Category: Монгол бөө
-
АТАА 5 ТЭНГЭРИЙН ДУУДЛАГА
Буцахдаа бултыг өршөө
Лха 5 тэнгэр минь Таван хошуу сүрэгтээ
Өвөлийн цагт өн хайрла
Гарах гарзыг хааж
Орох олзыг нээж хайрла
Улин ирэх нохойн амыг хааж
Хар цагаан хэл амыг халхал
Уургалан ирэх хулгайн амыг тасал
Өдөр ирэхдээ өнгийж .Хоногтоо ирэхдээ хойшоо эргэж хар
Хөрст дэлхийгээ хөдөлгөсөн Лха 5тэнгэр минь
Хий агаараар Үрийн үр
Үеийн үед дамжин харах Лха 5тэнгэр минь
Зээрийн хүү шиг зэрэглэж
Аргалын хүү шиг алаглаж
Дагаж харсан тэнгэрүүд минь
Ямба юсондоо Яндаг чимэгтэй орш
Гэрийн гэмийг гэтэлгэ
Гадна талаас Газар лусаас хамгаал
Толгойд тортоггүй Элгэнд эмгэггүй
Эрүүл мэнд энх тунхийг өршөө
Үрээгэр морь хийж
Үрээрэ хүн хийж
Үеийн үе Цагийн цагт үргэлж харсан лха 5тэнгэр минь
Хойноо хоггүй
Урдаа уршиггүй
Тоонот гэрт тохино
Уньтай гэрт учир
Бариатай гэрийг батал
Байгуулсан хогшлыг арвижуул
Мууг зайлуулж
Муухайг арилгаж хайрла
Зовлонтны зовлонг зогсоо
Гарзтаны гарзыг арилга
Нэгийг хоер Нимгэнийг зузаан болгож хайрла
Нарийнийг өргөтгөж
Навтгараа өндөрсөг
Явсаныг ирүүлж хайрла
Очсоныг олзлуулж хайрла
Цуурхай аманд цусыг залгиулж
Хагархай аманд хальсыг наа
Зүүд сахь Сүүдэр дага
Хатуугас харьдаггүй
Бузараас буцдаггүй Лха 5тэнгэр минь
Найман түмэн тамлагтнуудад
Улаан үндэснээсээ уугин цацарч
Цагаан үндэснд цайран буу
Бага гэрийн багана
Балчир үрсийн өлгий болсон
Заяач 5тэнгэр минь
Хар толгойт хүмүүн
Хавдар өвчин зовлонггүй
Өвсөн хоолт сүрэг
Өөхөн хоолт хүмүүн амьтад
Өгөөж буянаа хайрла
Өгөөж буянаа хайрла
Өрхтэй гэрээр өнгийж
Тооонотой гэрээр тонгойж хайрла
Хазайсныг тэгшилж Хагацсаныг гаргаж
Хурдан морины тоосонд булуулж хайрла
Хурц мэсний ирэнд Хайруулалгүй хуйрнан бууж хайрла
Айх газар зүрх болж хайрла .Унах газар зүрх болж хайрла
Сарын тоогор өршөөж
Хоногийн тоогор хосолж хайрла
Баруун тивийг ороосон
Бар их тэнгэртээ Барчид балаггүй явахаа бататган даатгаяа
Шөөг шөөг шөөг
Охин Тэнгэр Тэнгэр -
“Гал руу ус цацдаг” билэггүй үйл хийдэг улаачийг онгод бус тэнгэр гэсгээх буй заа.
“Өндөр чадвартай нэр хүндтэй бөө бол улс орон ард түмнийхээ бахархал мөн.“ гэж Монгол бөөгийн ёс зүйд айлдсан байдаг.
Хэцүү цаг үе, өвөл, их цас үргэлжлээд байхгүй, сайн цаг хавар ирнэ. Төр шийдвэрээ цуцлах цаг ирнэ. Тахилга хийх хугацаа зөндөө л олдоно.
Төрийн сүлд өршөө гэж монголчууд бид залбирдаг билээ.
Мөнх хөх тэнгэр, Эзэн Чингис хааны ариун сүнс биднийг ивээх болтугай.
МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН



