http://www.zoofirma.ru/

2023.02.10-ны өдөр
Монголын бөөгийн Нэгдсэн Эвлэлийн удирдлагын төлөөлөл Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яаманд очиж, Турк Улсын зүүн өмнөд хэсгийн мужуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний эрдэнэт амь эрсдэж, гэмтсэнд Турк Улсын ард түмэнд Мөнх тэнгэрээ шүтдэг, Монгол бөөгийн төв байгууллага Монголын Бөөгийн Эвлэлийн гишүүд гүн эмгэнэл илэрхийлж байгаагаа илэрхийллээ.
Манай гишүүд энэхүү байгалийн гамшигт нэрвэгчдэд зориулж нэгдсэн залбиралыг хийлээ. Энэ хүнд цаг мөчид бид Туркийн ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байж, уй гашуу, гарз хохирлыг Туркын ард иргэд бүх нийтийн хүчин чармайлтаар богино хугацаанд даван туулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн билээ.

 

3
3
zxc2013
zxc2013
Previous Next Play Pause
3 zxc2013