Category: Танилцуулга

  • БӨӨГИЙН БАЙГУУЛАГУУД ХАВРЫН ТАХИЛГАА ЭХЭЛЖЭЭ.

    Өнөө цагт бөөгийн байгууллагууд материалаг тал дээрээ хөл дээрээ зогсож хүчирхэг болж байна. Түүний тод жишээ нь энэ бөөгийн байгууллага байлаа.
    Хаврын урь орж шинэ он, мөнх тэнгэрийн тоололоор шинэ улирал эхэлж байна. Хаврын тодорхой өдрүүдэд дэлхийн хүч, огторгуйн хүч, далд ертөнцийн хүч гэсэн гурван хүч идэвхитэй үйлчилдэг. Энэ өдрүүдэд байгаль хүчээ авч, бөө хүн хуримтлагдсан муу энергиэ цэвэрлэдэг.
    Монголд өөрийн гэсэн цаг тоолол, ёс дэг байсан. Үүний тод илрэл бол хаврын тахилга билээ. Тэнгэрүүд болохоор дандаа ариун үнэрээр хооллодог, тэгээд дандаа сайн нь бууж ирдэг.
    Нийгэмд Монголын бөө нарыг тойрсон сайн яриа нэмэгдэж байгаа. Монголчууд тэнгэр шүтлэгт бөөтэйгээ байсан тэр цагт тэнгэртэйгээ холбогдож, тэнгэртэйгээ байсан цагт хүчирхэг оршиж байсан. Хэзээ бөөгүй болж тэнгэрээсээ хагацсан цагт доройтож ирсэн түүхтэй.
    Аливаа тахилгад тахиж байгаа зүйлээс нь заавал энерги, мэдээллийн харилцаа холбоо болон үйлчлэл үүсдэг. Олон давтагдаад хийгдээд ирэхээр 90-н оноос бөө мөргөл сэргэснээс хойш Монголд олон уул овооны тахилга хийгдээд, олон тахилга хийгдсэний үр дүнд байгаль эх дэлхий сэргэж байна. Үүнийг олон түмэн хүлээн зөвшөөрч байна.

    djmedia:634
  • МБНЭ-ИЙН ЭГНЭЭ ТЭЛСЭНИЙГ ЭНЭ ЖИЛИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛД ОРУУЛЖ БАЙНА

     

    МБНЭ-ИЙН ДҮРЭМ-ээс

    1.1. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл нь байгууллагын Алсын хараа, Эрхэм зорилго, Тунхагийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
    МБНЭ-ийн Алсын хараа: Бид шударга үнэн бүхний дээр ноёрхсон, Ихэс ноёд, иргэд нь эрх тэгш харилцаанд тулгуурласан, баатарлаг түүхийг бүтээсэн өвөг дээдэсээ хүндэтгэн дээдэлдэг, идэр залуус нь эх орондоо үнэнчээр зүтгэсэн, багачууд хүүхдээ асран хүмүүжүүлсэн, өндөр хөгжил бүхий хүчирхэг Монгол Улсаа мандуулна. Өвөг дээдсээс уламжлан үлдээсэн Аугаа их нүүдлийн соёлоо шинэ эрин зуунд зохицсон, ертөнцийн хүмүүсийн сонирхон ирж үздэг гайхамшиг болгон эргээд дэлгэрүүлнэ.
    Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Эрхэм зорилго:
    Монгол төр, төрийн түвшинд Мөнх тэнгэрээ шүтэж, дээдэлж эхэлсэн уламжлалыг сэргээх, өвөг дээдсээс уламжлан үлдээсэн онгон сайхан байгаль, эх нутаг, газар, түүний хөрсөн доор өнөөг хүртэл хадгалж ирсэн асар их баялаг, Үндэсний оюун санааны тархалааг хамгаалах, Монголын үндэсний язгуурын шүтлэг болох Мөнх тэнгэрийн үзэл, бөөгийн уламжлал ёс дэг жаягийг хадгалсан байгууллагын үндэсийг тавих, хөгжүүлэх, таниулан сурталчлах, хамтран ажиллах, зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх.
    1.2.Зорилго: МБНЭ нь Салбар байгууллагууд болон гишүүдээ (цаашид “Гишүүн” гэх) нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалтаар хангах, Олон улсын хэмжээнд төлөөлөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, гишүүн бусад байгууллагуудтай хамтран ажиллаж Мөнх тэнгэрийн шүтлэгийн нэгдсэн ойлголтыг бий болгох, ЮНЕСКО-ийн соёлын өвд Монгол бөөгийн зан үйлийг бүртгүүлэх боломж нөхцөлийг судлан хэрэгжүүлэхийг зорилго болгоно.
    1.3.Зарчим: МБНЭ нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. Үүнд:
    1.3.1. Улс төрийн үйл ажиллагаанаас ангид байх: Аливаа нам, эвсэл, холбоодын улс төрийн үйл ажиллагаанаас татгалзах бөгөөд ямар нэгэн бүлгийн явцуу ашиг сонирхлыг хөхүүлэн дэмжихгүй.
    1.3.2. Хүний эрхийг дээдлэх: МБНЭ нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхагийг дэмжиж хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг эрхэмлэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
    1.3.3. Даян дэлхийн энх тайвныг эрхэмлэх: МБНЭ нь үүрд мөнхийн энх тайван тогтоохын төлөөх үйл хэргийг нь залгамжилсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
    1.3.4. Ил тод байх: МБНЭ нь ил тод ардчилсан байх зарчмыг баримтлаж, нийт гишүүдэд нээлттэй байна.
    1.3.5. Хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах: Тус байгууллага хараат бус, бие даасан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах ба хувь хүн, бүлэглэл, байгууллага, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхолд нийцүүлсэн үйл ажиллагаа явуулахгүй.
    1.3.6. Эд баялаг, шуналаас ангид ажиллах, Бөө хүн нь бөөгийн ёс зүйг эрхэмлэн сахиж, сүсэгтэн олноо хүндэтгэж, дээдэлж ажиллана.

    djmedia:633
  • МОНГОЛ ДАХЬ ШАШИНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД УУЛЗАВ.

    Монгол улсын Үндсэн хууль, Төр, сүм хийдийн харилцааны тухай, “шашин шүтэх, эс шүтэх тухай хуулийн тухай санал солилцсон юм. Төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыг дэлгэрэнгүй хуульчилсан ч хэрэгжилттэй холбоотой нарийвчилсан журмыг орон нутгийн эрх баригчдын мэдэлд үлдээсэн. Аймгуудын бүртгэлийн журам харилцан адилгүй байх, бүртгэлийн үйл ажиллагаа тодорхойгүй байх, ажилтнууд нь ойр ойрхон солигдох, эсвэл шашны бүлгийн салбар бүрийг тусад нь бүртгүүлэх шаардлага зэргээс болж бүртгүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй тулгарч буй талаар зарим шашны бүлэг мэдээлсэн.
    Шашны үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй гадаадын иргэн шашны виз авах ёстой ба виз авахад хүндрэлтэй байдаг гэлээ.
    АНУ-ын засгийн газрын ажилтнууд шашны эрх чөлөөний асуудлаар, тэр дундаа шашны байгууллагуудад тулгардаг виз, бүртгэлтэй холбоотой хүндрэлийн талаар Ерөнхийлөгчийн тамгын газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)зэрэг өндөртүвшний албаны хүмүүстэй уулзаж ярилцах бичиг өргөн барих асуудал хөндөж байлаа.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Монгол дахь шашины Христ, католик, мусульман, будда, үнэн алдартны, Бахрайн шашины байгууллагууд олон талаар хөгжлийн өндөр тувшинд хүрсэн. Монгол улсад 1200 орчим сүм хийдтэй болж, хүчирхэг материалаг баазтай болсон байна. Харин монгол үндэсний тэнгэр үзэлт бөө мөргөл нь бие даан салангад хэлбэрээр явсаар анх удаа 2012 онд бөөгийн зарим байгууллагууд нэгдэж МБНЭ байгуулагдсан. Үндэсний тэнгэр үзэлт бөө мөргөлийн байгууллагууд нь хөгжлийн эхний шатанд шахуу яваа, өөрийн нэг ч байр савгүй, өөрсдийн идэвхитэй үйл ажиллагаанд суурьласан бие даасан хэлбэртэй ажиллаж байна. Тэгэхлээр бидний тулгарч байгаа бэрхшээлийн талаар ялгавартай зүйл их байна. Та бүхэн Шашны байгууллагын бүртгэл, үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй гадаадын иргэн шашны виз зэрэг асуудал ярьж байхад бид өөрийн газартай болох, Бөө мөргөлийн музейтэй болох, өөрсдийн хурал, ярилцлагаа хийх байртай болох зэрэг бараг байгууллагын анхдагч асуудалаар санал гаргах жишээтэй байна. Тиймээс цаашид бид зөрөлдөх асуудал цөөнгүй гарна. Иймээс нийтлэг эрх ашиг дээр саналаа нэгтгэх асуудлыг дэвшүүлж байлаа. Мөн санал дэвшүүлэх баримт бичгүүдэд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан зөвхөн Дээд цэцийн хуралдааны шийдвэрээр баримт бичгүүдэд гарын үсэг зурж байх болно гэж шашины төлөөлөлүүдэд танилцууллаа.
    Дараагийн уулзалтаа Ватиканы сүмд хийхээр тохирлоо.

    djmedia:632
  • “ХӨХ СУВД 2022” МӨСНИЙ БАЯР

     

    Миний хувьд монгол цаг тооллын хувьд судалж байсан тохиолдол бий. Тэгээд хувь хүний бодол үлдсэн. Хятадын эртний нийслэл гэж нэрлэх Бээжин, Нанжин, Уханьд хаврын баяр цагаан сарыг угтаж үзсэн. Тэгээд надаа нэг л бодол үлдсэн. Тэр нь ялсан гүрэн хараат орондоо өөрсдийн цаг тооллолыг мөрдүүлдэг байжээ. Тэгээд Манжийн хааны хараат улс байсны хувьд монголчууд бид сүүлийн олон зуун жил манжийн хуанли, цаг тоололыг мөрдөж иржээ. Тиймээс эртний хятадын нийслэлд хаврын баяр эхэлж, байгаль ногоон өнгөө гайхуулж, цэцэгс дэлгэрч эхэлж байхад монголд цас орж шуурч, хүйтэн чангарч, өвөл үргэлжилж байдаг.
    Хотоос гараад Төв аймгийн Лүн сум хүртэл хээр тал цасан нөмрөг,хүйтэн салхи шилбүүрдэнэ. Уулархаг газруудаар нөмөр ихтэй тул дулаахан байлаа. Бид жигд хурдтай явсаар жин үдэд Булганы Түлүүгийн даваан дахь Монгол бөөгийн тэргүүн зайран Өлзийхутагийн очлоо.
    Зайран Өлзийхутаг маш хөдөлмөрч хүн, өөрийн төрсөн нутагтаа хотоос ирж суурьшаад хагас жил болж байгаа боловч жуулчид хүлээж авахуйц эхний суурьшилаа бэлэн болгосон байлаа. Бид эхний ээлжинд зайрангийн номын өргөөнд зочилсон билээ. Богинохон хугацаанд их ажил амжуулжээ.
    Дэлхийн улс гүрэнд шашин өргөн дэлгэр орон зайг эзэлжээ. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн энэ зуунд шашиныг шүүмжлэх хүн байдаг. Ялангуяа хуучин социалист гэж нэрлэгдэх улсад шашингүй үзэл их газар авсантай холбоотой шашинг үгүйсгэх үзэл өргөн дэлгэр байдаг.
    Монгол улсын хувьд тэнгэр шүтлэгийг шүтдэг улаач гарын тоо гучин мянгыг хол давсан. Хөгжлийн явцад орчин цагийн ба уламжлалт бөө мөргөл гэж хоёр ангилахаар болчихсон. Олон мянган жил өв уламжлан ирсэн соёлын биет болон биет бус өв гэж нэрлэгддэг бөө мөргөлөөс манай байгууллагад голдуу уламжлалт бөө улаач нар гишүүнээр элссэн байдаг.
    Хийж бүтээсэн нь хүний нүдэнд харагддаггүй боловч тэнгэр шүтлэгтэнүүд олны дунд олширсоор байна. Харийн хэл дээр номлолоо уншдаг шарын шашин, иссус христийн шашин монголд эрчимтэй хөгжиж, хүчирхэг материаллаг баазтай болж, монголчуудын оюуны орон зайд хүчтэй эзэмдэхийг хүсч, зорьж байна.
    Хөвсгөл аймгийн “Хөх сувд 2022” мөсний баярын урд эргээр автомашины зогсоолоо байгуулжээ. Түүнтэйгээ зэоэгцүүлэн үйлчилгээний гэрүүдийг байршуулсан байлаа. Мөсөн байгууламжийн өмнөд хэсгээр олон төрлийн наймаа, гар урлал, сонирхогчдын худалдаа байрласан байлаа. Мөсөн хотхонд төрөл бүрийн танилцуулга, үзвэрүүд явагдана.
    Хойд захаар аймгийн спорт хороод үйл ажиллагаа зохион байгуулж байлаа. Тухайлбал мөсний волейвол, Мөсөн дээрх сурын харваа, янз бүрийн зайны тэшүүрийн уралдаан, мөсний ширээний теннес, морин чарганы уралдаан гээд олон төрлийн арга хэмжээнүүд зохиогдлоо.
    Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл нуур дээр уламжлалт мөсний баяр зохиогдсон өдрүүдэд өглөөгүүр тогтуун сайхан байснаа үдээс хойш цаг агаар хүйтэрч, явган цасан болон шороон шуурга шуурч, хүчтэй салхилан, эрс хүйтэрч байсан.

    1. МӨСНИЙ БАЯРЫН БӨӨГИЙН ГАЛЫН ТАХИЛГА

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр 3 дугаар сарын 4-ны өдөр Бөөгийн галын тахилга болов.

    Хөвсгөлийн “Хөх сувд” мөсний баярын бөөгийн Галын тахилга дээр Монголын нэртэй зайран нар Балжир, Моко, Бүдүрэ нар тэднийг залгамжлан гарч ирж байгаа Пүрэвдорж, Эрдэнэбаатар нар бөөлөв. Дараа нь залуу улаач нар бөөллөө.
    Ингэж цугларч бөөгийн зан үйлээ хийх нь ховор үзэгдэлд тооцогдоно. Бөө хүн гуйж бөөлдөггүй юм, шалтгаан байгаад ингэж цугларсан хэрэг. Харин Хөвсгөлийн аймаг, сумын удирдлагаас нэг ч хүн Галын тахилгад үзэгдсэнгүй, баярласнаа илэрхийлэх өчүүхэн сэтгэл гарсангүй. Тэдэнд эрх мэдэл, чадал бий, харин ухаарал дутав. Цаашдаа ийм байвал өөр аймгийн бөө гуйж тахилга хийх цаг ирэх вий дээ.
    Мөсний баяр, галын тахилга тасралтгүй хийгдсээр ирсэн. Харин давхарлан галын тахилга хийгдсэн нь энэ тахилгыг зохион байгуулж байгаа дарга нар, зохион байгуулагчдын буруу юм. Гэвч үүний цаана шалтгаан байсан. Галын тахилга ганцхан энэ жил болоод өнгөрчих зүйл биш билээ.
    Энэ удаа “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, галын тахилга хоёр газар болов. Яагаад ингэх болов гэдгийг тодотгон айлтгая. Ингэж давхарлан хийх болсон ямар шалтгаан байв. Галын тахилга хийхэд шууд хийчихдэггүй, бэлтгэл орно. Гэр барих, зан үйл хийх гээд багагүй хөрөнгө, цаг хугацаа зарцуулагдана.
    Мөн чанартаа бол Дархан уул аймгийн “Самгалдай” бөөгийн төв “Маанар” төсөл хэрэгжүүлээд түүний үр дүнгээ тайлагнах үйл ажиллагаа болов. Хийгдэх ёстой л ажил. Хийсэн ажлаа олон түмэнд тайлагнаж, киногоо Led дэлгэц-д гаргаж, ихээхэн хөрөнгө зарж биелэгжүү загнаж, аймаг сумын засаг дарга нар бүгд л тэднийхээр зочилно билээ. Хийсэн галын тахилгаа цагдаагийн бүрэн бүрэлдэхүүнээр хамгаалуулан хийв.
    Нөгөө талд нь өнөө цагийн Хөвсгөлийн нэртэй улаач нар хуран цугларч галын тахилгаа хийв. Энэ цагийн нэн ховор зүйл, үе үеийн нэртэй бөө нар бөөлсөн болохоор зон олон ихээхэн цугларч, нэг ч цагдаа үзэгдээгүй мөртлөө дэг журамтай сайхан болж өнгөрөв. Ард түмний өөрсдийн санаачилсан зүйлд цагдаагийн хамгаалалт шаардлаггүй нь харагдлаа.
    Монгол улсын хойморь болсон Хөвсгөл нутаг өнөө цагийн бөөгийн өлгий нутаг. Монгол уламжлалаа ягштал баримтлан өнөөг хүрсэн олон сайхан алдартангууд соёлын үнэт өвөө хадгалан өнөөг хүрч ирсэн нь бөө нарын нутаг.
    Гэвч нутгийн удирдлагууд өнгөрсөн хэдэн жилийн тахилгаа өөр аймгийн бөөгийн байгууллагаар хийлгэж, Хөвсгөл нутагтаа хэрэгжүүлж байгаа төсөлөө мөн л өөр аймагт харьялагддаг бөө нараар хийлгэсэн нь нутгийн бөө нарын эгдүүг нь хүргэж байгаа бололтой. Угтаа бол бөө “муутай” аймаг байсан бол яая гэхэв. Мөсний баяр нэртэй төвлөрсөн баярыг Хөвсгөл нутагтаа хийгээд байгаа ч өөр аймагт төвлөрөл нь шилжээд байгаад улаач нар дургүйцээд байгаа хэрэг юм.
    Аймгийн дарга нар нь өөрийн улаач нараа мартаж, өөр аймгийн бөөгийн байгууллагаар тахилгаа, төсөлөө хэрэгжүүлээд байгаа нь хүмүүст санхүүжилтийн их хардалтыг төрүүлээд байна. Нээлттэй байвал олон түмэн ойлгоно.
    Аймаг орон нутгийн удирдлага нь нутгийн улаач нартаа байдлыг зөв ойлгуулан ухааруулж, хоёр тахилга зэрэгцүүлэн хийж, хөрөнгө мөнгө үрж байхыг болиулах боломж байсан. Дарга нарын амнаас хий гардаг, гарын үсэг цаасан дээр үлддэг, тэгээд болоо, харин санаачилсан олон улаач нараас хөрөнгө нь гардаг болохоор хариуцлага үүрэхгүй өнгөрч байна.
    Эртнээс Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнд Галын тахилга хийх зөвшөөрсөн гэсэн атлаа давхар өөр аймгийн бөөгийн байгуулагад галын тахилгаа өгчихсөн байх жишээтэй. Эцсийн үр дүнд бөө нарын хооронд “яс” хаясантай дүйхүйц арга хэмжээ болж өнгөрлөө. Бөөгийн зан үйлээр “тоглоод өнгөрч” болдоггүй юм. Тэгээд бөөгийн тамлага дотор:
    Модон толгойтой удирдагч нар
    Монголоос минь зайлах цаг айсуй гэхэв дээ.

    2.АЖЛЫН УУЛЗАЛТУУД БОЛЛОО
    Галын тахилга хийх газарт хоёр гэр барьж, холоос ирэх зочидоо угтсан. Галын тахилгадаа оролцохоор ирсэн газар газрын төлөөлөл гурван ч удаа хуралдаж хийх ажлаа нарийвчлан тодотгов.
    Мөсний баяртай давхцан хаа нэгтэй замын нээлтийн ажиллагаанд оролцохоор Засаг дарга, ИХТ-ын дарга нар явсан байлаа. Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын төлөөлөлтэй уулзлаа. Аймгийн удирдлага нь Мөсний баяртаа цагаа ч зориулж чадахгүй ажлаа давхардуулаад алга болсон байх юм. Нэг л эзэнгүй зэгэл, догол харагдана
    Мөсний баярын Бөөгийн галын тахилгаа хийхээр Хөвсгөл аймагт төдийгүй Монголдоо нэртэй зайран нар Балжир, Моко, Бүдүрэ нар болон тэднийг залгамжлан гарч ирж байгаа Пүрэвдорж, Эрдэнэбаатар, залуучуудын төлөөлөл Лхагва, Булган нар, МБНЭ-ийн Залуучуудын төлөөлөл ирж, хүч нэмсэн байлцлаа.
    Зөвлөлдөх уулзалтууд шуурхай болж Галын тахилгад толгойлж болон тэргүүлж бөөлөх бөө нарыг тодотгов.
    Галын тахилгын төв гэрээр олон шүтлэгтэн ирж МБНЭ-д гишүүнээр элсэж байлаа. Тэр болгонд шуурхай үйлчилж, зургийг нь авч, батлахыг нь бичиж олгож байсан.
    Манай баг аймгаас гэр авчирч тахилгад байрлуулсан иргэдэд хандив өргөсөн. Өвлийн хүйтэнд аймгийн төвөөс тахилгад зориулан гэр авчирч барьж, бэлтгэлийг хангана гэдэг бас ч яггүй ажил шүү.
    Мөн зэргэлдээ галын тахилга хийж байгаа Бөөгийн Самгалдай төвийн гэрээр орж бэлтгэл ажлын явцтай танилцлаа. МБНЭ-ийн бүрэлдэхүүнд Самгалдай төв орж Халх голын ялалтын баярт оролцож байсан бүрэлдэхүүнтэйгээ таарч хууч хөөрөөд авлаа.
    Галын тахилга хийх Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн Тахилгын гэрт байх хугацаанд олон зуун шүтлэгтэн нартай уулзаж санал бодлоо солилцсон билээ. Гэрээ тойруулан МБНЭ болон Хөвсгөлийн бөөгийн төвийн фото үзэсгэлэн сурталчилгаа гаргаж танилцуулж байлаа.
    Өдрийн цагаар төв гэрт МБНЭ-ээс зохион байгуулсан Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгуудаар хийсэн баримтад киног нийтэд гаргаж сурталчлах ажлууд хийгдсэн байна.
    Орой бүрэнхий болохын алдад Монгол бөөгийн өв уламжлалын тухай баримтад кино гаргаж задгай талбайд гаргаж үзүүллээ.
    Хатгалын төвд Зайран Зоригоотой танилцсан юм. Хоёр өдөр олон сайхан түүх хөөрөлдөн ярилцлаа. Мөн МБНЭ-ийн анхны гишүүдийн нэг болох Монгол бөөгийн тэргүүн удган Даариймаатай уулзаж санал бодлоо зөвлөлдлөө.
    Түмэн олонд бариа засал, зан үйлээр үйлчилж ирсэн ахмад буурал Н. Цэенрэгзэнд мөнх тэнгэрийн “Хүрэл” шонхороор шагнасныг гардуулсан билээ.
    Аймгийн төвд ажлын уулзалтууд өрнөсөн. Хэдий богино хугацаатай байсан ч багагүй ажил амжууллаа.

    3.МӨСНИЙ БАЯРАА ХЭРХЭН ӨРГӨЖҮҮЛЭХ ВЭ.

    Мөсний баярын сургаар сум, сумдаас цөөнгүй хүн цугларчээ. Цөөнгүй жил хийгдсэн Мөсний баярын үйл ажиллагаа хэвшмэл болон тогтжээ. Мөсөн дээр хэдэн дүрс босгочихно. Эргэн тойрон хэдэн мөсөн спортын талбай байгуулна. Тэнд өвлийн спортын арга хэмжээнүүд зохиогдоно. Энд тэндээс ирсэн наймаачид худалдаа эрхэлж, хагас дугуй хэлбэрээр байрлаж ажлаа хийнэ. Урд эргээр хоолны үйлчилгээ болон албан газруудын гэр байрлаж үйл ажиллагаагаа эрхэлнэ.
    Мөсний баярын үеэр хөвсгөл аймгийн сумдаас иргэд цугларч бараа солилцоо хийгдэж, орлого олж амьдралдаа хэрэг болохуйц ажлууд өрнөнө. Багагүй л хөрөнгө зарсан ажил буцална.
    Жилээс жилд цар хүрээ өргөжих ажээ. Энэ жил гэхэд мөсөн дээрх тоглоомын хэлбэр нэмэгдэж, бие засах газрыг шийдэх гэж оролджээ.
    Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хийгдэж буй наадам хоёр жил дэлхий нийтийг хамарсан өвчний улмаас гадаад жуулчид ирээгүй учраас дотоодын иргэддээ үйлчилсэн ардын зугаалга болж өнгөрсөн. Гэхдээ гадаад аялал бэлтгэл ажилд чамгүй туршлага хуримтлуулсан жилүүд байлаа.
    Сүүлийн жилүүдэд сонирхогч оролцогчдын тоо эрс нэмэгдэж байгаа бөгөөд баярын үеийн арга хэмжээ, хөтөлбөрүүд агуулгын хувьд баяжин өргөжиж байгаа юм.
    Хэдий Хатгал тосгон жуулчдыг хүлээж авах зочид буудлын тоогоор боломжийн байдаг ч гэсэн жуулчдын тоо нэмэгдвэл бид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд юуг анхаарах вэ гэдэгт санаа тавих цаг болж байна.
    Мөсний баярын гол чиглэл хил нээгдвэл гадаад аялал жуулчлал илүү ач холбогдолтой байна. Жуулчлал олон ирэх тохиолдолд гэр зочид буудлыг сумдад хариуцах хэлбэрээр өргөжүүлж болохоор ажээ. Энэ чиглэлээр сайн ажиллаж чадвал мөсний баярын арга хэмжээ илүү үр дүнд хүрэхээр харагдаж байна. Дотоод аялал жуулчлалын хувьд мөсний баяр олон удаа хийгдээд “ханалт” үүсчих мэт санагдлаа.
    Хөвсгөл аймаг бол уламжлалт бөө мөргөлөөрөө алдартай. Одоо цагт дэлхий ертөнц бөөгийн зан үйлийг илүү сонирхох боллоо. Тиймээс бөөгийн галын тахилга гадаад, дотоодын жуулчдын анхаарлын төвд байх болно. Гэвч иймэрхүү байдлаар Монгол бөө нартаа хандаад байвал бөөгийн зан үйлийг тохиолдолын хүмүүст хариуцуулан хийх тийм цаг үе ирэх вий.
    Хүн ам олонтой БНХАУ-ын Өвөрмонголын Ордост нэг удаагийн тахилгад оролцох дотоод гадаадын жуулчдын тоо нэг сая давдаг. Тахилгад оролцохоор ирсэн нэг иргэний зарцуулах зардал өндөр, орон нутгийн иргэд чамгүй орлого олдог. Мөсний баяр маань иймэрхүү үр дүнд хүрвэл олонд тустай болно. Тийм байхын тулд багагүй зүтгэх, хөдөлмөрлөх, бүтээх хэрэг гарна.
    Мөсний баярын үйлчилгээг харж байхад “Тэнгэрийн үнэтэй мөртлөө Тэг үйлчилгээтэй газар юм аа.” гэсэн үг тохирч байсныг хэлэх юун. Дүн өвлөөр хавсарсан зочид буудлын үнэ тэнгэрт хадаастай. Төлбөр шигээ үйлчилгээ байхгүй. Үйлчилгээний харилцааны соёл “тэгтэй” тэнцэнэ. Хөвсгөлчүүд минь дахиад ирэхэд амралт, хоол, халуун ус, харилцаа хандлагаа засаад төлбөрөө авдаг болсон байгаарай гэж ерөөхөөр байлаа. Цаашид ийм байвал жуулчид нэг л удаа үзээд “үргэдэг” газар болчих вий дээ.
    Олон нийтийн байгууллагын идэвхи санаачлагыг зөв өрнүүлж чадвал олон талаар амжилтанд хүрч болохыг болоод өнгөрсөн үйл явдлууд харуулж байлаа.

     

    djmedia:630
  • КАНАДЫН ЭЛЧИН САЙД ХҮНДЭТГЭЛИЙН ЗООГ БАРИВ.

    Хүндэтгэлийн зоогт оролцсон МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол бөөгийн талаар элчин сайдын асуултад хариулт өгч байлаа. Шашины удирдлагуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Ивкофт талархал илэрхийллээ.
    Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиглэл, авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар санал солилцлоо.
    Тус зоогийн төгсгөлд талууд хоёр улсын тогтоосон хамтын ажиллагаа өргөжин тэлж шашины удирдлагуудтай уулзаж өргөжин тэлж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
    Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Ивкоф ойрын өдрүүдэд МБНЭ болон Монгол бөөгийн онгодын өргөөгөөр зочилохоор боллоо.
    Энэ удаагийн уулзалтанд Ватикан, Буддагийн, МБНЭ, Иссус, Христ, Лалын шашины төлөөлөлүүд оролцлоо.

     

    djmedia:625
  • ШАШИНЫ ТӨЛӨӨЛӨЛҮҮД АНХ УДАА УУЛЗАВ.

    Энэ удаагийн уулзалт ярилцлага нь анх удаа санаачлагаараа нэгдэн цугларч уулзалт хийсэнээрээ онцлог юм. Өмнөх уулзалтууд голдуу Элчин сайдын чаманд хийгддэг байсан билээ. Оролцсон бүрэлдэхүүний харахад голдуу удирдах түвшиний албатангууд байсан бөгөөд хуулийн зөвлөхүүд оролцлоо.
    Өмнө уулзалтуудад оролцож байсан удирдлагууд ихэнх нь өөрчлөгдсөн байна. Тиймээс энэ удаагийн уулзалтыг МБНЭ-ийн төлөөлөл, шашины үйл ажиллагааны зорилго, танилцуулгаас эхэлсэн билээ. Зарим шашины байгууллагууд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх сонирхолтой байлаа.
    Бид монгол дахь шашины үйл ажиллагаа явуулахад зориулагдсан “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хууль одоо үйлчилж байгаа. Түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, өмнөх жилүүдэд шинээр өргөн барьсан “Шашн шүтэх, эс шүтэх тухай” хуулийн төсөл зэрэг асуудлаар цаашдаа санал бодолоо солилцох болов уу гэж төсөөлж байна.
    Эхний уулзалтыг Буддагийн сүмд хийгдлээ, дараагийн уулзалтаа Advenist сүмд хийхээр боллоо.

    djmedia:624

     

  • АЖЛЫН УУЛЗАЛТ БОЛОВ

    Өнгөрсөн жилүүдэд гаргасан шинэ уран бүтээлүүдийн дээжээ МБНЭ-д дурсгал болгож өглөө. Монгол бөөгийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж, төрийн тахилгад толгойлж бөөлсөн ахмад үе, зүтгэлтэнтэй бөөгийн хөгжлийн талаар санал бодолоо солилцаж, ярилцлаа. Мөн монгол бөөгийн өмнө тулгарч байгаа асуудлаар дэлэгрэнгүй ярилцаж, баримтад кино үзэж сонирхолоо.
    Монгол бөөгийн дархан зайран Д.Бямбадорж бол монгол бөөгийн түүхийг бүтээлцсэн түүхэн бие хүний нэг билээ.

    djmedia:623
  • ӨМНӨГОВЬД АЖИЛЛАВ.

    Түүнээс хойш нэгэн жил өнгөрчээ. Эргээд дүгнэхэд хийсэн залбирал үр дүнтэй болжээ гэж дүгнэхээр байна. Төр бужигнаж түмэн олон “шударга ёс” нэхэж байгаа энэ үед улс орны минь хөгжил дэвшилд зөь хандлага, чиглэл юу юунаас илүү хэрэгтэй байна.
    Биднийг Монгол бөөгийн тэргүүн зайран Мөнх-Очир угтан авч, онгодын өргөөгөөр нь орж, хамт байж, биднийг үдэж өгсөн билээ. Хаа ч хүний тус багаддаггүй.
    Бид замдаа Цогтцэций сумд очиж, хамт олонтойгоо уулзаж, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн хуяглан бөөлж, зан үйл хийсэн байдаг. Өмнөговьд ажилласан үйл ажиллагаагаа Үнцлох үйл явдалд тооцож байна.

    djmedia:622
  • БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЗАФЕР АТЕШ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

    Хоёр орны хамтын ажиллагааны онцлог мөч болох ҮАБ-ын зөвлөлийн хамтын ажиллагааны уулзалтууд, Хар Хорины Цайдамын хөндийн судалгааны ажлууд, Турк Улсад хийж байсан ажлын уулзалт, олон улсын хурал, зөвлөлгөөнуудийн талаар дурсан ярьцгаалаа.

    Элчин сайд Зафер Атеш, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзаж ярилцлагын явцад Монгол Үндэсний Тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн онцлогын талаар харилцан сонирхон ярилцлаа. Монгол улсад ирж буй Элчин сайдууд Монголын тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн талаар өргөн мэдлэгтэй байгаад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан талархал илэрхийлж байлаа.
    Хамтран ажиллаж уулзаж байхаар тохирлоо. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешд
    Монголын үндэсний баяр сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлж, МБНЭ-д зочилохыг урилаа. Урилгыг талархан хүлээн авлаа. Уулзалтад МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Анхмаа оролцлоо.

    djmedia:619
  • ЗОЛГОЛТ ХИЙЛЭЭ

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “МБНЭ-ийн үйл ажиллагаанд өөрчлөлт хийх жил ирж байна. Монгол бөөд уламжлалт ёсоо чанд мөрдөх, ахмад үе, залуучуудын зохист ажиллагаа алддагдаж байгааг засах шаардлагатай гэж үзэж байна. Энэ нь зарим хүнд хэт хуучинсаг харагдаж байж болох юм. Харин монгол бөөд энэ бол байх ёстой зүйл гэж үздэг. МБНЭ-ийн ажил ч мөнх тэнгэр, цаг хугацааны шалгарлаар явж байна. Бид Монгол бөөгийн төлөө том зорилго тавьж ажиллаж байгаа хамт олон, аливаа зүйлээ нэгдсэн зорилго хамт олныхоо эрх ашигт захируулах ёстой. Цаг хугацаа, ажил үйлс, хэн нь хэн бэ гэдгийг улам тодотгож байна. Ирж байгаа жилд Мөнх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай” гэв.

    djmedia:615