http://www.zoofirma.ru/

 Өглөө эрт бид Хөх хотоос Бугат хотыг зорин хөдөллөө. Хурдны зам нэг их удалгүй Бугат хотын зүүн хэсгээр Хатан голын гүүрэн дээр очлоо.

Хатан голын эргийн намгийг хатааж хот сүндэрлэн босчээ. Гүүрний хажууханд түр зогсож Хатан гол дээр дурсгалын зураг авахууллаа. Монголын нууц товчоонд олонтой дурьдагдсан түүхт Хатан голтой учруулав. Хурдны замаар жигд хурдтай явсаар хуучин Ордос хотын зүүн хэсгээр гарч Чингис хааны жуулчны цогцолборт ирж өдрийн хоолоо идэв.
Биднийг Чингис хааны жуулчны цогцолборт судлаач Үнэнчийн аав хүлээн авч өөрийн боломжийн хирээр хүндэтгэл үзүүлсэн билээ. Үнэнчийн аав бол Чингис хааны цогцолборын удирдах зөвлөлийн гишүүн билээ. Бид хэд сэтгэл хөдөлж, элдвийг хүүрнэн ярилцаж, үдийн хоолны цагаа хэтрүүлчихсэн юм.

zxc4687 (1)
zxc4687 (1)
zxc4687 (2)
zxc4687 (2)
zxc4687 (3)
zxc4687 (3)
zxc4687 (4)
zxc4687 (4)
zxc4687 (5)
zxc4687 (5)
zxc4687 (7)
zxc4687 (7)
zxc4687 (8)
zxc4687 (8)
zxc4687
zxc4687
Previous Next Play Pause
zxc4687 (1) zxc4687 (2) zxc4687 (3) zxc4687 (4) zxc4687 (5) zxc4687 (7) zxc4687 (8) zxc4687