http://www.zoofirma.ru/

2023 оны 8 дугаар сарын 14-ны өдөр Оросын хилээр нэвтрэн орлоо. Хэдхэн ъм яваад хилийн бүсийн хаалтад шалгуулснаар ОХУ-д нэвтэрч байгаа билээ. Энэ хилийн бүсээс гарангуут нэг км хүрэхгүй газарт “Онон гол” гэсэн хаяг бүхий гүүр дээгүүр гарлаа. Ингээд хэл нэвтэрсэнээс хойшхи хамгийн эхний тосгон болох Ульхун тосгоноор дайрлаа. Бүр хүний хөдөлгөөн багатай оросын энгийн тосгон угтаж авлаа. Олон жилийн өмнө аялж байсан оросын алс хязгаарын тосгодын дүр төрх тодорно. Өдөржин зогссон болохоор манай хэд хоолны газар эрэлхийлэв.

Зам дагуу дэлгүүр хоолны газар бараг байдаггүй юм байна. Төв зам Нарасун тосгоноор дайрч өнгөрнө. Тосгоны дунд дэлгүүрүүд худалдаа хийх ажээ.Буугаад ойр зуурын хүнс авлаа. Бид амны зугаа болгож печень зайрмаг авлаа. Тооцоогоо худалдагч нь нээх том сампингаар бодож байна, одоо болтол хэрэглэж байгаа нь их сонирхолтой санагдлаа. Хүний сурсан эрдэм юм даа.
Цааш хэд хэдэн тосгоноор дайрав. Буриадууд яг л бидэн шиг царайтай, яг л монголдоо явж байгаа юм шиг л сэтгэгдэл төрнө. Газар орон, голын нэршилүүд нь монголоороо байдаг юм байна. Тэр нь үнэхээр сэтгэлд дотно сайхан ч нөгөө талаараа гуниг төрүүлэм санагдаж байлаа. Тухайлбал, Улача, Нарын , Тарбагатай гэх мэт нэршилүүд байх юм.
Тосгодыг дайрч явсаар Урейск тосгоны дэргэдүүр өнгөрөөд олон замын уулзвар болох Байгалийн чандад дахь Буриадын тойргын Дульдурага тосгонд орлоо. Тус газар нь Хэнтэй-Читийн өндөрлөг болон Онон-Ингодинскийн дунд уулс дотор оршдог. Зүүн хойд зүгт чиглэсэн Даурский, Могойтүйскийн нуруу юм. Хамгийн өндөр цэг нь Алханай уул (1662 м). Энэ бүс нутагт Алханайн байгалийн цогцолборт газар, Дулдургын байгалийн нөөц газар байрладаг. Зүүн өмнөд хэсэгт бага зэрэг толгодтой Приононы тэгш тал оршдог. Уур амьсгал нь эх газрын эрс тэс уур амьсгалтай. Илья, Олэнгүй голууд урд хилийн дагуу урсдаг, мөн Онон гол байна. Хэд хэдэн рашаан (Угса-хай, Аршан, Урей) байдаг. Нутгийн баруун болон төв хэсэгт уулын мөнх цэвдэг-тайгын ердийн хөрстэй, гөлгөр, ширэгтсэн, хонхорцог, уулын саарал ой болж хувирдаг. Уулын шинэс, нарс-шинстэй тайга гол мөрөнд зонхилно. Ойт хээрийн хувьд ой мод нь хөнгөн, хуурай, өтгөн өвс бүрхэвчтэй, төрөл зүйлийн найрлагаараа олон янз байдаг.
Оройн харанхуй болохоос өмнө шатахуун аваад цааш хөдөллөө. Холын зам аялагчдад зөвлөхөд ойрхон байгаа шатахуун түгээх газрын үнийн ялгаа их байгаа нь өвөрмөц санагдсан шүү. Хувийн дэлгүүрийн худалдагч нар нь монголоор ойлголцох шинжтэй.
Явах замыг яг таг сайн мэдэхгүй тул Дульдурга тосгоны төв дээр дэлгүүрээс юм авч байсан нэгэн буриад залуугаас зам асуулаа. Залуу ч сэтгэлээсээ зааж, за дагаад яв гээд хотоос гаргаж Агинскийн замд оруулж өгөөд үүнээс цааш 90 мод явна шүү гэж хэлээд буцав. Их баярласан шүү, буриадаар ярьж байгаа тул ойлголцоход асуудал алга. 90 мод гэдэг нь 90 км гэсэн үг юм.
Ингээд цаашаа хөдөллөө. Зам дагуу засварын ажил хийж, төв замаа өргөтгөж байгаа ажээ. 22:00 цагийн үед Агенскт хотод орж ирлээ. Биднийг ирэхийг хүлээгээд Зоригтогийн охин зам дагуу машинтайгаа тосон хүлээж байлаа. Уулзаад машиныг дагаж яван гэрт нь хүрэв.
Замдаа зайран Зоригтогийн эхнэр Балжиматай холбоо барин очих газрыг замчлуулж явсан. Зоригто гуайн бие чилээрхээд эмнэлэгт хэвтсэн үе байв. Балжима хүлээж авлаа. Орой болоод замдаа жаал алжаасан тул хөнгөхөн хооллоод амарцгаахаар боллоо. Бидэнд гоймонтой шөл хийж өгсөн жоохон давс багатай л санагдлаа, гэхдээ гоё байна аа, буриад айлын яг ориг гэрийн хоолыг амсана гэдэг азтай зүйл. Тэдний соёлын бодит байдлын нэгээхэн зах зухаас мэдэрч байгаа хэрэг шүү дээ. Явсан аялалаа утга учиртай мэдэрч явахын тус нь энэ юмсанж. Ингээд амарлаа.

2
2
3
3
4
4
5
5
7
7
8
8
10
10
11
11
12
12
13
13
Previous Next Play Pause
2 3 4 5 7 8 10 11 12 13