logo

logo.jpg

Advertisement

БНАСАУ-д МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д. Жаргалсайхан зочилоод ирлээ.

БНАСАУ-д МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 10 хоног зочилоод 2 дугаар сарын 26-нд буцаж ирлээ. Энэ зочлол нь Солонгос-Монгол хоёр ард түмэн онцгой дотно харилцаатай байдгийн тодорхой жишээ байлаа. Энд байх хугацаанд Солонгосын ард түмний гарамгай удирдагч жанжин Ким Жон Ирийн мэндэлсний 75 жилийн ойн Баярын хуралдаанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцсон байна. Энэхүү хуралдаанд Солонгосын залуу удирдагч Ким жон Ун биечлэн оролцсоноороо онцлог байлаа.

Үдээш хойш шинэ циркэд найрал дуу, гоцлол дуу, ардын дуу, бүжиг, циркийн тоглолт бүхий баярын хүндэтгэлийн тоглолт боллоо. БНАСАУ-ын АИХ-ын тэргүүлэнчдийн дарга тэргүүтэй хүндэт зочид оролцлоо. 
 Орой нь Гадаадын зочид, элчин сайдын төлөөлөл оролцсон Төрийн хүндэтгэлийн хүлээн авалтад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцсон байна. 
 Мөн Аугаа хоёр удирдагч Ким сен ир, Ким чен ирийн хөшөө, Аугаа их удирдагч Ким жон ирийн бунхан, Чүчхегийн үзэл санааны хөшөө, Солонгосын Хөдөрмөрийн намын хөшөө зэрэгт хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ажиллагаа боллоо. 
“Кимченирхва” цэцгийн баярын нээлтэд оролцож, төрийн байгууллагууд, иргэдийн бүтээсэн цэцгийн цоморлогуудтай танилцлаа. 
БНАСАУ-ын СХН-ын гадаад харилцаа хариуцсан орлогч дарга Ри сон Хо, Пхеньян хотын СХН-ын хорооны гадаад харилцаа хариуцсан дарга Ри сон Хо, Цэцгийн баярыг зохион байгуулах хорооны дарга, олон улсад аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл хүлээн авч уулзаж, халуун дотноор ярилцлаа. 
Нэг жил хагасын өмнөхтэй харьцуулахад их зүйл өөрчлөгджээ. Хот тосгод өндөр барилгатай болж, хөгжил дэвшил нүдэн дээр тодорхой харагдана. Пхеньяны шинэ бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдсэн орон сууцны “Ирээдүй” хороолол, Шинжлэх ухаан мэдээллийн ордон, дельфины усан бассейн, Уран зургийн музей буюу галарей, шинэ циркийн барилга, Амьтдын хүрээлэнг үзнэ сонирхов. 
Пхеньян хотын ирэйдүй хороололын дунд байрлах метро болон нэхмэлийн үйлдвэрт очиж үзлээ. Орчин үеийн технологоор баригдсан үйлдвэрийг үзэж, ажилчдын санаачилгаар байгуулсан усан бассейн барилга, түүний хажууд их удирдагчийн даалгавраар гурван сарын дотор байгуулсан ажилчдын амралтын байр байлаа. Гэр бүлтэй ажилчдын олон давхар байшингууд үйлдвэрийн хашааны гадна талд байгуулсан байна. 
Солонгос-Монголын хооронд “ардын дипломат” бодлого хэрэгжүүлэх өргөн боломж, цар хүрээ байгаа нь энэ зочлолын явцад харагдаж байлаа. Зочлол, айлчлал өндөр үр дүнтэй болж өнгөрлөө.
БНАСАУ-д хийсэн зочлолын тухай дэлэгрэнгүй мэдээлэл, фото зургийг үргэлжлүүлж тавих болно.

Comments