logo

logo.jpg

Advertisement

Улаач нартаа баярлалаа

                    МБНЭ-ээс гаргасан “Монгол бөөгийн ёс зүй” номны 12–т “Бөө хүн өөрийн онгодыг дээдлэж, бусдын онгодыг хүндэлж явах учиртай.Өндөр чадвартай нэр хүндтэй бөө бол улс орон ард түмнийхээ бахархал мөн.“ гэж заасан бий. Тиймээ Мөнх тэнгэрийн үзэл, Монгол бөөг тэгж үнэлэх цаг удахгүй гэж боддог. Энэ бүхэнд бидний үйл ажиллагаанаас олон зүйл шалтгаална.

            МБНЭ-д нэгдсэн олон байгууллагууд, бөө нар нэгэн шийдвэр гаргасан билээ. Тэрхүү шийдвэрт ингэж тусгагдсан. Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн бага хуралдайн есдүгээр хуралдааны шийдвэрт “Монгол бөөгийн хөгжилд уламжлалт бус жаяг газар авч, хүмүүсийн оюун санааны дархлаанд сөрөг зан үйл дэлгэрч, бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залах, хадагийг өргөлд ашиглах, мод, модлог ургамалд уяж үхүүлэх зэргээр байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгох боллоо. МБНЭ-ээс Монгол бөөгийн түүхэн уламжлал, судалгаа дүнг үндэслэн, Монголын нийт бөө нарт хэрэгжүүлэхээр гаргасан, Овоонд хадаг өргөж, хог хаягдал үүсгэх, мод, модлог ургамлыг хадгаар боймилж уяж үхүүлэх зэргээр Монгол бөөгийн зан үйл хийхийг хориглосон, Байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэж, Нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглахаас татгалзах шийдвэрийг дэмжиж ажиллааын уриалсан билээ. Энэ бол Монгол уламжлалт ёс заншилаа баримтлан гаргасан шийдвэр билээ. Хаана ч очсон олон мянган жил дахиж шүтсэн овоо, шүтлэгэнд “оцойж овойтол” ороосон даавуу торго байдаггүй. Хадаг бол бидний сүүлийн хэдэн зуун жил бурханы шашин түгээсэн хэрэглээ.

            Бид өргөсөн идээгээ “шүншиглэн” галд өргөн онгод, тэнгэртээ үнэр болон хийн байдлаар өргөж ирсэн. Тахилга зан үйлийн дараа илүү зүйл үлдэж хог болдоггүй. Хаа явсан газраа онгон байгалиа эрхэмлэн дээдлэж ирсэн улаач нарын алдар гайхамшигтай.
            Одоо ч энэ зан үйлийг улаач нар үргэлжлүүлж байгаад баяртай байна. Бидэнд зохиомол зан үйл, нэг нэгнийхээ санаачлагыг үл хүндлэх зохисгүй хандлага төгсгөл болох ёстой.
            Ийм сайан санаачлагыг ажил хэрэг болгож байгаа ТОЛЬТ улаач, түүний багийнханаар бахархаж байна, бас баяр хүргэе. Түүний уриалгуудыг хүргэж байна.
“За ээж модонд энэ жил тахилга хийсэн нөхөд маань арай дээрджээ, баярлалаа хадгаар биш өнгийн даалимбаар модоо хүлдэг болжээ. Мөн чанга биш сул байна. Бодож л байгаан байна. Гэхдээ л энэ бүхэн модонд ямар ч хэрэггүй таны тахилга ямар ч үргүй боллоо. Хийсэн үйлийг чинь 7-н улаахан цугааранг нь тасалсан шүү өршөөгөөрэй. Больчих л доо зүгээр ТОЛЬТ улаач нь гуйя тэхүү.
 
За Бямбадорж зайрангийнхаа олон жилийн нөр их хөдөлмөрийг тасаллаа. 3-н жил бодож хэлж бүүр болохгүй болохоор нь тасалсан шүү. Ахиж үүнийг бүү дэлгэрүүлээрэй. Та төрийн зайран гэх алдраа хэрхэн яаж авсныг мэдэхгүй ч лав л лус хүлж түмнийг буруу зүйлд уриалан дуудсаны төлөө өгөөгүй гэдэгт итгэж байна. Төрийн зайран гэдэг алдраа олон жил хадгалж төр түмэн олондоо лус савдаг хангай дэлхийдээ өөрийн хийсэн үйлээ бага ч болов нимгэлэх хугацаа таньд буй гэдэгт итгэж байнаа.          ТОЛЬТулаач
Тольт улаач болон түүний нөхдийг хог цэвэрлэдэг хүмүүс гэж зарим нь хүлээж авах тэгсэн ч болно асуудалгүй. Гэвч нөхдийнхөө хамт хийж буй үйлийг гаргааж нэг тайлий гэж бодлоо. Бид харахад хайрхан мод цэвэрлээд байгаа боловч зон олонд маш их буян хийж байгаа билээ. Энэ юун утга үгүйлнэ вэ гэвэл олон олон хүмүүд лусын боолтонд орсон гэж хэн хүнд үзүүлсэн ч тэгж гардаг эдгээр нь олон хүмүүд дээжээ өргөлөө өргөхдөө лус бохирдуулсан идээгээ уут савтай орхисон мөн лус хүлсэн мод чулуу хадгаар боомилж хүлсэн үйлүүд их тэр зүйлээс болж лусын боолтонд ороогүй өргөө гэр ховор болжээ. Иймээс энэ бүх зонууддаа хүрч үйлийг нь тасалж чадахгүйгээс хойш боосон хаасан үйлүүдийг нь очиж цэвэрлэж үйл юугаан хүргэж байгаа юм шүү гэдгийг олон зонууд минь ойлгоосой.                                                            ТОЛЬТулаач
За үүнийг бөө нар хийгээгүй л гэж бүү хэлээрэй. Хаа байнаа ухаант улаач нар минь өмнөөс чинь ичиж байна их тэнгэрийн нэрийг барьж битгий ийм утгагүй зүйл бүү хийгээч гэж хатуу хэлий. Ээж модонд ахиж хадаг хүлсэн хүн өөдтэй өнгөтэй байх үндэс байхгүй юм. Ард иргэд бол ухамсарласан хогоо аваад явж байхад тахилга нэртэй бөөгнөрөлд цуглаж байгаа бөө улаач нар овоолоод хаяцан байх юм үнэхээр мунхагийн туйл гэж хэлэхээс өөр үг олдохгүй байнаа. Та нар тэнгэр нэр барьж тэнхээ чадлаа үзүүлж эр бяраараа гайхуулж байгаа бол уул устай хамгийн сайн холбогдож учиг юуг хамгийн сайн тайлах ёстой-тэгээгүй бол өөрсдөө удган зайран гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй. Тольт улаач түүний нөхөд бид уйгагүй хэлнэ уйгагүй цэвэрлэнэ...
За даа овоо тахилга элдэв зүйл дээр хүдрэг юухнээ хаяж гээх хэрэггүй дээ мэдэх мэдэхгүй хүмүүд нь асууж сурч байгаад хөөргөхийг нь хөөргөж үйлээ дэгдээж байхгүй бол өөрийн тань ирээдүйд хэцүүхэн биз дээ.
Өнөөдөр үйлэнд уриалсан Пүүжээ удгандаа, Мөн В. Хишигдэлгэр, Түвшин нартаа болон өөрийн андууддаа гялайлаа. Үйл нь өөдөө байж үйлс тэнгэрт хүрэгээ.
Монгол хүний саруул ухаан нүнжигтэй ивээлтэй сайхан зан чанар нөмөр нөөлөг болдог эр хүний гүндүүгүй чанар, ямар ч зүйлийг босгоход дэмнэдэг ард нь хамгаалдаг эм хүний өрөвч нинжин сэтгэл, өгөөмөр сайхан зан чанар, зөвхөн Монгол гоо үзэсгэлэнг үнэхээр их үгүйлэх юмаа. Үр хүүхэд минь эрүүл энх саруул сайхан, өвгөд хөгшид минь үнэтэй сургаалиа хэлж, хэн хүнийг сургадаг зан, идэр эрчүүд нь эрэмгий, хэнээс ч хулчийлгүй үгээ хэлчихдэг, эмс охид нь эр хүнийг гал голомтоо сэвтээж тулганы хэрүүлээр цангаагаа тайлдаггүй байхад л бид эх нутаг, уугуул ёс жаягаа аваад үлдчих юм. Гэтэл өнөөгийн эрчүүд эмс хүүхнийхээ гоёж гоодох, бусадтай бэл бэнчигээрээ өрсөлдөж давах атаархуу занг өөгшүүлж өнгөнд шунаж мөнгөнд тархиан мэдүүлж хүн чанар хүнлэг сэтгэлээ гээсээр. Над шиг ийм зүйл хэлж ярьсныг шезоферин гэж дуудчихаад л дийлэнх нь ийм байхад энэ хээль хахууль дуусашгүй их шунал тачъяал арилахгүй нь дээ. Цэх шударгуу хүмүүдийг бид өөгшүүлж чадаагүй цагт хэзээ ч ийм байдлаас холдохгүй нь дээ. 
За өнөөдрийн ээж мод цэвэрлэх үйлсэд хамт явсан журмын нөхөддөө гялайлаа. Мөн СХД-н Бие Даан Амьдрах төвийн тэргүүн Мижигсэнгийн Чулуун-Эрдэнэ дээ баярлалаа. Ээж модыг хамгаалах их ажлыг амжуулдаг тэндхийг ахлаж байдаг Соёлбаатартаа тэдний үйлчилгээний ажилчиддаа үнэхээр их баярлалаа. Мөн тэнд байсан сүсэгтнүүддэ учрыг гаргаж хэлэхэд сайхан хүлээж авч өргөл юугаан мод руугаа биш хангайдаа өргөсөнд маш их баярлалаа. Сэлэнгэ аймгийн ТҮК ийхэндээ баярлалаа. Ажил хийвэл ам тосдоно гэж биднийг цэвэрлэгээ хийж дуусахад Соёлбаатар ах маань баярласнаа илэрхийж шагналаа сайхан байлаа. Өнөөдрийн үйл олон зоныг ухааруулах болтугай ахиж ээж мод орчимд мод бүү хүлээрэй. ТОЛЬТбатүүнийнөхөд
Алтангэрэл, Ууган, Очирт, миний бие бээр нийлж Ээж модны ойр орчмын газрыг цэвэрлэхээр "Их цэвэрлэгээ-3" гэж нэрлээд 4-р сарын 16, 17-нд явахаар зэхэж байна. Та бүхэн амралтын өдөр таарч байгаа болохоор салхинд гарангаа байгаль дэлхийгээ хэр буртагнаас салгавал танд ирэх буян нь машид арвин байна . Иймээс бид хэдтэй PM-ээр холбогдон хамтрахыг хүсэж байна. Ер нь байгаль дэлхийгээ тахина гэдэг нь бохирдуулахын нэр биш цэвэрлэж хэр буртагнаас арилгахын нэр байдаг билээ. Мөн Монголын тэнгэр үзлээс эхлээд ямар ч шашний үед хэзээ ч ургаа модонд хадаг хүлж амийг нь тасалдаг үйл байгаагүй гэдгийг ахин ахин сануулж хэлмээр байна.
ТОЛЬТ УЛААЧ, АЛТАНГЭРЭЛ АЮУЛГҮЙ.2016.04.06 ныөдөр
Та бүхнийг Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай.
                        МБНЭ-ийн Дээд хуралдай

 

Comments