http://www.zoofirma.ru/

Энэ сард Монгол туургатнууд Улаанбаатарт хуран цугларч, хуучин оноо үдэж, шинэ ондоо хамтарч хийх ажлуудаар санал солилцсон билээ.
ОХУ-ын Буриад, Тува, Халимагийн, Өвөрмонголын төлөөлөл уулзалдсан сайхан учралд цаг үе байлаа. ОХУ-ын Буриадуудаас 10 орчим, Өвөрмонголоос 4-н төлөөлөл бидэнтэй хамтарсан уулзалт хийлээ.


Ирж байгаа жил монголд улс төрийн сонгууль болно. Их бурхан халдун хайрханд нэгдсэн тахилгаа хийх болно. Энэ тахилга монгол туургатан хүрэлцэн ирж оролцох боломж байгаа юм.
Өнгөрсөн дөрвөн жилийг даатган залбирсан их үйл биелэлээ олсон нь юутай таатай билээ. Энэ удаа төр улсынхаа төлөө шинэ агуулгаар залбирал төлжин хийгдэх болно.