logo

logo.jpg

Advertisement

СЭРЭМЖЛҮҮЛЭГ Онгод нь орсонгүй гэж “тамлажээ”.

Бөөд юу саад болж байна вэ?

СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Онгод нь орсонгүй гэж “тамлажээ”.
Дөнгөж 20 гаруйхан настай залуу Б нь мөнх тэнгэрээ шүтдэгийн хувьд бөөд хувь заяагаа үзүүлж даатгадаг нэгэн байжээ. Тэр нэгэн дээд сургуульд сурдаг оюутан байв. Амьдрал хэвийн үргэлжилж байсан түүний хувьд нэг удаа өөрийгөө Х багшийн шавь гэх зайран З үзүүлсэн байна. Зайрантан түүнийг бөөгийн угтай гэж хэлээд “Тэнгэр”-ийн улаач болох хүн гэж тодорхойлсон ажээ. 
Тэгээд үйл явдал өрнөөд явчихав. Нэгэнт бөө болох шаардлагатай болсон тул мөнгө төгрөгний хэрэг болж, өөрийн болон ах дүү, хамаатан саднаасаа цуглуулсан хэдэн төгрөгөөрөө хуяг дуулга, хэнгэрэг гээд бөө хүний хэрэглэх зүйлд зарцуулаад зогссонгүй. 
Хэдий багшдаа шавь ороод бөөгийн уг барьсан гэх боловч түүнд ямар ч өөрчлөлт орсонгүй. Хэдэн сар, жилийн хугацаанд өдөр бүр хэнгэрэг нүдсэн хэдий ч тусыг эс олов. Цаашдаа багшаасаа зугтах болов. Энэ хугацаанд залуу М нь нийт арав гаруй сая төгрөг бөө болох үйлд зарцуулжээ. Тэгээд санхүүгийн бэрхшээлээс улбаалж, дээд сургуулиа хаяж, ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, амьдрал нь уруудаж эхлэв.
Багш нь болох “зайран”-тан З нь түүнийг болзсон цагтаа ирсэнгүй гэж хувцасыг нь тайчиж, манжилгаараа оройлгож, нурууны арьсыг нь цоохортож, цусыг нь гарч, сорив тогдтол ороолгож, зоддог байсан байна. Онгод орсонгүй гэж түүнийг зодох болсон нь түүнийг улам бүр бөөгөөс залхах шалтгаан болж хувиргав. Тэгээд үр дүнд нь бөө болох гэсэн бус хэн хэнийгээ үзэн ядах хүртэл дайсагнал болж хувирсан байна. 
Энэ үйл явдлаас дүгнэхэд “Зайран”-тан З хувьд бөөгийн үйлд суралцаагүй нэгэн болох нь тодорхой байгаа юм. Түүнд багшийн буруу бий. Нөгөөтэйгүүр шүтлэгтэн залуу Б-ийн хувьд үе дамжсан бөөгийн угтай боловч “Тэнгэрийн улаач” болох тамгагүй нэгэн байсан ажээ. 
Бөө хүн бүр мөнх тэнгэрээ шүтэн бишрэгч бүрт хүндэтгэлтэй хандах ёстой. Бөө бол мухар сүсэг бишрэл биш билээ. Бөөгийн нэрээр тоглож залилан хийгчид бөөг мухар сүсэг, харанхуй бүдүүлэгийн “там” болгон бусдад харагдуулж байна. Тэгэснээрээ бөөгийн нэр хүндийг унагаж, бөөгийн хөгжилд саад бий болгож байгаа юм.
Сэрэмжлэхтүн. “Тэнгэр”-ийн улаачийн нэр барьсан бөөгөөр залилан хийгчдэд анхааруулж байна.Монгол бөөгийн нэр төрөөр тоглох эрх хэнд ч байхгүй. Мөнх тэнгэрийн хариуцлага өндөр, гэсгээл маш хатуу билээ

Comments