http://www.zoofirma.ru/

Өглөөний цайнд талх, варень, чихэр сүү, жимс гээд л байх. Монгол өглөөний цайг бодвол төрөл нь арай их гэх юм уу даа. Буриадууд сүүтэй цай чанана гэж байдаггүй юм байна. Байхуу цай дүрээд дээр нь сүүгээ нэмж уугаад л сүүтэй цай. Замын сонин сайхан, тэдний аж амьдрал элдэвийг ярилцан сууж цайлав. Холоос ирсэн бидэнтэй уулзах гээд Зоригто гуай эмнэлгээсээ 2 хоног чөлөө аван гарч ирэхээр болжээ. Хөдөлмөрч улс юм аа.

Хашаандаа төрөл бүрийн хүнсний ногоо жимс тариалсан байна. Жимс ногоо ургадаг газар нутгийн онцлог нь сайхан юм даа. Хашаанд буй модонд нь мойл, алим ургаж байдаг шүү үнэхээр янзтай. Мөн ногооны талбайдаа огурцы, хулуу, помидор, чинжүү, төмс гээд л төрөл бүрийн ногоо тарьдаг байх нь тэр. Зоригто гуай эмнэлгээсээ гарч ирлээ удаан уулзалдаагүй сонин сайхан ярилцаж цайлж суув.
Энэ өдөр Монгол бөөгийн тэргүүн зайран Зоригтогийн шавь нар, шүтлэгтэн нар хуран цугларлав.
Энэ удаагийн буриад бөөгийн тахилга өвөрмөц онцлоготой байлаа. Буриад зон шарын шашин дэлгэрэхээс өмнө бөө мөргөлтэй байсан. Одоо дахин сэргэж залуу зайран, удгад гарч ирж байна.
Монголчуудын мөнх тэнгэрийн тухай ойлголт бол хөх мөнгөн тэнгэр гэсэн жирийн тэнгэр шvтэлгээс огт өөр Тэнгэр газрын чанадад орших мөнх тэнгэрийн тухай ойлголт болох нь ажиглагдаж байна.
Тахилгаа эхэлж гурван зайран хамтарч бөөлж эхлэв. Одоо өдрийн ид халуун нар төөнөж эхлэв. Есжингvvдийн ахлагч нь өөрийхөө өмсгөл (амитай) өмсөж, бусад нь бага амитайгаа өмсөөд өөр өөрийнхөө хэц барин зогсов. Тэгээд тэнгэрээс уг гарвалаа дуудаж, бvгдээрээ бөөлнө. Vvнийг “Их Шанарын зулуудын бадралга” гэнэ.Буриад бөөгийн уншлага, дуудлага, ихэвчлэн ардын аман зохиолын хэллэгийг ашиглан уламжлагдаж ирсэн.
Буриадын бөө, удгад 99 тэнгэрт залөиран биширдэг. Тэрхvv 99 тэнгэрийхээ 55-ыг нь барууны тэнгэр, 44-ийг нь зvvний тэнгэр гэдэг. Барууны 55 тэнгэрийн 50-д нь залбирдаг. 5 -ыг нь тахидаг. Барууны тэнгэрээ таван хэсэгт хувааж vздэг. Хамтарсан бөөлөө өндөрлөж, зайрангууд дараалан бөөлж эхэллээ.
Буриадын зайран Д.Баяр тэргүүлэн бөөллөө. Баяр зайран бол монголын Бурхан халдуны тахилгад бөөлж байсан түүх яригдсан.
Түүний дараа Монгол бөөгийн зайран Д.Пүрбэ хуяглан бослоо. Тэрээр Монгол Улсын зүүн хязгаарын тахилгат уул, Дашбалбар сумын нутагт байрладаг Хөх ууланд тэргүүлэн бөөлж байсан билээ.
Тахилгыг толгойлон Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Зоригто бөөллөө. Энэ удаагийн өргөлийг анзаарахад тарваган тахал болон элдэв халдварт өвчнөөс хамгаалдаг “Боом махаг тэнгэр” дуудах ажээ. Бас хvн зоныг элдэв халуун ханиад, өвчин эмгэгээс авран хамгаалдаг орон дэлхийн эзэд, бурхан гарвалууд олон байдаг гэж итгэдэг. Тэдний дунд баруун өмнө зvгийн цаст цагаан ууланд нутагтай, цагаан арслан хөлөгтэй, цагаан мөнгөн таягтай Цагай цагаан өвгөн зvvн өмнө зvгт нутагтай Шанд булгийн адагт байрладаг Эшэргэнээгийн гурван хөвгvvн Богднор, Тариаланч ноён, Талхач хатан байдаг гэдэг. Хуягийг анзааран харж суулаа. Тахилгад толгойлж бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Зоригто Бух ноёны онгодыг залсанаар тахилга өндөрлөсөн билээ.
Хуяганд могойн дvрс оёж, дээлийхээ зах дээр тохсон даль, зэс цагариг оёж хормойд нь олон тооны бөлгөнvvр “хонх” уясан “элгэвч” харагдана. Улаан өнгийн дээл өмсөж, тvvний “хэвнэг”, хоёр тулгуур дээр дэлтэй морины толгой дууриалган хийсэн “морины дэл”, тулгуур бvхэнд нь морины сvvл гэж холбоо дэл хийжээ. Сvvлнээс дээш цагаригуудад жижигхэн төмрөөр дөрөө, сэлэм, жад, сvх, алх, завь, сэлvvр, тулгуур гэх мэтийг өлгөнө.
Хуурай модоор ташуур хийж гутаарь загасны арьсан найман гөрлөө бvхий оосор хийсэн амьтайн ташуур” барьж бөөлнө.
Харин хэнгэрэг бол монголын баруун зүгийн хэлбэртэй байсан. “Тойбор”-ын жигд цохилтоор хэнгэрэгийн дуу агаарт хүчтэй тархана. Эдгээр зайрангуудын хэнгэрэг дотроос нэгэн хэнгэрэг гоц харагдсан. Бөө нар зуун хөлт зул, зургаан хөлт тахил, доог, доог гэж байж тоо томшгvй олон зvйлийг хэлж бөөлөх ажгуу. Тэднийг бөөлөх явцад туслах зорилгоор 3-6 тулмааш ажиллана.