http://www.zoofirma.ru/

Улан-үдэд байдаг Туяана удган биднийг болсон газартаа тосон авч уулзав. Нилээн оройтож ядарсан тул шууд амархаар боллоо. Бид “Ulan-Ude park hotel” д амарлаа. Буудлын өглөөний цайнд тухтай гэх чинь цайлав. Туяанаа удган ирж уулзав. Авах ёстой байсан годон гутлын сургийг гаргаж зарж байгаа газрыг заалгаж, тусалсан. Буудлаас шууд зах орж наймаагаа хийхээр бүгдээрээ хөдөлсөн билээ.

Удганы зааж өгсөн газар очиж ярьсан тохирсон гутлаа аваад бидний яаралтай ажил дуусав. Одоо харин хотын төвөөр явж зураг буулган хоттой танилцав. Төв талбай буюу Лениний хөшөөтэй талбай, мөн манайхаар гэрэлт гудамж шиг залуучууд хөдөлгөөн ихтэй гудамжаар зугаалав. Номын дэлгүүр, хүнсний зах, цэргийн дэлгүүр, баатруудын хөшөө гээд л хотын төдөөр нилээд явлаа. Нэг л мэдэхэд оройн 18:00 цаг болсон байлаа.

2
2
3
3
4
4
5
5
6
6
7
7
8
8
9
9
10
10
11
11
Previous Next Play Pause
2 3 4 5 6 7 8 9 10 11