logo

logo.jpg

Advertisement

ОРОЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЗООГ БАРИВ

ОРОЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЗООГ БАРИВ

            Дархан Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон БНАСАУ-ын баярыг тохиолдуулан, Солонгос нөхөддөө оройн зоог барьсан билээ. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан баяр хүргэж үг хэллээ. “Монгол-Солонгосын ард түмэн олон зуун жилийн найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагааны уламжлалтай. Үүний нэг тод жишээ бол Солонгосын хааны хатны түүх домог билээ. МБНЭ-ийн төлөөлөгчдийг БНАСАУ-д зочилоход гүн туслалцаа үзүүлж, Солонгос хатны бунханд бөөлөх бололцоо олгосонд бид гүн талархаж явдаг билээ. Энэхүү харилцаа өнөөдөр уламжлан хөгжиж байна. 2017 онд биднийг БНАСАУ-д зочилоход туслалцаа үзүүлсэн бүх хүнд талархал илэрхийлэхийг хүсч байна. Өнгөрсөн нэг жил гаруйхан хугацаанд БНАСАУ-д их бүтээн байгуулалтын ажил өрнөжээ.
            Юуны өмнө Пхеньян хотод олон сайхан орчин үеийн авангард загварын барилга бүхий хороололууд ашиглагтанд оржээ. Хөдөө тосгонуудад 4-6 давхарын орон сууцны барилга хороололууд баригдаж, хүн ардаа орон сууцаар хангахад их бүтээн байгуулалт хийж байгааг  харлаа.  Орчин үеийн цэцэглэлт хөгжил бүхий Пхеньян хотын хөгжилийн явцтай танилцлаа.
            Орчин үеийн тоног төхөөрөмж бүхий үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсандаа баяртай байна. Түүний зэрэгцээ аялал жуулчлал хөгжүүлэх зорилго бүхий амьтдын хүрээлэн, худалдаа, соёлын арга хэмжээг үзсэн.
            Мөн улс орноо батлан хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг үзлээ. Өнөөдөр бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэнд баярын мэндчилгээ дэвшүүлж, БНАСАУ-ын баярын өдрийг тохиолдуулан улам их амжилтыг хүсэн ерөөж байна” гэлээ.
            Солонгосын ард түмний хүндэтгэлийн баярыг хамтран тэмдэглэж байгаад хүндэтгэлийн үгээ Солонгосын тал илэрхийлж, баяр хүргэж үг хэлсэн билээ.
            Оройн зоог дээр Дархан хотын Драмын театрын уран бүтээлчид ая дууны дээжээ өргөн барьсан билээ. Зоогт хүрэлцэн ирсэн зочид ч гэсэн ая дууны дээжээ өргөн барьсан билээ. Монгол дууг тун өвөрмөц сайхан дуулдаг тэдний ая дууны мэндчилгээ хаана ч монголчуудын гүн талархалыг хүлээдэг билээ. Энэ орой нэг дууг Монгол, Солонгос дуучин хамтдаа дуулж сонирхуулсан юм.
            Ийнхүү найрамдлын гэж нэрлэгддэг Дархан хотод МБНЭ-ийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон Умард солонгосын нөхөдтэйгээ хамт баярын арга хэмжээг тэмдэглэж өнгөрүүллээ.
                                    Д.Хүрэлбаатар 

Comments