logo

logo.jpg

Advertisement

​Нуман тулгуур буюу Рэнчингийн Чойном

Намайг ямар явсан яг л төр өдрүүдийг минь 
Найраг шүлэгтэй минь сэтгэлдээ үүрд хадгалаараа... хэмээн “Хажуу-Улаа”-ны шоронд “Гажуу-Улаан” нэртэйгээр хоригдож байх үедээ буюу 1972 онд Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавт захидал бичиж байсан Гэлэг Рэнчингийн Чойномын өдгөө өөрийн уран бүтээлээрээ уншигчдийн сэтгэлд хэдий нь хадгалагджээ.
Энэ хүний шүлэг найраглалыг залуучууд олонтаа сонсдог атлаа ямар амьдралтай ямаршуу төрхтэй хүн байсан талаар төдий л ойлголтгүй байдаггүй учраас өөртөө 18 орны нэгтгэсэн “Социолист лагер” хийгээд хүний хэлбэрдэгч амьдарлыг шүүмжилж байсан энэ хүний тухай өчүүхэн бичвэр оруулахаар зүрхлэн барьж авлаа.
Долгиотой шалгал үстэй, жирэвгэр хар сахалтай, аядуу зөөлөн яраитай хошин шогийн өндөр мэдрэмжтэй хүн байжээ. Тэрээр зураг зурдаг, барьмал барьдаг, сийлбэр сийлдэг, ая зохиож гитараар бариад дуулах дуртай нэгэн байж.
Билиг танхай яруу найрагч маань 1936 онд Хэнтий аймгийн Дархан сумын нутаг “Бор ухаа” гэх дэлхийн эрчим хүчний зангалаатай гэгддэг газар Рэнчин, Рэгзэн нарыг хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Сумынхаа бага сургуулийг төгсөөд аймгийнхаа “Урагшаа” сонинд бичээч, үсэг өрөгч хийж байв. Мөн 1957 онд “Урчуудыг эвлэл”-д, 1966 онд “Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг”-т тус тус зураачаар ажиллаж байсан байна. Миний олсон мэдээллээр үүнээс өөр газарт ажиллаж байгаагүй аж.
1955 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн татвараас 900 төгрөг дутаасан хэргээр мөрдөнд есөн сар болохдоо хатгалгаа тусч энэ нь даамжирсаар сүрьеэ болсон гэдэг. Үүнээс хойш нь бие нь олигтой өөдлөх байсаар 1958 онд ясны сүрьеэгийн эмнэлэгт хоёр жил орчим эмчлүүлжээ. Энэ л өвчин түүний үхлийн шалтгаан болсон бөгөөд 1979 оны дөрөвдүгээр сарын 24-нд гуравдугаар эмнэлэгт өөд болж, “Цагаан даваа”-нд нутаглуулсан юм.
Нэгэн найз нь түүний тэмдэглэлийн тэвтрээс “Монгол”, “Уур минь хүрч байна” зэрэг шүлгүүдийг хуулж аваад хөдөө айлын найран дээр уншсан нь “До яам”-ны ажилтны чихэнд хүрч. Тиймээс түүнийг байцаахад Чойномыг шүлэг гэдгийг нь хэлснээр 1969 оны наймдугаар сарын 6-нд баривчлагдсан аж. Гэхдээ зөвхөн Самбуу мэдүүлэг өгснөөр баривчлаагүй гэдгийг онцолмоор байна. (Энэ хүнийг “Сүмтэй будрын чулуу” кони зохиол дээр Самбуу гэх нэрээр бичсэн бөгөөд Самбуутайгаа хамт ял эдэлж байсан тухай ч өгүүлдэг) Түүний барьсанаас хойш мөрдөн байцаалт үргэлжилж 1970 оны дөрөвдүгээр сарын 1-нд Эрүүгийн хуулийг 49-ийн А-д зааснаар “Засаг төрийн нэр алдар, үйл ажиллагааг гутаах, сулруулахад чиглэсэн гүтгэлэг доромжлолын шинжтэй шүлэг бичиж түүнийгээ бусдад унших зэргээр ухуулсан” гэх үндэсллээр дөрвөн жилийн хорих ял онсон түүхтэй. Тэрээр шоронд байхдаа 
Эл хуль чимээгүйн дунд ужиг хатуу шорон
Эрлэг номуун хааны орд мэт “Улсын төв шорон”
Энэ зууны чимээг өргөст тороор хориглож 
Энд гагцхүү хар төмөр ноёрхоно. 
...Тэнхлүүн явахад 
Тэжээсэн нохой ч тоохгүй 
Өлөнгийн шээс шиг бантанг чинь 
Өлбөрөхгүйн эрхэнд амьсая
Жаргасан нөхөдтэйгээ дуулах гэж 
Зовсон түмэнтэйгээр уйлах гэж 
Дутуу дуугаа тэдэндээ 
Дуулахын тулд би эвлэрье... гэж бичсэн байдаг билээ. Шоронгоос гарч ирэхэд нь Ш.Сүрэнжав гуай бага охинтойгоо мөнгөн аягатай сүү бариад тоссон гэдэг. Мэдээж шоронгоос гарч ирснийх нь дараа түүнд ямар ч ажил олоогүй бөгөөд найз нөхдийнхөө дэмжлэгээр л амьдарч байсан аж. Тэр ч батгуай Хэнтий аймгийн Батноровт өөрийнх барьсан жижиг байшинг эс тооцвол өөрийн гэсэн орон гэргүй айл хунараар амьдардаг байсан тухай түүний дотны найзууд нь өөрийн дуртгалдаа бичжээ. Ёстой нүүрийнхээ буянд амьдар байсан хүн юм уу даа...
Түүнийг их хүүхэмсүү эр байсан гэдэг бөгөөд анхны эмэгтэйг нь Цэвээн гэх Ажилчдын соёлын ордон дуулдаг байсан бүсгүйг гэцгээдэг. Энэ эмэгтэйд зориулж “Казак вайлс”-ийг орчуулсан гэнэ.
Үүний дараа Налайхт амьдардаг Лхагважав гэх бүсгүйтэй ханьласан ба Эрдэмном гэх хүүтэй болсон гэдэг. Энэ эмэгтэй ах нь Чойномд их сайн байсан бөгөөд энэ хүнийг хоёр жил бодоод 28 хоногт бичсэн гэгддэг “Хүн” рамондаа Батаагийн дүрээр мөнхөлсөн гэж утга зохиол судлаачид үздэг юм байна.
Түүний албан ёсны эхнэр, хайрт охин Хулангийнхаа ээж Норзодын Нинатай “Улаанбаатарын мэдээ” сонины дэргэдэг утга зохиолын дугуйлан дээр 1961 танилцжээ. Тухай үед “Оюунтүлхүүр хүүхдийн сэтгүүл”-д нарийн бичиг хийж байсан Н.Нина “Бид хоёр чинь ирмэлцэж байгаад л танилцсан хоёр доо. Нэг л мэдэхэд их сайн болчихсон” хэмээн дурссан байдаг. Хүмүүсийн ярьж байгааар Нина даа л үнэн сэтгэлээсээ хайртай байж. Нинагаас Саран гэх охин төрсөн ч бүтээгүй юм билээ. Энэ мэдээг сонссон Чойном төмөр зам дээр очиж суучихаад амиа хорлох гэж байхад дотны найз Д.Анхбаатар очиж загнаад авч явж байсан тухай ярьжээ. Д.Анхбаатарыг найрагчийн “спонсор” байсан гэх нь бий. Тэрээр “Чойном өмсөх хувцасгүй болчихоод ч юм уу хүнд байдалд орохоороо надад дээр ирдэг байсан. Нэг удаа эхнэрийнхээ наадмын гоёл авах мөнгийг Чойномд өгчихөөд загнуулж л байлаа. Би чинь өөрөө зургаан хүүхэдтэй хүн. Баяндаа биш... цэргийн хувцас өмсчихдөг байсан болоод тэр байх” гэжээ. Хулангийн бие өвдөөд эмнэлэгт байхэд Нина өвдөж Саран төрсөн аж. Энэ үед Чойном гэрээсээ гараад сураггүй алга болсон байгаа юм. Түүний эзгүй хойгуур нь эхнэр нь төрж, Хулан нь эмнэлгээс гарсаны дараа гэртээ ирж байсан тухай эхнэр нь ярьсан байдаг билээ. Ийм л нэг хэнгүй сонин авиртай хүн байж. Тэр ч байтгуай Н.Нинагийн хажуугаар хүүхэнд сугдуулчихаад “Баяртай...” гэж гараа даллаад өнгөрч байсан гэдэг. Н.Нина “Гомдох үе байсан. Гэхдээ яагаад ч юм түүнийг би хайрладаг юм” хэмээн сүүлд нэгэн сонин ярилцлага өгсөн байдаг. Тэрээр баригдахаасаа хоёр хоногийн өмнө “Хуланг миний хүүхэд гэдгийг нууж яваараа” гэж захиад гэрээсээ гарч байжээ.
Шоронгоос гарсныхаа дараа тухай үед МУИС-ийн Орос хэлний ангийг төгсөж байгаа Туул гэх бүсгүйтэй нэр холбогдож тэр хоёр Мөнхтэлмүүн гэх охинтой болсон гэдэг. “Намайг унтаж байгаад сэрэхэд Туул миний шүлгийг хуулаад сууж байсан. Намайг үхсэн хойно өөрийнхөө нэр дээр гаргах гэж байгаа биз” хэмээн ярьж байсан тухай “спонсор” Б.Анхбаатар ярьжээ. Түүнчлэн Чойномын Хэнтийгээс бичсэн нэгэн захидал “Туул ирээд баахан өр шир тавиад нэр нүүрийг минь бараад явсан” гэж бичсэн байдаг юм билээ. Мөн Р.Чойномыг 1990 онд Төрийн шагналаар нэхэн шагнахад шагналынх нь мөнгийг ээж Рэгзэнтэй нь булаацалдаж байсныг зарим хүн санаж байгаа биз.
Туулаас зугтаад Хэтийн Батноровт очоод Цэрэндулам гэх нөхөртэй хүүхэнтэй холбогдож өөрийн сэтгэлээ уудалдаг байсан аж. Энэ бүсгүйн тухай
Бузгай залуу шиг явах цагтаа би 
Буяныг бага үйлдсэн юм байлгүй 
Буурал сууж, нас хэлбийхдээ 
Бусдын эхнэрт сэтгэл алдав... хэмээн бичсэн байдаг юм билээ.
Тэрээр Лениний тухай “Гал морин цаг”, Чингисийн тухай уран зөгнөлт “Хойт төрөл” болон “Хүн” роман. Архинд орж гудамжинд гарсан эмэгтэйг тухай өгүүлдэг “Хар цэцэг”, 
инээдмийн “Манай энд” болон “Гөлөг” зэрэг туужууд бичсэн юм. 
Тэрээр хамгийн анх 1961 онд “Залуу нас” найрагллыг номоо гаргаж байсан. 
1963 онд “Алтай” найраглалаа “Яруу найргийн өдөр” томхимолд хэвлүүлсэн. 
1964 онд “Хүн” шүлгэн романы I дэвтэр.
1990 онд “Сүмтэй будрын чулуу” номыг нь Ш.Сүрэнжав, Д.Цоодол, Ж.Бямбаа нар эмхэтгэсэн. Энэ бүтээлд нь Төрийн шагнал олгосон юм. Мөн энэ онд Хэнтий аймгийн Утга зохиолын нэгдлээс “Уяхан замбуу тивийн наран” номыг гаргасан. Түүнчлэн С.Нарангэрэл багш “Р.Чойномд тулгасан ял” ном ч гарч байлаа. 
1991 онд С.Сүрэнжав Хэнтий аймгийн Батноров суманд амьдарч байх үеийнх нь тухай буюу Цэрэндулам Чойном хоёрын тухай бичсэн “Нэгэн хайрын дууль буюу Р.Чойном” болон “Хаа байна тэр диваажин”, “Гал морин цаг” зэрэг номууд гарчээ. 
2000 онд “Хорин нэгдүгээр зуун танаа” шүлэг найраглалын ном. 
2002 онд “Тал дахь тулаан” хүүрнэл роман, “Нутгийн хүү Р.Чойном” зураач С.Лувсанзундуйн дурсамж. 
2005 онд “Буриад” шүлэг найраглалын, “Би” иргэний уянгийн яруу найргийн ном. 
2006 онд “Гөлөг” шоронд бичсэн уянгийн тууж, “Р.Чойномын цагаан суварга” зохиолч Ш.Сүрэнжавын сэтгэлийн өргөл, “Р.Чойномын нууц захидалууд” буюу шавь Р.Чулуунбазартаа бичсэн захидлууд, Чойномын 70 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, “Оюухай-2005” яруу найргийн наадамд оролцогчдийн шүлгүүд, “Алтан суварга” шүлэг найраглалын ном. 
Өдгөө Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан ажиллаж байгаа бөгөөд түүний бүтээлүүдийг эмхэтгэн гаргасаар л байна.

Comments