logo

logo.jpg

Advertisement

ЗАЛУУЧУУД ЧУУЛАВ

ЗАЛУУЧУУД ЧУУЛАВ

Зуны тахилга, тайлгын их хөл түр завсарлаж, өвлийн улирлын суурин ажилладаг цаг ирэв. Энэ удаагийн өвлийн улирлын хийх ажлаа ярилцахаар Залуучууд хуран цугларчээ.
Энэ удаагийн чуулга уулзалтад “Залуучуулын зхион байгуулсан ажил, зорилт” сэдвээр МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Залуучуудын зөвлөлийн дэд удирдагч Б.Солонго илтгэл тавьлаа. 
Илтгэлдээ “Монголчууд мөнх тэнгэрээ шүтэж байхдаа эв нэгдэлтэй хүчтэй байсан. Харийнхан мөнх тэнгэрийн шүтлэгийг мөхөөж, хүчгүйдүүлэхийн тулд их зүйлийг хийж иржээ. Одоо ч мөнх тэнгэрийг эс шүтэх хэвээр байна.
Нэгдсэн тахилгуудад Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Завхан, Ховд, Улаанбаатар, Архангай, Дархан, Орхон, Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Булган, Улаанбаатарын төлөөлөгчид, Төв, Хэнтий аймгаас, монгол туургатангаас Агарын Буриадын төлөөлөгч, Өвөрмонголын төлөөлөл иржээ.
Хөвсгөлийн нэгдсэн тахилга Дархадын нэртэй удган зайрангууд оролцож, Дархад, тува, цаатан бөөгийн онцлогыг харуулсан өвөрмөц, дахин давтагдашгүй тахилга болсон.
МБНЭ-ээс зохион байгуулсан Бурхан халдуны Нэгдсэн их тахилга өндөр хэмжээнд амжиллтай болж өнгөрлөө. Нэгдсэн их тахилгадаа оролцсон улаач бүрийн хамтын залбирал зорисондоо хүрсэнийг олон зүйл харууллаа. Бурхан халдуны нэгдсэн тахилгадаа толгойлж бөөлсөн нэр хүндтэй улаач нарын зүтгэлийг бид бахархан харлаа. Тахилга бүрт толгойлж бөөлсөн “Улаач” нар мөнх хөх тэнгэртээ их үйлийн талаар айлтгал өргөсөн билээ. 
Тахилгыг зорин ирэгсэд Монгол төрийн далбаа, МБНЭ, аймгуудын бөөгийн хүрээлэнгүүд, төрийн бус байгуулагууд тугаа мандуулж байрлуулах ёслол боллоо. Тахилгад ирсэн улаач нар гал, хэсэг, хамт олноороо чөлөөтэй бөөлж, хайрхандаа ирсэн зорилго, хүслээ илэрхийлж бөөлнө билээ. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайд тавьсан хүсэлтийн дагуу 12 удган, зайран онгод, сахиусаа буулгаж, бөөгийн уламжлалаа хэрхэн авч яваагаа танилцууллаа.
Нэгдсэн их тахилга хийхээр Отгонтэнгэр хайрханы зүг 40 гаруй автомашин нэгэн цуваанд орж, дэг журамтай хөдөлсөн. Энэ үед МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн дөчин тавдугаар өргөтгөсөн хуралдаан болсон. 
Залуучууд Долоон өвгөн одны тахилгын Аврал ерөөлийн эзэн тэнгэр өвгөн одны тахилгад зайран Б.Баяржаргал, Ачлал тусын эзэн тэнгэр өвгөн одонд Монгол бөөгийн удган Үүрийнцолмон, Монгол бөөгийн зайран Дэвэл, Нас арвижахын эзэн тэнгэр өвгөн одонд Монгол бөөгийн зайран Ш.Нямдорж, Монгол бөөгийн зайран Одбаяр, Монгол бөөгийн удган Ц.Сувдаа, Буян хишгийн эзэн тэнгэр өвгөн одонд Монгол бөөгийн удган А.Оюунцэцэг, Хүсэл зоригийн эзэн тэнгэр өвгөн одонд Монгол бөөгийн удган Б.Солонго, Монгол бөөгийн удган Т.Баттогтох, Заяа төөргийн эзэн тэнгэр өвгөн одонд Монгол бөөгийн зайран Мөнхчулуун нар тус тус бөөлсөн байна. Долоон өвгөн одны тахилгад оролцогчид өөр өөрсдийн угсаа язгуурыг харуулсан өвөрмөц зан төрхийг тусгасан бөөлөлтийг хийж байлаа. Энэхүү тэнгэрийн зан үйлд Монгол туургатан Дархад, Халх, Буриад, Урианхай, Дөрвөд, Ойрод, Барга, Хотгойд, Торгууд, Тува, Цаатан бөөгийн язгуур, отог, овгууд оролцсоноороо онцлог байлаа.
Отгонтэнгэр хайрханы Хайрханы тахилгад залуучуудыг төлөөлж Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд тэргүүлж бөөлсөн юм. 
Нэгдсэн тахилгын Лусын Их тахилга залуучуудад олон талаараа нэн чухал чанаруудыг харуулж чадлаа. Одоо цагт энэ чанар Монгол бөөгийн хөгжилд ус, агаар шиг хэрэгтэй байгаа юм. Манай ахмад үе, “алтан” үеийн бөө нарын бөөлөлт нь нэн ховор олзуурах зүйл бөгөөд залуучууд тэднээс суралцах шаардлага бий.
Нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгыг Буриад бөөгийн бүхэл бүтэн “чуулга” энд бөөллөө. Буриадын гурван үеийнхэн бүгд хамарсан гэхээр Тэнгэрийн тахилга содон сайхан байсан. Энэ бас давтагдашгүй бөөгийн зан, үйл байв. 
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Галын Их тахилгад залуучуул бүгд хүч нэмэн идэвхитэй оролцсон билээ. 
Ийнхүү МБНЭ-ээс зохион байгуулсан Цагаан уул буюу Отгонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилга өргөн олныг хамарч, амжилттай болж өндөрлөлөө. 
Цаг хугацаа бага байсан ч МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлийн хуралдайн дөчин тавдугаар хуралдаан болж, шагнал урамшилын асуудлыг хэлэлцэж цөөнгүй залуучууд шагнагдсан билээ. Хуралдайныг залгаад Нэгдсэн их тахилгад оролцогчдын дүнгийн хуралдаан болсон. Тэгээд тахилгад голлох үүрэг гүйцэтгэсэн улаач, түшээ нарын шагналыг гардуулах ажиллагаа болж дараа нь нийт тахилгад оролцсон бүрэлдэхүүн дурсгалын зураг даруулсан билээ. Түүхэн ач холбогдол бүхий Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга, бөөгийн түүхийг бас нэгэн хуудсаар баяжуулан түүх болон үлдлээ.
Хамтарсан их үйлийн явцад бөөлж байгаа улаачдаа саад тотгор хийх, хориотой өргөл өргөх, бусдыгаа үл хүндэтгэн сагсуурах байдал зарим залуу улаач нар гаргав. Ийм байдал гаргах нь өөрсдөд нь муугаар нөлөөлнө. Залуучуудад зөвлөхөд ийм зан үйл нь улаачаа төлөвшүүлдэггүй, хүчээ, онгодоо буцаах нэг нөхцөл болдог.
МБНЭ нь нарны залбиралыг хотын ойролцоо хийж, хүний олон амьдардаг нийслэлийн улаач нарыг цуглуулах зорилго агуулсан юм. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд, залуучуудаас Монгол бөөгийн зайран Мөнхчулуун, Ш.Нямдорж, Б.Доржпүрэв, Сумъяа, Ч.Одбаяр, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн удган Б.Солонго, Б.Чанцал, Сарантуяа нар оролцлоо. 
Энэ удаагийн Нарны залбиралын цөмийг шинээр оролцогчид бүрдүүлж байлаа. Мөн "Бөөгийн тавилан", "Хар хэрээ", "Харваат улаач", "Тэнгэр улаач", "Оноолт улаач", "Аргалдай", "Дөл,дөл", "Аман хуур" бөөгийн бүлгэм, хамтлаг, байгууллагууд оролцлоо. МБНЭ-ийн гурван жилийн ойд зориулсан кино гарсан. Түүний дараа галын наадам болсон юм. Галтай цогтой, хүчтэй улаач нар гал дээр бууж цугласан олонд бөөлөлтийн хүч чадлаа харуулна билээ. Гал дээр бөөлөхөөр нэг хэсэг нь их л зохион байгуулалттай ирсэн байсан. Энэ удаагийн нарны залбиралыг МБНЭ-ийн дээд хуралдайн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Цагаанхүү удирдаж хийсэн билээ. Мөнх тэнгэрийг зорих их хэнгэргийн дуун, Монгол уртын дуу юутай сайхан зохицоно вэ?. Цугларсан олон нарандаа залбирч, идээний төлөө цацал өргөлөө. Нарны залбирал ийнхүү амжилттай боллоо. Нарны залбиралын дараа МБНЭ-ээс цугларсан олонтой чөлөөт ярилцлага хийж санал бодлыг нь сонссон юм.
Төрийн хар сүлдийг сүлдийг цэнгүүлэн тайх ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын “Агуйт” уулын оройд боллоо. Төрийн хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол Монгол бөөгийн их зайран, Хөвсгөлийн нэртэй улаач Балжир толгойлон бөөлж, шавь нарын хамт идэвхтэй оролцлоо. Төрийн хар сүлдийг цэнгүүлэн тайх Тэнгэийн зан үйлээр хийсэн ёслолд Улаанбаатар хотын төлөөлөл, Дархан уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Дорнодын бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл оролцлоо. Мөн Бөөгийн тавилан бүлгийн зайран Хүрлээ, Босоо хөх монгол ТББ-ын зайран, төлөөлөгчид, зөн билгийн тулаанд оролцож танил болсон удган, зайрангууд ирж оролцлоо. 
МБНЭ-ийн дэргэд “Залуучуудын байгууллага “Тэнгэрлэг залуус” аяныг зохион байгууллаа. 
“Тэнгэрлэг залуус-1” аяныг эхний ээлжинд амьдралын боломж муутай, эх орныхоо төлөө хөдөлмөрлөж залуу халуун насаа зориулсан ахмадууддаа бэлэг тараалаа.
“Тэнгэрлэг залуус-2” аяныг Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн алслагдсан хороонуудад, амжиргааны төвшин доогуур айл өрхүүдэд өөрсдийн биеэр очиж ажиллаж, цагаан сарын бэлэг түгээх ажил зохион байгууллаа. 
“Тэнгэрлэг залуус-3” аяны хүүхдийн эмнэлгээр явж, хүнд өвчнөөр олон сар өвчилсэн, мөнгө төгрөгийн гачигдалтай эцэг эхчүүдэд туслалцаа үзүүлэх ажлыг хийх юм. 
МБНЭ-ийн ДЦЗ-ийн дэргэдэх Залуучуудын зөвлөл “Тэнгэрлэг залуус” аянаа амжилттай үргэлжилүүлэн “Тэнгэрлэг залуус-4” аяны үйл ажиллагаа Улаанбаатар хотын түмэн түжигнэж, буман олон бужгинасан “Наран туул” олон улсын худалдааны төв дээр ахмад настангуудад буяны ажил зохион байгуулсан. 
“Тэнгэрлэг залуус”-5 аяны хүрээнд өмнийн говьд ажиллаад ирлээ. МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн гишүүн Мөнхчулууны удирдлаган дор өмнийн говьдоо очиж нэг сар ажиллаж, энэ удаа хэдэн мянгаар тоологдох мод тариад ирлээ. 
“Тэнгэрлэг залуус” -VI аяны хурээнд Төв аймгийн Лун сумын нутагт мод тарих өдөрлөг зохион байгуулсан.” Гэж хийсэн ажлаа тайлагналаа. 
Тавьсан илтгэлтэй холбогдуулж, Ш.Нямдорж, Т.Баттогтох, Я.Мөнгөнсүвд, Оюунтуул, Б.Болдбаатар, Б.Солонго, Б.Бахамаазагд, Л.Баяржаргал нар санал бодлоо хэллээ.
Хуралдаанаас Ойрын үел хийх ажлын зорилтоо тодотгон:
-МБНЭ-ийн таван жилийн ойн хүрээнд, баярын хурал, сургалт, шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах,
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхтэй хийх уулзалтад төлөөлөгчөө оролцуулах, 
-“Тэнгэрлэг залуус” аяныг үргэлжлүүлэн Сар бүр тодорхой ажил зохион байгууллаа. 
-Цол, шагнал урамшил олгох залуучуудаа тодорхойлох, 
-Нэгдсэн тахилгад тэргүүлж оролцох залуучуудаа бэлтгэх,
-Олон улсын тойрон аялал зохион байгуулах зэрэг зорилтыг дэвшүүлэв.
Хуралдаанаас зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, МБНЭ-ийн Залуучуулын Зөвлөлийн удирдлагуудыг сонгож, баталлаа.

Д.Хүрэлбаатар

Comments