Category: Бидний тухай

  • МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ07

    2012 оны 04 дүгээр     Дугаар  07            Улаанбаатар
    сарын 25-ны  өдөр                                                                                                   хот
    МБНЭ-ийн Нарийн бичгийн Зөвлөлгөөнийг
    байгуулах тухай
    Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн дүрмийн 5 дугаар хэсгийн 5.14-д заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
    Нэг. МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн ажлын албаны өдөр дутмын үйл ажиллагааг зохицуулах зорилгоор МБНЭ-ийн нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнийг дараахи бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд:
    1. Д.Жаргалсайхан   Ерөнхийлөгч
    2. Б.Бадарч     Дэд ерөнхйлөгч
    3. Д.Одгэрэл    Дэд ерөнхйлөгч
    4. М.Энхзаяа    Дэд ерөнхйлөгч
    5. Т.Эрдэнэбаяр    Дэд ерөнхйлөгч
    6. Отгонсүрэн    Бага хуралдайн гишүүн
    7. Шүрэнцэцэг    Бага хуралдайн гишүүн
    ЕРӨНХИЙЛӨГЧ                                    Д.ЖАРГАЛСАЙХАН
     
  • МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ01

    2012 оны 04 дүгээр     Дугаар  10            Улаанбаатар
    сарын 27-ны  өдөр                                                                                                  хот
    Аймгуудыг хариуцуулах тухай
    Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн дүрмийн 4 дүгээр хэсгийн 4.9.1 болон 4.9.2-ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
    Нэг. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Бүсийн үйл ажиллагааг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
    Хоёр. Бүс, аймагт ажилласан дүнг 2012 оны 9 дүгээр сарын 15-ны дотор нэгтгэн МБНЭ-ийн Бага хуралдайд илтгэхийг Бүсийн тэргүүн нарт даалгасугай.
    ЕРӨНХИЙЛӨГЧ                                    Д.ЖАРГАЛСАЙХАН
     
     
  • ӨНӨ ЭРТНЭЭС ДОТНО ХАРИЛЦААТАЙ ХОЁР АРД ТҮМЭН

    Олон улсын харилцаанд хурцатмал байдал бий болсон үед ч хоёр орны жирийн иргэдийн хооронд хамтын ажиллагаа үргэжилж байсан. Хараат бус бие даасан хүчирхэг зэвсэгт хүчин, эдийн засаг, нийгмийн хөгжлөө тэд бүтээж байна.
    Миний хувьд анх БНАСАУ-ын төрийн дээд айлчлал ирэхэд Монголын хүндэт харуулыг бэлтгэх намын хатуу даалгавартай Улаанбаатар хотын комендатурт намын байгууллагын даргаар томилогдож байсан. Тэр үеээс бид нэг, нэгнийгээ мэдэх болсон. Энэ үйл ажиллагаанд оролцсоны төлөө одоо ч надаа хүндэтгэлтэй ханддаг.
    Манай байгууллагын төлөөлөгчид голдуу Солонгосын хаврын цэцэгсийн баярт оролцдог. Энэ арга хэмжээ бол хоёр орны ард түмний хамтын ажиллагааны тод илрэл болдог.

    Нэг. БНАСАУ-д очих бүрт СХН-ын төв хорооны гадаад харилцааны газрын орлогч дарга, Пхеньян хотын Намын хорооны удирдлага, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, төрийн хүндэтгэлийн баярын хуралдаан, ёслолын арга хэмжээ, төрийн хүндэтгэлийн хүлээн авалтад оролцуулдаг.
    Хамтарсан эрдэм шинжилгээний хуралдаан, эрдэмтэдийн илтгэл, мэдээлэл энэ бүхэн хамтын ажиллагааны тод илрэл болж байна.

    Хоёр. Монголын бөөгийн байгууллага БНАСАУ-ын өмнөд нутагт байдаг Солонгос хааны монгол хатаны бунханд хүндэтгэлийн ёслолыг хийдэг. Хоёр ард түмний найрамдалт хамтын ажиллагааг илэрхийлдэг Солонгос хаан, Монгол хатаны бунхан бол ЮНЕСКО-ийн бүртгэлд орсон түүхэн дурсгалт газар билээ.
    Энэхүү газарт МБНЭ-ийн төлөөлөл болох Монгол бөөгийн дархан удган Б.Батчулуун, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Д.Одонхүү, Монгол бөөгийн тэргүүн удган Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нар очсон байдаг.
    Энэ тухай Монгол Улс-БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосоны 70 жилийн арга хэмжээнд зориулсан номонд ч орсон байна.

    Гурав. Бидний хамтын ажиллагааны хүрээнд бид БНАСАУ-ын ард түмний аугаа их хөдөлмөр бүтээл, найрсаг харилцаа, ололт амжилтыг нүдээр үзэх боломжийг олгодог. Ялангуяа сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтад хүрсэн амжилттай танилцах боломж олгосон. Үүнд хот байгуулалтын амжилт, нйимийн асуудал, эмнэлэг, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн амжилт, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хийгдсэн амьтдын хүрээлэн, морин тойруулга, амралт зугаалгын усан сан, зочид буудал гээд олон сайхан бүтээн байгуулалттай танилцсан.
    Шинжлэх ухаан техникийн төв, залуучууд, хүүхдийн ордон, их дээд сургууль, урлаг соёлын ололтыг нүдээр үзэж биечлэн харах боломж олдсонд нэн таатай байна.

    Дөрөв. Монгол-Солонгосын ард түмний хамтын ажиллагааны тод илрэл бол жирийн иргэдийн төвшинд үргэлжилж байна. Бид солонгост зочилж олон арга хэмжээнд оролцдогийн адил бидэн дээр ирсэн зочид төлөөлөгчид жирийн монгол айлд зочилж халуун дотноор ярилцаж, уран бүтээлээ харилцан тоглодог билээ.
    Солонгос залуус Монгол бөөгийн тэргүүн удган Байгалмаа, Баттогтохын гэрт зочилж, монгол зан заншил, баярыг хамтран тэмдэглэж ирсэн. Монгол-БНАСАУ-ын хооронд энгийн ардуудын хооронд тогтсон хамтын ажиллагаа цаашид үргэлжлэх болно.

    djmedia:365
  • Нэг. Гуниг тээсэн хар зүрхний хөх нуур минь

    Тиймээс энэ нуурын эргэн тойрныг хашаа барин өмчилсөн эзэд, энэ газарт тэнгэрийн тахилга хийхийг хориглосон Хэнтий аймгийн Засаг дарга, Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга, Цэнхэр мандал сумын засаг дарга, ИТХ-ын дарга нарыг тэнгэрт мэдүүлж бөө нар чадах зүйлээ хийлээ. Энэ зан үйл нь Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбооны хийсэн зан үйлээс тэс ондоо зан үйл юм.
    Онцгой хамгаалалтын бүс байгуулан бөөгийн зан үйлийг хийхийг хориглосон ажээ. Хар зүрхний Хөх нуурын бэлээс Хайрханаа, Лусаа тахих бидний боломж хаагдсан учраас гуниг тээсэн бодол сэтгэлд бууж, монголын минь уламжлалт зан үйл, хуулийн хүрээнд хумигдсан бол энэ удаа тодорхой газар нутагт хориглогдох болж байна.
    Тархай бутархй бөө мөргөлчид, улаач нар хэсэг бүлэг, ганц нэгээрээ уул овоог тахиж ирсэн үе ард хоцорчээ. Эртнээс тахилга хийж ирсэн уламжлал тасрах ёсгүй. Тиймээс хууль ёсыг баримтлан Хар зүрхний Хөх уулаас 3 км зайд байрлалаа эзэллээ. Ийм хэмжээний зайд байрлаж болох сайхан газрууд байсан боловч үхээр байрласан байсан. Учир нь төв замын дагуу болон аятай сайхан газарт оршуулга байх ажээ. Монголын түүхийн олон үйл явдалтай холбоотой уяатай ийм сайхан газарт нутгийн зон олон оршуулгын зан үйлээ бодож хиймээр, нөгөө засаг захиргаа нь бөө мөргөлийн зан үйлийг хориглож байснаас ийм зүйлээ цэгцлэх шийдвэр гаргамаар юм билээ. Тахилгын өмнө энэ газарт хэсэг хүмүүс ирж бөө нар бөөлөх гэж байгааг мэдэгдэж, оролцохгүй байхыг уриалаад явсан байна лээ.
    Хоёр. Хамтын хүч баяр баясгаланг тээж ирлээ
    Цугларсан олон сэтгэлд хурсан гунигийг зайлуулж чадлаа. Бөө нарын зан үйлийг хориглосон боловч улаач хүн хаанаас ч өөрийн зорьсоноо хүргэх чадвартай байдаг тул бид Нэгдсэн тахилгаа хийх газраа сонгож байрлав. Төв асараа байрлуулж, өмнө Монгол Улсын төрийн далбаа, МБНЭ-ийн туг хоёроо заллаа. Бидэнтэй хамт ОХУ-ын бөөгийн “Дээж” байгууллагын төлөөлөгчид ирсэн юм. Бөөгийн “Дээж” байгууллагын удирдагч Б.Б.Балдахинова, Амгалан, зайран Н.Владимир, удган Б.С.Вира, Жаргалмаа нар майхны өмнө далбаагаа мандуулсан байлаа.
    Эхлээд Улаанбаатар хотоос тахилгад оролцохоор найман машин бүхий удган Лхагвасүрэнгийн баг ирэв. Улаанбаатарын багт Монгол бөөгийн зайран У.Ганхуяг,  Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийхэн, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Нанжаа,  Ж.Түвшинжаргал нар хүрэлцэн ирсэн. Өвөрмонголын бөөгийн төлөөлөл нилээд олон хүнтэй иржээ. Дархан уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Бадамсүрэн иржээ. Энэ тахилгад Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Бор тэргүүтэй хамт олон зохион байгуулалт сайтай оролцлоо. 
    Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран Эрдэнэбаатар, Монгол бөөгийн зайран Ганхуяг, Монгол бөөгийн удган Мөнхбүрэн, Цэндсүрэн нарын удирдсан баг ирэв. Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Өлзийсайхан оролцохоор ирэв.
    Байрлалын зүүн хэсгийг эзлэн Монгол бөөгийн тэргүүн удган Т.Баттогтох, Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж, Монгол бөөгийн зайран Б.Нарангэрэл, Монгол бөөгийн удган М.Анхмаа нарын залуучуудын баг байрлаж байв. Говь-Алтайн бөөг төлөөлөн удган Лхагва гурван бяцхан үрсээ авч ганцаараа ирсэн байсан. Сэтгэл байвал ирж болдогийн сайхан жишээ энэ байлаа. Цугларсан олныг хараад сэтгэл хөөрч, гунигийн  үүлийг үлдэн хөөж чадлаа.
    Өдөр нь бөөгийн зан үйл хийх газруудаа сонгон гуйх зан үйл явагдсан. Сонгосон газрууд эргэн тойрон орших гурван овоо, дэргэд байх рашаантай нягт холбоотой чандман хэлбэрээр сонгон байрлаж, тахилгын бэлтгэлээ хийлээ.
    Түүний дараа чөлөөт бөөлөлт болж, Хар зүрхний Хөх нууртаа залбиран мөргөх хүсэл эрмэлзэлтэй олон улаач нар босч бөөлсөн билээ. Тэдэн дундаас Монгол бөөгийн тэргүүн зайран Эрдэнэбаатарын хуур манжигаар тамлага, дуудлага хийн бөөлсөн бөөлөлт улаач нарт том сургууль болсон. Бас бөөлөлт хийсэн хэд хэдэн удганы бөөлөлт уламжлалт чанар шингээстйэ байсан нь харууштай байлаа.
    Орой бүрэнхий болмогц МБНЭ-ээс сүүлийн гурван сард хийгдсэн тахилгын зан үйл, албан ёсны ажлын айлчлал, аялал маралтыг өгүүлсэн баримтад киног олон хүн маш ихээр сонирхон үзсэн юм.
     -Байгаль далай, Бух ноёдын хээрийн онгонд залбирсан нь.
    -Хөвсгөл аймгийн Галт суманд зохион байгуулсан тахилга  
    -Хөвсгөл аймгийн Эрдэнэ хайрханы Тахилга
    -ОХУ-ын Бөөгийн Буриадын “Дээж” байгуулагын тахилга
    -ОХУ-ын Бөөгийн Буриадын “Хаан тэнгэри” байгуулагын бөөгийн сүмийн нээлт
    -Хувилай хааны ордоны туурьт аялсан нь зэрэг тус тус киног үзлээ.

     
     
     
     
  • Гурав. Галын наадам

    djmedia:164
    Тиймээс галын тахилга тасарч, наадам хийх шуурхай шийдвэрийг МБНЭ-ийн удирдлага гаргасан юм. Галын наадмын толгойлох бөөлөлтийг Монгол бөөгийн зайран Б.Нарангэрэл хийсэн билээ. Тэр хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн.
    Түүний араас удган Лхагвасүрэнгийн шавь нар галын наадмыг баясган бөөлсөн юм. Олны хүч оломгүй далай билээ. Галын тахилгад өмнөговийн бөөгийн хүрээлэнгийхэн гал маналцаж олон сайхан ардын болон зохиолын дуугаар ая дуу өргөн цэнгүүлнэ билээ.
    Дөрөв. Лусын тахилга
     МБНЭ-д ирсэн олон хүсэлтийн нэг нь хийж байгаа тахилгын нэгийг суурин хийж байхыг хүссэн юм. Тэр нь үнэний ортой. МБНЭ нь 2012 оноос хойш олон тахилга хийсэн. Эдгээр тахилга нь Монгол Улсын Хамгийн баруун, хойд, зүүн, өмнөд цэгт хийж байлаа.
     Өнөөгийн монгол төрийн нүүр царай, улс төр, нийгмийн байдал бид нэгдсэн тахилгуудаа онцлоготой газруудад хийх шаардлагыг бий болгосон юм. Тиймээс 2020,2021 оны тахилгуудыг Хар зүрхний Хөх нуур, Бурхан халдун хайрханд хийх болно. Магадгүй бидэнп саад багагүй байх бололтой гэхдээ бид хаанаас Нэгдсэн тахилгаа хийж, Монгол төрөө цэгцтэй,журамтай, жудагтай болгох үйлст хувь нэмэрээ оруулах болно. Үүнд улаач гарын нэгдсэн хүч асар их ач холбогдолтой байх болно. МБНЭ-ийн хамт олон энэ удаагийн Нэгдсэн тахилгаа 2020,2021 оны улс төрийн их үйл явдлыг угтан хийж эхэлж байгаа юм. 
    Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Лусын тахилгыг Монгол бөөгийн удган А.Оюунтуул толгойлон, Монгол бөөгийн удган Мөнхбүрэн тэргүүлж бөөлж хийлээ.
    Монгол бөөгийн удган А.Оюунтуул бол Монгол бөөгийн түүхэнд өөрийн гэсэн төрхөө мөнхлөн үлдээсэн Монгол бөөгийн тэргүүн зайран Ялалтбаатарын шавь бол Монгол бөөгийн удган Мөнхбүрэн бол Хөвсгөлийн Монгол бөөгийн их удган Я.Жавзансүрэнгийн шавь юм.
    Товлосон цаг болоход толгойлж болон тэргүүлж бөөлөх хоёр бөө байрлалаа эзэлж,  тахилгын идээ, өргөлөө бэлэн болгосон байлаа. Монгол бөөгийн удган А.Оюунтуул хуураа татаж, дараа нь тамлага, дуудлагаа хийж, хуяглан бослоо. Түүний тамлага, дуудлага, бөөлөлтийг харж байхад дархад, цаатан онгодыг буулшаж байлаа. Уламжлагдан ирсэн монгол бөөгийн бөөлөлтийн онцлогыг харуулсан өвөрмөц бөөлөлтийг харуулж чадлаа. Монгол бөөгийн удган Мөнхбүрэн халх бөөгийн дэг жаягаар бөөлсан юм. Монгол бөөд шавь багшийн тусгал байдаг. Харин олон жил бөөлөөд ирэхээр улаачийн бөөлөөнд уламжлан ирсэн өөрийн дэг жайг давамгайлж эхэлдэг.
    Лусын тахилгын онцлог нь Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгад уригдан оролцож байгаа ОХУ-ын буриад, БНХАУ-ын Өвөрмонголын бөө нар тусгайлан залбирч хүч нэмэн дэмжиж бөөлсөн билээ. ОХУ-ын буриадын бөө, Б.Б.Балдахинова, зайран Н.Владимир, удган Б.С.Вира, Жаргалмаа нар хуяглан, БНХАУ-ын Өвөрмонголын Монгол бөөгийн удган Урангоогын удирдсан улаач нар хуур манжигаар дэмжин бөөллөө.
    Нэгдсэн тахилгад оролцсон бөө нар тахилгын явцад шаардлагатай цаг үед нь хуур, хэнгэрийн дуугаар дэмжлэг үзүүлж, хүч нэмэн түрлэг түрж, толгойлон болон тэргүүлж бөөлж байгаа улаач нартай хамжиж байлаа.
    Цаашид төвлөрөн хийж болох Нэгдсэн тахилгын мөн чанар, дэг журам, зэрэг олон зүйлийг бид тахилгаараа хийх зорилт тавьсан юм.
    Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Лусын тахилга ийнхүү амжилттай болж өнгөрлөө. Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгад толгойлон бөөлсөн бөө, залуу халаа уламжлалт дэг жаягаар бэлтгэгдэн урагшилж явааг харахад сэтгэл өег, сайхан байлаа.
                                    Д.Хүрэлбаатар
     
     
     
     
     
  • ЭВ НЭГДЛИЙН БЭЛЭГДСЭН ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУРЫН ТАХИЛГА БОЛОВ.

    Тав. Хайрханы тахилга буюу их эзэн Чингис хааны ариун сүнсэнд залбиран мөргөв.
     Одоогоос долоон жилийн өмнө Хар зүрхний Хөх нуурт Монголын дөрвөн мянга гаруй бөө нар хуран цугларч, бид нэгдвэл хүчтэй шүү гэдгээ түмэн олонд тунхаглан зарласан түүхтэй билээ. Тэр мөчөөс хойш хэн нь бөөгийн төлөө, хэн нь алдар нэрний төлөө явсаныг цаг хугацаа тодотгоно.
     Их эзэн Чигис хаан Монголын олон аймгуудыг нэгтгэн тулгар төрийг байгуулан, мөнх тэнгэрийн үзлийг гол сурталаа болгон тунхаглаж, дэлхийн хуурай газрыг бүхэлд нь эзэлсэн их гүрэн байгуулах аян дайнд мордсон түүхтэй.
     Энэхүү түүхийн төрт ёсны эхлэл болсон газар бол Хар зүрхний Хөхнуур билээ. 1990 оны үйл явдал монголын түүхэнд мөнх тэнгэрийн шүтлэгийг дахин сэргэхэд их сэргэлтийн жилүүдийг авчирсан юм. Тэр үед тэнгэр шүтлэгтэн, бөө мөргөл шүтэгчид монголын хүн амын 1 хүрэхгүй хувь байлаа. Хамгийн сүүлчийн судалгаагаар хүн амын 14,6 хувь (6 хувь нь буддагийн шашинтай хамт шүтдэг) нь тэнгэр үзэл, бөө мөргөлөө шүтэх болжээ.
    1990 оноос эхлэн эзэн Чингис хааны анхлан хаан ширээнд суусан энэ л газар монголын олон иргэд залбиран гуйж мөргөн, төрт улсын өндөр албанд томилогдох болсон түүхтэй билээ. Тэр үйл үргэлжилсээр өнөөг хүрч иржээ.  
    2012 онд Монголын олон мянган тэнгэр шүтлэгтэн, бөө нар нэгдэн Нэгдсэн их тахилга хийснээр өнөөгийн төрийг авч яваа төрийн зүтгэлтнүүдийн мөн чанарыг тэнгэрт, их эзэн Чингис хааны ариун сүнсэнд тэнгэрийн зан үйлээр мэдүүлж, Монгол төрөө эргээд хүчирхэгжих цаг үеийг нэгдсэн хүчээр хүсэн залбирч, бөөлөх болсон билээ.
    Бидний тэнгэрт нэгдэн залбирсан хүч зорилгодоо хүрч монголын төр ариусан цэгцрэх үйл явц өрнөж байна. Тэнгэрийн айлдсанаар ихэс дээдсийн дотоодын хямрал, зөрчилдөөн, төрийн бузарлагчдын хоорондын тэмцэл монголын төрийн ялзралыг илчилж, монголын ард түмний хүсч байгаа хүчирхэг, ариун төрийг бий болгох болно. Тэнгэр шүтлэгтэн, бөө нарын Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилга энэ зорилгод чиглэн зан үйлээ хийдэг болсон.
     Монголын бөө нар анхлан цугларч их хүчээ нэгтгэн харуулсан 2012 оны Нэгдсэн их тахилга үр дүнгээ харуулсаар байна. Мөнх хөх тэнгэрээ шүтэгч, бөө, улаач нар 4000 гаруй иргэд анхлан цугларсан Хар зүрхэний Хөх нуур бол монголын түүхийн бас нэгэн өвөрмөц үйл явдлын гэрч болсон юм. Энэ үйл явдалд томоохон эргэлт болсон юм.
     Хэдий өнөөдөр бөөгийн зан үйл хийхийг Хар зүрхэний Хөх нуурт хориглосон боловч Монголын улаач нар хаанаас ч өөрсдийн тэнгэрийн зан үйлээ хийж, залбиралаа тэннэрт хүргэж чадна. Монголын минь амин зүрх нь болсон, нүүдлийн соёлын салшгүй хэсэг болсон тэнгэр үзэл, бөө мөргөл нь монгол хүнээ эрхэмлэн дээдэлсэн, онгон байгалиа дээдлэн хамгаалсан олон мянган жил уламжлагдан ирсэн үнэт өв юм.  
     Энэхүү өвийг үргэлжлүүлэн баяжуулж тэнгэр үзэл, бөө мөргөлөө дээдлэн Монголын бөө нар Нэгдсэн тахилгаа хоёр дахь удаагаа амжилттай хийлээ. Энэ удаагийн Хар зүрхэний Хөх нуурын нэгдсэн тахилга Их эзэн Чингис хааны ариун сүнс, Хар зүрх хайрхан, Хөх нуур лусдаа зориулагдан хийгдлээ.
     Нэгдсэн их тахилгаа хийх газарт Монгол Улсын төрийн далбаа, Монголын бөө нарын нэгдсэн байгууллагын туг залагдсан байлаа. Түүний ард тахилгадаа өргөх идээний дээж, өргөлөө тавсан байв. Тахилга хийх сайн цаг болмогц Нэгдсэн их тахилгын Үндсэн гол тахилга эхэллээ.
    Нэгдсэн их тахилгын үндсэн тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Нанжаа толгойлон бөөлж гүйцэтгэсэн билээ. Эртнээс уламжлагдан ирсэн дархад бөөгийн уянгалаг тамлага дуудлага, уян налархай хөдөлгөөн бүхий өвөрмөц бөөлөлт содон харагдаж байлаа. Хуран цугларсан улаач олны нэгдсэн түрлэг тэнгэрт мэдүүлэх үйл явцад хүч нэмэн нэгтгэж чадсан билээ.
     Төр улсынхаа төлөө, түмэн олныхоо сайн сайханы төлөө тэнгэр шүтлэгтэн, улаач нарын хийсэн нэгдсэн залбирал, бөөлөлт амжилттай болж өнгөрлөө.
     Ирэх жил болох нэгдсэн тахилгаар Монгол төрийн төлөө чин ариунаар зүтгэх төрийн зүтгэлтэн нараа мөнх тэнгэр, их эзэн Чингис хааны ариун сүнсэнд мэдүүлэх болно.
     Мөнх хөх тэнгэр, их эзэн Чингис хааны ариун сүнс биднийгээ ивээх болтугай.
        Д.Хүрэлбаатар
     
      

    djmedia:161
  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН БАТЧУЛУУН

    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ
    2019.06.18             Дугаар 15    Улаанбаатар хот
    Цол олгох тухай
    2019 оны 06 дүгээр сарын 18-ын өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
    Нэг: Монгол бөөгийн тэргүүн зайран цолоор
    1.    –МБНЭ-ийн гишүүн Батчулуун
    Олгосугай
     МОНГОЛ БӨӨГ УЛАМЖЛАЛТ ЁСООР ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА
     “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
    • 2019.05- 17-ны өдөр ОХУ-ын БАйгаль нуур, Бух ноён нэгдсэн залбирал
     
  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН ЗАЙРАН ЭРДЭНЭБААТАР

    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ
    2019.06.18             Дугаар 15    Улаанбаатар хот
    Цол олгох тухай
    2019 оны 06 дүгээр сарын 18-ын өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
    Нэг: Монгол бөөгийн тэргүүн зайран цолоор
    1. Эрдэнэбаатар–Хөвгөл аймгийн бөгийн хүрээлэнгийн удирдагч
    Олгосугай
    -МОНГОЛ БӨӨГ УЛАМЖЛАЛТ ЁСООР ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА
    -2018 ОНД ХӨВСГӨЛ АЙМГИЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН 2 ДУГААР ХУРАЛДАЙД ОРОЛЦСОН
    -2019 ОНД ХӨВСГӨЛ АЙМГИЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГЭЭС ХӨВСГӨЛ НУУРЫН “МӨСНИЙ БАЯР”-ЫН УУЛЗАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН.
    -ХӨВСГӨЛИЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГЭЭС ЗОХИОН БАЙГУУЛСАН “ЭРДЭНЭ ХАЙРХАН” БУЮУ 50Х100-ИЙН ТАХИЛГАД ТОЛГОЙЛЖ БӨӨЛСӨН.
     “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
     
  • МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ 13

    2019 оны 06 дугаар     Дугаар 13            Улаанбаатар 
    сарын 18-ны  өдөр                                       хот           
    МОНГОЛ БӨӨГИЙН ЦОЛ ОЛГОХ ТУХАЙ
    Монголын тулгар төр, Мөнх тэнгэрийн үйлийг төрийн дээд шүтлэг болгон тунхаглаж, тахиж ирсэний 2228 жилийг тохиолдуулан, Мөнх тэнгэрийн үзэл, эзэн Чингис хаанаа эрхэмлэн дээдэлсэн, үндэсний уламжлалт биет болон биет бус соёлын өвийг өвлөн авч яваа, Монгол соёл, зан үйл, ёс заншил, дэг журмыг үеийн үед мөрдөж шүтэж ирсэн, энэ үйлсэд амьдралаа зориулсан, Хөвсгөл аймгийн Эрдэнэ,Бүртийн булуу, Цагаан овоо хайрханы  тахилга, ОХУ-ын Байгаль нуур, Бух ноёны хээрийн онгонд, БНХАУ-ын нутаг дахь Хувилай хааны ордны тууринд залбирал, бөөлөлтийн хийсэн улаач нарын дүн, “МБНЭ-ийн цол олгоход мөрдөх журам”-ын 3,9-ийн заалт, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн нууц санал хураалтын дүнг  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
      Нэг. Монгол бөөгийн тэргүүн Зайран  цолоор
    1. Ш.Нямдорж- МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгл бөөгийн зайран
    2. П.Эрдэнэбаатар- Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч , Зайран
      Хоёр. Монгол бөөгийн тэргүүн удган цолоор
    3. Б.Батчулуун-Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч , Удган Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат
    4. Б.Баттогтох-МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган
    Гурав. Монгол бөөгийн удган
    5. М.Маахүү-Дээд цэцийн хуралдайн гишүүн
    6. Цэндсүрэн-Дээд цэцийн хуралдайн гишүүн
    7. Д.Баттогтох-Зайран
     

     

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН Т.БАТТОГТОХ МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

     
     
    2019.06.18             Дугаар 15    Улаанбаатар хот
    Цол олгох тухай
    2019 оны 6 дүгээр сарын 18-ын өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
    Нэг: Монгол бөөгийн тэргүүн зайран, удган цолоор
    1.   Т.БАТТОГТОХ –МБНЭ-ийн гишүүн
    Олгосугай
     МБНЭ-ИЙГ БАЙГУУЛАХАД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН.
     МОНГОЛ БӨӨГ УЛАМЖЛАЛТ ЁСООР ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА
      МӨНХ ТЭНГЭРИЙН ТӨЛӨӨ “ДОЛООН ОД” ОДОНГООР ШАГНАГДСАН.
     “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
      “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
     “АЛТАН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН. 
    2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.
    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    -2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад оролцсон.
    2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
    • 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон. 
    •   2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн   тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
    • 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон
    • 2015.06.21-22 өдөр. Цонжин болдогын Агуйт ууланд хийсэн “Нарны залбирал”-д оролцсон
    • 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2016 МБНЭ-ийн нэгдсэн сургалтанд хамрагдсан
    • 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон.
    • 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
    • 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2018.07.17-ны өдөр Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2019.05- 17-ны өдөр ОХУ-ын Байгаль нуур, Бух ноён нэгдсэн залбиралыг толгойлсон.