logo

logo.jpg

Advertisement

Адууны хомоолоор нурууны өвчин бүрэн эдгэрсэн түүх

Адууны хомоолоор нурууны өвчин бүрэн эдгэрсэн түүх
 
Хүн огт өвчин тусахгүй амьдрана гэж байхгүй, өвдөж л таарна. Гэхдээ энгийн нэг хомхой долойхоос эхэлдэг цэврүүт үрэвхийлэл биед маш их зовиур шаналгаатай. Миний гэдсэндээр улайж өдсөнөөс болоод би бүр хоёр долоо хоног унтаж чадаагүй. Энэ хугацаанд уугаагүй эм, түрхээгүй тос гэж байхгүй. Арьсан доороо хүртэл тариулж үзсэн. Гэвч шөнө дунд болохын алдад өнөөх чинь өвдөөд, өглөө болтол намждаггүй.

Үдэш болоод ирэхэд бүр айдас хүрдэг болов. Миний хэрхэн шаналж байгааг харж байсан эхнэр маань модны үнсийг зөгийн балтай хольж түрхэлэг бэлдэж өглөө. Би итгэл муутайхан ч юмыг яаж мэдэхэв гээд түрхээд үзлээ. Тэгтэл яаасан гээч сүүлийн 10 гаруй хоногт анх удаа нялх хүүхэд шиг бөх, сайхан унтсан. Өглөө босоод харсан чинь гэдсэн дээр байсан улаан зүйлүүд алга болсон байсан. Нэг өдрийн дараа цэврүүт үсэрхийлэл гарсан газруудад зөвхөн цайвар толбонууд үлдсэн. Түрхлэгийг дурын хугацаагаар хольж бэлдэж байсан. 1 хоолны халбага модны үнсийг зөгийн балаар шингэвтэр түрхлэг болтол нь зуурч бэлддэг.

12 жилийн өмнө мэдрэлийн язгуурын өрөвсөлтэй болж ууц нуруугаар их хүчтэй өвдөн, босч сууж чадахгүй байлаа. Надад нэг хүн жодооны мөчиртэй усанд орохыг зөвлөсөн юм. Тэр хүн өөрөө III зэргийн групптэй байсан энэ аргыг хэрэглэсэнээс хойш ажилдаа орж, тэтгэвэрт гартлаа ууц нуруугаар нь дахиж өвдөөгүй юм гэсэн.

Гэтэл надад энэ арга тус болоогүй. Харин адууны шинэ нойтон хомоол түүж халуун бүлээн усанд дүлрж халаагаад хоёр давхар самбайгаар жийрэглэн нуруу дээрээ тавьж дээрээс нь гялгар уут хөвөнтэй хөнжил юм уу зузаан хувцас нөмөргөн дулаална. Эхний өдөр 10 минут дараагийн өдөр 15 минут гэх мэтчилэн 5 минутаар хугацаагаа уртасгаж тавьдаг. Усанд орж биеэ халаагаад эмчилгаа эхэлнэ.Та нар итгэхгүй биз.

1000 сонсохоор нэг удаа үзсэн дээр гэдэг үг байдаг. Муу өвчтэй нуруу маань чимчигнэж маш таатай байсан болохоор би 10 минутын оронд бүр 15-17 минут тавьчихсан шүү. Тэгээд эхнийхээ эмчилгээг хийгээл бусдын тусламжгүй хөл дээрээ боссон. Хоёр дахь удаагаа таягаа хаяж чөлөөтэй тонгойж сууж чаддаг боллоо. Гурав дахь удаагаас өнөөг хүртэл ууц өвдөх нтр байхгүй болсон. Би хөдөө орон нутагт амьдардаг болохоор ялангуяа зун хүнд ажил их хийх зэрэг гардаг. Тэр үед нуруу маань ядарна уу гэхээс өвддөггүй.
Эх сурвалж: Sharsonin.com
 

Comments