http://www.zoofirma.ru/

(Налайх, Хар чулуутын аманд тахилга болно. Хөвсгөлийн Улаан тайгын Улаач нар бөөлнө )
2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр
07.00 Лусын тахилга
09.00 Хайрханы тахилга
10.00 Хүүхдийн овооны тахилга
11.00 Наадмын нээлтийн ажиллагаа


11.30 Язгуур урлагын тоглолт
12.00 Хүүхэд танин мэдэхүйн хөгжөөнт нэвтрүүлэг
11.30 Хурдан морины уралдаан /дааган нас/
11.30 Хүчит бөхийн барилдаан
11.30 Нум сум харваа
13.00 Шагнал гардуулах ёслол
14.00 Нэгдсэн чөлөөт залбиралт, бөөлөлт
20.00. Галын тахилга
МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ЦЭЦИЙН
ХУРАЛДАЙН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР
2017.02.07 №01 Улаанбаатар хот
ЭЦЭГ, ЭХ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ
Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд, Монгол туургатангуудын уламжлалыг сэргээн хөгжүүлэх, тэдний оюун санааны дархлааг бэхжүүлэх, үндэсний зан үйлийг дэлгэрүүлэх зорилтыг үндэслэн ШИЙДВЭРЛЭХ НЬ:
МӨНХ ТЭНГЭРЭЭ ШҮТЭГЧ, МОНГОЛ ТУУРГАТАН,
ТЭНГЭРИЙН “УЛААЧ”, ТҮШЭЭ, ШҮТЛЭГТЭН НАРТ
Нэг. Жил бүрийн 9 дүгээр сарын 22- ны өдрийг Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгосугай.
Хоёр. Энэ өдөр тэнгэрийн улаач нар отог, овог, түмэн олноо цуглуулан, ураг, удмын бичигээ сэргээн баяжуулах, онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэх,
Гурав. Монгол хүн бүр эцэг, эх, эмээ өвөө нараа дээдлэн шүтэж, хүндлэн бэлэг өргөл өгч баярлуулан тэтгэх, Монгол төрийнхөө төлөө амиа өргөсөн баатруудынхаа төлөө нэгдсэн залбиралын зан үйлийг хийж хэвшүүлсүгэй.
ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙ