logo

logo.jpg

Advertisement

БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНЫ ТЭНГЭРИЙН ТАХИЛГА

БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНЫ ТЭНГЭРИЙН ТАХИЛГА

МБНЭ-ийн удирдлагын шийдвэрээр энэ удаа тэнгэрийн тахилгын Буриадын бөө нар хийх болсон нь нарийн учир шалтгаантай. Алс холын хязгаар нутгаас Бурхан халдуны нэгдсэн их тахилгыг зорин буриад бөөгийн томоохон төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа.
 Үдийн 15.00 цаг болоход өмнөө тахилгын идээгээ ширээн дээр дэлгэж, суудал юундаа тухлан буриад бөө нар ээлжит тахилгаа эхэллээ. Бурхан халдун уулын нэгдсэн их тахилгын Тэнгэрийн тахилгыг Монгол бөөгийн их зайран, Дорнод аймгийн Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн удирдагч Болд толгойлон бөөлөө. Буриад бөөлөлтийн онцлог нь багаар хамтран бөөлдөг. Монгол бөөгийн их удган, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн Ц.Отгонсүрэн, ОХУ-ын буриадаас ирсэн, Монгол бөөгийн тэргүүн зайран, Чита мужийн бөөгийн зөвлөлийн удирдагч Зоригто, Буриадын удган Жавзмаа нар толгойлон бөөлж оролцлоо. Тэнгэрийн тахилга хийгдэх тэрхэн  мөчид бороо дуслан орж эхлэхэд тэнгэрийн хишгийг хүртээлээ хэмээн тахилыг удирдсан буриад улаач нар айлдлаа.
Бурхан халдун хайрханы нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн бөө нарын танилцуулгыг хүргэж байна. Тэгэхдээ бид нэг бодлогыг хатуу баримталсан юм. Тэр нь нийтийн сайт, телевизрээр өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилах явцдаа МБНЭ-ийн сонгууль албан тушаал, гишүүнээ хэлэхээс “ичдэг” улаач нарыг бид албан ёсны сурталчилгаандаа сурталчлах албагүй.  Хувийн сонирхолд саад болоод яахав. Тэд олон нийтийн сүлжээнд тунхагласан өөрсдийн хүсч байгаа алдар нэр, цолоороо явна биз. Харин МБНЭ-ийн хувьд  цаашид баримтлах бодлого хатуу байх болно. 
Монгол бөөгийн их зайран Болд-2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр, Монгол бөөгийн их зайран цолыг олгожээ. Г.Болд нь МБНЭ-ийн Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн Удирдагч, орон нутантаа ажиллаж, амьдарч буй бөөгийн дээд цолтон билээ.

  • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.
  • 2013 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их Тахилгын Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн.
  • 2014 оны Монгол туургатны тулгуур хөл уул Хөх уулын Их тахилгыг удирдаж хийсэн.
  •  2014,2015 оны нэгдсэн цугларалт, сургалтыг зохион байгуулцсан.
  •  2015.07.14-15-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их Тахилгын Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн.
  • 2016.05.15-ны өдөр. Монгол Улсын зүрх уул, бахархалт хайрхан “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд Галын тахилгыг толгойлж бөөлсөн
  • 2016.08.10 Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад Галын тахилгыг толгойлж бөөлсөн.
  • 2017.06.03-ны өдөр. Монгол Улсын зүрх уул, бахархалт хайрхан “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн
  • 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы Тэнгэрийн тахилгад тэргүүлж бөөлсөн.

-МБНЭ-ийн салбар байгууллагыг орон нутагт байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
- Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор”, “Мөнгөн шонхор”, “Алтан шонхор” медалиар тус тус шагнагдсан.
- Мөнх тэнгэрийн төлөө “Долоон өвгөн од” одонгоор шагнагдсан.
Монгол бөөгийн тэргүүн зайран, Агийн буриадын бөөгийн зөвлөлийн удирдагч Даши Дондоков ЗОРИГТО нь МБНЭ-ийн гишүүн, ОХУ-ын Чита мужийн иргэн,

  • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
  • 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
  • 2015.07.14-15-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их Тахилгын хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн.
  • 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд Галын тахилгыг толгойлж бөөлсөн
  • 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Тэнгэрийн  тахилгыг тэргүүлж бөөлсөн
  • 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы тахилгад Долоон өвгөн одны тахилгад толгойлж бөөлсөн.

            Мөнх тэнгэрийн төлөө” хүрэл шонхор”, “мөнгөн” шонхор, “алтан шонхор” медалиар шагнагдсан.
Монгол бөөгийн их удган Отгонсүрэн. Дээд цэийн гишүүний сонгуультай.

·        2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгыг галын тахилгад бөөлсөн.

·        2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон. 

·        2015.07.14-15-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их Тахилгын галын тахилгыг толгойлж бөөлсөн.

·        2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгад бөөлсөн.

·        2017.07.20 –ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад галын тахилгад бөөлсөн.

  • Мөнх тэнгэрийн төлөө “хүрэл шонхор”, “Мөнгөн шонхор” медалиар шагнагдсан.

 
Монгол бөөгийн удган Жавзмаа нь МБНЭ-ийнг байгуулсан Анхдугаар Дээд хуралдайд оролцсон.

·        2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгад бөөлсөн.

·        2017.07.20 –ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад галын тахилгад бөөлсөн.

  • Мөнх тэнгэрийн төлөө “хүрэл шонхор”, “Мөнгөн шонхор” медалиар шагнагдсан.

 
 
 
 
 
 
 
 
 

Comments