logo

logo.jpg

Advertisement

Монголын нэртэй эрдэмтэн Н.Ням-Осортой уулзав.

     Их Засаг олон улсын их сургуулийн захирал, гавьяат багш, доктор, профессор Н.Ням-Осортой МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзаж, мөнх тэнгэрийн сургааль орчин үед түгэн дэлгэрч байгаа чиглэлээр санал бодлоо солилцлоо.

        Монголын түүхийн нэг гол чухал баримт болсон “Их Засаг”-Монголын анхны бичмэл хууль болохыг дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын судалгааны баримт дээр тулгуурлан нотлох нь” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлийг сонирхон, амтархан уншиж байсан нь саяхан билээ.
 Н.Ням-Осор 1971 онд Хэнтий аймгийн дунд сургууль, 1987 онд ЗХУ-д Консомолын дээд курс, дээд сургууль тус тус төгссөн. Түүх-нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн мэргэжилтний зөвлөлийн гишүүн, Нүүдлийн соёл иргэншлийн академийн тэргүүн, Төв Азийн хуулийн их, дээд сургуулиудын консорциумын Ерөнхийлөгч. Төр, эрх зүйн шинжлэх ухааны академийн дэд Ерөнхийлөгч, Чингис хааны онгон шүтээний үндэсний төвийн захирал. Мөн Монгол-Японы Фукушимо мужын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн, Монгол-Саудын Арабын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Хэнтий аймгийн Батширээт сумын нутгийн зөвлөлийн дарга, Монголын оюутны холбоо боловсролд хөрөнгө оруулагч шилдэг бизнесмэн өргөмжлөл хүртэж байсан нэгэн билээ.
Олон сонирхолтой асуудлаар санал бодлоо солилцсон, бие биенээ ойлголцохыг эрмэлзсэн  уулзалт болж өнгөрлөө.
                                               Н.Алдармаа

 

Comments