logo

logo.jpg

Advertisement

МБНЭ-ийн Дээд Цэцийн Хуралдайн дөчин наймдугаар хуралдааны мэдээ

МБНЭ-ийн Дээд Цэцийн Хуралдайн 
дөчин наймдугаар хуралдааны мэдээ

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн дөчин долоо дугаар хуралдаан хоёр хэсэг газарт боллоо. 
Эхний хуралдаан МБНЭ-ийн төв байранд 10.30-д эхэлж: 
1. Монгол Улсын “Бурхан халдун”, “Отгонтэнгэр” хайрханы нэгдсэн тахилга, Төрийн хар сүлдийн цэнгүүлэх тахилга, Өмнөговийн сургалтын тухай баримтад кино гаргав.
2. “Бурхан халдун”, “Отгонтэнгэр” хайрханы нэгдсэн тахилга, Төрийн хар сүлдийн цэнгүүлэх тахилга, Өмнөговийн сургалтад бөөлсөн улаач нарын дүрс бичлэг үзэв.

Хоёрдугаар хуралдаан Сургалтын төвийн байранд 12.30-д болж:
3. Монгол бөөгийн цол олгох улаач нарыг нэгбүрчлэн хэлэлцэв.
4. Монгол бөөгийн цол олгох нууц санал хураалт болов. 
5. Мэдээлэл:
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулантай хийсэн уулзалтын тухай 
2. АНУ-ын Элчин сайдын яаманд болсон Шашины тэргүүн нарын уулзалтын тухай 
3. БОАЖ-ын сайдтай хийсэн ярилцлагын тухай
4. Бусад асуудлууд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан: Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун 2017 оны 06 дугаар сарын 03-ны Бурхан халдуны нэгдсэн тахилгад оролцсон тухайгаа танилцуулж, түүнээс “Бурхан халдуны Босгын давааг давж, 3 гол гатлаад явж байтал “машинуудыг зогсоогоод ... бөөгийн зөвлөлийн гишүүд, зайрангууд “...эмэгтэй хүн, мэдсээр байж босгын давааг давж ирлээ... Та буц...гэж хөөгөөд...” Би, Босгын давааны савдагт идээ өргөж, уулзаж, уучилал гуйгаад ирсэн.” “Тэр тахилгаас хойш 4 гаруй сар өнгөрч өнөөдөр та бүхэнтэй уулзах завшаан олдож, нүүр тулж уучлал хүсч байна. Удирдах бүрэлдэхүүнд ажиллахгүй, харин гишүүнчлэлдээ үлдэх саналтай байна.” гэв. 
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Бурхан халдуны Босгын давааг давж, эмэгтэй хүн явж болдоггүй хоригтой билээ. Гэтэл зарим хүн надад Босгын даваанаас цааш эмэгтэй хүн авч явах тухай санал тулгаж байсан. Цаашид миний хэрээс хэтэрсэн зүйлээр надад шахалт үзүүлэхгүй байхыг хүсч байна. Монгол бөөгийн ёс зүйгээ мөрдөж, түүнд хүндэтгэлтэй хандаж байгаа нь бусдад, ялангуяа залуучуудад үлгэр дууриалал үзүүлсэн хэрэг юм.” гэв. 
Мөн Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал тайлбар хэлж, өөрийн санал бодлоо илэрхийллээ. Үүний дараа Монгол бөөгийн тэргүүн зайран Ж.Өсөхбаяр, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал нар үг хэлж зарим саналаа буцаахыг хүссэн юм.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн, Монгол бөөгийн Их зайран Ч.Дангаасүрэн, Монгол бөөгийн тэргүүн Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн тэргүүн Б.Сосорбарам, Монгол бөөгийн удган Т.Баттогтох, Монгол бөөгийн удган Ц.Наранцэцэг, Монгол бөөгийн зайран Б.Мөнхчулуун, Монгол бөөгийн зайран М.Баяржаргал нэр тус тус санал шүүмжлэл, үг хэлсэн байна. 
Хуралдааны төгсгөлд:
-МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн хуралдааны дүн, санал хураалтын дүнг үндэслэн МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжаар:
Нэг. Залуучуудын зөвлөлийн удирдлагаар
1. Залуучуудын зөвлөлийн удирдагчаар- Монгол бөөгийн удган Т .Баттогтох
2. Орон нутгийн байгууллага хариуцсан, Залуучуудын зөвлөлийн дэд удирдагчаар, Монгол бөөгийн удган Б. Солонго
3. Тахилга, нэгдсэн ажиллагаа хариуцсан, Залуучуудын зөвлөлийн дэд удирдагч, Монгол бөөгийн зайран Ш.Нямдорж
4. Хамтын ажиллагаа хариуцсан, Залуучуудын зөвлөлийн дэд удирдагч, удган Отгонцэцэг нарыг тус тус танилцуулав.

- МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн дөчин наймдугаар хуралдайн бэлтгэл ажлын ахлагчаар Монгол бөөгийн тэргүүн зайран Цагаанхүүг, /Монгол Улсын Ерөнхийлөгчийн шашины зөвлөх оролцох/
- МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн дөчин наймдугаар хуралдайн илтгэл бичих ажлын хэсгийн Монгол бөөгийн тэргүүн зайран Ж.Өсөхбаяр, дэд ахлагчаар Монгол бөөгийн удган Янжинлхам нарыг 
-Шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Залуучуудын зөвлөлийн удирдагчаар- Монгол бөөгийн удган П.Баттогтох
-Залуучуудын сургалт зохион байгуулахаар Хамтын ажиллагаа хариуцсан, Залуучуудын зөвлөлийн дэд удирдагч, удган Отгонцэцэг нарыг тус тус батлав. 
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн дөчин долоо дугаар хуралдааны дараа хамт олноороо Төрийн ордонд лчиж, музейн хэсэгт гарсан тэнгэр үзэлтнүүдийн үзэсгэлэнг үзлээ.

Мэдээллийн алба

Comments