Уншиж байна...

МБНЭ-9 ЖИЛ КИНО МӨЧЛӨГ 003
Монголын Бөөгийн Нэгдсэн байгууллага байгуулагдсан түүхийн мөчүүдээ тун товчхон байдлаар кино дүрсээр та бүхэнд хүргэж байгаа билээ. Олон цагийн материалыг 4-6 минутад багтааж байгааг хүлцэнэ биз ээ. Хамгийн гол нь анхдагч нарыг харуулахыг эрмэлзэв. Тэд түүхийг бүтээгчид билээ.
Энэ удаа НОЁН УУЛЫН ТАХИЛГА -ыг танилцуулж байна. 

МОНГОЛЫН БӨӨ НАРЫН НОЁН УУЛЫН ТӨЛӨӨХ ТАХИЛГА
Ноён уул бол Монголын түүх дурсгалын өлгий болсон газар. Энэ газрыг би дэндүү сайн мэднэ. Яагаад гэвэл энэ л газар сар гаруй хугацаанд ажиллаж бодит байдлыг ҮАБЗ-д танилцуулж байсан түүхтэй. Тэр газраа хожим хамгаалахаар очиход бидний эсрэг нэгэн үеийн Монголын Тагнуулын ерөнхий газрын дарга агсаныг сөргуулэн тавьсан байдаг. Би түүний горыг амссан л даа. Тахилгын дараа намайг хилс хэргээр баривчлан хорьсон түүхтэй. Хэн бүхэн анзаарахгүй хөшигний ард хүмүүсийн нүднээс далд ийм тэмцэл өрнөж байлаа. Эцсийн дүнд Ноён уулаа хамгаалсан бөө нарын тахилга амжилтаар дууссан.
Хүннү гэдэг бол Монголын хамгийн эртний төрт улсын нэг, бөөгийн шүтлэгийг төрийн гол шашин гэж шүтэж ирсэн. Ноён уул нь бол монгол туургатны төв бэлэг тэмдэг болон дэлхий нийтэд илэрхийлэгддэг. Энэ нутгийг Монголчууд бид хамгийн их хайрлаж хамгаалж байх ёстой газар юм.
Ноён уулын ай сав Монгол Улсын хэмжээнд хамгийн их хордсон хөрстэй газар нутагт хамаарагддаг. Шинжилгээгээр ердийн түвшнээс 200 дахин их хордсон нь тогтоогдсон. Их хэмжээний алттай газар эргэлтэнд орсон нь Монголын хамгийн том соёлын өв устахад хүргэсэн хэрэг.
Монгол Улсын төв нутагт орших, Монгол бөөгийн түүхтэй салшгүй холбоотой Хүннүгийн их гүрний алтан өлгий, амин сүнс нь шингэсэн энэ Ноён уул бол бидний мандал бадрал, үгүйрэл сүйрэлтэй нарийн шижмээр амин холбоотой билээ.
Дээдсийн орон минь амгалан байдаг бус уу
Дэргэдэх лус, савдаг минь хамгаалдаг бус уу
Хөндсөн бүхэн хорлолд унадаг бус уу
Ховдог санаатангуудыг тэнгэр гэсгээдэг бус уу
Их онгодын хүч эрч аван эргэлд
Лус савдаг минь хүч түрэн нэм,
Хасын эрчимээр их үйл минь хөдөл
Харанхуйн орноос бид их хүчийг дуудаж байна.
Хүннүгийн үеэс өнөөг хүртэл уламжлагдан ирсэн өвгөд, дээдсийн амин сүнс минь биднийгээ өршөө.
Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч,

 

Бусад видео

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/