logo

logo.jpg

Advertisement

Өчүүхэн миний сэтгэгдлээс

Өчүүхэн миний сэтгэгдлээс

Өнөө үед “БӨӨ”-гийн гэх асуудлаар нийтлэгдэн буй бүтээлүүдийн дийлэнх олонхид “БӨӨ МӨРГӨЛ”-ийн салбарт үндсэн өөрчлөлт хийх тухай асуудал зонхилж байгаа билээ. Энэхүү “өөрчлөлт“ чухам юугаар нөхцөлдөж байгаа, юуг чухам өөрчлөх зэрэг асуудлаар судлаач, эрдэмтдийн эргэцүүллүүдээс өөрийн судалсан хэмжээнд авч үзвээс нэгэн нийтлэг зүйл ажиглагдаж байна. Энэ бол бөө мөргөлийн салбар дахь ёс заншил, зан үйлийн тухай асуудал бөгөөд харин энэхүү өв уламжлалын соёлтой учир шалтгааныг хэрхэн тайлбарлаж байгааг авч үзвэл, даруй хоёр хандлагыг ялган үзэж болохоор юм.
Нэгдүгээрт: Нэг хэсэг эрдэмтэд, судлаачид болон бөө улаач, түшээд болон шүтлэгтэн олон түмэн маш өргөн утгаар, тухайлбал, бөө мөргөл ба бөө хүний оршихуйн үндэс гэсэн байр сууринаас авч үзэж “Тэнгэр, Онгод, Шүтээн буюу Сахиус”, түүнчлэн ёс заншил, зан үйл, хэл аялгуу ... гэх мэт асуудлуудыг чухамхүү сүсэг бишрэлтэй нь холбон тайлбарлаж, зан үйлийн гол шалтгааныг бөө мөргөл ба бөөгийн гэх үндэслэгээний үйлдэл гэж үзэж байна. Ийм учраас “БӨӨ”-гийн гэх бүтээлийг бий болгох тухай асуудлууд явагдаж байна. Хүн төрөлхтний “Эх дэлхий-Хүн-Байгаль”-иа энэрэн хайрлах, хамгаалах ариун үйлсийн амьдрахуйн ухааны асуудал, бөө мөргөл ба бөөгийн гэх асуудлыг нэгэн орон зайд багтаан үзэж өв соёл, ёс суртахуун буюу ёс зүйн асуудлыг Төр засаг, Бөөгийн гэх ТББ-ын болон ард түмний эн тэргүүний асуудал болгон тавьж байна. Тухайлбал, “Бөө мөргөл ба бөөгийн гэх асуудал бол”Эх дэлхий-Хүн-байгаль”-иа энэрэн хайрлах, хамгаалахад тэмцэгч-зүтгэгч байж амьдрахын тулд өөрийн гэсэн “Онгод”-той хэмээх хүч чадлыг нийт хүн төрөлхтний хүч чадалтай нийцүүлэх зайлшгүй шаардлагатай энэ цаг үед амьдарч буй “БӨӨ МӨРГӨЛ ба БӨӨ”-гийн асуудал байх ёстой”. Ийм чиг хандлагыг баримтлагчдын хувьд юуны түрүүнд судлууштай асуудлуудад “БӨӨ мөргөл ба БӨӨ”-гийн гэх үндсэн асуудал юу байхыг тогтоох, судалгааны арга зүйг тодруулах, “БӨӨ МӨРГӨЛ ба БӨӨ”-гийн гэх олон урсгал чиглэлүүдийг нягтлан эргэцүүлж, энэ үндсэн дээр өөрийн улс орны “Бөө”-гийн гэх дагнасан түүхчилсэн, философи ... бүтээх, бөөгийн асуудлаарх үндэсний уламжлалаа эргэн харах гэх мэт сэдвүүд зонхилж байна.
Хоёрдугаарт: Зарим эрдэмтэд, судлаачид болон бөө улаач, түшээд болон шүтлэгтэн олон түмэн бүхэн “БӨӨ МӨРГӨЛ ба БӨӨ”-гийн гэх асуудалд зонхилж буй парадигмд шүүмжлэлт байр сууринаас хандаж, бөөгийн үзэл санаа, ёс заншил, зан үйл, хэл аялгуун дахь суурь зарчмуудыг эргэн нягталж, боловсруулахыг урьтал болгож байна. “БӨӨ МӨРГӨЛ ба БӨӨ” гэх ертөнцийн эрхэмсэг оршихуй болгох шинжлэх ухааны үндэслэлийг буюу, өөрөөр хэлбэл, “БӨӨ”-гийн ертөнц дэх бөө буюу улаач, түшээд хүний ахуйн тухай, манай үеийн соёлын үндэс суурь болж буй үнэт зүйлс, зарчмуудын тухай шинжлэх ухааны дүр зургийг бий болгох явдлыг “БӨӨ МӨРГӨЛ ба БӨӨ” гэх асуудлын гол зорилго болгон тавьж байна. Ийм чиг хандлагыг голлон анхаардаг эрдэмтэд, судлаачилд болон бөө буюу улаач, түшээд болон шүтлэгтэн олон түмний анхаарлын төвд байгаагийн хувьд “БӨӨ МӨРГӨЛ”-д хандах “Эх дэлхий-Хүн-Байгаль”-иа энэрэн хайрлах, хамгаалахад, мөн сүсэг бишрэлийн хэлбэрт нь чиглэдсэн практик арга зүйг өөрчлөх загвар, шинэлэг арга барилыг гол төлөв дэвшүүлэн тавьж байна.
 
Зайран Лхагважав
 

Comments