logo

logo.jpg

Advertisement

"Алаг мэлхий өрөх" тоглоомыг хэрхэн тоглох вэ?

"Алаг мэлхий өрөх" тоглоомыг хэрхэн тоглох вэ?

Алаг мэлхий буюу яст мэлхийг монголчууд эртнээс нааш тоглосоор ирсэн юм. Энэ тоглоомыг голдуу цагаан сараар тоглодог. Алаг мэлхий нэлээд эртний уламжлалт тоглоом юм. Т
оглох хүүхдүүд шоо орхиж нүхний нь тоогоор мэлхийн эрхтэн өрж тоглодог. Мэлхий өрж тоглоход эхэлж өрөх, өрсөн мэлхийнээсээ олон шагай авах хоёр янзаар тоглодог. Мэлхийг 92, 108 шагайгаар тоглохдоо эрхтэн бүрийг тодорхой тооны дараалалтай өрдөг.
Тухайлбал: мэлхийн давсгийг 1, бөөр 2 шагай, толгой 3 шагай, шилбэ 4 шагай, хүзүү 9, нуруу 6 шагай гэхчлэн өрдөг. Битүүнд тооны нүхээр алаг мэлхий өрж хонуулаад шинийн нэгэнд буцаан авч тоглодог нь эртний монголчуудын он солигдохтой холбогдсон домогтой билээ.
Б.БАТМӨНХ
 

 
 

Comments