нуур ихтэй, хүйтний улиралд цас их унадаг нь зарим үед хил хамгаалалт болон машин техникийн хөдөлгөөнд хүндрэл учирдаг. Монгол-Дагуурын тусгай хамгаалалттай улсын нөөц газарт багтдаг. Тэр үед Улсын хилээр Ульхан, Эрээнцавын ШНБ-уудаар хоёр орны 26449 зорчигч, 5651 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж байжээ.
Орон нутгийн иргэд мал аж ахуй, бага хэмжээний газар тариалан эрхлэн амьдардаг бөгөөд буриад үндэстнүүд зонхилдог. Хилийн бүсэд мод бэлтгэлийн ажил, Нарс, Өргөө, Бавж-Барс, Шиврийн амын хэсэгт алт олборлолтын Дэл түш, Дун Эрдэнэ, насан импэкс, Улз хоршоо, Жамп, Тунамал шижир зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж байсан.
Орон нутгийн оршин суугчид хил давсан малаа авах, төөрөх, ан хийх, хэлбэрээр хилийн зөрчил гаргадаг ба урин дулааны улиралд байгалийн баялаг ашиглах нэрээр явж байгаа иргэд гал алдсаны улмаас ой хээрийн түймэр үе үе гардаг.
Ингээд сумаас хөдөлж, хилийн заставын зүг явлаа. Одоо эндээс Ульхан 45 км ажээ. Баян уул сумаас хилийн боомт хүртэл замын ажил ид өрнөж байна. Ульхан орох замд мод ихтэй үнэхээр дагшин сайхан байгаль үзлээ. Битүү модоор хучигдсан уулс хүрээлнэ. Манан буучихсан байгалийн төгс хэлбэр тодорно. Их аялалын эхний өдрөө л ингэж сэтгэл баясан тархи амарч таашаал дүүрэн явлаа. Энэ цаг хугацаа, ийм аялал дараа дахин давтагдах боломжгүй учир мөч бүрийг мэдрэх тааламжтай ажгуу.
Баян-уулын овоо замд дайралдав. Бүгд бууж идээ ундаа өргөл өргөөд хөдөлцгөөлөө. Ингээд л гайхширч явсаар 13:00 цагийн үед Ульхан дээр ирлээ.
Энэ хэсгээр ОХУ-ын Чита мужийн Кыра, Акша, Онон, Борзя, Забайкальск районы 10 гаруй тосгон хиллэн газар тариалан мод бэлтгэл, мал аж ахуй эрхэлдэг. Замаас гарч тойрч явна гэсэн ойлголт үгүй билээ. Тиймээс шороо зөөх том оврын машинуудын зай завсраар сүлжин явсаар хилийн шалган нэвтрүүлэх дээр ирлээ. Биднийг залуухан офицер угтаж, Отрядаас зөвшөөрөл авсаных хилийн 840 дүгээр хилийн багана дээр очиж хүндэтгэл үзүүлж, залбирал хийлээ. Одоо Оросын хилрүү орох гээд нэг өдрийг авлаа.
ОХУ-Монголын талын бүх л боомтоор хил нэвтэрсэн бөгөөд харин хамгийн сүүлд энэхүү боомтоор нэвтэрч байгаа билээ. Өөрөөр хэлбэл энэ боомтоор өмнө нь нэвтэрч байгаагүй юм. Модон дотор ердийн заставын хэмжээтэй тохижилт байршил нүдэнд тусна. Хилийн шалганаар ороод бүх ачаануудаа буулгаж шалгуулаад цааш гарав.
Хил дээр ОХУ-ын тал тун удаан шалгадаг ажээ. Манай талаас 2 автомашин байсныг нэгийг эхэлж оруулсан, ингээд 16:00 цагийн үед Оросын хилрүү нэвтэрлээ. Оросын талаас 9 машин шалгаж оруулаад, хамгийн сүүлд манай машиныг нэвтрүүлснээр энэ өдрийн шалган нэвтрүүлэх ажил өндөрлөв. Харин яг шалгахаа болохоор Оросын тал тун шуурхай шалгаад өнгөрөв.

1
1
2
2
4
4
5
5
6
6
8
8
9
9
10
10
11
11
12
12
Previous Next Play Pause
1 2 4 5 6 8 9 10 11 12