http://www.zoofirma.ru/

Чита хотоос гараад цааш Улан-үдэ хотын зүг аяны жолоо залав. Замд нэгэн жижиг тосгон дайрсан нь Кука нэртэй байв. Дотроо кука курортная гэж ус байдаг даа хэмээн бодон өнгөрөв. Өөрсдийн машинтай явж буй учир дуртай газраа хүссэн үедээ зогсоод явах нь ямар амар гээч. Зураг даруулах, бие засах биеийн чилээ гаргах гэх мэт. Бид 13 цагийн үед гарсан.  Цаг гаран давхиад Аблатиуйский гэх газарт зогсож хоол идэе хэмээн

ярилцаад зам дагуу зогсоод манайхаар бол цайны газар байхаар нь орж сонирхлоо. Нарасун гэдэг нэртэй газар байв. Хоолны меню харах зуураа зурагтаар гарч байсан хөл бөмбөгийг бас хараад амжив.

Замд монгол нэрнүүд бүхий газрууд зэрэлзэн өнгөрнө. Сая Шара Ямат гэдэг газрын нэр өнгөрөв. Бүр яг л монгол нэр шүү бараг. Гэх мэтчилэн Монгол нэртэй самбар гарах болгонд дурсгал болгон зургийг нь явах зууртаа дарсаар явав.
16:00 цаг болж, эндээс Улан-үдэ одоо 383 км байна гэж самбар дээр зогслоо. Бас хөөрхөн удаан явахаар байна шүү. Гол их тааралдах юм аа. Николаевское, Танга, Шаракул, Улястуй, Хохотуй гээд л замд ойр ойрхон тосгодууд дайралдана. Арай монголжуу нэртэй юмуу даа гэснүүдийгээ тэмдэглэн явсан нь энэ. Ингээд орой 18:00 цагийн үед Новапавлоюка дээр зам дагуу хоолонд орохоор боллоо. Эхлээд бензинээр банкаа дүүргээд замын нөгөө талд нь гараад “Кафе регион 75” гэсэн хоолны газар орлоо. Нилээн өлссөн байлаа. Борш, солянка, тефтель авцгаав. Нээрээ энд чинь төмс нь тусдаа, будаа нь тусдаа, мах нь тусдаа үнэтэй байдаг юм байна лээ. Нилээн таваг дүүрэн хоол идэе гэвэл тус тусад нь бүгдийг захиалж идэх хэрэгтэй.
Бид ч өөрсдөө халуун савтай устай яваа тул кофе, цайгаа өөрсдөө найруулж уугаад л яваад байх нь тэр. Хооллож дуусаад цааш хөдлөв. Замд зөндөө сайхан онгоноороо байгаа тал газар, мод, гол юу л байна бүгд дайралдаж байгаа юм. Байгалийн сайхныг бишрээд л явж байлаа.
Газрын зураг дээр ажиллаж, Петровск-Забайкальсийгаар ороод гарах замыг сонгосон юм. Энэ бол тойруу зам байлаа. Гэхдээ гаргасан шийдвэртээ баттай зогсож, багийн саналыг үл хэрэгсэв. Одоо шороон бас шавартай бартаатай замаар аялах боллоо. Ой мод бүхий бартаат зам үргэлжилнэ. Цааш Хонхолой, Харашибирь, Мухуршибирь, Хошун-Узур, Тарбагатай гэх зэрэг сайхан монгол нэртэй газар тосгодуудыг дайраад 22:00 цагийн үед Улан-үдэ хотод ирлээ. Бид хотын өмнө талаас Улаан-Үд орох байсан боловч хотын эгц араас орж ирсэн нь бидний тойрч явсанг тодотгоно.
Бид өмнө бууж байсан “Алтан” гэх буудалд буухаар шууд ирэв. Буудлын үнэлгээ их өндөр болжээ. Тэгээд буудлын эрэлд гарлаа. Мап дээрээс хамгийн ойр заах буудлыг оллоо. “Иркут” гэх нэртэй буудал гарч ирлээ. Нэр нь яагаад ч юм дотно санагдав. Ингээд шууд очоод уулзаад орохоор болоод ачаа бараагаа зөөв. Бас л орой болсон байсан учир хөнгөн хооллоод амарцгаалаа. Энэ буудлын зохион байгуулалт нь яг гэр шиг байв. Дөрвүүлээ нэг өрөөнд орон дээр буйдан дээр газар гээд хуваагдан амарцгаалаа.

3
3
4
4
5
5
7
7
8
8
9
9
10
10
11
11
12
12
13
13
Previous Next Play Pause
3 4 5 7 8 9 10 11 12 13