logo

logo.jpg

Advertisement

МБНЭ-ийн ажлын хэсэг “Ээж мод”-д ажиллаад ирлээ.

             Сүүлийн гурван жил МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд “Ээж мод”-д ажиллаж, олон газраас ирсэн бөө нарын зан үйл, үйл ажиллагаа, бөөлөлтийг  харж, дүгнэлт  хийдэг билээ. Энэ удаа ханш нээхийн өмнөх өдөр цугларсан олонтой уулзаж, харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон юм. Энэ удаагийн бүрэлдэхүүнд МБНЭ-ийн удирдах бүрэлдэхүүн болох Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн Дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн тэргүүн зайран Ж.Өсөхбаяр, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал, Монгол бөөгийн зайран Сумьяа, Монгол бөөгийн удган Баттогтох, удган Энхмаа, Дарханы бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Х.Бадамсүрэн, Монгол бөөгийн зайран Батзориг нар оролцсон юм.
            Энэ жилийн хувьд Сэлэнгэ аймгийн бөөгийн хүрээлэн байгуулагдаж, тэд хамтран “Ээж мод”-д гэр барьж, сурталчилгааны төв байгуулсан байлаа. Сэлэнгэ аймгийн Бөөгийн хүрээлэнгийн хамт олон бэлтгэл сайн хангаж, зүтгэл, идэвхи өндөр оролцлоо. Цаашид жил бүр Сэлэнгэ аймгийн Бөөгийн хүрээлэн сурталчилгаагаа уламжлал болгон зохион байгуулж байхаар боллоо. Сэлэнгэ аймгийн Бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар Монгол бөөгийн зайран Даваабаяр ажиллаж байгаа билээ. Түүний идэвх зүтгэл, зохион байгуулах чадварын үр дүнд “Ээж мод”-д хийсэн сурталчилгаа амжилттай болж өнгөрлөө. Олон нийттэй хийсэн уулзалт ярилцлага сонирхолтой болж, шөнө дөл хүртэл үргэлжилж, мөн МБНЭ-ээс зохион байгуулсан тахилгын тухай кино гадаа нь гарч байлаа.
            Ханш нээсэн өдөр өглөөнөөс эхлэн бөөгийн байгууллагууд, галууд өөр, өөрсдийн төлөвлөсөн газруудад бөөгийн зан үйлээ хийж эхэлсэн. Энэ үеэр МБНЭ-ийн ажлын хэсэг Монгол бөөгийн сурталчилгааны материалуудаа тараалаа.
                Сурталчилгааны гэрт гадаадын хэд хэдэн орны сэтгүүлчидтэй МБНЭ-ийн удирдлагуудтай уулзав.  
                                                Н.Алдармаа

Comments