logo

logo.jpg

Advertisement

Нэгдсэн их тахилга, тайлга

ЦАГААН ХАЙРХАН БУЮУ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ НЭГДСЭН ИХ ТАХИЛГА

ЦАГААН ХАЙРХАН БУЮУ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ НЭГДСЭН ИХ ТАХИЛГА 2017 оны 7 дугаар сарын 19-ны өглөө Завхан аймгийн төв Улиастай хотоос МБНЭ-ийн цуваа Нэгдсэн их тахилга хийхээр Отгонтэнгэр хайрханы зүг хөдөллөө. 40 гаруй автомашин нэгэн цуваанд орж, дэг журамтай хөдөлсөн нь сүрлэг бөгөөд өнгөлөг харагдаж байлаа. (Цаана нь Говь-Алтай, Хөвсгөл аймаг, хотоос 10 гаруй машин хоцорч очсон.) Бид урьдчилан газраа сонгоогүй байсан нь бэрхшээл авчирав. Эхлээд бид нутгийн бөө нарын заасан Даян дээр очсон юм. Сонголт нэг л болсонгүй. Тэндээс шууд бид хотод хийсэн анхны сонголт болох хүүхдийн амралтын зуслангийн зүг хөдлөв. Автомашины урт цуваа хад асгыг сүлжин явна.  Усан цахилгаан станцын дэргэдүүр өнгөрч, нэгэн хошууг тойрход Их хайрхан нүдэнд тулах мэт ойрхон гарч ирэв. Хүүхдийн амралтын зуслан өнгөрч нэгэн товцог дээр бид буудлаж, оройн тахилгын бэлтгэл ажилд орлоо. Бидний анхны сонголт зөв байжээ. Төв асар барьж, хоёр тийш бусад майхнууд цувран бууллаа. Төрийн далбаа, МБНЭ-ийн туг байрлалаа эзэлж, үйл ажиллагаа жигдэрч, оройн тахилгад томилогдсон улаач нар бэлтгэл ажилдаа шуурхайлан ажиллана.  Их хайрхан тод харагдах товцог дээр Нэгдсэн тахилгын Хайрханы тахилга, хүчтэй урсгалтай уулын голын эрэг дээр Лусын тахилга, Төв асарын чигтэй урд талд Долоон өвгөн одны тахилга, түүний цаахан Галын тахилга хийгдэхээр гортиг татан их хайрхан, гариг ертөнцдөө өргөх идээ, дээжээ бэлэн болголоо. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн дөчин тавдугаар өргөтгөсөн хуралдаан болж, бүх тахилга болон улаач нарын бэлтгэл ажлыг хэлэлцэн тодорхой үүрэг чиглэлээр хангалаа. Ялангуяа Хөвсгөл, Говь-Алтайн бөө нар хугацаандаа ирж чадаагүйтэй холбоотойгоор долоон өвгөн одны тахилгад ихээхэн өөрчлөлт орсон билээ. Үүлгүй цэлмэг шөнө, тэнгэрт бүх од тод харагдана. Долоон өвгөн одны тэвш тэгшрэх мөчид газарт долоон өвгөн одны байрлалаар зассан аргалын галууд асч, хуур хэнгэрэгийн дуун тэнгэрт дүүлж, их тахилгын анхны тахилга, Долоон өвгөн одны тахилга эхэллээ. Бүгд их хайрханы зүг харж, чандамласан байрлалаар суусан байлаа. Долоон өвгөн одны тахилгын Аврал ерөөлийн эзэн тэнгэр өвгөн одны тахилгад Монгол бөөгийн тэргүүн зайран Ч.Болд, Монгол бөөгийн тэргүүн удган Эрдэнэчимэг, зайран Б.Баяржаргал, Аз, хийморийн эзэн тэнгэр өвгөн одонд Монгол бөөгийн Тэргүүн удган Б.Нанжаа, Монгол бөөгийн удган Балжинням, Монгол бөөгийн удган Б.Нарангоо, Ачлал тусын эзэн тэнгэр өвгөн одонд Монгол бөөгийн удган Үүрийнцолмон, Монгол бөөгийн зайран Дэвэл, удган Алтанзаяа, Нас арвижахын эзэн тэнгэр өвгөн одонд Монгол бөөгийн зайран Ш.Нямдорж, Монгол бөөгийн зайран Одбаяр, Монгол бөөгийн удган Ц.Сувдаа, Буян хишгийн эзэн тэнгэр өвгөн одонд Монгол бөөгийн Тэргүүн зайран Ж.Өсөхбаяр, Монгол бөөгийн Тэргүүн удган Д.Наранцэцэг, Монгол бөөгийн удган А.Оюунцэцэг, Хүсэл зоригийн эзэн тэнгэр өвгөн одонд Монгол бөөгийн удган Б.Солонго, Монгол бөөгийн тэргүүн удган Түвшинжаргал, Монгол бөөгийн удган Т.Баттогтох, Заяа төөргийн эзэн тэнгэр өвгөн одонд Монгол бөөгийн тэргүүн удган Өлзийсайхан, Монгол бөөгийн Тэргүүн зайран Зоригто, Монгол бөөгийн зайран Мөнхчулуун нар тус тус бөөллөө. Долоон өвгөн одны тахилгад оролцогчид өөр өөрсдийн угсаа язгуурыг харуулсан өвөрмөц зан төрхийг тусгасан бөөлөлтийг хийж байлаа. Энэхүү тэнгэрийн зан үйлд Монгол туургатан Дархад, Халх, Буриад, Урианхай, Дөрвөд, Ойрод, Барга, Хотгойд, Торгууд, Тува, Цаатан бөөгийн язгуур, отог, овгууд оролцсоноороо онцлог байлаа. Шөнийн харанхуйд өндөр газраас харахад газар дээр бадамлан асах галууд тэнгэрээс газарт одод заларч байгаа мэт тод гэрэлтэн харагдана. Өглөөний наран уулсын дээгүүр мандан гарч ирэхэд Отгонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилгын Хайрханы Их тахилга эхэллээ. Энэ удаа энэхүү тахилгыг Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун толгойлж бөөлөх байсан боловч, гэнэтийн гачигдал гарч өөрчлөгдсөн билээ. Отгонтэнгэр хайрханы Хайрханы тахилгыг Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү толгойлж бөөлсөн билээ. Олон удаагийн нэгдсэн тахилгыг удирдаж зохион байгуулсан, хашир туршлагатай их зайрантан үйл хэргээ амжилттай хийж бөөллөө. Тэрээр гэнэтийн даалгаврыг биелүүлж, цаг нь тулсан үед ямарч хүнд хэцүүг үүрч гарах даацтай болсоноо харуулсан.  Түүнийг залгаад Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд их хайрханы Хайрханы тахилгад тэргүүлж бөөлсөн юм. Өмнөх их тахилгуудаас ялгагдсан өвөрмөц өөрийн өнгө төрхтэй, нилээд задгайдуу гэмээр бөөлөлт байсан. Онгодын мэдээллээр гурван төрлийн амлагаа байсан боловч шууд савдаг дайрч орж ирсэн. Харин Цагаан уул хайрханы магтаал дуудлаг, цагаан уул хайрханы эр,эм савдагийг магтсан дуудлагыг сонсоод баярласан, олон жил ар талаасаа хүлээсэн тахилгын шүүс хундан цагаан хониндоо их харам байна лээ. Хамгийн залуугаараа Монгол бөөгийн тэргүүн удган цол хүртэж байсан, залуу удган залуучуудыг төлөөлөн их хайрханы гол тахилгад бөөлж, омогшил хөдөлгөж, олон хүний нулимас дуслуулсан, сайн муу, сайхан муухайгийн үг яриа өдсөн, содон бөөлөлт болсон. Уншигч олон дараа хийгдэх киноноос бодит байдлыг олж харж, өөр өөрсдийн дүгнэлтээ өгнө биз ээ.  МБНЭ-ээс төр улсынхаа хөгжил, дэвшлийн төлөө залбирч, саад тотгор бологчдыг Мөнх хөх тэнгэртээ мэдүүлж, Хайрханы тахилгын галыг цунцалд айлтгал өргөсөн билээ. Бөөлөлттэй холбоотой, бөөлөх томилогоотой холбоотой хэл яриа гарч байсныг энд дурдая. Ялангуяа хамтын шийдвэр гаргаж түүнийгээ хэрэгжүүлдэг манай байгууллагад нэг хүн дураараа шийддэг мэт ярих, эсвэл эрэгтэй, эмэгтэй хүн хамтран ажиллаж харагдвал бол “бөгс, бөөрөөр” нь холбох, атаархал хорсолын сэтгэлээр хандах зэрэг зохисгүй үзэгдэл байсаар байна. Цаашид ийм яриа гаргасан хүнийг нэртэй, зүстэй нь бичиж, ёс зүйн зэмлэл хүлээлгэж байх нь зүйтэй мэт санагдлаа. Миний амыг хэн ч үдэхгүй гэж хагархай ам гаргагч нь эрэгтэй хүн байсныг цухас дурдаад орхие. Олон нийтийн газар биеэ, хэл яриагаа зөв авч явж сурах хэрэгтэй.  Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Лусын Их тахилгад Монгол бөөгийн тэргүүн удган Б.Бадамсүрэн толгойлж бөөлөв. Бөөлөлтийн явцтаа залуучуудад олон талаараа нэн чухал чанаруудыг харуулж чадлаа. Монгол бөөг уламжлалт дэг жаягаар авч яваа дараа үе бэлтгэгдсэн МБНЭ-ийн удирдлага баяртай байна. Одоо цагт энэ чанар Монгол бөөгийн хөгжилд ус, агаар шиг хэрэгтэй байгаа юм. Түүний дараа Лусын тахилгад Монгол бөөгийн их зайран Э.Балжир толгойлж бөөлсөн билээ. Монголын Дархад бөөгийн мөн чанарыг тодхон харуулсан, түүний бөөлөлт давдагдашгүй юм. Манай ахмад үе, “алтан” үеийн бөө нарын бөөлөлт нь нэн ховор олзуурах зүйл бөгөөд залуучууд тэднээс суралцах шаардлага бий. МБНЭ-ээс зохион байгуулсан нэгдсэн тахилгуудад толгойлж болон тэргүүлж бөөлсөн ахмад улаач нарыг “Алтан үеийнхэн” гэж өнөө цагт нэрлэхэд хэн ч буруутгахгүй болов уу. Эрч хүчтэй урсах голын чимээнд үхэр чулуун дээр тухлан сууж бөөлөлтийг сонирхон үзсэн улаач нар, шүтэн бишрэгсэдийн дүр төрх бүхий агшиныг би хэзээ ч мартахгүй.  Отгонтэнгэрхайрханы нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгыг Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн хуралдаанаар Монгол бөөгийн тэргүүн удган Цэрэндэмид толгойлж бөөлөх болсон билээ. Монгол бөөгийн тэргүүн удган Цэрэндэмид тэрхүү хамтын итгэлийг сайн биелүүллээ. Түүний бөөлөлтийн араас Монгол бөөгийн тэргүүн зайран, Баяндун сумын бөөгийн зөвлөлөийн удирдагч Батдорж толгойлж бөөлсөн. Буриад бөөгийн нэг онцлог болсон хамтын бөөлөлтөд энэ удаа олонд танил болсон, Монгол бөөгийн удган Жавзмаа нар тэргүүлж бөөллөө. Тэнгэрийн тахилгын бөөлөлтийн төгсгөлд Монгол бөөгийн их зайран Б.Болд өөрийн онгидоо залж, тэнгэрээ баясгасан билээ. Буриад бөөгийн бүхэл бүтэн “чуулга” энд бөөллөө. Буриадын гурван үеийнхэн бүгд хамарсан гэхээр Тэнгэрийн тахилга содон сайхан байсан. Энэ бас давтагдашгүй бөөгийн зан, үйл байв.  Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Галын Их тахилгыг Завхан аймгийн Түдэвтэй сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн Тэргүүн удган Сосорбарам толгойлж бөөлсөн. Одод түгсэн үдэш, их гал сүртэй бадран асч, галын тахилга эхэллээ. Өөрийн сум, орон нутагтаа нэр хүндтэй Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам галын тахилгаа өрнүүлж байх агшинд түүний багш, Монгол бөөгийн их удган Б.Отгонсүрэн бөөлж эхэлсэн. Түүний дараа Монгол бөөгийн Тэргүүн удганЭрдэнэчимэг хуяглан бөөллөө. Галын тахилга өндөрлөсний дараа шөнийн туршид улаач нар лус, савдагаа баясган дуулж хоносон.  Ийнхүү МБНЭ-ээс зохион байгуулсан Цагаан уул буюу Отгонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилга өргөн олныг хамарч, амжилттай болж өндөрлөлөө.  Цэлмэг тэнгэрт өглөөний наран мандаж, байрлалд олны хөдөлгөөн орж эхэллээ.Дууны өсгөгчөөр сүрлэг сайхан хөгжим, дуу сэтгэл баясган цацагдана. Цаг хугацаа бага байсан тул МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлийн хуралдайн дөчин тавдугаар хуралдаан болж, шагнал урамшилын асуудлыг хэлэлцлээ. Хуралдайныг залгаад Нэгдсэн их тахилгад оролцогчдын дүнгийн хуралдаан боллоо. Алс холыг зүүн хязгаараас ирсэн Буриад олон эндээс нутгийн зүг хөдлөх болжээ. Жолооч нь дараагийн ажил тулсан тул буцахаар болж, яагаад ч гуйгаад тусыг эс олов. Тэгээд тахилгад голлох үүрэг гүйцэтгэсэн улаач, түшээ нарын шагналыг гардуулах ажиллагаа болж дараа нь нийт тахилгад оролцсон бүрэлдэхүүн дурсгалын зураг дарууллаа. Завхан аймагт Отгонтэнгэрийн тахилгад онцгой үүргийг Монгол бөөгийн тэргүүн удган, Нөмрөг сумын бөөгийн зөвлөлийн удирдагч Сонинжаргал гуйа гялалзтал биелүүлсэн. Ганц дайчин ганцаарддагүйг харуулж, галтай цогтой ажиллаж, аймаг, сумын засаг даргатай уулзаж, тулах үедээ тулж, олон хоног нойр хоолоо умартан их ажил амжуулсан. Тэр ингэж зүтгэлгээгүй бол энэ тахилга “тиймхэн” болох байсан. Завхан аймгийн зайран Дорж сайхан сэтгэл гаргаж, чин сэтгэлээсээ зүтгэсэн. Ийм олон хүмүүсийн зүтгэлээр тахилга сайхан болсон. Завхан аймаг удирдагчтай, эзэнтэй боллоо. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн дөчин тавдугаар хуралдаанаар Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар зайран Доржийг санал нэгтэй томилсон. Түүхэн ач холбогдол бүхий Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга, бөөгийн түүхийг бас нэгэн хуудсаар баяжуулан түүх болон үлдлээ. Сайн зүйлийн хажуугаар саар зүйл дагалдах нь юутай харамсалтай. Хамтарсан их үйлийн явцад бөөлж байгаа улаачдаа саад тотгор хийх, хориотой өргөл өргөх, бусдыгаа үл хүндэтгэн сагсуурах байдал зарим залуу улаач нар гаргав. Энэ нэг бус удаагийн үйлдэл, асуудал юм. Алтай таван богд, Бурхан халдун, Отгонтэнгэрийн Нэгдсэн их тахилга дээр ийм олихоогүй байдал харагдлаа. Ийм байдал гаргах нь өөрсдөд нь муугаар нөлөөлнө. Залуучуудад зөвлөхөд ийм зан үйл нь улаачаа төлөвшүүлдэггүй, хүчээ, онгодоо буцаах нэг нөхцөл болдог. Аймгийн төв рүү өөрсдийн баг багаар цуваа тасарч хөдөлсөн юм. Харин зарласан цагт, болзсон газраас Улиастай хотоос Хар нуурын зүгт хөдөллөхөөр тохирсон билээ. Д.Жаргалсайхан

БУРХАН ХАЛДУН БУЮУ ХАДУН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГА БОЛЛОО

                                    Хадун хайрхан минь. Монголчууд мөнх тэнгэрээ шүтэж байхдаа эв нэгдэлтэй хүчтэй байсан.  Харийнхан мөнх тэнгэрийн шүтлэгийг мөхөөж, хүчгүйдүүлэхийн тулд их зүйлийг хийж иржээ. Одоо ч мөнх тэнгэрийг эс шүтэх хэвээр байна. Одоо цагийн Хаад ноёд нь хамтарч нэгдэхийн оронд хагаралдан тэмцэлдэх, алдар нэр, албан тушаал, эрх мэдлийн төлөө үхэлдэн зүтгэх, алт мөнгө, эд, хөрөнгө, баялгыг хэт шүтэж амьдрах их аянд морджээ. Эрх мэдэл, албан тушаал, цуглуулсан их баялгаа “авс”-даа авч одох биш дээ хүмүн минь ээ. 2017 оны 5 дугаар сарын 31-ны өглөө эрт Улаанбаатар хотоос Бурхан халдун зорьж, их тахилга хийхээр зорьсон эхний цуваа хөдөллөө. Багануур хотод өдрийн хоолоо зооглоод, Мөнгөн морьт сумын чигт хөдлөв. Суманд очиход хүүхдийн баярын арга хэмжээ үргэлжилж, сумын удирдлагууд ажил ихтэй байлаа. Мөнгөнморьт сумын засаг даргын тамгын газрын даргатай уулзаж хийх тахилгын талаар мэдээлэл солилцлоо. Мөнгөнморьт сумаас хөдлөж, Хэрлэнгийн гүүрийг гарч “Цагаан арал”-д ирж буудаллаа. Хэдий зуны сар эхэлсэн ч Бурхан халдуны зорих замд газар, хөрс хуурайшиж, мод дөнгөж ногоон нөмөргөө нөмөрсөн харагдана. Өнгөрсөн намрын шаргал өнгө газрын өнгийг тодотгож, ирж байгаа дулаан цагийг аяс тодрох боловч, хангай газрын хахир хүйтнийг шөнийн цагтаа амсуулж байлаа. Бид өглөө эрт Бурхан халдун хайрханыг зорилоо. Газар хуурайшилт ихтэй байсан тул машины замд  хуурай шороо манарна. Зам саадгүй байсан тул Босгын даваанд эрт хүрлээ.Тэнд монгол туурагатангууд, удган нар үлдэв. Бид өмнөх жилүүдэд хүндэтгэл үзүүлж байсан газартаа очиж, Бурхан халдун хайрхандаа мэдүүлж, хайрханы нэгдсэн тахилга эхэлснийг мэдээллэж, бөөллөө. Тэрхэн мөчид хайрханы нуурнаас манан тасран хөөрч, үүлтэй нийлж, тэнгэрт нийлж,  улмаар бороо зөөлөн дусалж, жигдхэн шивэрч эхлэв. Бид үйлээ дуусгаад Босгын давааны зүг хөдөллөө. Бороо зүсэрч араас дагана. Цуваа жигд хурдтай урагшилж, Цагаан аралд  үдээш хойш, 17.00 цагийн үед ирлээ. Тахилгыг зорин ирэгсэд Монгол төрийн далбаа, МБНЭ, аймгуудын бөөгийн хүрээлэнгүүд, төрийн бус байгуулагууд тугаа мандуулж байрлуулах ёслол боллоо. Монголын бүх газраас олон язгуурын бөө нар цугларав. Бороо орсоны дараа шөнө чийг цохиж, их хүйтэн шөнө өнгөрөв. Энэ өдрийн турш Бурхан халдуныг зорин ирэгсэд тасралтгүй цуван ирч байрлалаа эзлэв. Эхний ээлжинд Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Завхан, Ховд, Улаанбаатар, Архангай, Төв, Хэнтий аймгаас төлөөлөл ирсэн байлаа. Харин монгол туургатангаас Өвөрмонголын төлөөлөл иржээ. Байрлалын төвд гурван асар байрлаж, өмнө нь төрийн болон байгууллагуудын туг, далбааг байрлуулжээ. Түүний хоёр талаар тахилгад ирэгсэд байрлал эзэлж буудалсан байна. Их тахилгад зорин ирэгсэд ирж байрласаар, одоо Дархан, Орхон, Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Булган, Улаанбаатарын төлөөлөгчид, Монгол туургатангаас Агарын Буриадынтөлөөлөгч ирсэн байлаа. Хоёр дахь өдгийн 17.00 цагаас Бурхан халдуны нэгдсэн их тахилгад зорин ирэгсэд  хуралдаанаа хийж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, Нар, хайрхан, Лус, Тэнгэр, Галын тахилгыг удирдагсад тахилга бүрийн онцогыг дурьдаж, оролцогсод тахилга бүрт өргөх өргөлийг танилцуулсан билээ.  Хуралдайн эхэнд нэг жилийн өмнө Бурхан халдуны нэгдсэн их тахилгын Лусын тахилгы толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн дархан удган, МБНЭ”-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал, Монгол бөөгийн тэргүүн зайран, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн Ялалтбаатар нар “харанхуйн орон”-д зорисоныг мэдэгдэж, хүндэтгэн үзүүлж эмгэнэл илэрхийллээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хэлсэн үгэндээ “ Энх цагийн тайван үед эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, шаардлагатай үед амиа ч өгч чаддаг тийм алба бол цэрэг хүн байдаг гэж явцуу ойлгож иржээ. Тэгвэл мөнх тэнгэрт өргөсөн тангарагтаа үнэнч байж, улс эх орныхоо хөнжил дэвшлийн төлөө, түмэн олныхоо сайн сайханы төлөө их зан үйлийг хийж, лусын тахилгад толгойлж бөөлсөн хоёр хүн, түүний хамжаа болсон шавь нараас цөөнгүй хүн амиа алдлаа. Цэрэг хүний адил, тайван цаг ч гэлээ Та бүхэн мөнх хөх тэнгэр, байгаль дэлхий, эх нутгийнхаа төлөө алтан амиа зориулжээ. Та бүхний үйлс хичнээн хүнд хэцүүг энэ үйл харууллаа” гэж онцлон тэмдэглэсэн билээ. Хуралдайн дараа тахилгад ирсэн улаач нар гал, хэсэг, хамт олноороо чөлөөтэй бөөлж, хайрхандаа ирсэн зорилго, хүслээ илэрхийлж бөөлнө билээ. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайд тавьсан хүсэлтийн дагуу 12 удган, зайран онгод, сахиусаа буулгаж, бөөгийн уламжлалаа хэрхэн авч яваагаа танилцууллаа. Үдэш болоход өнгөрсөн нэг жилийн хугацаанд МБНЭ-ээс зохион байгуулж ирсэн нэгдсэн их тахилгууд болон бусад тэмдэглэлт үйл явдлуудаар хийсэн баримтад кинонууд гарлаа. Дараа нь богино ч гэсэн танилцах үдэшлэг болоод өнгөрлөө. Их тахилгын залбирал мөнх хөх тэнгэртээ хүрлээ. 2017 оны 6 дугаар сарын 3-ны өглөө өмнө өдөр бүрхэж бороо асгарч байсан үүл сураг үгүй алга болж, уулсын дээгүүр наран мандахад Монгол бөөгийн их дархан удган, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Батчулуун Бурхан халдуны нарны их тахилгаа малайлан эхэлж, эртнээс уламжилж ирсэн Дархад уламжлалаар толгойлон бөөллөж эхэллээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд төр улсад болсон үйл явдалаас эхэлж, одоо болох гэж байгаа төрийн “хаан”-ы сонгуульд хэн, хэн гэж нэр устай, өнгөрсөн хугацаанд юу хийж бүтээсэн ажил үйлстэй "хөвгүүд” өрсөлдөж байгааг мэдүүлнэ билээ. Товлосон цагтаа Бурхан халдун хайрханы нэгдсэн их тахилгын Хайрханы тахилгаа Монгол бөөгийн их зайран, МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү эхэллээ. Хайрханы тахилгаа эртнээс уламжилж ирсэн ойрод, дөрвөд бөөгийн уламжлалаар хийнэ билээ. Тамлага дуудлага илгээж, онгодоо дуудан оруулж, уналгын жигд өвөрмөц шогшоогоор зорьсон хэргээ бүтээхээр зорино билээ. Хэнгэргийн дуун орчинд түгж, туваа аялгуу цууриатаж эхэлсэн нь, Бурхан халдун хайрханы Лусын тахилгад Монгол бөөгийн их зайран, МБНЭ-ийн Хяналтын цэцийн удирдагч П.Батжаргалбөөлж эхэлснийг тунхаглалаа. Тэнгэрт наран тойрч, солонго туяарч байгалийн гоц үзэгдэл тодров. Өнө эртнээс уламжлан ирсэн дэг жаягаар боссон монгол тува бөөгийн бөөлөлт содон, соргог байлаа. Бурхан халдуны нэгдсэн их тахилгын нарны, хайрханы, лусын их тахилга болж, үдийн завсар гарч хүрэлцэн ирсэн улаач нар, түмэн олон түр амрана билээ. Үдийн 15.00 цаг болоход өмнөө тахилгын идээгээ ширээн дээр дэлгэж, суудал юундаа тухлан буриад бөө нар ээлжит тахилгаа эхэллээ. Бурхан халдун уулын нэгдсэн их тахилгын Тэнгэрийн тахилгыг Монгол бөөгийн их зайран, Дорнод аймгийн Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн удирдагч Болд толгойлон бөөлөө. Буриад бөөлөлтийн онцлог нь багаар хамтран бөөлдөг. Монгол бөөгийн их удган, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн Ц.Отгонсүрэн, ОХУ-ын буриадаас ирсэн, Монгол бөөгийн тэргүүн зайран, Чита мужийн бөөгийн зөвлөлийн удирдагч Зоригто, Буриадын нэр хүндтэй удган Жавзмаа нар толгойлон бөөлж оролцлоо. Тэнгэрийн тахилга хийгдэх тэрхэн  мөчид бороо дуслан орж эхлэхэд тэнгэрийн хишгийг хүртээлээ хэмээн тахилыг удирдсан буриад улаач нар айлдлаа. Нэгдсэн их тахилгын хүрээнд дараагийн тахилгаа хүлээн амарч байсан түмэн олон бужигнаад явчихлаа. Учир нь тэнгэрт давхар солонго гарч сэтгэл хөөрсөг олон төв асар, туг далбаагаа оруулан дурсгалын зжраг даруулж байлаа. Богино хугацаанд байгалийн өвөрмөц үзэгдлүүдийг харуулж байгаа нь тэнгэр бидний тахилгыг хүлээн авч, хариу илгээж байна хэмээн хүн бүхэн яриж байлаа. Бурхан халдуны нэгдсэн тахилгад зорин ирэгсэдийн буудалсан их хүрээний дунд зэл татан Бурхан халдуны Галын тахилгын бэлтгэжээ. Оройны 21.30-аас Бурхан халдуны Галын тахилга эхлэхэд бэлэн болж, галын тахилгад оролцох хорь орчим улаач нар байрлалаа эзлэн тойрон суужээ. Бурхан халдун хайрханы Галын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн Өсөхбаяр толгойлж бөөлж эхлэв. Өнөө цагийн өнгө дэг жаягийг харуулсан хуяг дуулга, нэгдсэн уриа дуудлагаар тэнгэртээ мэдүүлж,залбирал хийж байсан. Хэнгэрэгийн дуу огцом цууриатаж, уламжлалт дэг жаягаар галын тахилгаа хөгжөөн Монгол бөөгийн тэргүүн зайран Зоригтбаатар бөөлөв. Галын тахилгад Монгол бөөгийн их зайран, Дээд цэцийн хуралдайн гишүүн Дангаасүрэн бөөлж оролцлоо. Ийнхүү Галын тахилгыг удирдсан Монгол бөөгийн тэргүүн зайран Өсөхбаяр онцлог хамтлагыг бүрдүүлсэн, хамтлагын бөөлөлтийг хийлээ.             ДҮГНЭЛТ. Ийнхүү Бурхан халдундаа хүндэтгэл үзүүлж, МБНЭ-ээс зохион байгуулсан Нэгдсэн их тахилга өндөр хэмжээнд амжиллтай болж өнгөрлөө. Нэгдсэн их тахилгадаа оролцсон улаач бүрийн хамтын залбирал зорисондоо хүрсэнийг олон зүйл харууллаа. Бурхан халдуны нэгдсэн тахилгадаа толгойлж бөөлсөн нэр хүндтэй улаач нарын зүтгэлийг бид бахархан харлаа. Тахилга бүрт толгойлж бөөлсөн “Улаач” нар мөнх хөх тэнгэртээ их үйлийн талаар айлтгал өргөсөн билээ. Эцэст нь МБНЭ-ээс зохион байгуулж байгаа нэгдсэн их тахилгыг гурван удаа дараалж хийгээд байна вэ? гэж зарим нь бодож байгаа байх аа. Сүүлийн 300 жил Монголчуудын өөрийн үндэсний зан загшилаар хийдэг байсан олон зүйлийг зориудаар хааж, харийн их гүрний бодлогоор хэрэгжүүлсэн, төвдийн шашины зан үйлээр тахилга үйлдэж, савдаг, лусыг номхотгон, улмаар олон газар усны нэрийг уламжлалт монгол нэрийг төвд нэрээр сольж өөрчлөн өнөөг хүрч иржээ. Тэрхүү гадны зан үйлийн нөлөөгөөр Монголчууд дэлхийд гайхагдаж байсан тэргүүлэх генээ бага багаар гээсээр, эрэлхэг, эрэмгий, дайчин чанараасаа салж, хүний сэтгэл зүрхийг дарамталсан хийсвэр зураг, бусдын зохиомжилсон шавар болон гуулийн бүтээлийн өмнө хоёр гараа нийлүүлэн залбирч суудаг хүлцэнгүй ноймоо, идэвхгүй, хулчигар, хийморгүй нэгэн болж хувирсан билээ. Тиймээс энэ бүхнээс салгахын тулд Мөнх тэнгэрийн зан үйлийг жил дараалан хийх шаардлага бий болсонтой холбоотой юм. Далд ертөнцөд явагдаж буй тэмцэлд Мөнх тэнгэрийн сургааль ялах болно. Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс Монголчуудыг ивээх болтугай.                                    Д.Жаргалсайхан                

БНАСАУ-д МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д. Жаргалсайхан зочилоод ирлээ.

БНАСАУ-д МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 10 хоног зочилоод 2 дугаар сарын 26-нд буцаж ирлээ. Энэ зочлол нь Солонгос-Монгол хоёр ард түмэн онцгой дотно харилцаатай байдгийн тодорхой жишээ байлаа. Энд байх хугацаанд Солонгосын ард түмний гарамгай удирдагч жанжин Ким Жон Ирийн мэндэлсний 75 жилийн ойн Баярын хуралдаанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцсон байна. Энэхүү хуралдаанд Солонгосын залуу удирдагч Ким жон Ун биечлэн оролцсоноороо онцлог байлаа. Үдээш хойш шинэ циркэд найрал дуу, гоцлол дуу, ардын дуу, бүжиг, циркийн тоглолт бүхий баярын хүндэтгэлийн тоглолт боллоо. БНАСАУ-ын АИХ-ын тэргүүлэнчдийн дарга тэргүүтэй хүндэт зочид оролцлоо.   Орой нь Гадаадын зочид, элчин сайдын төлөөлөл оролцсон Төрийн хүндэтгэлийн хүлээн авалтад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцсон байна.   Мөн Аугаа хоёр удирдагч Ким сен ир, Ким чен ирийн хөшөө, Аугаа их удирдагч Ким жон ирийн бунхан, Чүчхегийн үзэл санааны хөшөө, Солонгосын Хөдөрмөрийн намын хөшөө зэрэгт хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ажиллагаа боллоо.  “Кимченирхва” цэцгийн баярын нээлтэд оролцож, төрийн байгууллагууд, иргэдийн бүтээсэн цэцгийн цоморлогуудтай танилцлаа.  БНАСАУ-ын СХН-ын гадаад харилцаа хариуцсан орлогч дарга Ри сон Хо, Пхеньян хотын СХН-ын хорооны гадаад харилцаа хариуцсан дарга Ри сон Хо, Цэцгийн баярыг зохион байгуулах хорооны дарга, олон улсад аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл хүлээн авч уулзаж, халуун дотноор ярилцлаа.  Нэг жил хагасын өмнөхтэй харьцуулахад их зүйл өөрчлөгджээ. Хот тосгод өндөр барилгатай болж, хөгжил дэвшил нүдэн дээр тодорхой харагдана. Пхеньяны шинэ бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдсэн орон сууцны “Ирээдүй” хороолол, Шинжлэх ухаан мэдээллийн ордон, дельфины усан бассейн, Уран зургийн музей буюу галарей, шинэ циркийн барилга, Амьтдын хүрээлэнг үзнэ сонирхов.  Пхеньян хотын ирэйдүй хороололын дунд байрлах метро болон нэхмэлийн үйлдвэрт очиж үзлээ. Орчин үеийн технологоор баригдсан үйлдвэрийг үзэж, ажилчдын санаачилгаар байгуулсан усан бассейн барилга, түүний хажууд их удирдагчийн даалгавраар гурван сарын дотор байгуулсан ажилчдын амралтын байр байлаа. Гэр бүлтэй ажилчдын олон давхар байшингууд үйлдвэрийн хашааны гадна талд байгуулсан байна.  Солонгос-Монголын хооронд “ардын дипломат” бодлого хэрэгжүүлэх өргөн боломж, цар хүрээ байгаа нь энэ зочлолын явцад харагдаж байлаа. Зочлол, айлчлал өндөр үр дүнтэй болж өнгөрлөө. БНАСАУ-д хийсэн зочлолын тухай дэлэгрэнгүй мэдээлэл, фото зургийг үргэлжлүүлж тавих болно.

2017 шилдэг удганууд

Монголын тэнгэр үзэлтэн нар нэгдээд таван жил өнгөрчээ. Хамтарч нэгдэж ажиллахын түүхэн ач холбогдлыг, энэ цаг үед үндэсний уламжлалаа үргэлжлүүлэн авч явахын мөн чанарыг, түүхээ шинэ утгаар нь баяжуулан хөгжүүлэх тулгамдсан зорилтыг, үндэсний ухамсараа сэргээн дэлгэрүүлэхийг, Монгол үндэстэн дахин сэргэн мандахыг бүхнээс түрүүлэн ойлгож, өөрийн амьдрал, сэтгэл оюун, хүч хөдөлмөр, хөрөнгөө зориулж яваа эмэгтэйчүүд, удганууд, түшээ нартаа баярын мэндчилгээ дэвшүүлье. 2016 онд Нэгдсэн төв байгууллага-МБНЭ-ийн үйл ажиллагаанд манлайлан оролцсон шилдэг тэнгэр үзэлтнүүд, эмэгтэйчүүд, удган нараа танилцуулж байна. МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал МБНЭ-ийн Дээд хуралдайн гишүүн, Монгол бөөгийн их удган Л.Юра МБНЭ-ийн Дээд хуралдайн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Г.Гэрэлтуяа Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Бадамсүрэн Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Д.Нанжаа МБНЭ-ийн Дээд хуралдайн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн удган О.Туул МБНЭ-ийн Залуучуудыг зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Байгалмаа Монгол бөөгийн тэргүүн удган Цэцэгээ Монгол бөөгийн тэргүүн удган Ш.Адьяа Хөвсгөл аймгийн Тариалан сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Д.Үүрийнцолмон МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн, Монгол бөөгийн удган Г.Янжинлхам МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн удган Н.Даарий Монгол бөөгийн удган Ц.Ургамалцэцэг МБНЭ-ийн гишүүн, түшээ Б.Балжима (ОХУ-ын Буриад) Өвөрхангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Ц.Дуламжав Бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Д.Нарангуа (БНХАУ-ын ӨМӨЗО) МБНЭ-ийн Залуучуудыг зөвлөлийн дэд удирдагч, Монгол бөөгийн удган Б.Солонго Завхан аймгийн Түдэвтэй сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Р.Сосорбарам МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн удган Н.Мягмарсүрэн Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн удган Өлзийсайхан Монгол бөөгийн түшээ Л.Мишигмаа (Дорнод аймгийн Дашбалбар сумын бөөгийн зөвлийн гишүүн) Завхан аймгийн Нөмрөг сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Сонинжаргал МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн, Монгол бөөгийн удган Т.Баттогтох Монгол бөөгийн удган Ж.Батчимэг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн, Монгол бөөгийн удган А.Оюунцэцэг                                                                                        

МОНГОЛЫН ХОЙМОР, БӨӨГИЙН ӨВИЙН НУТАГТ ХӨВСГӨЛ НУУРЫН НЭГДСЭН ИХ ТАХИЛГА БОЛЛОО.

 Зургаа. Их тахилгын сургамж ба цаашдын зорилт Мөнх хөх тэнгэрээ эрхэмлэн дээдэлдэг Монголчуудын эгнээ өргөжин тэлж, нийт хүн амын хорин хувьд хүрлээ. Энэ бол сүүлийн арван жил бидний зорьж хийсэн ажлын үр дүн юм. Монголын тэнгэр үзэлтнүүдийн үйл ажиллагааны амжилт,тэнгэрийн улаач нар та бүхний идэвх зүтгэлийн ач, гавьяа билээ. Бидэнд бахархан ярих зүйл бий, бас яаралтай засах үйл ч бий. Үүнийг хамтын хүчээр хэрэгжүүлнэ. МБНЭ-ийн дөрвөн жилийн идэвхтэй үйл ажиллагааны явцад Монголын соёлын үнэт өв болсон бөөгийн зан үйлийг уламжлалт дэг жаягийг баримтлан өнөөг хүрч ирсэн Тэнгэрийн улаач нар нэгдэж чадлаа. Ная гарсан ахмадуудаас цэл залуу үеийг хамарсан бөө нар нэг дээвэр дор хамтран ажиллахаар болов. Монгол бөөгийн хөгжлийг нуруундаа тээж, өнөөтэй золгуулсан бөөгийн өвийг эрхэмлэн дээдэлж, Монгол төрийнхөө төлөө зүтгэж ирсэн Монголын бөө нараар бахархаж байна.  Бид түүхэн нөхцөлөөр нэгдэх шаарлагатай болсон. Дэлхийн олон оронд байр сууриа эзэлсэн 40 орчим шашины урсгал Монгол Улсад байр сууриа бэхжүүлж, оршин тогтнохоор ажиллаж байна. Тэд хүчирхэг, улс төрийн зорилготой, олон зуу, мянган жил оршин тогтнож ирсэн түүхийн баялаг туршлагатай, хэдэн зуун саяаар тоологдох шүтэн бишрэгчтэй, түүнээс дэмжлэг авдаг санхүүгийн асар их хүч, боломжтой, нийгмийн оюун санааг эзэмдэх чадавхтай том хүчин идэвхтэй үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Тэд олон зуун сүм хийд, зохион байгуулалтай хэдэн мянган бүлгэм болж ажиллаж буй. Бид энэ үед амин хувиа хичээж тархай бутархай байж болохгүй. Өмнө явж ирсэн, өнгөрсөн 300 гаруй жилийн түүхийг давтаж болохгүй. Зарим нэг нь хэтэрхий амин хувиа хичээн зөвхөн өөрийн нэр хүндийг өргөх шалтгаанаар ажиллаж байна. Бөөгийн нэрээр амиа тэжээн амьдрагсад бий болов. Өөрөө болж байвал Мөнх тэнгэрийн үзэл түгэн дэлгэрүүлэх үйлс тэдэнд хамаагүй бололтой. Янз бүрийн зохиомол алдар гуншинтай бөө нар монгол үндэстнээр нэг холхиж байна. Монголын төр сүүлийн хэдэн зуун жил олгоогүй, “Төрийн” нэр зээлдсэн төрийн их зайран, удган нар бий болов. Тэглээ гээд хувь хүний нэр гарсанаас биш монгол бөө зөв зохистой хөгжсөнгүй. Улам замбараагүй байдлыг бий болгосон. Монгол бөөгийн ёс зүйгээс айн зугатах олон зуун бөө нар байна. Олны өмнө эрхэмсэг дүр эсгэдэг, бөөгийн тухай олон зүйлийг мэдэмхийрэн ярьдаг “зүтгэлтэнгүүд” бий болж, өөрсдөө олон зуун шавь дагуултай, олон хүний амь, амьдралаар “тоглодог” багш бөө нар олширсоор байна. Монгол бөө хөгжлийн өнөөгийн шатанд тулж ирэхдээ гэртээ өмсдөг нэмгэн хувцастайгаа, эсвэл ажлын өмд, цамцтай, цэргийн гуталтай бөөлдөг, орчин цагийн хувцасны “мод” адил жилдээ хэд хэдэн удаа хуяг, хувцасааа сольдог бөөгийн нэрт зүтгэлтнүүд бий боллоо. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн хээрийн онгодын эд зүйлсийг тонон бусдад худалдан, алдар нэрийн төлөө хөөцөлдөгсөд байсаар байна. Яасан ичиж эмээдэггүй, арьсан нүүртэн вэ. Тэдний зарим нэг нь телевизийн дэлгэцээр “бөөгийн талаар төгс мэдлэгтэй болсон” гэж сайрхан ярихыг сонсов. Нэг хэсэг багш бөө нар хэдэн шавь нараар өөрийгөө тойрон хүрээлүүлэн тэрүүхэндээ төрөл бүрийн тахилга хийж, өөрийгөө болгоод явна. Энэ бүхнийг бичихдээ бусдыг буруутгах гэсэн юм биш. Өнөө цагийн монгол бөөгийн өнгө төрхийг тодорхойлон бичиж байгаа юм. МБНЭ-ийн үйл ажиллагаанд энэ мэт дутагдал байсаар байгаа. Ялангуяа нэгдсэн тахилгууд дээр зүхэлийн зан үйл хийх, хэдэн шавь нараа дагуулан “хувийн тоглолт”, бөөлөлт хийх, бие тоон сагсуурах, согтуурч хөлчүүрэх байдал тасрахгүй гарсаар байна. Бид бие сэтгэл, оюун, цаг хугацаагаа Монгол бөөгийн төлөө зориулахаар сэтгэл зорьсон хүмүүс, тэрнээс биш илүү гарсан хөрөнгөтэй завтайдаа ингэж яваа хэрэг бишээ. Гэтэл нэгдсэн тахилгын үеэр зарим нэг аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчид, Дээд цэцийн гишүүд амин хувийн ажлаа хийж, гадаадад зочилсон шиг өөрсдийгөө тветрээр сурталчилсан шиг явна. Өөрөө оролцдоггүй юм гэхэд удирдсан аймгаасаа, эсвэл шавь нараасаа төлөөлөл оролцуулахад яагаад анхаарч болдоггүй гэж. Ийм хүмүүстэй бид заавал хамтран ажиллах шаардлагатай юм гэж үү. Нэгдсэн тахилгын үед баримтлах дэг жаяг, журам, ёс зүй гаргах шаардлагатай болжээ. Бидний эгнээ өдрөөс өдөрт шигшигдэн цэвэршиж, Монгол бөөгийнхөө уламжлалыг зөв авч яваа олон сайхан улаач нараар эгнээгээ тэлж байна. Сайныхажуудсаарзүйлдагалдажявдаг.Бусдын хийж байгаа тахилгын үйлийг дайрч орж үймүүлэн, согтууран сансуурах тохиолдол гарав. Монгол бөөгийн тэргүүн зайран П.Зоригтбаатар галын тахилгындундуур дайрч орж, “ганцаарчилсан тоглолт” хийж цаг гаруй бөөлж, “сахилгүйтэв”.Бөөлөлт гэхээс согтуу, хөлчүү, сагсуу дүр төрх л харагдсан. Тэр бөөлөлтийн үед хэнгэргээ галд өргөв. Ингээд хэнгэрэг галдаа өргөсөн тахилга болж хувиргав. Цугларсан олны сэтгэл санаа үймрээд явчихав. Ингэснээрээ тэр Монгол бөөгийн тэргүүлэгч, манлайлагчийн эгнээнд байх ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчив. Тэр үдэш байрласан газарт Монгол бөөгийн удган Энхтуяа согтууран орилж, майхан хэсч агсан тавьж, түмэн олны тайван байдлыг алдагдуулав. Тэрээр зарим нэг зайранг өрсөлдөөнд дуудаж, хүчээ үзнэ гэж хашиграна. Сайрхаж бас муулах гэж бичиж байгаа юм биш ээ. Энэ бүхнийг бичих болсон шалтгаан нь бид дотоодод байгаа  буруу зүйлээ илэн далангүй тоочиж, дутагдалаа дурьдаж алдаагаа засаж байх тийм цаг үед тулж ирээд байгаатай холбоотой. Уламжлалт дэг жаягаар, өнөө цагт мартагдсан Мөнх тэнгэрийн зан үйлээр хийсэн тахилга амжилттай болж өнгөрөв. Хэдий өөр өөрийн эрхэмлэн дээдэлдэг онгодтой ч, нэг нэгнээ эрхэмлэн хүндэтгэж, нэгэн зорилгоор Эх орон газар нутаг, зон олныхоо төлөө нэгдсэн тахилгад хүч, түрлэгээ нэгтгэн хамтарсан их тахилгыг хийж чадлаа. Эвийн хүч нэгдвэл бид хүчтэй. Бид их зүйлийг бүтээж чадна. Бидний өмнө харийнханы бодлогоор дарагдан гутаагдсан, хийморь, зоригийг мохоох зорилготой бүтээгдсэн, хийгдэж ирсэн монголын хэдэн мянган хайрхадын савдаг, гол мөрөн, горхи, усны гүйдлийн лусыг номхруулсаныг чөлөөлөх тэмцэл тулж ирээд байна. Эдгээрийг нэгдсэн бодлого, хамтын хүчээр хийж чадна. Ганц нэг хүчтэй тэнгэрийн улаачийн бие даасан үйлээр хийх ажил огтхон ч биш юм.  Нэгэн зорилгын төлөө өөрсдөдөө шаардлага тавьж дэг журам сахилга баттай хамтарч ажиллах шаардлага тулгарч байна. Нөгөөтэйгүүр бие биенээсээ их зүйл харж, мэдэрч, сурч авлаа. Олон үндэстэн, ястны бөөлөлт өөр өөр байдгийг мэдэрч бие биенээсээ суралцах зүйл их харагдаж байсан. Монгол бүх нутагт тархай бутархай оршиж ирсэн Мөнх тэнгэрийн үзэл санаа, Монгол бөөгөө түүхэн уламжлалаар авч яваа тэнгэрийн улаач, шүтлэгтэн нар нэгдэж чадлаа. Энэ бол их хүч юм. Монгол бөө нарыг төлөөлсөн байгууллага сонгуулиар байгуулагдаж болохгүй гэдэг нь харагдлаа. Харин Мөнх тэнгэр шүтэгчдийн өргөн олныг хамарсан олон нийтийн байгууллага сонгуулиар ажиллах нь боломжтой зүйн хэрэг юм. Монгол бөөгийн нэгдсэн их тахилгын ёс зүй шинээр боловсруулан гаргах шаардлага байгаа нь харагдлаа. Мөнх тэнгэрийн үзэл санааг Монголын төрд хүргэх зорилго алхам, алхамаар амжилт олж байна. Бид нэг далайлалтаар зорилгоо биелүүлэх боломж үгүй билээ. Дээд өвөг, элэнц хуланц, өвгөд буурлуудаас бидэнд үлдээсэн Мөнх тэнгэрийн үзэл санаа, Их эзэн Чингис хаан, Хувилай хааны үзэл санааг хүн төрөлхтөн дахин хүчтэй сонирхох тийм цаг үед иржээ. ХэрхэхийгМөнхтэнгэрмэдтүгэй. Биднийг Мөнх хөх тэнгэр, Эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай.  

МОНГОЛЫН ХОЙМОР, БӨӨГИЙН ӨВИЙН НУТАГТ ХӨВСГӨЛ НУУРЫН НЭГДСЭН ИХ ТАХИЛГА БОЛЛОО Тав.Далай ээжийн хөвөөнд болсон чуулганаар Хөвсгөл аймгаас хамгийн олон Монгол бөөгийн Их зайран, Удган төрлөө.

 Монгол төрийн далбаа, Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн туг хоёр буудалласан байрлалын төвд байрлах төв асарын өмнө намирна. Энэхүү асарт МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гучин есдүгээр хуралдаан эхэлээ. Хуралдааны эхэнд МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд дангаараа хуралдаж, Монгол бөөгийн цол олгох асуудлыг хэлэлцлээ. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанд МБНЭ-ийн дүрмийн дагуу Аймгуудын бөөгийн хүрээлэнгийн удирдагч, дэд удирдагчид оролцох эрхтэй байдаг билээ. Монгол бөөгийн цол олгох асуудлыг улаач нэг бүрээр авч хэлэлцсэн юм. Далай ээжийн нэгдсэн их тахилгад толгойлж бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн зайран Балжир, Нямдаваа, Баяраа \Моко\, Монгол бөөгийн тэргүүн удган Жавзансүрэн нарт Монгол бөөгийн Их зайран, удган цол олголоо. Монгол бөөгийн тэргүүн зайран Бүдүрэд Далай ээжийн нэгдсэн Их тахилгад бөөлөх үеэр онгодын айлдсан зүйлүүдийг ирэх жилд гүйцээн биелүүлэх даалгавар үлдээж, Монгол бөөгийн тэргүүн удган Цэцгээд тахилгад бэлтгэлгүй шууд оролцсон алдаануудыг анхааруулж зөвлөв. Хуралдаанд түр завсарлаад шинээр Монгол бөөгийн их зайран, удган цол олгосон улаач нарыг оролцуулан өргөтгөн хийлээ. Энэ удаа Далай ээжийн нэгдсэн их тахилгад оролцсон улаач, шүтлэгтэн нарт шагнал олнохыг хүссэн аймгуудын бөөгийн хүрээлэнгийн удирдагчид, галуудыг удирдаж ирсэн шүтлэгтэнгүүдийн тодорхойлолтыг авч хэлэлцэв. Эцэст нь Хөвсгөл амйгийн бөөгийн хүрээлэнийн ажлыг хэлэлцээд зохион байгуулалтын хувьд бэхжүүлэн аймгийн бөөгийн Удирдах зөвлөлийг шинээр цол авсан Монгол бөөгийн их зайран Балжир, Монгол бөөгийн Их зайран Нямдаваа, Монгол бөөгийн Их удган Жавзансүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран Батбаяр \Бүдүрэ\, түшээ нараар өргөжүүлжбаталлаа. Хөвсгөл амйгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар П.Ганболд хэвээр үлдээж, аймгийн бөөгийн удирдах зөвлөлийг өргөтгөх, бүх асуудлыг хамтын зөвлөлдөөнөөр шийдэж ажиллахыг МБНЭ-ийн ДЦХ-аас зөвлөмж болголоо. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гучин есдүгээр хуралдаан дуусангуут тахилгад оролцсон түмэн олон цугларч хаалтын ажиллагаа хийлээ. Хөвсгөл нуурын нэгдсэн их тахилгын хаалтын ёслолын ажиллагаа МБНЭ-д шинээр гишүүнээр элссэн 50 орчим гишүүдэд МБНЭ-ийн удирдлагууд батлах гардуулснаар эхэллээ. Далай ээжийн Нэгдсэн тахилгад оролцогсдод Монгол бөөгийн цол олгох ажиллагаа эхэллээ. Далай ээжийн нэгдсэн их тахилгаас Хөвсгөл аймгийн бөө нар хамгийн олон их зайран, удган цолтон нар төрлөө. Тэдний араас Монгол бөөгийнхөө хөгжлийн төлөө амьдрал, бие сэтгэл, хөрөнгөө зориулж яваа Тэнгэрийн улаач нарт шагналын хур буусан юм. Шагналыг дагалдан МБНЭ-ийн альбом, Ёс зүйн цоморлог, ном, цаг тооны бичиг, сэтгүүл, орчуулгын ном дурсгана билээ.  

МОНГОЛЫН ХОЙМОР, БӨӨГИЙН ӨВИЙН НУТАГТ ХӨВСГӨЛ НУУРЫН НЭГДСЭН ИХ ТАХИЛГА БОЛЛОО.

 Дөрөв.Галдаа “Хэнгэрэг” залж, тэнгэрт айлтгасан Галын их тахилга. Хөвсгөлийн нэгдсэн их тахилгад байрласан газрын зүүн өмнөхөн галын тахилга хийхээр байрлалаа сонгосон байлаа. Энэхүү галын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган, Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч Жавзансүрэн толгойлон бөөлж, Монгол Улсын хамгийн зүүн хязгаараас ирсэн Дорнод аймгийн бөөгийн хүрээлэн, Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн төлөөлөл хамт олноороо дэмжиж бөөлөх, дараа нь бусад бөө нар оролцохоор шийдвэрлэсэн байсан. Далай ээжийн галын Их тахилгын төв хэсэгт модоор овоо босгож, дотор хэсэгт нь өргөлийн дээжээ байрлуулсан байлаа. Түүний нэг талд нь галын тахилгыг удирдах бөө нар байрлалаа эзэлсэн байв. Тэд өмнөө галын тахилгадаа зориулсан идээ,шүүсний дээжээ тавьжээ. Галын тахилгад оролцогсдод зориулан тойрог хэлбэрээр олс татан байрлалыг нь тодорхойлсон байлаа. Төв хэсэгт Монгол бөөгийн тэргүүн удган Жавзансүрэн бөөлөхөөр байрлажээ. Зүүн талд галынихтахилгад бөөлөхөөр буриад олонд нэрд гарсан Монгол бөөгийн Их зайран, Г.Болд ширээ засч, тахилгын идээгээ бэлтгэн бөөлөхөд бэлэн болжээ. Харин галын тахилгын баруун хэсэгт хэдэн удган хуяглан зогссон байлаа. Тэд галын тахилгыг эхлэхээр улайрсан нь тахилгын үйл ажиллагаанд шууд нөлөөлөв. Нэгдсэн ажиллагаанд тусгагдаагүй тэдний эхлэх гэсэн дайралт манай ажиллагааг төлөвлөгөөний дагуу хийх боломж олгосонгүй. Тэднээс үйлээс хамаарч манай бөөлөлт яаралтай эхлэв. Монгол бөөгийн тэргүүн удган Жавзансүрэнгийн араас залган нөгөө хэдэн улаач  нар бөөлөлтөө эхэлээ. Тэгээд галын тахилга хоёр газарт зэрэг өрнөж эхлэв. Далай ээжид зориулсан галын их тахилгын гал дүрэлзэн асч тахилгыг удирдагчид, түмэн олон ухайлан түрлэг түрч, Монгол бөөгийн Их зайран Г.Болдын удирдлага дор Буриад бөөгийн олон бөөлж түрлэг нэмлээ. Тэд буриад дуугаа дуулан баясч, буриад бүжигээ хийж наадав. Гэвч энэ ажиллагаа удаан үргэлжилсэнгүй. Харанхуй гүнээс гэнэт  Монгол бөөгийн тэргүүн зайран П.Зоригтбаатар чонон хуягаа өмсөн дайрч орж ирэв. Тэрээр их удаан бөөлж төлөвлөсөн арга хэмжээг үймүүлж, сунжруулж цаг гаруй ганцаараа бөөлж саатуулав. Үнэн хэрэгтээ хэт согтууран хөлчүүрхэсэн түүнийг олон түмэн хүлээж авахгүй байгааг тэр өөрөө үл анзаарна. Зайрангийн түшээ нь түүнийг залж, онгодыг нь буулгах туршлага, хүч алга, дэмий л юу ч хийж чадахгүй алмайрч сууна. Түүний замбараагүй үйлдлийг Монгол бөөгийн их дархан удган Батчулуун зөвлөж байж түр хязгаарлав. Зайрангийн үйлийг түр завсарлуулсан боловч зайран гэнэт хэнгэргээ галд өргөв. Түшээ нь галын дундаас хэргэргийг нь авч гарсан ч зайран түшээпээ зхирагдалгүй хөлөглөж байсан хэнгэргээ хоёрдахь оролдлогоороо галд өргөн шатааж үйлээ дуусгав. Энэ үед галын тахилга үргэлжилж, Буриад олон дуугаа дуулж, бүжигээ наадан галын тахилгыг баясгаж байлаа. Ийнхүү хэнгэрэг галдаа өргөсөн галын тахилга, түүнчлэн Хөвсгөл нуурын Нэгдсэн их тахилга12-ны өдөртэй золгон нэг цаг гаруй хугацаа өнгөрсөний дараа өндөрлөлөө.    

МОНГОЛЫН ХОЙМОР, БӨӨГИЙН ӨВИЙН НУТАГТ ХӨВСГӨЛ НУУРЫН НЭГДСЭН ИХ ТАХИЛГА БОЛЛОО Гурав.Намуухан хаялах далайн давалгаан дор Хайрхадуудаа зориулсан тахилга боллоо.

    Далай ээжийн хөлд орших толгойд Хөвсгөл нуурын эргэн тойронд орших Их Хайрхадад зориулсан тахилга эхэллээ. “Улаач” нар, шүтлэгтэнгүүдхагас дугуй хэлбэрээр байрлалааэзлэв.Монголынхөгжмийннэртзүтгэлтэн, МонголУлсынардынжүжигчин, төрийнхошойшагналтЖанцанноровын “Чингисхаан” симфониэгшилэн тахилга эхлэж байгааг тунхаглав. МонголУлсын төрийн далбаа, Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн туг хоёрыг тахилгын хүндэтгэлийн идээний өмнө байрлуулжээ. Монгол бөөгийн уянгалаг сайхан тамлага, дуудлага эгшилж, Их хайрхан, эзэн Чингис хаандаа өргөн айлдаж Монгол бөөгийн их зайран Д.Нямдаваа толгойлон бөөлж тахилгаа эхлэв. Тэд өмнөө хайрхандаа зориулан өөрсдийн болон МБНЭ-ийн таваг идээ зассан харагдана. Зайран, удган нар уухайлан дэмжиж Их тахилгыг залбиралын түрэн дэмжиж байлаа. Ийнхүү Хөвсгөл нуурын эргэн тойронд орших хайрхаддаа зориулсан тахилга эртнээс уламжилж ирсэн дэг жаягаар өрнөлөө. Түүний тамлага дуудлага яруу тод, гайхалтай содон,  хэнгэрийн цохилт жигд хэмнэлээр сонсогдоно. Монгол бөөгийн тэргүүн зайран Нямдаваа нилээд олон онгодоо залж оруулна лээ. Тиймээс нилээд хугацаа зарсан бөөлөлт болсон. Хөвсгөлийн ард олны дотор Бүдүрэ зайран гэж алдаршсан, Монгол бөөгийн тэргүүн зайран Батбаяр \Бүдүрэ\ онгодоо урьж, тамлагаа дуудан улмаар жигд шогшоогоор аян замдаа мордож, давтагдашгүй содон хэмнэлээр бөөлж эхэллээ. Нэгдсэн тахилгад оролцогчид ухайлан түрж, залбиран мөргөж, мөнх тэнгэртээ нэгдсэн тахилгадаа хүч нэмж байлаа. Бүдүрэ зайрангийн бөөлөлт төгсөх шатандаа орж, нэг л сэгсрэлтээрээ хуяг хувцасаа тайлж орхих нь нүдэнд нэг содон тусав. Бөөлөлт дуусангууд олонд Моко зайран гэж алдаршсан Монгол бөөгийн тэргүүн зайран Баяраа хуяглан бослоо. Монгол бөөгийн онцгой содон бөөлөлтөөр олонд алдаршсан Моко зайран онгодоо залан бөөлөлтөө эхэллээ. Онгод бүрийн өөрийн содон төрхийг бөөлөлтийн хөдөлгөөнийг илэрхийлж байсан. Хэд хэдэн онгодоо залж уринлээ. Хамгийн сүүлд хөнгөн хөлтөй жороо мориор хөлөглөсөн онгод буув. Ийнхүү Монгол бөөгийн дотор цаатан, тува, дархад бөөгөөр овоглосон Моко зайрангийн бөөлөлт өвөрмөц зан, төрх, хөдөлгөөнөөр онцгой содон байлаа. Бөөлөлт дуусангуут цугларсан олон зайрангуудыг бүчин төөрөг, тавилангаа асууж ховорхон олдох завшааныг алдахгүйг хичээнэ билээ. Хайрханы тахилга болсон толгойд хэд хэдэн хэсэг болон бөөгнөрч тэнгэрийн улаач нарыг даган хуйлрах нь наадамчин олон хурдан морь барианд орсоны дараа айргийн морьдыг даган баясдаг түмэн олны хөдөлгөөнийг санагдуулж байлаа.  

​МОНГОЛЫН ХОЙМОР, БӨӨГИЙН ӨВИЙН НУТАГТ ХӨВСГӨЛ НУУРЫН НЭГДСЭН ИХ ТАХИЛГА БОЛЛОО.

Хоёр. Далай ээжид зориулсан Лусын их тахилга Монгол бөөгийн гайхамшигийг харуулж чадлаа. Пүрэвгарагийнөглөөний сайн цаг болох 10цагаас нэгдсэн тахилга эхлүүлэхээр байрласан газраас машины цуваа Хөвсгөл нуурын өмнөд эргийг зорин хөдөллөө. Цуваанд Хатгал сумаас тахилгыг зорин ирэгсэд нэгдэж байлаа. Уртын урт автомашины цавааг Хөвсгөлчүүд ойрд үзээгүй биз ээ. Энэ өглөө хагас үүлтэй, наран нэгэнтэй үүлэн завсраас гийж, эргэнтойронбайгальдэлхий, уулс, ой модод өөрийнсонгодогөнгөөбидэндгайхуулна. Намуухан дулаахан боловч сэрүүвтэр өдөр биднийгугтлаа. Өөрөөр хэлбэл халуун, сэрүүн таарсан өдөр байлаа. Нэгдсэн тахилга хийх газарт Монгол төрийн далбаа, МБНЭ-ийн тугийг залж, бөөлөх тэнгэрийн улаач нар хээрийн онгодын өлгөцөө өлгөж байрлуулсан байв. Түүнийхээ өмнө МБНЭ-ийн болон улаач нар их тахилгад зориулсан Тэнд толгойлж, тэргүүлж бөөлөх бөө нар байрлалаа бэлтгэжээ. Тэднээс тав орчим метрийн ард нэг эгнээнд цугларсан олон суудал, идээгээ байрлуулж жигдрэн суужээ. Салхи намуухан сэвэлзэнэ. Монгол морин хуурын эгшиг цууриатан уртын дууны аяаар энэ хүндэтгэлийн тахилга эхэллээ. Тэрхүү аяыг СУИС-ын оюутан тоглосон юм. Түүний дараа Монгол Улсын Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Жанцанноровын “Чингис хаан” кинонд зориулан бичсэн баатарлаг, сүрлэг симфонийн хэсэг цууриатлаа. Далай ээжид хүргэх нэгдсэн тахилгыг Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун толгойлон бөөлж эхэллээ. Түүний тамлага, дуудлага хүчтэй цуурайтан цнгларсан олныг нэгдсэн тахилгын зүг анхааралыг төвлөрүүлэв. Дараа нь дохио өгмөгц цугларсан олон хуураа татан, хэнгэргээ дэлдэн нэгдсэн тахилгын мөнх тэнгэртээ өргөх залбиралыг хүчээ нэгтгэн дэмжлээ.  Онгодын өргөөнөөс хуяг, хэнгэргийг гаргадаггүй болохоор, удган маань хуур, манжигаар залбиралаа Далай ээжидээ өргөдөг юм. Түүний хуяглан бөөлөхийг онгодын өргөөнд харсан болохоор миний бие Дархан их удганы бөөлөлт нь энэ насанд баймааргүй, хөнгөн шингэн байдгийг харж биширч явлаа. Далай ээжид зориулсан тахилгын хуягласан бөөлөлтийг Монгол бөөгийн тэргүүн зайран Балжир тэргүүлэн бөөллөө. Өөрийн бүх л амьдралаа Монгол бөөгийнхөө төлөө зориулсан түүний бөөлөлт хэнгэрийн цохилт, дэглэлт өвөрмөц төрхийг өөртөө агуулдаг билээ. Балжир зайран өөрийнхөө бөөлөлтийг залгамжлан шавь зайрангаа гаргаж бөөлүүлнэ лээ. Бодвол шавдиа итгэл өгч нэгдсэн тахилгадаа бөөлүүлсэн хэрэг биз ээ. Лусын тахилгад Хөвсгөл нутгийн төлөөлөл болж, гуравдахь жилдээ Монгол бөөгийн тэргүүн удган Цэцгээ хуяглан босч бөөллөө. Цэцгээ удган манай ахмадуудын төлөөллийн нэг. Түүний бөөлөлт өвөрмөц хэмнэлийг хариуулна. Далай ээжид зориулсан Нэгдсэн тахилгын Лусын тахилгыг отголж, зайран Нэргүй хуялан бөөллөө. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай Хөвсгөлийн Цагааннуурт уулзаж, хэлсэн амлалтаа биелүүлэн тайгаас хүрэлцэн ирж Лусын тахилгаа отголон бөөлж байгаа нь энэ билээ. Нэргүй зайрангийн бөөлөлт бол Монгол бөөлөлтийн “техник”-ийг бүрэн эзэмшсэн бөө хүний ховорхон тохиох, нийтийн өмнө бөөлсөн цөөхөн тохиолдолын нэг байлаа. Онгодын тамлага, дуудлага, онгодоо зорин хөлөглөн урин залах, онгодоо баясгах, онгодоо буулгах гээд олон нандин эрдэмийг түүний бөөлөлтөөс харж болно. Тиний хувийн үзэл бодлын хувьд Нэргүй зайрангийн бөөлөлт сонгодог урлагын баллетийн гоцлол бүжгийн хэмнэлтэй адитгаж боллохоор тийм нэгэн сэтгэгдлийг нүдэнд тустал харуулна билээ. Нутаг олондоо нэр хүнд нь түгсэн Нэргүй зайран бол нийтэч, хамтач зан чанартай, цагаан цайлган хүн юм. Түүнтэй Хөвсгөл нуурын эрэгт нэгдсэн тахилгад бөөлөхийг харах ховорхон тохиолдолд оролцсондоо дотроо баярлаж суулаа.    

​МОНГОЛЫН ХОЙМОР, БӨӨГИЙН ӨВИЙН НУТАГ ХӨВСГӨЛ НУУРЫН НЭГДСЭН ИХ ТАХИЛГА БОЛЛОО.

Нэг. Монгол Улсын бүх нутгаас ирсэн бөөгийн төлөөлөл цуглажээ.             Шөнө бүр бороо хуртай намрын өдрүүд энэ удаа завсарлаж, Хөвсгөл нуурыг зорьсон биднийг байгаль дэлхийн налгар сайхан дулаан өдрүүд угтлаа. Мөрөн хотын өмнөх амралтын газраас хөдөлсөн цуваа Мөрөн хотод түр зогсоод Хатгал сумыг зорьж хөдөллөө. Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцохоор ирэгсэд Хатгал сумын усан зогсоолд хуран цугларч Хөвсгөл далайн “Сүхбаатар” усан онгоцонд сууцгаалаа. Онгоцны хамт олон энэ удаа бидэнд хөнгөлөлттэй үнээр үйлчлэв. Усан онгоц дээр МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан зорчигчдод зориулан үг хэлэв. Дорнодын Буриадын бөө нар үндэсний хувцасаараа гоёсон нь бусдаас содон харагдана.   Хөвсгөл аймгийн Хатгал сумаас 2 км зайнд орших, өмнө нь нэгдсэн их тахилга хийхдээ буудаллаж байсан газартаа МБНЭ-ийн зохион байгуулж байгаа Нэгдсэн их тахилгад оролцох бүрэлдэхүүн хуран цугларч буудалжээ. Газар, газрын, бүх аймгийг төлөөлсөн, бүх үндэстэн угсаатны төлөөлөл оролцсон Монгол бөөгийн чуулганд оролцогчид энд хүрэлцэн иржээ. Эдгээр тэнгэрийн улаач нар өнөө цагийн Монгол бөөгийн Өв уламжлалыг тээж яваа, манлайлагч нар билээ. Байрлалын төвд МБНЭ-ийн лого бүхий асар байрлаж, өмнө талд Монгол Улсын төрийн далбаа, МБНЭ-ийн тугийг мандуулжээ. Фото самбараар өнгөрсөн дөрвөн жилд хийгдсэн ажлуудыг тавьжээ. Хоёр талд нь монгол гэр байрлуулжээ. Тэр гэрүүдэд алс холоос бэлтгэл, зохион байгуулалт сайтай хүрэлцэн ирсэн Дорнод аймгийн МБНЭ-ийн бөөгийн хүрээлэнгийхэн, Монгол бөөгийн Их удган Гэрэлтуяагийн удирдлага дор, нөгөө талд нь МБНЭ-ийн Залуучуудын зөвлөл, Монгол бөөгийн зайран Одбаярын удирдсан залуучууд байрласан байлаа. Төв асар, түүний баруун, зүүн хэсгээр Монгол бөөгийн цолны эрэмбээр Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулууны галын 3 майхан, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн зайран Отгонбаатар, Цагаанхүү, Монгол бөөгийн удган Янжинлхам, Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Болдын Дашбалбар сумын 3 майхан, Монгол бөөгийн тэргүүн удган Нанжаа, Монгол бөөгийн тэргүүн удган Түвшинбаярын 3 майхан, Монгол бөөгийн тэргүүн зайран Балжирын галын 4 майхан, Монгол бөөгийн тэргүүн зайран Зоригтбаатарын 4 майхан, Сэлэнгэ аймгийн төлөөлөл 3 майхан, Монгол бөөгийн тэргүүн зайран Батбаяр \Бүдүрэ\, Хөвсгөлийн Мөрөн хотоос ирсэн төлөөллийн 3 майхан, Монгол бөөгийн тэргүүн удган Бадамсүрэнгийн галын 4 майхан, Монгол бөөгийн тэргүүн зайран Нямдаваагийн нэг, Монгол бөөгийн тэргүүн удган Жавзансүрэнгийн 3 майхан, Залуучуудын 3 майхан, Монгол бөөгийн удган Өлзийсайхан, Монгол бөөгийн удган Оюунчимэг, Монгол бөөгийн тэргүүн удган Адьяа, Монгол бөөгийн удган Үүрийнцолмон, Монгол бөөгийн их зайран Дангаасүрэн, Монгол бөөгийн Их зайран П.Батжаргалын гал, майханууд тус тус тойрог болон байрлажээ. Цөөнгүй удган, зайран, гал, гэр бүл, найз нөхөд, шүтэн бишрэгчдийн хамт ирж Хөвсгөл нуурын эрэгт байрлах амралтын газруудад байрласан байв.             Энэхүү тахилгад оролцогдын хувьд онцлон тэмдэглэхэд Дорнод аймгийн МБНЭ-ийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн Их удган Х.Гэрэлтуяа ахлагчтай, Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн Их зайран Ц.Болд нар 30 гаруй төлөөлөгчтэй  хамгийн олон бүрэлдэхүүнтэй, МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн гишүүн, Монгол бөөгийн зайран Одбаярын удирдсан 20 орчим залуучууд нэг баг болон зохион байгуулалтын өндөр түвшинд оролцохоор тахилгадаа ирсэн байна.             Тахилгад Улаанбаатар хотын 9 дүүрэг, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Хэнтий, Булган, Орхон, Дархан, Сүхбаатар, Сэлэнгэ, Дорнод, Дундговь, Төв, Хөвсгөл аймгийг төлөөлсөн тэнгэрийн улаач нар оролцохоор хүрэлцэн иржээ.             Хэнтийд олон мянгаар тоологдох бөө нар байна. МБНЭ нь Хэнтий аймагт нэг л хөлөө олж ажиллаж чадахгүй байна. Дорноговь аймагт олон зуугаар тоологдох бөө бий. Тэнд МБНЭ-ийн бөөгийн хүрээлэн ажиллаж байгаа, гэвч энэ тахилгад оролцсонгүй.             Сүхбаатар аймагт МБНЭ-ийн гишүүн хамгийн цөөнтэй. Тиймээс хүч султай үйл ажиллагаа зогсонги байдаг.             Өмнөговь аймагт нэг багшийн 400 орчим бөөтэй. Тиймээс нэг багшийн шийдвэрээс хамааралтай. Тэрхүү багш нь жил бүр 2-3 удаа тус аймагт ажиллаж, хөрөнгөө аривжуулан амиа зогоодог. Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдлага хамтын ажиллагаа байдаггүй учраас ганц хүнээс хамааралтай, тиймээс энд энэ удаа оролцсонгүй.              Говьсүмбэр аймагт манай салбар байдаггүй. Дээрх ажиллагаа сул байгаа аймгуудийн тэнгэрийн улаач нарыг МБНЭ-тэй идэвхтэй хамтын ажиллагаа чухал байгааг анхааруулж, хамтран ажиллахыг уриалж байна.                 

Хуудаснууд

Subscribe to Нэгдсэн их тахилга, тайлга