logo

logo.jpg

Advertisement

Монголын түүх

Хубилай хааны усан флотыг далайд живүүлэхийн тулд Японы 2000 сүмийн 50.000 мянган лам хуварга гурван өдрийн турш ном уншжээ.

Хубилай хааны усан флотыг далайд живүүлэхийн тулд Японы 2000 сүмийн 50.000 мянган лам хуварга гурван өдрийн турш ном уншжээ. Монголчууд өмнөд сүн улсыг эзэлсэн нь Хубилай хаан өөрийн төрсөн дүү Аригбөхийг ялсны дараа өмнөд Сүн улсыг мөхөөж бүх Хятадад ноёрхлоо тогтоохыг эрмэлзэж байв. Тэрбээр Сүн улс руу хэд хэдэн чиглэлээр нэгэн зэрэг цэрэг оруулж, хавчин байлдах арга хэрэглэжээ. Сүн улсын хойд талаас их цэрэг оруулахын зэрэгцээ Хөх нуураар цэрэг хөдөлгөж Сычуань, Юаньнань мужуудыг байлдан эзэлж, тэндээс Сүн улсын ар тал, баруун гараас довтлохоор шийджээ. Монголын цэргийг их жанжин Баян захиран морджээ. Монголын цэрэг ийнхүү хэдэн талаас дайран орсон нь Сүн улсын байдлыг нэн хүндрүүлсэн байна. 1261 онд Сүн улсын нөлөө бүхий их жанжин Лю Чжэн цэргээ дагуулан Монголын талд орж, өөрийн улсын цэргийн хамаг нууцыг задлан, газарчлан байлдах болсон нь Сүн улсад бүр ч их аюултай байв. Эртний Хятадын нийслэл байсан Сяньян хотыг байлдан эзлэхэд их хэмжээний усан цэргийн хүч хэрэгтэй байсан тул монголчууд Лю Чжэн тэргүүтэй ноёдыг ашиглан 70.000 хүнтэй усан цэргийн хүчийг байгуулж, 1268 онд Сяньяныг усан ба хуурай замаар дайран бүсэлжээ. Тус хотын цэрэг, иргэд таван жил тулалдсаны эцэст 1273 онд арга буюу бууж өгчээ. Сяньян хот автсан явдал Сүн улсад ноцтой цохилт болжээ. Сяньян хотыг эзэлсний дараа Монголын цэрэг Сүн улсын нутагт цөмрөн орж нийслэл Линань (одоогийн Ханьчжоу) хотыг бүслэн байлджээ. Тэр үед Сүн улсын дотоодын хямрал туйлдаа хүрч хэд хэдэн хаан солигдон, эцэст нь 1275-1276 онд хаан ширээнд Чжао Бин гэдэг жаахан хөвгүүн сууж эх нь төр хамаарч байжээ. 1276 онд Монгол цэрэг очиж тус хотыг бүслэн авахад Сүн улсын төрийг хамаарагч хатан бачимдан сандарч төрийн тамгаа өргөн хүүгийн хамт Монголын цэрэгт бууж өгчээ. Гэвч Хятадын зүүн өмнө зүгийн Гуандун, Гуансийн зэрэг мужид жанжин Чжан Ши-цзэгийн удирдлагын дор байсан цэрэг, иргэд Монголыг эсрэг хэдэн жилийн турш тэмцсээр байв. Чжан Ши-цзэ Чжао Бингийн дүү есөн настай нэгэн хөвгүүнийг хаан хэмээн өргөмжилж Монголын цэрэгтэй тэмцсэн боловч хүчинд автан хөөгдсөөр далайд шахагдан амьд баригдахгүйн тулд бага хаанаа тэврэн далайд үсрэн үхжээ. Ийнхүү 1279 онд өмнөд Сүн улс мөхөж бүх Хятад Монголын мэдэлд шилжсэн байна. Япон руу 4500 хөлөг онгоцтой 140.000 цэрэг илгээжээ Хубилай, хаан ширээнд суусан анхны жилүүдээс Япон мэтийн бусад улс орныг эрхэндээ оруулахын тулд олон зүйлийн арга сийлж асар их хэмжээний аян дайн хийжээ. 1265-1271 оны хооронд Японд хэд хэдэн элч илгээж Монголын Юань гүрний хараат болохыг шаардаж байв. Японы эзэн хаан Юань гүрний хараат болохыг зөвшөөрсөнгүй. Харин ч шийдвэртэй эсэргүүцэх бэлтгэл хийжээ. 1274 онд Монголы цэрэг Японд довтолсон боловч далайн шуурганд дохиулж олонхи нь амь үрэгдэн цөөнх хэсэг нь буцаж иржээ. Хубилай хаан 1281 онд 140.000 Монгол, Хятад цэргийг Монгол жанжин Алахаан, Хятад жанжин Фан Вэнь-хү нараар захируулан 4500 том хөлөг онгоцонд суулган Японы эсрэг дахин хөдөлжээ. Их цэрэг Японы өмнөд хязгаарын Пинхү аралд бууж, Таван луут ууланд байрласан байна. Гэтэл, бас л далайн шуурга хөдөлж, цэргийн ихэнх нь хөлөг онгоцны хамт далайд живжээ. Алахаан, Фань Вэнь-хү нар үлдсэн цөөн цэргийн хамт нутгийн зүг зугтжээ. Таван луут ууланд үлдсэн түм гаруй цэргийг Японы цэрэг хүйс тэмтэрчээ. Ийнхүү Япон руу илгээсэн далайн флотын ажиллагаа бүтэлгүйтсэн нь Хубилай хаанд ихээхэн хүнд цохилт өгчээ. Тэрээр насан өөд болохдоо ч өөрийн орыг залгах хүүдээ Японыг заавал эзлэх захиасаа өгч байжээ. Далайн цэргийн ажиллагаа бүтэлгүйтсэн талаар түүхийн сурвалж бичгүүдэд цөөнгүй тэмдэглэл үлджээ. Тухайлбал, Хубилай хааны усан флотыг далайд живүүлэхийн тулд Японы 2000 сүм хийдийн 50.000 гаруй лам хуварга бүтэн гурван өдрийн турш өдөр шөнөгүй ном уншиж байжээ. Энэхүү номын ид шидээр далайн хүчтэй хар шуурга босч Хубилай хааны цэргүүдийг далайд живүүлсэн гэдэгт япончууд одоо ч итгэдэг ажээ. Нөгөөтэйгүүр Японд илгээсэн олон мянган хөлөг онгоцыг богино хугацаанд хийсэн учир их хэврэг болсон. Энэ нь далайн шуургын цохилтыг дааж чадахгүй бут үсэрч байсан гэж зарим судлаачид тэмдэглэсэн байдаг. 1292 онд явын арлуудыг эзэлжээ Хубилай хаан Энэтхэг-Хятадын хойг буюу Аннам нутгаар хэд хэдэн удаа аян дайн хийжээ. Хубилай хааны жанжин Урианхайдай Түвдийг дайлахаар Вьетнамын хилээр нэвтрэн ороход Вьетнамын ван эсэргүүцэн тэмцэх хүчин мөхөс байсан учир зугтааж нэгэн арал дээр бүгжээ. Харин 1257 ондор суусан Вьетнамын шинэ ван Монголын хаанд хараат түшиг болохоо илэрхийлжээ. 1281-1284 онд Энэтхэг-Хятадын хойгийг эзлэхээр мордсон Тогоон жанжины цэрэг нутгаар нь гарахад вьетнамчууд бослого гарган Монголын цэргийг хиар цохижээ. Тогоон жанжин үлдсэн цэргээ авч халуун орны битүү ой шугуйгаар нуугдаж явсаар арай чүү зугтаан гарчээ. Үүнд уурссан Хубилай хаан 1288 онд 90.000 цэргийг мөн Тогоон жанжинд өгч байлдуулжээ. Төдөлгүй Вьетнам Монголын хараат улс болж жил бүр алба хураалгаж байв. Мөн Монголын дарга сайд ч Вьетнамд очиж захиран суух болжээ. Хубилай хаан 1280 онд Бирмийг довтолжээ. Бирмчүүд сүрхий эсэргүүцсэн боловч 1287 онд Бирмийн ван, Юань гүрний хараат болж алба барьж байхаар тогтжээ. Юань гүрэн 1288 онд Аннамыг байлдан эзэлж, 1292 онд Явын арлуудаар цэрэг оруулан далайн хойгийн улс орнуудад удаа дараалан ноёрхлоо тогтоожээ. Ийнхүү XIII зууны 90-ээд оны үед Монголын байлдан дагуулагчид Хятад болон зүүн өмнөд Азийн олонхи орныг эхршээлдээ оруулсан байна. Юань гүрэн харьяат иргэдээ дөрвөн дэв зэрэгт хуваажээ Юань гүрний хаадын гадаад, дотоод бодлогын гол чиглэл, үндэс суурь нь Хубилай хааны үед тавигдсан байна. Монголын байлдан дагуулагчид, эзлэгдсэн орны бүх газар нутаг, хүн ам, хөрөнгө баялгийг дайны олз, өөрсдийн өмч хэмээн үзэж байв. Юань гүрний хаад, Хятадын маш их хэмжээний газар нутгийг улсын сангийн газар болгон түүнээс хааны ураг, ноёд, түшмэд, жанжин нарт соёрхол болгон хуваан өгчээ. Эхний үед Шар мөрнөөс хойшхи ба мөн Шар мөрөн, Хөх мөрний хоорондох өргөн уудам газрын ихээхэн хэсгийг суллан малын бэлчээр болгосон байна. Хятад нутгийн олон хот, тариалангийн газрыг Монгол ноёд, түшмэд, жанжин нарт "идэх хот", "мэдэх хот" болгон олгожээ. Жишээлбэл, Хубилай хаан өөрийн эх, хөвүүн Чингимд 105 мянган тариачин өрх, Баян жанжинд зураан мянган хятад өрхийг тарианы газрын хамт өгчээ. Юань гүрний хаад харьяат улсын олон угсааны иргэдийг албанд хэрэглэх зэрэг дэв тогтоосон байна. Үүнд, нэгд: Монгол хүн, хоёрт: өнгөт нүдтэн (баруун хязгаарын уйгар, түрэг, араб, перс зэрэг), гуравт: умард Хятадын хүн (кидан, зүрчид, Алтан улсын харьяат нар), дөрөвдүгээрт: өмнөд хятадын хүн (Өмнөд Сүн улсын харьяанд байсан хятадууд болон олон бага ястан) орсон байна. Тухайн үед Монгол хүнд улсын гол тэргүүлэх тушаалуудыг эрхлүүлж, удаах тушаалд баруун зүгийн хүмүүс кидан, зүрчид нарыг тавих зэргээр улсын чухал албан хэргээс хятадуудыг аль болохоор хөндийрүүлж байснаас гадна хятад хүмүүсийг яллаж шийтгэх нь хүртэл Монгол хүнд байжээ. Ш.Батцогт    

Тэнгэрийн ташуур хэмээн өрнө дахиныг донсолгосон Хүннүгийн хаан Атилла

Тэнгэрийн ташуур хэмээн өрнө дахиныг донсолгосон Хүннүгийн хаан Атилла   Хятадын Хан улстай эн зэрэгцэн оршиж байсан Хүннү гүрэн өвөр хоорондын дайн тулааны улмаас бутран доройтохдоо, умард өмнөд хоёр хэсэг хуваагдахад, умард хүннүчүуд нь алс өрнө зүг нүүсээр замдаа тааралдсан нүүдэлчин овог аймгуудыг бут цохин, өөртөө нэгттэсээр Европын босгоор даван орж, төр улсаа эмхэтгэх тэр онцгой үед Аталла хаан тодорсон бүлгээ. МЭ 406 оны Аттила Ижил мөрний адаг урсгал орчимд Хүннү нарын ордод мэндэлжээ. Цусан холбоогоороо тэр яах аргагүй монгол угсаатан төдийгүй зан чанараараа ч монгол байжээ. Тэрбээр бага балчраасаа эхпэн моринд гарамгай нэгэн болж, морьтон дайчны эрдмийг нэн хурдан сурч, нум сум илд жадны эрдэмд эгэлгүй болсон байна. Ан авд байнга явдаг нь хүннүчүүдийн аян дайны бэлтгэл болдог байсан нь мэдээж бөгөөд идэр залуу Атилла чоно, баавгайг ичээнээс нь хөтлөн гаргаж ирдэг байсан гэдэг. Хаан эцэг нь түүнд онцгой дотно ханддаг, ирээдүйн их хаан болох суурийг нь эртнээс тавьж байсан боловч, Аттилаг бага байхад буюу 410 онд нас барж, авга ах нар болох Хүннү нарын хаан Октар, Рагула нар түүнийг 12 настайд нь Ром руу барьцаанд илгээжээ. Рагула хаан Атиллагын оронд Ромын эзэн хаанаас Аетиус нэрт хөвүүнийг хүлээн авснаар Хүннү гүрний ирээдүйн хаан, Ромын ирээдүйн агуу жанжин нар багадаа барьцаагаар солигдож байсан өвөрмөц түүх үлджээ.     Аттила хэдийгээр барьцаанд байсан ч хүн төрөлхтний соёлын цөм Ромд асар өндөр боловсрол олж, өөр бусад олон овог аймгуудын хан хөвүүдтэй мөр зэрэщэн ихийг сурчээ. Ромын урлаг соёл, түүх зэрэгт суралцаад зогсохгүй, цэрэг дайн, улс төр, дипломатын урлагийг ч сайтар эзэмшсэн байна. Атгила Ромын барьцаанаас хүннү нарын дунд урьд хожвд байгаагүй өндөр боловсрол, өргөн мэдлэг төдийгүй дэлхийг эзлэХ төлөвлөгөөтэй буцаж иржээ. Залуу хан хүү Ижил, Доны завсарын өргөн уудам нугад ан гөрөө хөөцөлдөж, алс Уралын чинад руу аялсан төдийгүй, дорно зүгг өөрсдийн уугуул нутаг Алтайн уулс, улмаар бүр Цагаан хэрэм хүртэл аялжээ. Тэр цагг Умард хятадыг эртний Хүннү гүрний нэгэн хэлтэрхий болж явсан гэзэгг Табгач нар захирч, Бээжинд нийсэллэн байсан ба мөн л Хүннү гүрний бүрэлдэхүүнд байсан Сяньби нар хуучин умард Хүннү гүрний нутгийг эрхшээн, шинэ тутам хүчирхэгжин байжээ. Аттила мөн Кавказыг даван өмнө зүг Кушан, Парфи нарын нутаг хүртэл аялж, улмаар Сири, хоёр мөрний хөндийд Персүүдтэй тулалдаж асан Хүннү нарын нэгэн овог аймагг очиж байжээ. Ромд өргөн их боловсрол эзэмшсэн Аттилад эдгээр аялалууд улам ихийг мэдүүлж, нүдийг нь нээж ухааруулан, жинхэнэ дэлхийн цараар сэтгэх чадвар бүхий их удирдагч болоход чухал нөлөө үзүүлсэн байна.    Баруун болон Зүүн Ромын эзэнт гүрэн бүхий л түүхийнхээ туршид хүннүчүүд, түүний дайнч удирдагч шиг сүрхий дайсантай учирч явсангүй. Тэр үед нэг улсыг хоёр хаан хамтран захирах явдал цөөнгүй гардаг байснаас нэг нь иргэний ажил хэргийг эрхлэн, нөгөө нь цэргийн хэргийг удирдан чиглүүлдэг байжээ. Хөрш орнууд ялангуяа христос шашинтай улс орны газар нутгийг байлдан дагуулах эрмэлзэл бүхий залуу хаан Аттиллад төрөлхийн морьтон хүннү аймгуудын цэргийг удирдах үүрэг ноогджээ. Гэвч улс орноо хамтран захирагч төрсөн ахаа 445 онд замаасаа зайлуулан, Хүннү омгуудын хаан бас дээр нь цэргийн жанжин болжээ. Аттила хууль ёсыг чандлан мөрдүүлж, Хүннү гүрий зорилгыгхүн бүрт ойлгуулсан бөгөөд тэр нь герман, слав үндэстнүүдийг хяналтандаа байлгах, Ромыг байлдан дагуулах, Азийн бусад нутгийг эзэлж, дараа нь Африкийг эзлэх байв. Тэгээд л хүннүчүүд умард, дорнод, өрнө зүгийн бүх газрыг эзэлж, Атилла дэлхийг захирах ёстой байв.    Ийнхүү тэрбээр бүх эрх мэдлийг гартаа авмагц, хөрш зэргэлдээ нүүдэлчин ард түмнүүд болох острогот, гепид, тыренгинц, руги, слав, хазар гэх мэт зэрлэг хээр талд оршин суудаг Дунай мөрний эрэг дагуу омгуудыг довтлон эзэлж, улсдаа нэгггэн, хүчирхэг хаан болсон байна. Эдгээр олон омог аймгуудын зарим нь нийтлэг дайсан болох Ромын хоёр эзэнт гүрний эсрэг хамтран тэмцэх зорилгоор Хүннүчүүдийн холбоонд сайн дураар нэгдэж байв. Христос шүтлэггэй ертөнцийн хойд хилийн залгаа нутагт нүүдэлчдийн хүчирхэг улс бий болж, цэргийн аюул айсуйг Константинополь, Ром хотуудад сайтар ойлгож, хил залгаа зүүн Ромын эзэнт гүрэн нийслэл хотоо тойруулан Феодосевийн хэрэм гэж нэрлэгдсэн том бэхлэлт шинээр барьж, Дунай мөрний эргээр олон цайз босгожээ. Хүннүчүүдийн хаан өнөөгийн Токай хотоос холгүй орпшх дээд Унгарын нутагт өргөөгөө байрлуулж, чухамдаа эндээс төв европын нутагт дан ганц зэвсийн хүчээр эзэгнэж байсан асар том нутгаа захиран суух болжээ. Хүннүчүүд Европын азар нутгийг нэгтэсээр, нэгч удаа ялагдал үзэлгүй урагшилж байв.   Аттила хаан 443, 447 онуудад Зүүн Ромын эзэнт улсруу хоёр удаа довтолгоон хийж, Доод Мизи Фрак Иллири зэрэг мужууд, Балканы хойгийг эзэлж нийслэл Константинополь хотод тулан очжээ. Дорнод Ромын эзэнт гүрний Феодосий II хаан халдан түрэмгийлэгчдийн довтолгооныг барьж дийлэхүй гэдгээ ойлгож, хүннүчүүдэд жил бүр 2100 фунт алтны өргөл өгч байх амлалт авч, дээр нь Дунай мөрний  доод хэсэгт орших Даки мужийг бэлэглэж байж эсэн мэнд мултарчээ. Феодосий II хааныг нас барсны дараа хатан хаан болсон Пульхерия хүннүчүүдэд татвар төлөхөос татгалзаж байгаагаа мэдэгдэж, нийслэл хотоо хамгаалах зорилгоор мужуудаас цэрэг татаж, байлдаанд бэлтгэж эхлэв. Аз болоход Аттила хаан Баруун Ромын эзэнт гүрэн рүү энэ үед анхаарлаа хандуулж, тэднийг эс тоожээ. Төрсөн эгчийг нь хатнаа болгон өгөхийг гуйхад татгалзсан шалтгаанаар Хүннүчүүд тус улсад халдав. Энэ зуур Баруун Ромын эзэн хаан Валентиан хүчирхэг армитай вестготуудын Теодорих I хаантай удаан хугацааны цэргийн гэрээ байгуулж, хүчээ зузаатгаж амжсан байна. Аттила тэр гэрээний талаар мэдсэн ч эмээсэнгүй 451 оны эхээр Паннони мужаас өрнө зүг рүү аян дайнд мордов. Хүннүчүүд холбоотон аймгуудтай хамтран уулгалан довтолж, өнөөгийн герман улсын нутгийг богино хугацаанд эзлэн, Рейн мөрнийг амжилттай гатлан, Галл нутагт оржээ. Зам зуур таарсан бүх хот тосгодыг галдан сүйтгэж балгас болгон хувиргав. Атгилагийн удирдлаган доорх хүннүчүүдийн байлдан эзлэлт үнэхээр домогт аян дайн байв.   Тэрбээр байлдааны үед морин цэргийн маневрийг чадамгай хийдэг, нум сум харвагч морин цэргүүдийн дайралтаар цэргийн хүчээ гамнадаг байлаа. Түүний удирдсан армийн цэргүүд бүх шаардлагатай эд зүйлээ мориндоо авч явдаг, ачаа хөсөггүй явдаг байсан болохоор түргэн шилжилт, гэнэтийн дайралт хийх боломжтой болжээ. Дээр нь Аттила хатан зориг, пшйдэмгий зан чанараараа өөрийн цэргүүд төдийгүй холбоотноо зоригжуулж, нэгэн зорилгод чиглүүлж чаддаг гоц авьяастай удирдагч байлаа. Тэрбээр армиасаа хамгийн сүрлэг бие бялдартай, айдас төрүүлэм ширүүн дүр төрхтэй, муухай харцтай дайчдыг сонгон авч, тэдэнд бүдүүлэг хийцтэй арьс ширэн ба ангийн үсэн хувцас өмсгөж, дандаа түүхий мах идэн, дайсны олзлогдсон цэргүүдэд доппин ширүүн хандах тушаал өгсөн нь айдсын домог тараах зорилготой байв. Хүннүчүүдтэй хээр талд халз тулан байлдахаас эмээсэн нутгийн удирдагчид нүүдэлчин аймгуудын довтолгооноос хот цайзын зузаан хэрэмний цаана нуугдаж эсвэл гүн ойд хоргодон амь гарч байлаа. Тиймд хол давуу морин цэргийн гэнэтийн дайралт хийх тактик баримталдаг Аттила хаан хот цайз шилттээнийг бүсэлж цаг алдахыг хүссэнгүй, шууд тойрч цаашаа хурдавчлан давшиж Трир, Мец, Аррас зэрэг олон тооны цайз хотыг булаан авчээ. Хүннүчүүд Орлеан хот руу дөхөн ирж бүслэлт хийх үед хориглолт хийсэн хотынхонд туслахаар Баруун Ромын Валентиан III хааны жанжин Аетиус болон вестготын хааны армиуд нэгдэн ойртон тулж ирэхэд Аттила ар талаасаа цохилт ирэхээс урьдчилан сэргийлж, хотын бүслэлтийг зогсоон, арагшаа ухарч, Каталины хөндийд орших Труа хотын ойролцоо буудаллан шийдвэрлэх тулаанд бэлтгэжээ.    Ийнхүү Каталины өргөн талд 451 онд дэлхийн түүхэнд тодоор тэмдэглэгдсэн алдарт тулалдаан болжээ. Аттила армиа тулааны талбарт өөрийн биеэр удирдаж байв. Тэр үед ромчуудын дотоодын сөргөлдөөнийг Аетиус дарсан байлаа. Тэрбээр Хүннү гүрэнд багадаа сурсан эрдэм, туршлагынхаа ачаар Хүннүгийн армийн давуу тал болсон нум сум, морин цэргийн довтолгооноос зайлсхийж, явган цэргийн гардан байлдаан болгож чадсан байна. Ромын цэргийн хүрэл дуулга болон биеийн хуяг нь хүннүчүүдийн чулуун сүхнээс найдвартай хамгаалж байснаас гадна хүннүчүүд явган цэргийн тактик мэдэхгүй, явган байлдаж сураагүй байв. Ромчуудын богино илд хүннүчүүдийн бугуйл, урт модон ипггэй жаднаас хамаагүй давуу байсан нь тулааны үр дүнд нөлөөлжээ. Байлдааныг хүннүчүүд морин цэргийн дайралтаар эхэлж, нум сумаар суман мөндөр буулгаж, холбоотны армийн баруун болон төв хэсгээр давшсан ч ширүүн хориглолтонд тулж зогслоо. Энэ үед холбоотны армийн баруун жигүүрт зогсож байсан вестготууд байлдааны ид үед сөрөг давшилт хийж хүннүчүүдийг ухруулсан ч тэдний Теодрих I хаан амь үрэгджээ. Тэрхүү байлдаан жинхэнэ үхлийн тулалдаан болсон бөгөөд хоёр талаас нэг ч цэрэг олзлогдоогүй, цөөн тооны шархдагсад амьд гарсан гэдэг. Атгила хаан морь цэргийн их хохирол амсаж аргагүйд тулж ухарчээ. Харин холбоотны тал ялагдал хүлээхээс эмээж, ухарч байгаа дайсньгг мөрдөн хөөсөнгүй. Аттила  хаан ч бүрэн ялагдал хүлээж магадгүй хэмээн болгоомжилж, Галлийн нуггаас холдон, Рейн мөрнийг гатлан хээр тал руугаа одов.    Хүннүчүүд дараа жил нь 452 онд Баруун Ромын эзэнт гүрэн рүү дахин аян дайн өдөөж, хилийн бэхжүүлсэн шугамыг нь сэтэлж, умард Италийг түйвээж Аквили хотыг сүйтгэж, худадцаа арилжааны баян Милан хотыг булаан авч, Ром хотод тулж ирэв. Хүннүчүүд дөнгөж саяхан хиар цохиулчихаад одоо эргээд ирнэ гэж огтхон ч бодоогүй байсан ромчууд мэгдэн сандарчээ. Атшлашйн арми гэнэтхэн огг өөр зэвсэг, хуягдуулгатай, бүр бамбайтай, байлдааныөөр тактиктай болоод ирснийг үзээд ромчууд бүр ч алмайрав. Хүннүчүүд морины хурдаар дайрдаг гар хоосон шахам зЭрлэгүүд биш, сайтар зохион байгуулагдсан, чанд сахилгатай, сайн зэвсэглэсэн, байлдааны техниктэй болсныг үзээд ихэд балмагджээ. Атгала хориглолт шургуу хийсэн ч хүч хомс Мөнхийн хот руу шууд дайрсангүй, харин хотыг бүслэн бууж өгөхийг тулган шаардав. Ромчууд шинэчлэн зохион байгуулсан их цэрэгтэй байлдаад дийлэхгүй гэдгээ ойлгоод Ромыг аврах цорын ганц зам бол хэлэлцээ хийж, эвийн гэрээ байгуулах явдал гэж тоггон, Валентиан III хаан, Ромын пап Лев I нар асар их мөнгө төлж байж хотоо авч гарчээ. Тавьсан зорилгоо биелүүлсэн Атгила тэр даруй Итали нутгийг орхин гарч, Паннонид унгарын тэгш тал хүрч, холбоотнуудаа тараан явуулж, дахин аян дайн явуулах бэлтгэлээ базааж эхлэв. Гэвч тэрбээр Галл нутгаас Паннони хөндийд ирж суурыпин, Бургунд гаралтай Ильдико нэртэй үзэсгэлэнтэй бүсгүйг хатнаараа өргөмжилсний дараахан өөд болжээ. Атилла хааныг бие барсны дараа олон тооны хөвгүүд нь хоорондоо эрх мэдэл булаацалдан морин цэргийн хүч нь суларч, дээр нь нэрмээс болж омог хоорондын дайн байлдаан эхэлснээр хорин жилийн хойно Хүннүгийн хүчирхэг гүрэн задран сарнив.    Хүннүчүүдийн Итали руу хийсэн аян дайны үр дүнд дэлхийн хамгийн сайхан хотуудын нэг болох Венеци бий болжээ. Нүүдэлчдийн дээрэм тонуулаас айн зугтсан Умард Италийн оршин суугчид Адриатын тэнгисийн хойд хэсэгт ирж суурынин, Венеци хотын суурийг тавьсан түүхтэй. Нүүдэлчин зэрлэг хэмээн нүд үзүүрлэгдэж, технологийн хувьд Ромтой харьцуулашгүй доод төвшинд байсан хүннүчүүд хүчирхэг Ромыг сөгтгөн, төв болон дорнод Европын олон овог аймгуудыг нэгэн тугийн дор нэгтгэн зангидаж чадсан нь чухамхүү Агилла хааны цэргийн жанжины болон удирдахуй ухааны давуу тал байжээ.   Мэдээ оруулсан: Ц.Хан-Хөхий  

Доголон төмөр хааны догшин шарил

Доголон төмөр хааны догшин шарил Түүхэнд түүний нэр алдар Төмер хаан, "Доголон” Төмөр, "Бурхны ташуур”, Тимур, Тамерлан, Тимерлинг хэмээгдэн олон янзын нэрээр мөнхрөн үлджээ. Түрэгжсэн монгол ноёны хүү болох Төмөр бээр Бухар хотоос баруун өмнөд зүгт орших Кэш хотод Барлас омгийн ахлагч Мухаммед Тарагайн орд өргөөнөө Тэкина Мохбегим хатнаас нуган үр болон 1336 онд мэндэлжээ.   Төмөр эрийн цээнд хүрч Чингисийн алтан ургийн гүнж Өлзий- Турхан-Агайтай гэрлэж байжээ. Төмөрийн бусдыг захирах, тэднийг эрхшээлдээ жанжлах чадвар нь их залуудаа илэрчээ. Феодл хоорондын тэмцлээс ялгаран цойлж 1360 он гэхэд 24 настай Төмөр овог аймгаа үндсэнд нь гартаа бүрэн оруулсан байлаа. Нэгэн оны дараа Дундад Азийн өргөн уудам нутгийг захирдаг Чингисийн удмын Төглөг хааны албанд зүтгэж, төдөлгүй хан хүү Ильяс Хожийн зөвлөхөөр дэвшин улмаар Кашгар мужийн захирагч болж, Барлас овгоос бүрдсэн цэргийн баг бүрдүүлсэн байдаг.   Зүүн хөлөө багадаа гэмтээсэн тэрбээр 1362 онд болсон тулалдаанд баруун гар, хөлдөө хүнд шарх авснаас хойш "Доголон” нэрээр Дундад Азид алдарших болжээ. Бага, Дундад Ази, Кавказын улсуудыг байлдан дагуулж, Алтан ордны улс, Моголистан, Энэтхэг тийш түрэмгийлэн довтолж 1370 он гэхэд Төмөрийн эзэнт гүрэн бүрэлджээ. Цэргийн эрдэмд гайхалтай боловсорсон Төмөр шилдэг 313 баатрынхаа 10-ыг аравт, 100-г зуут, сүүлчийн зуун хүнийг мянгатын даргаар томилж, үлдсэнийг нь шадар жанжнаа болгожээ. "Ташуур бороохойноос илүү захирах нэр хүнд, хувийн үлгэр жишээ ч байдал тун чухал” гэсэн алдарт үгээ тэдэнд ойлгуулжээ. Аравт, зуут мянгат нь морины өнгө зүс, дуулга, туг хиураар   цэрэг, дарга хэнийг ч болов ялгахгүйгээр цалин хөлсийг нэмэх, үнэт бэлэг, зэвсэг олгох, албан тушаал дэвшүүлэх, цол чимэг олгох зэргээр урамшуулна. Алдаа гаргавал хатуу шийтгэл онооно. Темөр хааны морин цэргийг хөнгөн, хүнд гэж хуваана. Хөнгөн морьтнууд нь нум сум, сүх, хөрөө, шөвөг, бугуйл, ундны усны дашмагтай байх бөгөөд хүнд морьтнууд нь дуулга, төмөр хуяг, илд, нум сум, хоёр морьтой байна.   Таван хүнд морин цэрэг байлдааны үед нэг тэргэнд зэвсэг хэрэглэлээ ачиж явна. Отолт бүслэлт хийх, уулархаг газарт байлдах хөнгөн морьт цэрэг ч бас байна. Өөрийн гэсэн цэргийн ялгарах онцлогтой Төмөр хааны цэргүүд 1380 он гэхэд есөн удаагийн том тулалдаанд ялалт байгуулан Самаркандын хаант улсыг байгуулсан байдаг. Түүх бичлэгт эзлэн түрэмгийлэгч, догшин ширүүн гэгдэн хар бараанаар бичигдсэн ч Төмөр хаан цэргийн гарамгай жанжин байжээ.   Төмөр хааныг насан эцэслэхээс нь өмнө түүний байгуулсан эзэнт гүрэн бутарч эхэлсэн нь үнэн. Төмөр хаан олон зуун мянган цэргийг чадамгай удирдаж, том эзэнт гүрэн байгуулж чадсаныг үгүйсгэх аргагүй билээ. Түүний нэр дэлхийн дөрвөн том эзлэн түрэмгийлэгчийн гуравт бичигдсэн байдаг. Доголон Төмөр хаан 1405 оны нэгдүгээр сарын 19-нд 69 насандаа Сырдарьяа мөрний хөвөөнд орших хилийн бяцхан суурин Отрар хотод тэнгэрт хальжээ. Төмөр хааны шарилыг заар, сарнайн усаар занданшуулж, хөвөн даавуунд ороон хар модон авсанд залан Самарканд хот руу илгээжээ.   Тэнд авсыг ногоон өнгийн хаш чулуун бунханд байрлуулан мөргөлийн сүмийн бөмбөгөр оройг дээд зэргийн гоёмсгоор урласан гэдэг. Төмөр хааны домог түүнийг амьд сэрүүн байснаас илүүтэй таалал болсноос нь хойш өнөөг хүртэл гайхалтайгаар үргэлжилж байгаа билээ. Ялангуяа түүний шарилын нууц зургаан зууны туршид яригдаж, үлгэр домог мэт байсаар л байна.   Түүний шарилыголон удаа хөндөх гэж оролдсон бөгөөд тийм санаа сэдсэн, оролцсон хүн бүр толгой дараалан үхсэн байдагт л түүний шарилын тайлагдашгүй нууц оршсоор, өдгөө хүртэл яригдсаар байнам.1930 оны эхээр дарангуйлагч И.В.Сталины анхаарлыг хамгийн их татсан Монгол цуст хоёр хүн байлаа. Нэг нь Чингис хаан, нөгөө нь Төмөр хаан. Мэдээж   Чингисийг үзэн ядуулах, Төмерийг өөрийгөө шүтэн бишрүүлэхэд ашиглах санаа Сталинд төржээ. Тэр даруйдаа В.Янаар "Чингис хаан”, "Бат хаан” романууд бичүүлж, монгол хаадын түүхийг мушгин гуйвуулав. Үүрэг даалгавраа биелүүлсэн зохиолч 1942 онд Сталины нэрэмжит шагнал хүртжээ. Харин дэлхийд аймшгаараа алдаршсан Доголон Төмөрийн түүхийг дунд сургуулийн сурах бичгүүдэд оруулж, "Хорвоод ганцхан бурхан залардаг шиг газарт ганцхан хаан байх ёстой" хэмээсэн Төмөр хааны айлдварыг Сталин онцгой талархаж, амны уншлага болгожээ.   Сталин түүнийг "Оросыг татар-Монголчуудаас аврагч” хэмээн үзсэндээ "Зөвлөлтийн түүх” номонд өөрийн гараар өгүүлбэр нэмсэн эх хувилбар болох түүхэн баримт одоо ч хадгалагдан байдаг аж. 1927 онд Москвад хэвлэсэн номонд "Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн татар- Монголчуудын дарлал ийн төгсгөл болов” гэж бичсэн явдал байлаа. Узбекийн нэрт археологч М.Е.Массон 1929 онд Төмөр хааны шарилыг нээн судлах асуудлыг анх санал болгожээ.   1925 онд Самаркандын инженер М.Ф.Мауэрын хийсэн соронзон судалгаагаар уг шарил дотор нэлээд металл эд зүйлс байгааг тогтоов гэсэн мэдээлэл Сталинд олз болов. Эрмитажид Сталины гарын үсэгтэй нэгэн баримт хадгалагдаж буй. Уг бичиг "Төмөрхааны бунхныг нээх ажлыг 5 сараас хойшлуулалгүй эхлүүл” гэж дурдсан нь 1941 он ажээ. Төмөр хааны бунхныг нээх экспедицийн бүрэлдэхүүнд намын ажилтан ч багтсан байдаг бөгөөд Узбекийн суут яруу найрагч А.Навойн 500 жилийн ойг тэмдэглэх ажилтай уялдуулан гэж тодотгон зохион байгуулжээ.   Зорилго нь Төмөр хаан, түүний үр садын түүхийг тод болгохын зэрэгцээ Навойн бүтээлийн зарим эх бичмэл ч бунханд байж магадгүй гэж үзсэн хэрэг. Учир нь Навой ч Барлас овгийн хүн аж. Экспедици 1941-05-27-нд Самаркандад ирсэн ба 6 дугаар сарын 1-нээс ажлаа эхэлж, 5-нд Шахрухын, 17-нд Үлэгбэхийн, 18-19-нд - Төмөр хааны шарилыг тус тус нээв.   Шарил нээх ажиллагааны зургийг кино зураглаач Малик Каюмов /авч байгаад ердөө хэдхэн хоногийн дараа буюу 1941-06-27-нд фронтод кино зураглаачаар дайчлагдан Калининградын галын шугамд илгээгджээ. Мань хүн фронтод байхдаа шарил нээсэн тухай хошууч генерал П.Г.Чанчибадзед ярьжээ. Тэрбээр цааш нь баруун фронтын командлагч Г.К.Жуковт мэдээлж, Жуков Каюмовыг дуудан мэдээлэл авч, улмаар Сталинд дуулгаж түүний шийдвэрээр хоёр дахь экспедици томилж, шарилуудыг байсан янзаар нь буцаан булах ажлыг 1942 оны өвөл дуусгажээ.   Төмөр хааны онгоныг хөндөх онцгой үүрэгтэй тусгай экспедицийн бүрэлдэхүүнд багтсан сүүлийн гэрч ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин М.Каюмов 2004 онд бүтээсэн "Хааны хараал” баримтат кинондоо ийн ярьсан нь буй. "....Хааны шарилыг нээн илрүүлэх ажилд 1941 оны тавдугаар сараас орсон. Экспедицийн бүрэлдэхүүнд академич М.Корнязев тэргүүтэй нэрт эрдэмтэд оролцсон боловч би тэр үед Узбек, Араб хэлтэй байсан учраас энэ экспедицийн голлох хүний нэг байлаа.   Самаркандад байгаа их хаадын шарилыг хөндөх тушаалыг Москвагаас авангуут энэ алдарт ордны зузаан бетон шалыг цөмлөн хонгилд байрлуулсан хаадын бунхан руу нэвтэрсэн юм. Эхлээд Төмөр хааны хайртай ач хүү Үлэгбэхийн шарилыг нээсэн. Үлэгбэх бол тухайн үедээ алдарт одон оронч, эрдэмтэн байсан бөгөөд исламын шашны зан үйлүүдийг зөрчсөн хэргээр цаазлуулсан хүн. Дараа нь хүүгийнх нь шарилыг нээсэн.   Хамгийн сүүлд Төмөр хааны шарилыг нээх үеэс бидэнд түмэн бэрхшээл учирч эхэлсэн юм. Түүний шарилын хавтан дээр эртний перс хэлээр тодоос тод бичсэн зүйл байсныг тайлж унших хэрэгтэй болов. Төвөөс түүхч эрдэмтэд нэн удалгүй уг бичгийг тайлсан өгүүлбэрийг бидэнд ирүүлснийг үзвэл "Их хааны булшийг хэрхэвч хөндөж болохгүй,   энэ зарлигийг зөрчих хэнийг ч аваас хамгийн хатуу цааз хүлээж байна...” гэсэн үгс байлаа. Экспедицийн эрдэмтдийн дунд санал бодлын зөрүү гарч зарим нь нээж болохгүй байх гэсэн айдаст автаж эхэлсэн учир Москва руу дахин утасдацгаав. Гэвч нэгэнт оройтжээ.Их хаан Төмөрийн онгоныг Зөвлөлтийн эрдэмтэд их удирдагч Сталины зaрлигийн дагуу олсон, удахгүй бүх зүйл тодорхой болно гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар нэгэнт цацагдсан байв. Ингээд багийн хамт олон газар доорх хонгил дахь ажилдаа шуурхайхан орцгоосон.   Яг энэ цаг мөчид 1941-06-21-ний өглөөний 08,00 цаг болж байлаа. Бид хамаг гэрэлтүүлгээ асаан хааны булшны дээр тавьсан хавхлаг зузаан гантигийг нээхээр оролдож байтал гар хийцийн өргөгч краны гинж нь өгөршсөн олс аятай энэ тэрүүгээрээ тасарсан учир бид бүгдээрээ элбэж хүч нийлүүлэн хавхлагийг см, см-ээр гулсуулсаар нээтэл булшин дотор нь юу ч байхгүй хоосон байлаа.   Бид бүр алмайрцгаав. Хэн нэг нь булшны ёроолд тогтсон хуруу зузаан шороог гараараа самардтал доор нь зэрэгцүүлэн тавьсан хендлөн гурван хавтан тэмтрэгдсэн. Түүний эхнийхийг нь онгойлготол ер бусын анхилуун үнэр гарч, эмэгтэй хүний чарлах дуун сонсдож, бидний ашиглаж байсан хамаг гэрэл, прожектор нэгэн зэрэг унтарсан юм. Багийхан ажлаа зогсоогоод дээшээ гарч үдийн цайгаа уухаар болцгоов. Хүн бүр айдас түгшүүртэй болсон.   Хэн нэг нь надад нутгийн өвгөд уулзахыг хүссэнийг дамжуулав. Би тэдэнтэй уулзтал тэд "Булшийг нээж хэрхэвч болохгүй. Учир нь энэ номонд хэрэв булшийг нээх юм бол дайн эхэлнэ гэж бичсэн байна” гэж хэлсэн. Тэр номыг чинь үзье гэтэл "Судар араб хэл дээр бичигдсэн байгаа” гэв. Би уншиж чадна гэдгээ тайлбарлаад номыг авч яг тэр бичсэн хэсгийг нь уншвал үнэхээр тэр өвгөдийн хэлснийг бичсэн байв.   Энэ нь урьд өмнө миний гартаа барьж байгаагүй хүнд, том, зузаан судар байсан. Би экспедицийн ахлагч Корнязевт энэ тухай дуулгалаа. Тэрээр бас хоёр эрдэмтний хамт нөгөө гурван өвгөнтэй уулзангаа учир зүггүй хэл амаар доромжлон хөөж явуулсан юм. Би санаа зовоод уучлал гуйх санаатай араас нь гарсан боловч тэд гудамжны булан тойронгоо усанд ууссан юм шиг алга болчихсон. Дараа нь өвгөдийг ч, тэр зузаан судрын ч тухай тэр хавийн хүмүүсээс сураглаад олоогүй. Үдээс хойш бид ажилдаа эргэн орсон юм.   Булшин дотроос бараг нэг метр 90 см-ийн өндөртэй агуу том хүний араг яс гарч ирсэн. Бид яс бүрт нарийн үзлэг хийж, зураг хөргийг авч, тэмдэглэл хөтөлсөөр шөне дөлөөр ажлаа дуусгаад энэ том гавьяагаа тэмдэглэж дуусаагүй шахам байтал радиогоор дайн эхэлснийг зарласан юм даа. Ингээд би бараг маргааш нь цэрэгт татагдсан. Сталинградын фронтод дайны галын шугаман дээр зураглаачаар ажиллаж байх үедээ маршал Г.К.Жуковтой биечлэн уулзаж энэ тухайгаа ярьж нөхөр Сталинд яаралтай дамжуулж өгөхийг хүссэн юм” гэж ярьсан байдаг.   Ноён Сталин яаралтай тушаал гаргаж Төмөр хаан, түүний үр ач нарын шарилыг 1942-12-20-нд Самарканд дахь бунханд нь дахин залснаас хоёрхон хоногийн дараа Улаан арми анхныхаа ялалтыг Сталинградын дэргэд байгуулж, Германы 60 гаруй мянган хүнтэй армийг бут ниргэжээ. Энд нэг сонин дуулгахад шарилыг Узбекстан руу буцаахын өмнө хамгаалалттай онгоцонд ачиж фронтын галын шугамд нислэг үйлджээ.   Энэ тухай хожим Сталин дайчдын урмыг сэргээх гэсэн домын үйлдэл байсан гэж эрдэмтэд таамагладаг. Төмөр хаан Мираншах /1366-1408/, Шахрух /1377- 1447/ гэдэг хоёр хүүтэй. Ач хүү Үлэгбэх /1394-1449/, Мухаммед Султан . нарын шарилыг ч судлаачид хөнджээ. 1941 оны 8 дугаар сараас 1942 оны 10 дугаар сард антроплогичид шарилуудыг нарийвчлан судалж, тэдний гадаад төрхийг тогтоов. Уран барималч, антропологич М.Герасимов гавлын ясаар нь Төмөр хаан, түүний ач хүү Үлэгбэхийн царай төрхийг тогтоож, цээж баримлыг нь урлажээ. Тэрбээр 200 гаруй түүхэн хүмүүсийн баримлыг урласан   туршлагатай нэгэн. 1943 оны зун Сталин гурав дахь экспедицийг томилж, шарилын хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажилд нэг сая рубль зарцуулсан нь тухайн үедээ бол 16 танк үйлдвэрлэх, эсвэл нэг дивизийг сарын туршид хоол хүнс, хувцас хэрэгслээр хангахад хүрэлцэхүйц мөнгө байжээ.   Тухайн цагийн амьд гэрч Армяны нэрт түүхч Товма Мецопөци "Төмөр хааны түүх”-ийг бичжээ. Уг гар бичмэлийн 1642 оны хуулбар Сирийн Алеппо хотноо хадгалагдаж буй. Мецоп гэдэг нь Армяны эртний сүмийн нэр агаад уг эрдэмтэн Мецоп сүмийн хүн гэсэн таамаг буй. Сүмийн номлогч тэрбээр Төмөр хаан, түүний залгамжлагчдын байлдан дагуулалт, үр дагавар, Ойрхи Дорнод болон Кавказын ард түмний айдас хүйдэс, ядуурал хоосрол зэргийг мэдэрсэн хүний хувьд 1388-1446 оны байдлыг бичиж үлдээсэн нь ХҮ зуунаас өнөө хүртэл эхээрээ хадгалагдаж үлдсэн цорын ганцтүүхэн бичиг болой.   Үүнийг хожмын орчуулагч Монголын уншигчдад өргөн барих буй за. Үүнээс гадна монголчуудад олзлогдож байсан армяны түүхч Киракос Гандзакеци /1200-1271/ нүүдэлчдийн байлдан дагуулалтын талаар сонирхолтой баримт бичиж үлдээжээ. Мөн Д.Оссон Абраам Константин /1779-1851/ нь Туркийн Стамбулд төрсөн армян судпаач бөгөөд "Чингис хаанаас Төмөр хүртэлх монголчуудын түүх” хоёр боть бүтээлээ Парист 1824 онд хэвлүүлжээ. Үүнээс гадна Оросын их зураач В.Верещагины "Төмөр хааны өргөөний үүдэнд” /1875/ гэсэн алдарт бүтээл буй.   Мөн их зураач Төмөрт хядуулсан энэтхэгчүүдийн дурсгалд зориулж "Ясан уул” зураг зурсан нь нэр сууг нь дэлхийд даяар алдаршуулсан юм. Түүгээр барахгүй их хааны тухай сонгодог бүтээл ч буй. Эртний Оросын хилийн цайз Елец хотод ‘Тэгээн Мария болон Доголон Төмөр хаан” дуурь анх тоглогджээ. Дуурьт Х1Ү зууны суут хүмүүн Төмөрийн байлдан дагуулалтыг өгүүлдэг, 1395 оны Елецийн тулалдааныг уран сайхнаар дүрсэлжээ.   Дэд хурандаа П.БАТНАЙРАМДАЛ  

​ХУБИЛАЙ ХААНЫ СӨНӨСӨН ФЛОТ

ХУБИЛАЙ ХААНЫ СӨНӨСӨН ФЛОТ   1281онд Японы нутагт довтлохыг завдсан Монголын флотыг “Бурханы салхи” буюу Японоор “Камикадзе” зайлуулсан ажгуу. Энэ бол Чингисийн ач Хубилай хааны булаан эзлэх төлөвлөгөөг нураасан далайн хоёр дахь шуурга байсан аж. Ийнхүү тэнд камикадзегийн домог үүссэн бөлгөө. Японы баруун хэсэг Кюсю арлаас холгүй орших Такасима хэмээх жижиг арлын орчимд энэ сүйрэл болсон ажээ. Монголын сөнөсөн флотын ул мөрийг Наран улсын туршлагатай шумбагч Торао Мозаи , дадлага бүхий шумбагчид , эрдэмтэн , инженерүүдийн багтайгаар гурван зууны турш судалсан байна. Хар тэнгисээс Өмнөд Хятадын тэнгис хүртэл нутгийг эзэмшилдээ авсан хүчирхэг Хубилай хаан 1286 онд Хойт Хятад , Солонгосыг эзлээд , Японыг захирагдахыг шаардсан гэдэг. Наран улс зарлигийг дагасангүй учир их хаан арлыг эзлэхээр бэлтгэж эхэлжээ. Тэгээд 1274 оны 11 дүгээр сард 900 хөлөг онгоцтой , 40 мянган монгол , солонгос , хятад цэрэг Кюсю арлын Хаката буланд ойртсон байна. Нэгэн өдрийн амжилттай тулалдааны дараа шөнө нь булаан эзлэгчид онгоцууд руугаа буцаажээ. Гэтэл шөнө нь хар салхи дэгдэж , хөлгүүдийг зангуунаас нь салгасан учир , далайд гарахаас өөр аргагүй болж. Далайн салхи ширүүсэж онгоцуудыг тарааж цацахад 200 нь живж , бүгд 13500 хүн амьд гарчээ. Энэ газрыг Хубилай хаан юман чинээ бодолгүй хоёр дахь довтолгоонд бэлтгэсэн байна. Ингээд 1281 оны хавар Хятад , Солонгосын эргийн боомтуудад тоо томшгүй олон онгоц цуглажээ. Япончууд ч энэ долоон жилд гар хамхиж суусангүй , Хаката булангийн эргээр 2,5 метр орчим өндөр , 20 км урттай хэрэм байгуулсан байна. YII сарын сүүл рүү дараа монголчууд японд дахиад занал учруулсангүй. Ийнхүү долоон зууны турш Хубилайн флотын үлдэгдэл Такасамигийн эргийн тэнгист хэвтэж буй юм. Сүйрлийн энэ газар хэзээ ч судлагдаж байсангүй. Харин загасчдын торонд заримдаа шавар домбо , чулуун аяга , ваарны хагархай ордог байжээ. Торао Мозаи 1980 онд Наран улсын Боловсролын яамнаас усан доорхи археологийн техникийг сайжруулах төсөв гаргуулж авсан байна. Ийнхүү тэх энэ сөнөсөн флотын тухай санаж , Такасимагийн эргэн тойрны ус , шинэ багаж хэрэгслүүдийг шалгах хамгийн тохиромжтой талбай юм гэж хамтран ажиллагсадтайгаа шийджээ. Усан доорхи судалгааны хамгийн гол асуудал бол ёроолын хөрсөн доор байгаа зүйлүүдийг илрүүлэх явдал байдаг аж. Саяхан болтол усны ёроолын элс шаврын доор орших металл биш зүйлүүдийг хамгийн мэдрэмжтэй багажуудаар ч олж чаддаггүй байв. Археологчид сонирхож буй зүйлсээ , тэнгисийн ёроолыг ухаж байж л мэддэг байв. Сүйрлийн энэ газар ч удаан хугацааны туршид хүршгүй зүйл байжээ. Тэнгисийн ашигт малтмалын хайгуулчидхатуу хөрсөнд профилометр , бусад тохиолдолд дууны хаймсуур гэдэг долгион цацруулан хөрсний бүтцийг судалдаг тусгай багажуудыг ашигладаг байна. Усан доорхи геологи хайгуулаар мэргэжсэн , Токиогийн “Кокусай Кожо” компани “ЛТД” пүүс судлаачдад дууны шинэ хаймсуур өгч , инженерүүд түүнийг туршихаар Такасимад авчирчээ. Тэнгэсийн тэр хэсгийг завин дээр байрлуулсан хаймсуураар хөндлөн гулд “тэмтэрсэн” анхны үр дүн муугүй болж , далайн ёроолоос доош 30 метрт байгаа зүйлүүдийг тэмдэглэсэн боловч тэдгээрийн шинж чанарыг мэдэж чадахгүй байв гэж Мозаи ярьжээ. Дараа нь хэрэгцээт багажны бас нэг туршилтын хувилбар гарсан. Энэ багажны дэлгэц дээр чулуу , төмөрлөг , вааран эдлэлүүд /ягаан/ тэднээс арай зөөлөн тухайлбал модон эдлэл /улбар шаргал/ , харин үүрмэг нунтаг бодис шавар элс шар , /цайвар ногоон/ , хуваарийн төгсгөлд ус өөрийн өнгөөрөө тэмдэглэж байв. Судлаачид зун нь өнгөт хаймсуур болон шумбагч , эрдэмтэн , техникүүдээс бүрдсэн сайн дурын 30 хүнтэй баг авчирч хайгуулаа эхэлсэн. Ийнхүү гар болон агаарын шахуургын тусламжтайгаар Такасимагийн тэнгисийн ёроолыг самнах явцад , XII зууны хятад , солонгосын эд хэрэглэл , эртний зэвсгүүд гарсан байна. “Энэ бол гайхамшигтай олдворууд байв. Хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд шумбагчид сумын зэв , хадаас , чулуун зангуу , бөмбөлөг , ер бусын хэлбэртэй тоосго , төмөрлөг болон олон тооны шаазан эдлэл олсон. Дууны өнгөт хаймсуурыг дөнгөж туршиж эхэлж байсан тул бид шумбагчдад их найдвар тавьж байлаа. Хамгийн олноор гарч байсан чулуун аяганууд их сонин , ирмэг дээрээ нэг тийм цорго шиг хонхортой , түүгээр доторхий нь юүлж байсан болов уу гэмээр байв. Миний бодлоор энэ аягануудыг дарь нухахад хэрэглэж байсан байх. Бусад түүхэн баримтуудад ч дарийг чулуун саванд нухдаг байсан тухай тэмдэглэсэн байдаг” гэж Мозаи дурсжээ. Бас нэгэн сонирхолтой олдвор нь тоосго байсан агаад эдгээр нь орчин үеийнхээс нэлээд нимгэн юмсанжээ. Зарим түүхчдийн үзсэнээр энэ тоосгыг хөлөг онгоцон дээр морины тах хийж , зэвсэг засдаг байсан дархны газарт хэрэглэдэг байжээ. Бусад эрдэмтдийхээр бол хятадууд эрэгт буусны дараа энэ тоосгоор сүм барьж , ялалтын төлөө мөргөл үйлдэхээр авч явсан ч гэдэг. Гэвч 1281 онд тэдэнд сүм босгох зав гараагүй бөгөөд булаан эзлэгчид тоосготойгоо живсэн ажгуу. Энэ хайгуулаар нэлээд зүйлийг олсон боловч энэ нь живсэн флотын өчүүхэн хэсэг байв. Арга хэрэгсэл хязгаарлагдмалаас гадна , агаарт гаргахад бутрах зүйлүүдийг олох нь утгагүй болсон. Тэгээд тэд зөвхөн чулуу , шаазан эдлэлийг л гаргаж , мод , төмөр зүйлүүд нь өөрийн цагаа иртэл , ус агаарын үйлчлэлээс бат хамгаалж буй элс шороон доороо үлдсэн байна. Археологчид ч тэр орчныг бүхэлд нь судлаагүй. Ер нь Хубилайн 1281 онд флотын үлдэгдэл хаана нь байгаа 1274 оны 200 онгоцны үлдэгдэл хаана живснийг тогтоож эс чадсан байна. Үүнийг мэдэхийн тулд Кюсю арал , Солонгосын хооронд орших , Цусима , Ики , Хирадоджиму арлуудын эргэн тойрныг бүхэлд нь судлах хэрэгтэй юм. Эдгээр арлууд хоёр удаагийн дайралтын аль алинд нь дурлагдсан байдаг... Энэ ажил дууны өнгөт хаймсуур ашигласан нь их зүйлийг мэдэхийн эхлэл болсон хэмээн үздэг байна. Орчуулсан : Т.Бавуудорж  

Манжийн хаанд монголчуудын урлаж өгсөн дуулга

Манжийн хаанд монголчуудын урлаж өгсөн дуулга Тайван дахь Хааны орны музейд хадгалагдаж буй Манж Чин Улсын Тэнгэр тэтгэгч хааны дуулга. Найралт Төв хааны хүү Тэнгэр тэтгэгч хаан (Чиэнлүнг) маш хээнцэр ганган хүн байжээ. Энэхүү ланз үсгийн тарни бүхий дуулгыг монголчууд хийж Манжийн эзэн хаанд тал засаж өргөсөн гэж зарим судлаачид үздэг. Учир нь энэ хар өнгөөр маажиндсан (лаакдсан) дуулгыг зөгийн буцалгасан тосонд хирсний ширийг чанах аргаар нягтруулдаг эртний монгол аргаар хийжээ. Нэлээд хэдэн жилийн өмнө манайхан нэг ийм аргаар улаан өнгөөр маажиндаж хийсэн усны үхрийн ширэн хуягийг дэлхийн том дуудлага худалдаан дээрээс үнэ цохин худалдан авч эх орондоо ирүүлсэн. Зургаан түмэн монголчуудын магтаалд "Монголын шир уран, Хятадын ваар (шавар) уран, Сартуулын хээ уран, Тангадын балба (дарх) уран" гэж бий. Энэ үг тун ортой санагддаг. Мөн Найралт төв хаан нь Энх-Амгалан хааны оршуулганд ирж оролцсон Халхын Занабазар хутагтын нэр сүр асар их байсны улмаас түүнээс нь эмээж, тус оршуулгын үеэр Өндөр гэгээнийг хордуулж алсан тухай домог яриа байдаг. Энэ дуулга бол монголчууд Манжид дагаар отлоо цэргийн зэр зэвсгийн өөрийн гэсэн лут технологитой байсны нэгэн баримт болно. Эх сурвалж: Ширчин Баатар  

Хосе Дагийн тулалдаан

Хосе Дагийн тулалдаан Түүхчдийн төдийлөн дурьддаггүй нэгэн томоохон тулалдаан 1243 онд болж өнгөрсөн юм. Энэхүү тулалдааны үр дүнд өнөөгийн Туркуудын өвөг турк-сельжукуудын Рум улс монголын хараат болж, Армен Гүржид Монголын шууд хяналт тогтсон байна. 1235 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хотноо болсон их хурилтайн шийдвэрээр Монголчууд 3 гол 2 туслах чиглэлд цэргийн давших ажиллагаа явуулсан бөгөөд баруун хойд чиглэлд Батхааны цэрэг европ руу, баруун өмнөд рүү Чормаган жанжны удирдсан 3 түмэн цэрэг явж Хорасанд байрлаж байсан Нэгүдэрийн 2 түмттэй нийлж цааш перс, арменийг байлдан дагуулах зорилготой байжээ, Батын цэрэг ширүүн эсэргүүцэлтэй тулгаран удаан урагшилсан бол Чормаган жанжин 1236 онд ганцхан жилийн дотор персийн үлдэгдэлийг даран Бүх кавказийг эзлэн авав. Армен гүржүүд төдийгүй, тухайн үедээ ихээхэн хүчирхэг байсан Румын султан, Багдадын халифат ч монголчуудад алба барин дагахаа мэдэгдэж байлаа. 1241 онд Өгэдэй хаан таалал төгсөж монголын цэрэг буцсаныг далимдуулан Румын султан 2-р Гияс-ад дан Хөсрөв ойр орчноосоо цэрэг цуглуулан латинчуудаас ч цэрэг хөлслөн ихээхэн цэрэг хуримтлуулж амжив, Нэгэн тулалдаанд дүлийрсэн Чормаган жанжны оронд удирдагч болсон монголын өөр нэгэн алдарт жанжин Бачу Румын султаны цэрэг цуглуулж буйг сонсон цэргээ аван урагшилж армен гүржийн хараат ноёдоос багахан цэргийн дэмжлэг авч улмаар 1243 оны 6-р сарын 26-нд одоогийн туркийн нутаг Хосе-Даге нэрт газар 2 талын цэрэг тулгаран байлдав. Румын султаны цэргийн тооны талаархи мэдээлэл их зөрүүтэй Плано Карпини "тоо томшгүй их", Рубрук -180,0 мянга, Марко Поло 200,0 мянга гэж тэмдэглэсэн бол янз бүрийн бусад эх сурвалжуудад 70,0-400,0 гэсэн тоо үзэгдэнэ, Харин монголчууд 30,0 мянга орчим армен гүржийн хавсарга цэрэг 10,0-с ихгүй буюу эх сурвалжуудад нийтдээ 30,0-40,0 мянга гэсэн нийтлэг тоо дурьдагдана. Ямар ч байсан султаны цэрэг монголчуудаас хавьгүй олон байжээ. Тулалдаан эхлэх үед Бачу ноён болгоомжлон Армен гүрж цэргүүдийг монгол цэргүүдийнхээ дунд нь байрлуулав. Монголчууд голдуу хүч давуу дайсантай тулгардаг байсан болохоор цочирдсонгүй, Эхний тулгаралтаар л монголчууд уламжлалт аргаа хэрэглэн ухарч Румын султаны 20,000 хүн бүхий толгойн хүчийг отолтонд оруулан бутцохиход султаны бусад цэргүүд, хөлсний ангиуд монголчуудтай тулалдахаас татгалзан буцаж зугтсан байна. Монголчууд ялалтандаа эрэмшин зугтагсадыг мөрдөн хөөж хайр найргүй хяджээ, Султан Анатолия руу зугтсан ч Бачу найрамдахыг санал болгосноор Рум нь Монголын эзэнт гүрний хараат, алба гувчуур төлөгч болжээ.   Түүхчдийн төдийлөн дурьддаггүй нэгэн томоохон тулалдаан 1243 онд болж өнгөрсөн юм. Энэхүү тулалдааны үр дүнд өнөөгийн Туркуудын өвөг турк-сельжукуудын Рум улс монголын хараат болж, Армен Гүржид Монголын шууд хяналт тогтсон байна. 1235 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хотноо болсон их хурилтайн шийдвэрээр Монголчууд 3 гол 2 туслах чиглэлд цэргийн давших ажиллагаа явуулсан бөгөөд баруун хойд чиглэлд Батхааны цэрэг европ руу, баруун өмнөд рүү Чормаган жанжны удирдсан 3 түмэн цэрэг явж Хорасанд байрлаж байсан Нэгүдэрийн 2 түмттэй нийлж цааш перс, арменийг байлдан дагуулах зорилготой байжээ, Батын цэрэг ширүүн эсэргүүцэлтэй тулгаран удаан урагшилсан бол Чормаган жанжин 1236 онд ганцхан жилийн дотор персийн үлдэгдэлийг даран Бүх кавказийг эзлэн авав. Армен гүржүүд төдийгүй, тухайн үедээ ихээхэн хүчирхэг байсан Румын султан, Багдадын халифат ч монголчуудад алба барин дагахаа мэдэгдэж байлаа. 1241 онд Өгэдэй хаан таалал төгсөж монголын цэрэг буцсаныг далимдуулан Румын султан 2-р Гияс-ад дан Хөсрөв ойр орчноосоо цэрэг цуглуулан латинчуудаас ч цэрэг хөлслөн ихээхэн цэрэг хуримтлуулж амжив, Нэгэн тулалдаанд дүлийрсэн Чормаган жанжны оронд удирдагч болсон монголын өөр нэгэн алдарт жанжин Бачу Румын султаны цэрэг цуглуулж буйг сонсон цэргээ аван урагшилж армен гүржийн хараат ноёдоос багахан цэргийн дэмжлэг авч улмаар 1243 оны 6-р сарын 26-нд одоогийн туркийн нутаг Хосе-Даге нэрт газар 2 талын цэрэг тулгаран байлдав. Румын султаны цэргийн тооны талаархи мэдээлэл их зөрүүтэй Плано Карпини "тоо томшгүй их", Рубрук -180,0 мянга, Марко Поло 200,0 мянга гэж тэмдэглэсэн бол янз бүрийн бусад эх сурвалжуудад 70,0-400,0 гэсэн тоо үзэгдэнэ, Харин монголчууд 30,0 мянга орчим армен гүржийн хавсарга цэрэг 10,0-с ихгүй буюу эх сурвалжуудад нийтдээ 30,0-40,0 мянга гэсэн нийтлэг тоо дурьдагдана. Ямар ч байсан султаны цэрэг монголчуудаас хавьгүй олон байжээ. Тулалдаан эхлэх үед Бачу ноён болгоомжлон Армен гүрж цэргүүдийг монгол цэргүүдийнхээ дунд нь байрлуулав. Монголчууд голдуу хүч давуу дайсантай тулгардаг байсан болохоор цочирдсонгүй, Эхний тулгаралтаар л монголчууд уламжлалт аргаа хэрэглэн ухарч Румын султаны 20,000 хүн бүхий толгойн хүчийг отолтонд оруулан бутцохиход султаны бусад цэргүүд, хөлсний ангиуд монголчуудтай тулалдахаас татгалзан буцаж зугтсан байна. Монголчууд ялалтандаа эрэмшин зугтагсадыг мөрдөн хөөж хайр найргүй хяджээ, Султан Анатолия руу зугтсан ч Бачу найрамдахыг санал болгосноор Рум нь Монголын эзэнт гүрний хараат, алба гувчуур төлөгч болжээ.  

"Москвагийн төр улс бол Киевийн русь биш, Чингисийн угсаа залгамжлагчдын улс мөн"

"Москвагийн төр улс бол Киевийн русь биш, Чингисийн угсаа залгамжлагчдын улс мөн" Оросыг довтолсон нь Их хаан Өгөөдэй Алтан улсыг байлдан эзэлсний дараа гол анхаарлаа өрнө зүгт чиглүүлж байв. Тэрбээр 1235 онд Хархоринд Их хуралдай зарлаж, баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх хэргийг зөвлөлдсөн байна. Энэ хэргийг Зүчийн хүү Бат хаанд эрхлүүлжээ. Батын эзэшил нутаг Монголын эзэнт гүрний баруун хэсэгт байсан нь уг дайныг удирдахад бусдаас ойр байв. Батын зөвлөгчөөр 1223 онд Оросын вангуудын цэргийг Калка голын хөвөөнд бут цохиж байсан Сүбээдэй явсан байна.   Мөн тулаанд хан хөвгүүдийн хамгийн ахмад Өгөөдэйн хүү Гүюг, Цагаадайн хүү Бури, Байдир, Тулуйн хүү Мөнх нар оролцжээ. 1236 онд Монголын их цэрэг Кам голыг гатлан Ижил мөрний Болгаруудыг бут цохижээ. Тэндээс Мордова газрыг өнгөрөн 1237 оны өвөл Оросын Рязаны вант улсын нутагт цөмрөн орж дагаар орохыг тулган шаарджээ.   Рязаны ван Юрий Игоревич тэргүүтэй ноёд тэрхүү шаардлагыг үл хүлээн Оросын Владимир ба Черниговын вант улсуудын ноёдоос тулсахыг гуйн элч довтлогожээ. Гэвч цаадуул нь эс ойшоов. Монголын цэрэг Рязаны хотыг долоо хоног бүслэн байлдаж эзлэн авчээ. Монголын цэрэг тэндээс давшин Коломен хотыг эзлэн авч, 1238 оны эхээр Москвад хүрч очжээ.   Улмаар Москваг эзлэн, зүүн хойд Оросын нийслэл Владимир хотыг бүслэн хаажээ. Монголын цэргийн нэг хэсэг нь Ростов, Ярослав, Тверь, Димигров зэрэг 14 хот, өдий төдий тосгон сууринг эзэлж авснаас гадна Владимар хотыг шаргуу тулалдсаны эцэст эзлэн авчээ. Козельск буюу "Түрэмгий хот" Тэд 1238 оны гуравдугаар сарын дундуур Оросын эртний нийслэл Новгород хотын зүг хөдөлж, 200 км ойртон очсон боловч намаг шалбааг ихэсч явахад бэрхшээлтэй болсон учир тэрхүү хотыг орхижээ. Тэд буцах замдаа Смоленск, Черниговын вант улсуудыг эзлэн авсан байна. Ялангуяа Калуга мужийн Козельск хотын иргэд 49 хоног хотоо хамгаалан тэмцсэн учир монголчууд түүнийг “Түрэмгий хот" гэж нэрлэжээ.   Тус хотыг Монголын цэрэг эзэлж аваад унэсэн товрого болгожээ. Энэ тулалдаанд Чингис хааны хатан Хулангаас төрсөн хүү Хөлөгөн тэнэмэл суманд өртөн өөд болсон тухай түүхэнд тэмдэглэсэн байна. Оросыг бүхэлд нь эзлэхэд ихээхэн цаг хугацаа шаардагдах байдлыг харгалзан Бат хаан цэргээ авч Ижил мөрнийг гатлан орд өргөөндөө буцжээ.   1239 оны намар Бат хаан цэрэг, морьдоо амраасны дараа өмнөд, баруун өмнөд Оросыг байлдан эзлэхээр хөдлөсөн байна. 1239 оны эцсээр Монголын цэрэг Крымийг байлдан авчээ. 1240 онд баруун зүг давшиж, мөн оны зун Переяславль, Чернигов хотыг байлдан эзэлсэн байна. Монголын цэрэг мөн оны 12 дугаар сарын таванд Киев хотыг авч, улмаар баруун зүг давшин Галиц, Владимир, Болынский зэрэг газар орныг эзлэн авчээ. Монголын морин цэрэг Атриатын тэнгис хүрчээ Ингэснээр Монголын цэргийн өмнө, баруун Европод цөмрөн орох үүд нээгдсэн байна. Монголын цэрэг юуны өмнө Мажар (Унгар)-ыг эзлэн авахыг зорьжээ. Учир нь Монголын цэрэгт дарагдсан Оросын ноёд Унгарт зугатан очжээ. Мөн өмнөд Оросын тал хээрээр нутагладаг команууд Монголын цэрэгт цохигдон зугатсаар тэнд очсон байв. Команы хаан Котнян хэдэн мянган албатаа дагуулан Унгарт хорогдохоор очиход нь Унгарын IV Бела хаан түүнийг хүлээн авчээ.   Энэ нь Бат хааны хувьд Унгараас ял асууж довтлох аятайхан шалтаг болсон байна. Ингэхдээ Монголын цэрэг эхлээд Польш, Силезийг довтолжээ. 1241 оны дөрөвдүгээр сарын есөнд Монголын цэргийн тэргүүний анги Польш, Германы хамтарсан хүчийг Лигницийн дэргэд бут цохин, тэндээсээ цааш хөдлөн Карпатын уулсыг даван Унгарын нутагт цөмрөн оржээ.   Мөн сарын 11-нд Бат хан, Сүбээдэй баатрын цэрэг Унгарын цэргийг Тиеса гол дээр бут цохижээ. 1241 оны зун Монголын цэрэг Унгарын нутгаар хөндлөн гулд явж сүйтгэсэн байна. Унгарын хаан IV Бела, Монголын цэргийг Гротиа гэдэг газар эсэргүүцэн тулалдах гэж оролдсон боловч амжилт олоогүй байна. Унгарт байсан Монголын цэрэг 1241 оны өвөл Дунай мөрнийг хөлдмөгц гатлан 12 дугаар сард Гротиог довтолж, удалгүй Загреб хотыг эзлэн авчээ.   Тэнд хорогдож байсан Унгарын хаан Бела Доламацод руу зугтаахад хойноос нь цэрэг явуулжээ. Тэр үед Монголын цэргийн зарим нь Адриатын тэнгис хүрч, зарим нь Австрын Вена хотын гадна очиж байжээ. Гэвч Бат хаан төв Европ руу хийсэн довтолгоогоо зогсоож цэргээ аван гэдрэг буцжээ. Тэр үед баруун Европ Монголын байлдан дагуулалтын сураг чимээг чагнан сүрдэн айж байв. Тухайлбал, Английн худалдаачид эх газартай худалдаа хийхээ түр зогсоож, Германд "Бурхан биднийг татарын аюулаас авар!" гэдэг залбирал гарч байжээ. Өгөөдэй хаан өөд болоогүй бол Бат хааны гэдрэг буцах шалтгаан нь тэрээр цэргийн хүчээ зузаатган түр амасхийх, нөгөөтэйгүүр ар талд Оросын хот, тосгодод элдэв бослого гарч хүчээ нэгтгэх вий хэмээн сэрэмжилсэн байж ч мэдэх юм. Мөн Өгөөдэй хаан өөд болсон нь тулаанаа зогсоох үндсэн шалтгаан байв. Монголд алтан ураг хуралдаж их хааны сэнтийд хэн суух нь түүний сэтгэлийг зовоож байв. Тэрээр Өгөөдэйн удмаас Гүюгийг хаан ширээнд суухаас тун их болгоомжилж байлаа.   Тиймээс Тулуйгийн хан хөвүүдээс хэн нэгнийг нь хаанд өргөмжлөхийг зорьж байв. Учир нь Бат, Гүюг нар Оросод дайтаж явахдаа нэг бус удаа муудалцаж байсан удаатай. Энэ бүхнээс шалтгаалан өрнө зүгт хийсэн монголчуудын довтолгоон дуусчээ. Хэрэв Өгөөдэй хаан өөд болоогүй бол Монголын их цэрэг Ром, Франц нутгаар хөндлөн гулдгүй давхих байсан ч байж мэдэх юм. Үүнийг тухайн үеийн өрнөдийнхөн "Бурханы аврал" гэцгээдэг байжээ. Aлтан орд Бат хан тэргүүтэй Монгол ноёд баруун зүг хийсэн дайнаас будаж ирээд цэргийн хамт Ижил (Волга) мөрний адагт нутаглан суусан бөгөөд тэдний захиргаанд орсон бүх газар орныг 1243 оны үеэс эхлэн Алтан ордны улс хэмээн нэрлэх болжээ. Алтан ордны улс Эрчис мөрнөөс Днестр гол хүртэлх өргөн уудам нутгийг эзэлж байв. Алтан ордны улсын бүрэлдэхүүнд Дундад Азийн Хорезм, Сырь-дарьяа мөрний доод урсгал, Ижил мөрний Булгар, Половц буюу Кипчакийн тал, Крым, Умард Кавказ зэрэг газар нутаг багтаж байв.   Гэхдээ Оросын бусад хэсэг нь Алтан ордны бүрэлдэхүүнд оролгүй, алба барьдаг, хараат улсын байдалтай үлджээ. Гэвч тухайн үед Алтан ордны зарим хаад ноёдын дэмжлэгтэйгээр зарим вант улсууд хүчирхэгжин бэхжиж байсныг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, Москвагийн хүч нөлөө илт өсчээ. Энэ талаар Халимагийн түүх судлаач Хардаваа "Москвагийн төр улс бол Киевийн русь биш, Чингисийн угсаа залгамжлагчдын төр улс мөн" гэж бичжээ.   Тухайн үед Татар Монголын хаан, ноёдын гүнж охид Оросын ван угсааны хүмүүстэй гэрлэдэг. Оросын ноёд хаан угсааны Монгол бүсгүйг эхнэрээ болгодог ёс бий болжээ. Үе үеийн Оросын хаадны цусанд Монгол цус байдаг нь үүнтэй холбоотой юм. Ямар сайндаа л Оросын их зохиолч Л.Н.Толстой "Чиний биеэр татар Монголын цус гүйгээгүй бол чамайг ямар орос хүн гэхэв" гэж хэлэхэв.   Ш.Батцогт

Монголчууд газар нутгаасаа дөрвөн удаа “албан ёсоор” алдаж байж

Монголчууд газар нутгаасаа дөрвөн удаа “албан ёсоор” алдаж байж 1689 онд Монголчууд Сибирийг Оросод алдаж, 1727 онд Эргүнэ голын зүүнээс баруун тийш Тагна Тувагийн Шавинайн даваа хүртэлх газар нутгийг алдаж, 1864 онд Тарвагатайн нурууг ойр орчмын гол нууртай нь алдаж, 1915 онд Алтайн хязгаарыг Хятадад, Тагна Тувагийн хязгаарыг Хаант Оросод дээрэмдүүлжээ. ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭН ӨДӨР./1961.10.27, НҮБ-д элссэн 101 дэх орон/ Өөрийн газар нутагтай, өөрийн гэсэн хэл, ёс заншилтай, бие даасан улс гэдгээ дэлхийн 200 гаруй улсад хүлээн зөвшөөрүүлэх эхлэл болгож, Орос ба Хятадтай хиллэх хилийн шугамаа НҮБ буюу "Дэлхийн Засгийн газар”-аар баталгаажуулж авсан билээ. Үүнтэй холбогдуулан Монгол улсын хил хэрхэн үүссэн тухай материал орууллаа. ... XVII зууны эхэн үеэс монголын хойд, урд хоёр талаас түрэмгийлэн эзлэх Хаант Орос, Манж Чин улсын бодлого идэвхжиж монголын газрын зурагт өөрчлөлт орохын эхлэл тавигджээ. ... Оросууд Сибирийн аймгуудыг эзлэн Монголын хойд талаас түрж шахах болжээ. Манжийн Энх-Амгалан хаан Оросын газар нутгийн түрэмгийллийг эсэргүүцсэн халхчуудын тэмцлийг дэмжиж байсан ч амжилт олоогүй. .... Галдан бошгот Халхыг эзлэхдээ Оросоос цэргийн тусламж авсан хэмээн цуурхсан тул Манж нар Ойрад, Оросын цэргийн холбоо байгуулагдахаас болгоомжилж, Оростой хилийн гэрээ байгуулж найрамдсан. Хэлэлцээр Оросын Нерчүү хотын дэргэд 1689 оны 8-р сард хийгдэж, Манж нар Агнуурын тэнгис төдийгүй Камчатскийн ихэнх хэсгийг өөртөө авахыг зорьсон бол Оросууд Байгаль нуур, Агнуурын тэнгисийн эрэг хавийн нутгийг авч үлдэн Хар мөрнөөс урагших газрыг Манжид өгснөөр хэлэлцээр дуусгавар болсон. Энэ хэлэлцээрээр эртнээс нааш хэдэн мянган жил монголчуудын үндсэн газар нутаг байсан Баруун ба Зүүн Сибирь, Байгаль нуур хавийн асар уудам нутаг Оросын мэдлийнх болсон. Хил тогтоох хэлэлцээрийн хоёр дахь үе Халх Оросын хил орчмын Буур голын хөндийд 1727 оны 8-р сард эхэлж, Баргын нутаг дахь Эргүнэ голын зүүн эргийн Авгайт уулнаас Саяны нурууны Шавинайн даваа хүртэл 87 хос овоо босгож Монгол, Оросын хилийг албан ёсоор тогтоосон ч Монголчуудын уугуул нутгаас ихээхэн газар нутаг алдагдсан түүхийн нэгэн хар толбо болон үлджээ. Манж нар 1756 онд Зүүнгарын хаант улсыг эзэлснээр Алатау нурууны ар бие, Догол нуур, Төмөрт нуур, Долоон ус гол, Или мөрний дунд ба адаг урсгалын сав газар Оросын мэдэлд, үлдсэн ихэнх нутаг Манжийн харьяанд оржээ. Орос, Манж хоёр 1864 оны 9-р сарын 25-нд Тарвагатайн нурууны өвөрт орших Тарвагатай (одоогийн Чугачук) хотод байгуулсан гэрээгээр хуучин Зүүнгарын хаант улсын нутгийн хойд хил буюу Тагна Урианхайн Шавинайн даваанаас баруун тийших хилийг тогтоохдоо монголчуудыг огт оролцуулаагүй ажээ. Уг гэрээгээр Тарвагатайн нуруу, түүний ар бие, хөндий, Хар эрчим голын адаг, Зайсан нуур, Мароканоль нуур зэрэг Зүүнгарын улсын нэлээд нутаг Оросын мэдэлд орсон байна. ... Богд хаант Монгол улс нь Манж, Хятадын дарлалаас Өвөрмонгол, Баргын газар нутгийг салган авч өөртөө нэгтгэх сонирхолтой байсан боловч хүчин мөхөсдөж зорилгодоо хүрч чадаагүйгээр барахгүй газар нутгаа алдсан юм. 1913 онд Хятадын засгийн газар Алтайн хязгаарыг хүчээр нэгтгэн авахаар үлэмж цэргийг Монголд түлхэн оруулж, зарим газрыг эзлэн авснаар Монгол, Хятадын хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлжээ. 1913 оны 12-р сард Монгол, Орос, Хятадын тал байлдааны ажиллагааг зогсоох хэлэлцээр байгуулж, Алтайн нуруугаар Цагаан түнгэ хүртэл цэрэггүй бүс тогтоожээ. Гэвч 1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр Хаант Орос, Хятад хоёр тэрхүү цэрэггүй бүсийн шугамыг улсын хил хэмээн Монголд хүчээр тулган хүлээлгэж, Тагна Туваг Орос дээрэмдэж, Алтайн нурууны өмнөд бэл, Хар эрчис, Чингил, Булган, Өрөнгө голууд, Өрөнгө нуурын сав дагуух Монголын нутгийг Хятад дээрэмджээ. 1921 оны Ардын хувьсгал нь дэлхийн тавцанд Монгол улсыг дахин тунхаглах, улсын хил хязгаарыг авч үлдэхэд чухал нөлөө үзүүлсэн.  1962 оны 12-р сарын 26-ны өдөр "БНМАУ ба БНХАУ-ын хилийн Гэрээ” байгуулагдаж, 1962-1964, 1982-1984, 2001-2005 онд хамтарсан хилийн шалгалтууд явуулсан. Энэхүү гэрээ нь НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт бүртгэгдсэн олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийн 14375 тоот бүртгэлд 1975 оны 10-р сарын 9-нд бүртгэгдсэнээр манай улсын өмнөд хил олон улсын хэмжээнд баталгаажсан байна. Монгол, Оросын хил нь 1958, 1976 онд БНМАУ ба ЗСБНХУ-ын хооронд байгуулсан хилийн гэрээнүүдээр шинэчлэгдэн, 1977-1979 онд, 1987-1996 онд хамтарсан шалгалтууд хийгдсэн. Ийнхүү Монгол улсын хил олон зуун жилийн туршид өөрчлөгдөн хувирсаар ХХ зууны дунд үеэс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаар, газар нутагтай болсон билээ. Шихи Билгээ  

Хүннү нар Европын түүхийг шийдсэн нь буюу Каталины өндөрлөгт болсон тулалдаан

Хүннү нар Европын түүхийг шийдсэн нь буюу Каталины өндөрлөгт болсон тулалдаан Монгол угсаатны өвөг дээдэс Хүннү нарын тухай эхний хэл, сураг Ромын эзэнт гүрнийг, Өрнөдийн ертөнцийг айхтар донсолгон цочоожээ. Манай тооллын 376 оны зун Ромын эзэнт гүрний зүүн хил, Дунай мөрний хамгаалалтын легионы захирагч нар мөрний чинад дахь зэрлэгүүд буюу нүүдэлчид нэг л жиг бусаар үймж бужигнаад буй тухай мэдээлэл авчээ. Их мөрнөөс зүүн тийш Ромчуудын хавтгайд нь нэрлэдэгчлэн зэрлэг, бүдүүлгүүдийн олон овог аймгууд орших бөлгөө. Ромын зүүн хил хязгаарыг олон жилийн турш амар тайван байлгаагүй Визиготууд, Гепидүүд, Ширүүд, Бургундууд, Славууд зэрэг хүн ам олонтой, өч төчнөөн хүчирхэг дайчин овог аймгууд байж. Тэднээс цааш Днестр мөрний орчимд бүр ч илүү хүчирхэг Остроготууд бий. Тэгээд цаашилбал Дон, Ижил мөрний дунд, умард Кавказ орчимд бас л аймшиггүй зоригтнууд гэгдэх Аланууд, түүнээс урагшаа Вандалууд гэх мэт олон овог аймгууд оршин байжээ. Ер нь эдгээр овог аймгууд үргэлжийн өөр хоорондоо дайтаж, ямар нэгэн юм болцгоож байдаг тул дээрх мэдээг авсан Ромын легионерүүд анзаарсан ч үгүй, тоосон ч үгүй. Гэтэл намар нь харин ч ер бусын хачин юм болов. Ухаанаа гартлаа айж сандарцгаасан 200000 орчим Готууд Дунай мөрний цаана бөөгнөрөн, Ромын газар нутагт орогнох, эсвэл алс баруун тийш нэвтрэн гарах зөвшөөрлийг эзэн хаан Валентианаас амь тавин гуйхад л энэ нь жир нэгэн явдал биш болохыг ойлгов. Тэдгээр зүүн зүгийн олон зэрлэг овог аймгуудыг хуйлартал нь туусаар ойртож яваа алс дорно зүгийн учир битүүлэг овог аймгийн нэрийг анх сонсож мэдээд зогсохгүй, тухайн цаг үед дэлхийн хамгийн хүчирхэг Ромчууд өөрсөдтэй нь эн тэнцүү, магадгүй илүү ч хүчирхэг байж мэдэх тийм дайчид байдагт маш их гайхацгаасан байна. Тэд бол Хүннү нар байлаа. Төв Азид Модун шаньюйгийн үеэс асар том эзэнт гүрнээ цогцлоож байсан монгол угсаатны дээд өвөг хүннү нар манай тооллын өмнөх 50 оноос бутран доройтох болж, улмаар хоёр хэсэг хуваагдсан бөгөөд өмнөд хэсэг нь Хан улсын эзэн эрхийг зөвшөөрч дагаар орсон бол умард хэсэг нь баруун тийш алслан нүүдэллэн ирсэн нь энэ байлаа. Умард Хүннүчүүд Евразийн уудмыг туулан Скиф, Алан болон Готуудын үй олон хүчирхэг дайчин аймгуудыг ялан дийлж явсаар Европын гүнд очиж тогтов. Тэд Атилла хааныхаа авьяаслаг гарын дор нэгдэж, тухайн үедээ дэлхийн төв гэгдэж байсан хүчирхэг Ромыг ийнхүү чичрүүлэх болов. Ром гүрнийг оршин тогтнож байх хугацаанд хэзээ ч Ромын элчинг аль ч улсын эзэн хаад хүндэтгэн мэхийн сөхрөн угтдаг байсан бол цор ганц удаа л Хүннүгийн Атилла хаан Ромын элчийг үл тоомсорлон мориноосоо ч буулгүйгээр хүлээн авч байсан төдийгүй Өмнөд Ромын эзэнт гүрнээс татвар авч, умард Ромчуудтай нь харин тухайн эриндээ болж байгаагүй аварга тулалдааныг өнөөгийн Францын өмнөд хэсэгт буй Каталины талд хийжээ. Ийнхүү хүннүчүүд Атилла хааны үед нэгэн том нудрага мэт нэгдэн нягтарч, замдаа таарсныг няц цохин, хөгшин тивийн голт зүрх рүү тэмүүлэв. Энэ үедээ хүннүчүүд Европын газар нутгийг захаас нь эзлэн өөртөө нэгтгэсээр, нэг ч удаа ялагдаж үзэлгүй урагшилж байв. Хүчирхэг зэрлэгүүдийн тухай сураг Ромын эрхшээлд байсан улсуудад урьд өмнө байгаагүй дуулиан дэгдээж байсан учир зарим хот суурин ямар ч эсэргүүцэлгүй бууж өгөх юм уу, оршин суугчид нь хүннүчүүдийн сургаар газар нутгаа орхин дүрвэж байлаа. Христос шүтлэгтэй ертөнцийн хойд хилийн залгаа нутагт “бүдүүлэгчүүдийн” хүчирхэг улс ийнхүү бий болж, цэргийн аюул занал айсуйг Константинополь болон Ром хотуудад сайтар ойлгож, хил залгаа дорнод Ромын эзэнт гүрэн нийслэл хотоо тойруулан “Феодосевийн хэрэм” гэж нэрлэгдсэн том хэрэм шинээр барьснаар тогтохгүй Дунай мөрний эрэг хавиар олон цайз нэмж босгох болов. Хүннүчүүдийн хаан өнөөгийн Токай хотоос холгүй орших Дээд Унгарын нутагт өргөөгөө байрлуулж, чухамдаа эндээс Төв Европын нутагт дан ганц зэвсгийн хүчээр тогтоох болсон асар том нутгаа захиран суух болжээ. Атилла Дорнод Ромын эзэнт гүрнийг хоёр удаа уулгалан дайрч номхотгон, улмаар жил болгон татвар авч байх болжээ. Дараагаар нь өрнөд Ромын эзэнт гүрэн рүү анхаарлаа хандуулж ихэд шахамдуулаад шийдсэн цохилт хийхээр бэлтгэв. Хүннүчүүдээс удаа дараа ялагдал хүлээж, хүч чадлыг нь мэдэрсэн Өрнөд Ромын Валентиан хаан ихээхэн хүчин чармайлт тавьж байж хүчирхэг армитай Баруун Готуудын I Теодор их хаантай удаан хугацааны найрамдлын холбоотны гэрээ байгуулж хүчээ зузаатгажээ. Тэгээд Ромын авьяаслаг жанжин Аетиусаар цэргээ захируулжээ. Аетиус жанжин тухайн үед эзэн хаандаа тэрсэлсэн хэргээр шийтгэгдсэн байсан авч хүчирхэг дайсны өмнө түүнээс өөр сөргүүлж тавих авьяаслаг жанжин Валентиан хаанд байсангүйн дээр ихээхэн амлалт шан харамж өгч байж Баруун Готуудтай холбоотон болсон нь дангаараа хүннү нарыг дийлэх итгэл алдарсных гэлтэй. Манай эриний 451 онд, одоогийн өмнөд францын нутагт Ромын цэргийн хуарангийн балгас байдаг Каталины тэгш өндөрлөгт хүннүгийн арми Ромыг эзлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой байлдаан хийхээр иржээ. Энэ тулалдаанд 19 дүгээр зууныг хүртэлх европын түүхийн шийдвэрлэх дөрвөн тулалдааны нэг байсан билээ. Тэр үед Атилла хааны захирсан хүннүчүүд одоогийн Унгараар төвлөрч, умардаас өмнөдөд Балтын тэнгисээс Ираны хил, Дундад ази хүртэл өрнөдөөс дорно зүгт Дунай мөрний баруун эргийн мужуудаас Кавказын чанад дахь нутгийг хамарсан өргөн уудам нутгийг эзэлж, олон тооны герман, сармат, славяны аймгууд түүний захиргаан дор байв. Ийнхүү 451 оны 6 дугаар сарын 15-нд Труа хотоос холгүй Каталины хөндийд “ард түмнүүдийн тулалдаан” гэж алдаршсан түүхэн их тулалдаан болсон бөгөөд хоёр талаас хагас сая гаруй дайчид оролцсон хэмээн судар номд тэмдэглэн үлдээжээ. Тэр үед ужигран хүндэрч байсан ромчуудын дотоодын сөргөлдөөнийг Аетиус дарж, нийтийн дайсны эсрэг нягтруулж чадсан байна. Тэрбээр Хүннү гүрэнд багадаа сурсан эрдэм, туршлагынхаа ачаар Хүннүгийн армийн давуу тал болсон нум сум, морин цэргийн довтолгооноос зайлсхийж, явган цэргийн гардан байлдаан болгож чадсан байна. Ромын цэргийн хүрэл дуулга болон биеийн хуяг нь хүннүчүүдийн чулуун сүхнээс найдвартай хамгаалж байснаас гадна хүннүчүүд явган цэргийн тактик мэдэхгүй, явган байлдаж сураагүй байв. Ромчуудын богино илд хүннүчүүдийн бугуйл, урт модон иштэй жаднаас хамаагүй давуу байлаа. Байлдааныг хүннүчүүд морин цэргийн дайралтаар эхэлж нум сумаар суман мөндөр буулгаж, холбоотны армийн баруун жигүүр төв хэсгээр давшин ширүүн хориглолтод тулав. Атилла өөрийнхнийгөө толгодын оройг эзлүүлэхээр илгээсэн ч ромчууд өндөрлөгийг түрүүлэн эзэлж, тийшээ давшсан хүннү дайчдыг хялбар няцааж байжээ. Энэ үед гардан тулалдаан болж газар сайгүй харгис ширүүн, аймшигтай улайрсан тулалдаан өрнөсөн байна. Хөндийгөөр урсдаг горхины намхан эрэг тулалдагсдын шархнаас бургилан урссан цусаар ихэд хальсан байжээ. Эхлээд ромын цэргийн төв цөмлөгдөн сэтлэгдэж, хүннүгийн бүх цохилт ромын баруун жигүүрийг чиглэхэд явган цэргүүд нь зохион байгуулалтаа алдсан авч, морин цэрэг хажуугаас нь дэмжиж тулалдаан сэргээгдсэн байна. Хүннү нар хүрээгээ хамгаалахаар энэ үед зохион байгуулалтгүйгээр ухарч, тулалдаан улам ширүүсч байхад шөнө болжээ. Гэвч ромчууд маш их хохирол амссан байна. Энэ байлдаан жинхэнэ үхлийн тулалдаан болсон бөгөөд хоёр талаас нэг ч цэрэг олзлогдоогүй, цөөн тооны шархдагсад амьд гарчээ. Энэ тулалдаанд холбоотны армийн баруун жигүүрт байрлаж байсан Баруун Готууд байлдааны шийдвэрлэх үед амь хайргүй сөрөг давшилт хийж, Ромыг бут ниргэгдэхээс аварсан боловч тэдний удирдагч нэгдүгээр Теодор их хаан алагджээ. Орой болоход 196000-300000 орчим хүннү дайчид Каталины өндөрлөгт үүрд үлджээ. Тулалдаан шөнө болсон учир зогсож улмаар үргэлжилсэнгүй. Байлдааныг үргэлжлүүлэх утгагүй болохыг ойлгоод Атилла ухрах тушаал өгч, ромчууд анх удаа хүннүчүүд болон Атиллагийн нурууг харсан байна. Энэ бол Атиллагийн цорын ганц ялагдал байв. Өрнөдийн ихэнх түүхчид ромчуудыг ялалт байгуулсан гэж бичдэг авч зарим нэр хүндтэй түүхчид тулалдаан шийдвэрлэгдээгүй дууссан гэж үздэг байна. Мөн өрнөдийн түүхчид Каталины тулалдаан өрнөдийн соёл иргэншлийг аварсан гэцгээдэг ажээ. Каталины тулалдааны тухай орчин үеийн геополитикийн шинжлэх ухааны эцэг Ж.Х.Маккиндер хэлэхдээ, “Чухам энэ тулалдааны өмнө европчууд харийнхны өмнө нэгдэж чадсан бөгөөд энэ тулалдаан тэдэнд бид нэгдсэн европчууд гэсэн европын нэгдлийн ухамсрыг суулгасан юм” гэж үзсэн байна. Зарим сурвалжид бичсэнээр хоёр талаас нийтдээ сая орчим хүн оролцсон гэгддэг энэхүү тулалдааныг түүхэнд “Ард түмнүүдийн тулалдаан” гэж нэрлэсэн нь зүгээр ч хэрэг биш бололтой. Үнэхээр ч ард түмнүүдийн тулалдаан болж, Европ дахины бүхий л ард түмнүүд энэхүү тулалдаанд нэг бол хуучин ертөнцийн сүр хүчний үлдэгдэл Ромыг дэмжиж, нэг бол Тэнгэрийн ташуур болон гэсгээл буулгах Хүннүгийн Атиллаг даган тулалдаж, хүн төрөлхтөний түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээж явсан байна. Ийнхүү Атиллагийн насан туршийнх нь ухаант дайсан Ромын жанжин Аетиус  /багадаа Атиллагаар барьцаалан солигдож байжээ/ Хүннүгийн армийн түрэлтийг зогсоожээ. Энэ бол ромчууд хүннүчүүдийг ялсан ганцхан тохиолдол байв. Ямар ч байсан энэ тулалдаанд Атилла зорилгоо гүйцэлдүүлэн ялж чадаагүй ажээ. Түүний байлдааны төлөвлөгөөнд алдаа илэрч, шавхагдашгүй эрч хүч, няцашгүй хүсэл эрмэлзэл нь орхин одох шиг болжээ. Дэлхийг байлдан дагуулах агуу төлөвлөгөө нь бараг биелэхийн даваан дээр ийнхүү бүтэлгүйтжээ. Гэвч тэрбээр баруун Ромтой хийх тэмцлээ шинэ эрч хүчээр сэлбэж амжилт олсон авч гол зорилтоо бас хэрэгжүүлж чадаагүй юм.   Монгол угсаатны өвөг дээдэс Хүннү нарын тухай эхний хэл, сураг Ромын эзэнт гүрнийг, Өрнөдийн ертөнцийг айхтар донсолгон цочоожээ. Манай тооллын 376 оны зун Ромын эзэнт гүрний зүүн хил, Дунай мөрний хамгаалалтын легионы захирагч нар мөрний чинад дахь зэрлэгүүд буюу нүүдэлчид нэг л жиг бусаар үймж бужигнаад буй тухай мэдээлэл авчээ. Их мөрнөөс зүүн тийш Ромчуудын хавтгайд нь нэрлэдэгчлэн зэрлэг, бүдүүлгүүдийн олон овог аймгууд орших бөлгөө. Ромын зүүн хил хязгаарыг олон жилийн турш амар тайван байлгаагүй Визиготууд, Гепидүүд, Ширүүд, Бургундууд, Славууд зэрэг хүн ам олонтой, өч төчнөөн хүчирхэг дайчин овог аймгууд байж. Тэднээс цааш Днестр мөрний орчимд бүр ч илүү хүчирхэг Остроготууд бий. Тэгээд цаашилбал Дон, Ижил мөрний дунд, умард Кавказ орчимд бас л аймшиггүй зоригтнууд гэгдэх Аланууд, түүнээс урагшаа Вандалууд гэх мэт олон овог аймгууд оршин байжээ. Ер нь эдгээр овог аймгууд үргэлжийн өөр хоорондоо дайтаж, ямар нэгэн юм болцгоож байдаг тул дээрх мэдээг авсан Ромын легионерүүд анзаарсан ч үгүй, тоосон ч үгүй. Гэтэл намар нь харин ч ер бусын хачин юм болов. Ухаанаа гартлаа айж сандарцгаасан 200000 орчим Готууд Дунай мөрний цаана бөөгнөрөн, Ромын газар нутагт орогнох, эсвэл алс баруун тийш нэвтрэн гарах зөвшөөрлийг эзэн хаан Валентианаас амь тавин гуйхад л энэ нь жир нэгэн явдал биш болохыг ойлгов. Тэдгээр зүүн зүгийн олон зэрлэг овог аймгуудыг хуйлартал нь туусаар ойртож яваа алс дорно зүгийн учир битүүлэг овог аймгийн нэрийг анх сонсож мэдээд зогсохгүй, тухайн цаг үед дэлхийн хамгийн хүчирхэг Ромчууд өөрсөдтэй нь эн тэнцүү, магадгүй илүү ч хүчирхэг байж мэдэх тийм дайчид байдагт маш их гайхацгаасан байна. Тэд бол Хүннү нар байлаа. Төв Азид Модун шаньюйгийн үеэс асар том эзэнт гүрнээ цогцлоож байсан монгол угсаатны дээд өвөг хүннү нар манай тооллын өмнөх 50 оноос бутран доройтох болж, улмаар хоёр хэсэг хуваагдсан бөгөөд өмнөд хэсэг нь Хан улсын эзэн эрхийг зөвшөөрч дагаар орсон бол умард хэсэг нь баруун тийш алслан нүүдэллэн ирсэн нь энэ байлаа. Умард Хүннүчүүд Евразийн уудмыг туулан Скиф, Алан болон Готуудын үй олон хүчирхэг дайчин аймгуудыг ялан дийлж явсаар Европын гүнд очиж тогтов. Тэд Атилла хааныхаа авьяаслаг гарын дор нэгдэж, тухайн үедээ дэлхийн төв гэгдэж байсан хүчирхэг Ромыг ийнхүү чичрүүлэх болов. Ром гүрнийг оршин тогтнож байх хугацаанд хэзээ ч Ромын элчинг аль ч улсын эзэн хаад хүндэтгэн мэхийн сөхрөн угтдаг байсан бол цор ганц удаа л Хүннүгийн Атилла хаан Ромын элчийг үл тоомсорлон мориноосоо ч буулгүйгээр хүлээн авч байсан төдийгүй Өмнөд Ромын эзэнт гүрнээс татвар авч, умард Ромчуудтай нь харин тухайн эриндээ болж байгаагүй аварга тулалдааныг өнөөгийн Францын өмнөд хэсэгт буй Каталины талд хийжээ. Ийнхүү хүннүчүүд Атилла хааны үед нэгэн том нудрага мэт нэгдэн нягтарч, замдаа таарсныг няц цохин, хөгшин тивийн голт зүрх рүү тэмүүлэв. Энэ үедээ хүннүчүүд Европын газар нутгийг захаас нь эзлэн өөртөө нэгтгэсээр, нэг ч удаа ялагдаж үзэлгүй урагшилж байв. Хүчирхэг зэрлэгүүдийн тухай сураг Ромын эрхшээлд байсан улсуудад урьд өмнө байгаагүй дуулиан дэгдээж байсан учир зарим хот суурин ямар ч эсэргүүцэлгүй бууж өгөх юм уу, оршин суугчид нь хүннүчүүдийн сургаар газар нутгаа орхин дүрвэж байлаа. Христос шүтлэгтэй ертөнцийн хойд хилийн залгаа нутагт “бүдүүлэгчүүдийн” хүчирхэг улс ийнхүү бий болж, цэргийн аюул занал айсуйг Константинополь болон Ром хотуудад сайтар ойлгож, хил залгаа дорнод Ромын эзэнт гүрэн нийслэл хотоо тойруулан “Феодосевийн хэрэм” гэж нэрлэгдсэн том хэрэм шинээр барьснаар тогтохгүй Дунай мөрний эрэг хавиар олон цайз нэмж босгох болов. Хүннүчүүдийн хаан өнөөгийн Токай хотоос холгүй орших Дээд Унгарын нутагт өргөөгөө байрлуулж, чухамдаа эндээс Төв Европын нутагт дан ганц зэвсгийн хүчээр тогтоох болсон асар том нутгаа захиран суух болжээ. Атилла Дорнод Ромын эзэнт гүрнийг хоёр удаа уулгалан дайрч номхотгон, улмаар жил болгон татвар авч байх болжээ. Дараагаар нь өрнөд Ромын эзэнт гүрэн рүү анхаарлаа хандуулж ихэд шахамдуулаад шийдсэн цохилт хийхээр бэлтгэв. Хүннүчүүдээс удаа дараа ялагдал хүлээж, хүч чадлыг нь мэдэрсэн Өрнөд Ромын Валентиан хаан ихээхэн хүчин чармайлт тавьж байж хүчирхэг армитай Баруун Готуудын I Теодор их хаантай удаан хугацааны найрамдлын холбоотны гэрээ байгуулж хүчээ зузаатгажээ. Тэгээд Ромын авьяаслаг жанжин Аетиусаар цэргээ захируулжээ. Аетиус жанжин тухайн үед эзэн хаандаа тэрсэлсэн хэргээр шийтгэгдсэн байсан авч хүчирхэг дайсны өмнө түүнээс өөр сөргүүлж тавих авьяаслаг жанжин Валентиан хаанд байсангүйн дээр ихээхэн амлалт шан харамж өгч байж Баруун Готуудтай холбоотон болсон нь дангаараа хүннү нарыг дийлэх итгэл алдарсных гэлтэй. Манай эриний 451 онд, одоогийн өмнөд францын нутагт Ромын цэргийн хуарангийн балгас байдаг Каталины тэгш өндөрлөгт хүннүгийн арми Ромыг эзлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой байлдаан хийхээр иржээ. Энэ тулалдаанд 19 дүгээр зууныг хүртэлх европын түүхийн шийдвэрлэх дөрвөн тулалдааны нэг байсан билээ. Тэр үед Атилла хааны захирсан хүннүчүүд одоогийн Унгараар төвлөрч, умардаас өмнөдөд Балтын тэнгисээс Ираны хил, Дундад ази хүртэл өрнөдөөс дорно зүгт Дунай мөрний баруун эргийн мужуудаас Кавказын чанад дахь нутгийг хамарсан өргөн уудам нутгийг эзэлж, олон тооны герман, сармат, славяны аймгууд түүний захиргаан дор байв. Ийнхүү 451 оны 6 дугаар сарын 15-нд Труа хотоос холгүй Каталины хөндийд “ард түмнүүдийн тулалдаан” гэж алдаршсан түүхэн их тулалдаан болсон бөгөөд хоёр талаас хагас сая гаруй дайчид оролцсон хэмээн судар номд тэмдэглэн үлдээжээ. Тэр үед ужигран хүндэрч байсан ромчуудын дотоодын сөргөлдөөнийг Аетиус дарж, нийтийн дайсны эсрэг нягтруулж чадсан байна. Тэрбээр Хүннү гүрэнд багадаа сурсан эрдэм, туршлагынхаа ачаар Хүннүгийн армийн давуу тал болсон нум сум, морин цэргийн довтолгооноос зайлсхийж, явган цэргийн гардан байлдаан болгож чадсан байна. Ромын цэргийн хүрэл дуулга болон биеийн хуяг нь хүннүчүүдийн чулуун сүхнээс найдвартай хамгаалж байснаас гадна хүннүчүүд явган цэргийн тактик мэдэхгүй, явган байлдаж сураагүй байв. Ромчуудын богино илд хүннүчүүдийн бугуйл, урт модон иштэй жаднаас хамаагүй давуу байлаа. Байлдааныг хүннүчүүд морин цэргийн дайралтаар эхэлж нум сумаар суман мөндөр буулгаж, холбоотны армийн баруун жигүүр төв хэсгээр давшин ширүүн хориглолтод тулав. Атилла өөрийнхнийгөө толгодын оройг эзлүүлэхээр илгээсэн ч ромчууд өндөрлөгийг түрүүлэн эзэлж, тийшээ давшсан хүннү дайчдыг хялбар няцааж байжээ. Энэ үед гардан тулалдаан болж газар сайгүй харгис ширүүн, аймшигтай улайрсан тулалдаан өрнөсөн байна. Хөндийгөөр урсдаг горхины намхан эрэг тулалдагсдын шархнаас бургилан урссан цусаар ихэд хальсан байжээ. Эхлээд ромын цэргийн төв цөмлөгдөн сэтлэгдэж, хүннүгийн бүх цохилт ромын баруун жигүүрийг чиглэхэд явган цэргүүд нь зохион байгуулалтаа алдсан авч, морин цэрэг хажуугаас нь дэмжиж тулалдаан сэргээгдсэн байна. Хүннү нар хүрээгээ хамгаалахаар энэ үед зохион байгуулалтгүйгээр ухарч, тулалдаан улам ширүүсч байхад шөнө болжээ. Гэвч ромчууд маш их хохирол амссан байна. Энэ байлдаан жинхэнэ үхлийн тулалдаан болсон бөгөөд хоёр талаас нэг ч цэрэг олзлогдоогүй, цөөн тооны шархдагсад амьд гарчээ. Энэ тулалдаанд холбоотны армийн баруун жигүүрт байрлаж байсан Баруун Готууд байлдааны шийдвэрлэх үед амь хайргүй сөрөг давшилт хийж, Ромыг бут ниргэгдэхээс аварсан боловч тэдний удирдагч нэгдүгээр Теодор их хаан алагджээ. Орой болоход 196000-300000 орчим хүннү дайчид Каталины өндөрлөгт үүрд үлджээ. Тулалдаан шөнө болсон учир зогсож улмаар үргэлжилсэнгүй. Байлдааныг үргэлжлүүлэх утгагүй болохыг ойлгоод Атилла ухрах тушаал өгч, ромчууд анх удаа хүннүчүүд болон Атиллагийн нурууг харсан байна. Энэ бол Атиллагийн цорын ганц ялагдал байв. Өрнөдийн ихэнх түүхчид ромчуудыг ялалт байгуулсан гэж бичдэг авч зарим нэр хүндтэй түүхчид тулалдаан шийдвэрлэгдээгүй дууссан гэж үздэг байна. Мөн өрнөдийн түүхчид Каталины тулалдаан өрнөдийн соёл иргэншлийг аварсан гэцгээдэг ажээ. Каталины тулалдааны тухай орчин үеийн геополитикийн шинжлэх ухааны эцэг Ж.Х.Маккиндер хэлэхдээ, “Чухам энэ тулалдааны өмнө европчууд харийнхны өмнө нэгдэж чадсан бөгөөд энэ тулалдаан тэдэнд бид нэгдсэн европчууд гэсэн европын нэгдлийн ухамсрыг суулгасан юм” гэж үзсэн байна. Зарим сурвалжид бичсэнээр хоёр талаас нийтдээ сая орчим хүн оролцсон гэгддэг энэхүү тулалдааныг түүхэнд “Ард түмнүүдийн тулалдаан” гэж нэрлэсэн нь зүгээр ч хэрэг биш бололтой. Үнэхээр ч ард түмнүүдийн тулалдаан болж, Европ дахины бүхий л ард түмнүүд энэхүү тулалдаанд нэг бол хуучин ертөнцийн сүр хүчний үлдэгдэл Ромыг дэмжиж, нэг бол Тэнгэрийн ташуур болон гэсгээл буулгах Хүннүгийн Атиллаг даган тулалдаж, хүн төрөлхтөний түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээж явсан байна. Ийнхүү Атиллагийн насан туршийнх нь ухаант дайсан Ромын жанжин Аетиус  /багадаа Атиллагаар барьцаалан солигдож байжээ/ Хүннүгийн армийн түрэлтийг зогсоожээ. Энэ бол ромчууд хүннүчүүдийг ялсан ганцхан тохиолдол байв. Ямар ч байсан энэ тулалдаанд Атилла зорилгоо гүйцэлдүүлэн ялж чадаагүй ажээ. Түүний байлдааны төлөвлөгөөнд алдаа илэрч, шавхагдашгүй эрч хүч, няцашгүй хүсэл эрмэлзэл нь орхин одох шиг болжээ. Дэлхийг байлдан дагуулах агуу төлөвлөгөө нь бараг биелэхийн даваан дээр ийнхүү бүтэлгүйтжээ. Гэвч тэрбээр баруун Ромтой хийх тэмцлээ шинэ эрч хүчээр сэлбэж амжилт олсон авч гол зорилтоо бас хэрэгжүүлж чадаагүй юм.  

Монгол Улс 331 бие даасан ханлиг улстай боллоо

Монгол Улс 331 бие даасан ханлиг улстай боллоо Саяхан нэг муугийн муу мэдээлэл цацагдлаа. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цахим дугаарын дагуу өргөдлөөр олгосон ч орон нутгийн зүгээс 90 хувь нь татгалзсан хариу өглөө гэсэн. Сумын дарга нарын эрх мэдэл Засгийн газраас хол давсан юм байна. Ойрын хугацаанд ам.долларын ханш буухгүй юм байна. Уул уурхай, эрдэс баялгийн салбарт л гадны хөрөнгө оруулалт бодитой орж байж ам.доллар сулрахаас биш бусад шалтгаан нь худлаа шүү дээ. Долларын ханш сулрах, чангарахыг Монголын 331 сумын малчин иргэд, тэднээс сонгогдсон Иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчид, дээр нь сумын Засаг дарга нөхөр, ийм л хүмүүс мэддэг цаг үе иржээ. Энэ өдрүүдэд ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тодотголыг УИХ хэлэлцэж байна. Үүнд ирэх оны төсөвт хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлөөс тэдэн тэрбумыг олно хэмээн ярьцгааж байна. Гэтэл хаа байна тэр хайгуулын тусгай зөвшөөрлөөс орох орлого чинь. 331 сумыг даргалж байгаа нөхдийн зүгээс хайгуулын тусгай зөвшөөрлийн чинь 90 хувийг будаа болгосон байна. Засгийн газраасаа хол давсан сумын засаг захиргааны бүтэц хуулиар бий болсныг одоо л хүмүүс анзаарч байх шиг. “Яаж байгаа юм чи” гээд аль нэг сумын Засаг даргыг зандрах захирах чадал, хуулиар олгогдсон эрх Ерөнхий сайдад байна уу. Сайндаа гуйж гувших байх даа. Хариуд нь өнөө сумын дарга ямар ч айдасгүйгээр “Манай суманд захиргааны ордон барьж өг” гэж тулган шаардана. Нэг их наядаар төсөв нь тасарчихсан төсвийн ерөнхийлөн захирагч бээр уул уурхайн компанийн захирлыг дуудаад цаад сумандаа хоёр давхар байшин бариад өгчихөө гэж гуйна. Эсвэл унааг нь шинэчлээд өгчих, хүүхдийнх нь сургалтын төлбөрийг даачих гэнэ дээ. Ингэхгүй л бол Иргэдийн нийтийн хурлаас гарсан шийдвэрээ гээд гэдийгээд суучихна шүү дээ. Монголын төр өдөр ирэх тусам ямар аймшигтайгаар суларч, жижгэрч, хүчгүйдэж байна вэ. Өнгөрсөн хугацаанд нутгийн өөрөө удирдах ёс гэж дээр доргүй хичнээн чалчлаа. Ингэж их бурсны үр дүнд орон нутагт бүх эрх мэдлийг шилжүүлэхийг хуульчилсан. Төсвийн захиран зарцуулалтыг Засаг дарга нь мэдэхээр болсон. Ашигт малтмалын бүх зөвшөөрлийг сумын Иргэдийн нийтийн хурал ард иргэдээсээ санал авч байж шийднэ гэсэн солиотой хуулийн заалт бий болсон. Ингээд иргэдээсээ асуусан чинь зөвшөөрсөнгүй ээ гэсэн “сайхан” үг бий боллоо. Энэ үгийг хэзээ ч, хаана ч, хэнд ч түгдрэлгүй хэлдэг болсон нь өөрөө асуудал. Хэдийд нь иргэдээсээ асуусан байхав! Ашигт малтмалын гайгүйхэн ордтой сумдын Засаг дарга нар ланд 200, 570-ыг хөлөглөдөг болсон. Томхон хэмжээний сум 500 өрхтэй, 2000 орчим иргэнтэй. Тэдний дийлэнх нь сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, ИТХ-ын төлөөлөгчдийн хамаатан садан байдаг. Суманд бол төрд алба хашиж байгаа нь отог омог дотроо нөлөөтэй нь байдаг. Энэ нөлөөгөө орон нутагт үйл ажиллагаа явуулах уул уурхайн компанийг шантаажлахад ашигладаг болсон нь сумын удирдлагуудын дийлэнхийн байр байдлаас харагдах боллоо. Ийм нэг жалгын удирдагч, сум хэмээх ханлигийн эзэн болох эрх зүйг нь УИХ хуулиар баталгаажуулж өгчээ. Ийм дархлаатай болсон 331 сумын дарга нарт халдах гэвэл нутгийн өөрөө удирдах ёс, бие даасан байдлын тухай хуулийг нэгд нэгэнгүй өөдөөс ярина. Ингэхээр тусгаар тогтносон Монгол Улсын нэг сая 500 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагт 331 ширхэг бие даасан ханлиг улс нэгэнт бий болжээ. Тэдний амнаас гарах болсон “Ард нийтийнхээ саналыг асуусан чинь зөвшөөрсөнгүй ээ” гэдэг үг бол төрийнхөө өмнөөс “хуц” гэж хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хэлж байгаа ханлигийн эзний үг гэж ойлгох хэрэгтэй. Дорноговь аймгийн Айраг сумын нэгэн дарга саяхан ярилцлагадаа “Орон нутагт ийм сайхан эрх мэдлийг хуулиар олгосон өнөөдрийн төр засгийн удирдлагууддаа баярлалаа” гэж цоглог хэлж байна лээ. Ханлигийн эзэд айдасгүй, амташсан байдалтай хэдүйн болчихсон байна лээ дээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл дээр ханлигийн эзэд хатуу чанга, арга чарга ихтэй байгааг баримтаар дурдъя л даа. Аймгуудын уул уурхайн асуудал хариуцсан холбогдох албан тушаалтнууд иймэрхүү мэдээлэл өгч байна. Булган аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Бумбаяр: “Манай аймагт Ашигт малтмалын газраас 38 хайгуулын тусгай зөвшөөрөл ирсэн. Гэтэл орон нутаг нэгэнд нь ч зөвшөөрсөн хариу өгсөнгүй. Сумдын Иргэдийн нийтийн хурал ард иргэдээсээ авсан саналын үр дүн ийм байдалтай байна. Иргэд зөвшөөрсөнгүй. Түүнээс гадна сумдын Иргэдийн нийтийн хурал багагүй талбайг тусгай хамгаалалтад авчихаад байна. Үнэндээ бодит амьдрал дээр сум, орон нутгийн удирдлагууд хуулийн дагуу иргэдээсээ асуусан эсэх нь ч тодорхойгүй болчихоод байна. Бас нэг асуудал нь сумдын Иргэдийн нийтийн хурлууд хоорондоо холбогдоод, танай сум хайгуулын тусгай зөвшөөрлийг хэрхэн олгож байна вэ, манайх ийм шалтгаанаар зөвшөөрөөгүй гэхчилэн ярьж, тохирох асуудлууд гарч байна. Үр дүнд нь сумдаас нэг хэвэнд цутгасан юм шиг шийдвэрүүд гарч байна. Мөн санаатай гэж хардахаар Дашинчилэн, Рашаант сумдад тусгай хамгаалалтад авсан газрууд нэмэгдчихлээ” гэсэн юм. Тэгвэл Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Уул уурхай хариуцсан мэргэжилтэн Э.Ганхуяг: “Хайгуулын 84 лиценз хүссэн өргөдөл манай аймагт ирсэн. Дийлэнхэд нь орон нутгаас татгалзсан хариу ирсэн. Дийлэнх аж ахуйн нэгж талбайгаа авч чадахгүй, хөрөнгө мөнгө, цаг хугацаагаар хохирч, шүүх цагдаа дээрээ тулж байна” гэлээ. Харин Төв аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Ж.Баттогтох “Манай аймаг хайгуулын 179 тусгай зөвшөөрлийн өргөдлийг ажлын хоёр өдрийн хугацаанд хүлээж авсан. Холбогдох материалуудыг сумдын Иргэдийн нийтийн хурал руу явуулсан. Сумдын Иргэдийн нийтийн хурал 30 хоногийн дотор орон нутгийн иргэдээсээ санал авна. Дараа нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар орно. Энэ нь тэгээд хугацаандаа амжих эсэх нь эргэлзээтэй” гэсэн хариу өглөө. Бүх л хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрлийг өнөөх л иргэдээсээ асууна гэсэн үгээр Засаг дарга нар нь буцаажээ. Ямар ч арга байхгүй, ийм л хуультай. Гэхдээ ханлигийн эзэд иргэдээс асууж ч болно, асуухгүй байсан ч болно. Асуусан чинь ийм хариу өглөө гэж өөрийнхөөрөө хэлнэ, асуугаагүй байсан ч ийм хариу өглөө гэж өмнөөс нь протокол үзүүлж болно. Ерөөсөө ханлигийн эзний мэдэх асуудал. Өнөөдрийн сумын төвд захиргаа, сургууль, эмнэлэг, Хаан банк ийм дөрвөн л газар байгаа. Ийм газарт Монголын нийт хүн амын 45 хувь нь амьдарч буй. Иргэд нь лааны гэрэлд амьдарч, сардаа нэг усанд ордог сумд олон бий. Эдийн засгийн утгаараа бол өдөрт 500 ширхэг талх зарагддаггүй сумын төв дээр томоохон үйлдвэр байгуулаад бүгдийг ажлын байртай болгоно гэж байхгүй. Гэхдээ ийм хэсэг бүлэг хүмүүсийг хөдөөд сум нэрийн дор байлгах сонирхол УИХ-ын гишүүдэд байдаг. Ийм нэг нэг бие даасан сумдыг устгах гэвэл өнөө УИХ-ын гишүүд чинь хамаг саналаа алдана гэсэн үг. Хэн эдгээр 331 тусгаар тогтносон улсыг татан буулгаж хамаг саналаа алдахыг хүсэхэв. Сумын төвд амьдрах 50 гаруй өрх нь бүгд төрийн албан хаагчийн гэр бүл. Бүгдээрээ сумынхаа иргэдийг гартаа атгасан. Сумын даргатай, эмчтэй, нийгмийн даатгалын байцаагчтай, банкны эрхлэгчтэй, цагдаатай... бүгдтэй нь тэрхүү сумын 1000 иргэн ойр байж, үг сургаалыг нь дагаж мөрдөж байхгүй л бол баларна. Өвдвөл яана, зээл хэрэгтэй болбол яана, малаа хулгайд алдвал яана, тэтгэврээ авч чадахгүй бол яана... энэ бүхэн тэднийг харцаараа хөдөлгөж байх нээнтэг болдог. Ийм орчин нөхцөлийг сумын удирдлагууд бүрэн ашигладаг. Сум хэмээх бие даасан ханлиг улсын эздэд “Уул уурхай, ашигт малтмал” гэдэг үгс бөөн мөнгө гэж сонсогддог. Тийм болохоор бие даасан ханлиг байх, жалгандаа “улс орон” болж тоглохоо өдрөөс өдөрт ойлгож амташсан нөхдүүд. Тэдний энэ байдал газар авсаар өнөөдөр улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх, бул хар чулуу болох хэмжээнд очсоныг хайгуулын тусгай зөвшөөрлийн 90 хувийг буцааснаас харж болно. Хууль эрхзүйн хүрээнд 331 хэсэг улс болон хуваагдсан Монголын эдийн засаг (өнөөдөр Засгийн газар огцрох эсэх нь иргэн Доржид ямар ч хамаагүй, түүний хувьд ажилладаг байгууллага нь л ашиг орлоготой, тогтвортой үйл ажиллагаатай байх нь чухал) цаашид яах вэ. Ирээдүйд энэ улсын эдийн засгийн гол сэргэлт болох Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн сумын нутаг дахь Өвөржаргалантын хөндийд буй дэлхийн хамгийн чанартай занарыг ашиглах эсэхийг эдгээр сумын Иргэдийн нийтийн хурал гээчээс нь асууж шийдэх үү. Дэлхийд занарын хувьсал ид явагдаж байна, Монголын энэхүү хүхэргүй, хорт хийгүй, органикийн өндөр агуулгатай занарын ордыг дэлхий дуу алдан харж байна шүү дээ. Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийн топ арвын нэгд аль хэдийнэ орчихлоо. Ураны нөөц ингэж огцом өссөн гол шалтгаан нь Францын "Арева"-гийн Монголд арваад жил хийсэн хайгуулын үр дүн. Дорноговийн нутаг дахь Дулаан-Уул, Зөөвч-Овоогийн нөөц дэлхийн ураны 20 жилийн хэрэгцээг хангахаар байна. Гэтэл "Арева"-гийн охин компани "Кожи говь" хайгуулын өрөмдлөгөө сая зогсоочихлоо. Өнөөх л сумын Иргэдийн нийтийн хурлын шийдвэр, Иргэний хөдөлгөөнүүдийн дарамт шахалтаас болоод тэр. Монгол Улсын 331 сум тус бүрдээ ийнхүү бие даасан ханлиг улс болон шийдвэр гаргаж, эдийн засгаа хорлоод эхлэхээр монголчуудыг ирээ­дүйд ямар хувь заяа хүлээнэ вэ. Монгол орны хөгжил дэвш­лийн тухай яриад ч хэрэггүй боллоо. Тэмүжин гуай тэртээх зуунд 81 ханлиг аймгийг нэгтгэх гэж ухамсарт амьдралынхаа 20 жилийг зориулж хүчирхэгжсэн байдаг. Өнөөдрийн удирдагчид 331 ханлигийг хэрхэн нэгтгэж улс орноо хөгжүүлэх юм бол доо.  

Хуудаснууд

Subscribe to Монголын түүх