logo

logo.jpg

Advertisement

Хамтран ажиллах санал дэвшүүлсэн долоо хоног.

Өнгөрсөн өдрүүдэд МБНЭ-ийн төв байраар цөөнгүй олон нийтийн байгууллагын төлөөлөл ажлын уулзалтууд боллоо.
Монгол бөөгийн зан үйлүүдийг зарим орчинд хориглох тухай хуулийн төслүүд түгэх болов. Түүнтэй холбоотой ч байж болох юм. Бөөгийн байгууллагын ажиллагаа идэвхжих болов.
Хамгийн гол асуудал бол нэгдэж ажиллах, тэмцэх цаг үе иржээ. Хэдий хэмжээгээр бид тархай бутархай байна төдий хэмжээгээр биднийг бэлэнчлэн “дээрэлгэх” үзэл илэрч байна. Тэгээд байдал бидэнд хатуурхан хандах боллоо. Харсаар суугаад дөнгөж хамтарч ажиллаж суралцаж буй бөө нарт олдсон эрх чөлөө хумигдах боллоо.
Хамтарч ажиллах, хүчээ нэгдэх хүсэл эрмэлзэл өрнөж байна. Тиймээс өнгөрсөн хугацаанд МБНЭ-д хамтарч ажиллахаар хүссэн цөөнгүй бөөгийн байгууллагын төлөөлөл ирж уулзсан.
“Мөнх тэнгэрийн оньс” бөөгийн төвийг төлөөлж, зайран Болдбаатар, Санжаасүрэн нар ирж уулзаж санал бодлоо солилцлоо. Монголын тэнгэр үзэлтнүүд хамтарч хийх тэнгэрийн зан үйлүүд байгаа тухай дурьдав. Тэрхүү ажиллагаанд бөө нарын хамтарч ажиллах тухай өгүүлсэн билээ.
“Их хас сүлд” ТББ-ын тэргүүн Отгонбаатар хамтарч хүчээ нэгтгэж ажиллах тухай саналаа дэвшүүлж ярилцлаа. Монгол бөөгийн байгууллагуудын өнөөгийн байдал хамтран ажиллах санал, боломжоо ярилцлаа.
Төрийн зарим байгууллагын төлөөлж Да.Жаргалсайхан, А.Энхцэцэг нар уулзлаа. Монгол Улсын хөгжилд бага боловч тус нэмэр, дусал болохуйц ажил хийхийн тулд Мөнх тэнгэрийн үзэлтнүүд хамтарч ажиллах шаардлага, цаг үе ирсэнийг дурдаж, хамтарч ажиллах санал дэвшүүлсэн юм.
Мөнх тэнгэр шүтлэгтэнгүүд нэгдэж, цаашдын хамтын ажиллагааны талаар нэгдсэн зөвлөлгөөн хийж, хамтарсан тодорхой ажлууд хийх санал байлаа. Ойрын хугацаанд Мөнх тэнгэрээ шүтдэг байгууллагуудын нэгдсэн уулзалтууд хийх санал дэвшүүллээ.
2017 он гараад МБНЭ-ийн төв байраар хамтарч ажиллах олон нийтийн байгууллага олон ирэх боллоо. Ирж байгаа шинэ он Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүдийн хамтарч ажиллах шинэ үе ирж байгааг харуулж байна.
Манай МБНЭ-ийн сайтаар Мөнх тэнгэрийн үзэлтнүүд, тэнгэрийн “Улаач” нар “айлчлах” нь улам олшрох болж, хүсэл бодлоо илэрхийлэх нь ихэслээ. Энэ тоо мянгаар тоологдох хэмжээнд өслөө.
                        Д.Хүрэлбаатар
 

Comments