logo

logo.jpg

Advertisement

Жамбалдоржийн Пүрэвсүрэн

 
                   МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ
2015 оны 01 дүгээр                          Дугаар 43                         Улаанбаатар
сарын 16 -ны  өдөр                                                                            хот
 
                     Монгол бөөгийн цол олгох тухай
 
2015 оны 01 дүгээр сарын 16-ын өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ийн заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
Нэг. Монгол бөөгийн Тэргүүн удган цолоор
 
2.Ж.Пүрэвсүрэн              Удган
 
 цол олгосугай.
 
   Жамбалдоржийн ПҮРЭВСҮРЭН
 
МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН
МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН
гишүүн  
 

 

 

·         2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.

·         2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон.

·         2013 оны 11 дүгээр сарын 28-ны  өдрийн МБНЭ-ийн бага хуралдайн 6 дугаар хуралдаанаас гаргасан “Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудын хүндэтгэлийн цогцолборыг байгуулах ажлыг санаачилж, бөөгийн зан үйлээр хүндэтгэл үзүүлэх.” шийдвэрийг биелүүлэхэд удган Ж.Пүрэвсүрэн нь үнэтэй хувь нэмэр оруулж, Монголын их хаадын цэрэг 1241 оны 4 дүгээр сард европ тивд хамгийн баруун цэгт хөл тавьсан бөгөөд Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сүвээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиар цохив. Ердөө гуравхан хоногийн дотор болсон тулалдаан нь монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхуулан шагшируулсан билээ. Энэ тулаалдааны талбарт Монголын нэг мянган эр цэрэг мөнхөд нойрссон юм. Тэдний алдар гавьяанд хүндэтгэл үзүүлэн бөөлж, шүнсэглэсэн шороог эх нутагт залж авчирах хүндэттэй үүргийг гүйцэтгэсэн,
Монгол төрийн даалгавраар Япон Улсад очиж, 34 насандаа цаазлагдсан, Монгол төрийн элч, дипломатч Туушин, Сэцэн, Сартуг нарын шарилаас шүнсэглэсэн шороог эх нутагт залж авчирах хүндтэй үүргийг гүйцэтгэсэн.

 

  • Мөнгөн шонхор “Мөнгөн шонхор” медалиар шагнагдсан.
  • Алтан шонхор медалиар медалиар шагнагдсан.             

Comments