logo

logo.jpg

Advertisement

Найм. Хөх сувд Хөвсгөл нуур мину

 
                        Найм. Хөх сувд Хөвсгөл нуур мину

             Завханаас Хөвсгөл зорин бидний хэдэн автомашин хөдөллөө. Газаар цэнэглэдэг автомашинтай тул бид хоёр хуваагдахад хүрэв. Тэлмэн сумын цаахан орших уулын бэлд хоноглов. Аймгийн төвөөр орсон цуваа хүлээсэн хэрэг юм.
            Маргааш өглөө цааш замаа үргэлжлүүлэв. Хөвсгөл явах замд наадам зорьсон адуу ачсан машины цуваа тасралтгүй тааралдана. Ойрхон суманд томоохон наадам болох төлөвтэй. Мөрөн хотод ирээд мөн л араас яваа цуваагаа хүлээж тэндээ хоносон юм.
            Орой бидэн дээр Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Жавзансүрэн ирж уулзаж, мэдээлэл солилцож ярилцсан юм.
            Энэ удаа Хөвсгөо нуурын тахилгыг зохион байгуулах үүрэг хүлээсэн Монгол бөөгийн тэргүүн зайран Бүдүрэ амалсанаа умартав. Өнгөрсөн жилийн Хөвсгөлийн их тахилга дээр ам гарч энэ жил томоохон тахилга хийхээр өөрөө амалсан юм. Тэнгэрийн үйлд болзоо таим хэцүү, хариуцлага өндөр байдаг. Бид зориод шатахуун зарцуулаад ирлээ. Амалсан тахилга болсонгүй, энэ жил ингэж худал амалсан юм чинь, ирэх жил гэж хойшлуулсан тахилгад хэн итгэж ирэх билээ.
            Маргааш үдийн алдад Хатгал сумын зүг хөдөллөө. Монгол бөөгийн тэргүүн удган Даариймаагийн хоолны газарт хооллоод цааш Ханхын зүг зорилоо. Энэ эилийн хувьд хур бороо багатай байсан нь аяны замын бэрхшээлийг бага ч боловч хөнгөлж байлаа. Олон давааг өгсөж уруудсаар, Хөвсгөл нууранд ойртож, холдсоор аян замын ихэнхийг туулж, нуурын эрэг дэргэд төхөж, зам сайхан болж ирсэн нь Ханх сум ойртсоных ажээ.
            Ханх сумруу явах замд нэгэн машин шаварт суусантай тааралдав. Түүнийг шаврааас татан гаргахад тэрхүү машинд нэгэн улаач сууж явсан нь бидэнтэй танилцаж, шаварт суусан нь та нартай тааралдах завшаан байжээ гэж олзуурхав. Тэгээд агзар дээрээ бичиг баримтаа бүрдүүлж, МБНЭ-д гишүүнээр элсэж билээ.
Бид нуурын эрэгт майхнаа барьж хоноглов. Өглөөний наран уулсын даван бидэн дээр тусах үед босов.  Одоо эргэн тойрон Оросууд майхан барьж буудалсан харагдана. Бид хоорондоо оросын нутагт орчихож хэмээн ярьж явлаа. Үнэхээр Ханх сумын нутагт ороход монголчууд цөөхөн, оросууд хаа сайгүй тааралдана. Нуурын хойд эрэгт том хот босохоор уудам тал оршин ажуу. Ханх сумаас хилийн боомт хүртэл сайжруулсан шороон зам тавьжээ. Тэрхүү замаар хэдэн минут давхиад зорьсон боомтдоо ирлээ. Хүнд хэцүү бартаат замаар өдөржин явсан бидэнд сайхан замд ороод давхихад сэтгэл таатай байлаа.
 
 

Comments