http://www.zoofirma.ru/

Өглөө 08:00 цаг өнгөрч босцгоогоод цайгаа ууцгаан 10:00 цаг хүртэл гарах бэлтгэлээ хийв. Одоо гарч Ангар мөрөн дээрх Усан цахилгаан станцыг үзэхээр хөдөллөө. Буудалласан газраас нэг их холгүй юм байна. Ангар мөрний эрэг дээр зогсож зураг буулгав. Станц сайн харагдахгүй бөгөөд бараг санаатайгаар эргэн тойрон битүү мод тарьж халдхалдаг байх гэж бодов.

Эрхүүгийн зугаалга үүгээр дуусч, Ольхон явахдаа бэлдэж хүнсний зүйл авахаар китай город зах орлоо. Мах авахаар Махны дэлгүүр орлоо бага ястан хоёр залуу ажиллуулж байна. Биднийг хаанах вэ гэж их л сонирхож асуултууд асууж байлаа. Нээрээ энд тэнд явахаар Хятад уу, Солонгос уу гэж их асууж байсан шүү. Махаа аваад нөгөө хоёртой уулзад шууд хотоос гарав. Ольхоны зүг ийн аялал эхэллээ.

Бид замдаа зогсон зураг буулгасаар байгаад нилээн хоцорчээ. Урд явсан Андрейн гэр бүл биднийг хүлээгээд зогсчихсон бас цай унд бэлддчихсэн байж байв. Сүүлдээ хүлээлгэсэндээ жаахан санаа зовов. Нийлж аваад л цааш давхилаа.
14:00 цагийн үед “Харгын хоёр бүргэд” гэсэн бөөгийн онгон дээр очиж, зураглал авлаа. Хадаг уясан онгоны газар зураг дарав.
Ингээд жаахан яваад Усьт Ордынский явдаг замын уулзвар дээр ирлээ. Морь унасан баатрын хөшөө байх. Замын эсрэг талд нь “Хан юрта” гэсэн хоолны газар, буудал маягийн газар шинээр баригдсан байв. Замд мөн “Золотоя орда” гэсэн нэртэй этнопарк дайралдав. Сайн харвал дотор нь Монгол гэр харагдаж байна шүү. Хил гарсанаас хойш хамгийн анхны харсан Монгол гэр байлаа.
Баяндаевский район дайрав. Цагаан бугын хөшөө байх нь тэнд бууж зураг татуулав. Замаараа бас хэдэн шуудай мод авлаа. Очоод гал түлж хоол унд хийх санаатай. Цааш жаахан яваад бүргэдийн хөшөөтэй таарлаа. Энэ газар нутагт бүргэд шувууны бэлэгдэл болсон сүрлэг хөшөө байгуулжээ. Замаас жаахан гараад очиж зураг татуулав. Цааш Ольхонруу нэвтрэх наад талын тосгонруу эргэхийн даваан дээр нэгэн баатар гэхүү юугхүү нэг хүний хөшөө байв бууж сонирхон зураг татуулав. Энэ хөшөөний цааш харвал нөгөө нэвтрэх тосгон харагдана. Ингээд 18:00 цагийн үед Ольхонруу нэвтрэх эрэг дээр ирлээ. Манайхаар бол бирвазаар гарна гэдэг шиг 10 10н машинаар нь усан онгоцоор зөөдөг юм бна. Машинууд нилээн урт цуваа үүсгэн зогсоцгоож байв. Нилээн олон аялалын жиптэй /rubicon / хятад залуучууд бас байлаа нүдэнд тусав. Заа тэр их оочирт юу хийхэв камераа авч буун тэр хавиар зураг даран байгалийг ажиж баахан явав. Том бичлэгийн камер хүмүүсийн нүдэнд их өртөнө өө. Бичлэг хийхээр гараа даллаад л. Телевизийн зураглаач шиг л явж байна гэж хардаг бололтой байгаа юм. За бараг 2 3 цаг оочирлож байж бидний ээлж ирлээ. Машинаа усан онгоц дээр оруулаад өөрсдөө машинаас буун юм харуулдан зогсоцгооно. Явсаар төд удалгүй Ольхон арал дээрээ буулаа. Ямар газар байх бол гэж тэсэн ядан хүлээлээ. Буугаад цааш 25км яваад өмнө нь буудаллаж бgaсан газарт нь очиж майхнаа барив. Ямар том арал вэ 25 км явсан гээд боддоо. Очиход бараг нар жаргах гэж байсан тул юмс сайн харагдсангүй. Харанхуйд майхнаа барьчихаад хоол хийж идэн ширээ тойрч суун элдэвийг ярилцав. Нааш нэвтрэх үед Аюунагийн ах нар гэх хамаатан хоёр гэр бүл бидэнтэй нэгдсэн билээ. Танилцан яриа өрнүүлээд, амарцгааж билээ.

2
2
3
3
4
4
5
5
7
7
8
8
9
9
10
10
13
13
14
14
Previous Next Play Pause
2 3 4 5 7 8 9 10 13 14