logo

logo.jpg

Advertisement

БНСУ-ЫН БӨӨ НАРТАЙ УУЛЗАВ

                БНСУ-ЫН БӨӨ НАРТАЙ УУЛЗАВ

                Монгол Улсад аялж, байгалийн сайхан, Улаанбаатар хотын хөгжилтэй танилцсан солонгосын иргэд буцахын өмнө МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзаж, санал бодлоо солилцож, оройн хоол хамтдаа идсэн билээ. Уулзалтад Дархан хотын бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн их удган Бадамсүрэн, түшээ, залуучуудын төлөөлөл хамт оролцлоо.
            Өмнөд солонгосын бөө нарын энэ удаагийн аялалд 40 орчим удган оролцсон  бүрэлдэхүүнтэй ирсэн байна. Тэдний сонирхосон асуудлууд нь Монголын бөөгийн байдал, байгууллагуудын хөгжлийн чиг хандлагын тухай байлаа. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “ Өнөөдөр Монголд бөөгийн 100 гаруй төв, төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн 86 нь МБНЭ-д хамтарч ажиллахаар нэгдсэн юм. Монголд дэлхийн бусад шашины байгууллагууд үйл ажиллагаагаа эхлээд 27 жил болж байгаа боловч шашины байгууллагууд эдийн засаг зохион байгуулалтын хувьд хүчирхэг болж, 1000 гаруй сүм, хийд байгуулж аль хэдийн суурьшмал байр сууриа баттай эзэлсэн байна. Одоо өөрийн сурталчилгааны телевизтэй, сургалт, үйлчилгээ, хамтын ажиллагааны өргөн боломжтой ажиллаж байна. Өмнөд солонгост үндсэн шашин байсан будда, одоо байр сууриа алдаж, христийн шашин илүү хүчтэй түгсэн тэр замнал монголд давтагдаж байна.
            Монголын төрт ёсны түүхийн улбааг өөртөө агуулсан Мөнх тэнгэрийн үзэл монголчуудын дотор эргэн түгж байна. Мөнх тэнгэр шүтлэгтэнгүүд одоо хүн амын 20 хувьд хүрч байна. Энэ бол манай тэнгэрийн улаач нарын түүхэнд гүйцэтгэсэн маш чухал гавьяа юм.Өнөөгийн цаг үе биднийг зайлшгүй хамтарч ажиллах нөхцлийг шаардаж байна.
            Гэвч бидний өмнө тулгарч байгаа сорилт бэрхшээлийг ойлгоогүй, тус тусдаа амин хувиа хичээсэн бөөгийн тэргүүн, багш нар байсаар байна. Асуудалд хувийн явцуу эрх ашигаар хандах ньтасрахгүй байна. Бид цаг үеийн хүнд сорилтыг даван туулж байж зорилтоо хүрнэ гэдэгт итгэдэг. Ирэх онд МБНЭ-ээс хоёр удаа нэгдсан тахилга зохион байгуулах болно гэдгийг хэллээ.
            Хоёр солонгосын ард түмэн энх тайвнаар зэрэгцэн оршиж байж, тулгарч байгаа асуудлыг шийднэ. Саяхан умард солонгосын, дараа нь өмнөд солонгосын иргэдтэй уулзах завшаан тохиож байна. Дайнаас ангид байж хамгийн зөв зохистой зөв шийдвэрийг гаргаж чадна. Энх тайван, амгалан ноёрхох болтугай” гэв. 
            БНСУ-ын бөөгийн холбоо болон Солонгосын бөөгийн мэдээ телевизийг төлөөлж захирал Ким “Өмнөд солонгост бөө мөргөлийн байгууллагуудын хөгжилд тулгарч байгаа бэрхшээлүүд ижил байгааг дурьдаад түүний даван туулахын тулд ажиллаж байгаа тухай ярьсан юм. Өмнөд солонгосын бөөгийн холбоо нь байгуулагдаад 14 жил болж байгаа бөгөөд өнгөрсөн жилээс бөөгийн шашинаа сурталчилдаг бие даасан телевизтэй болсон. Энэ удаагийн аялалын бүрэлдэхүүнд тус телевизоролцож тусгай нэвтрүүлэн хийгдэж байгааг” хэлсэн. .
            Өмнөд солонгосын бөөгийн холбооны удирдлагууд МБНЭ-ийн төлөөлөгч нарыг өмнөд солонгост айлчлахыг албан ёсоор урьж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ илэрхийллээ.
            Уулзалт ярилцлага хэн хэнийхээ сонирхосон асуултад хариулт өгч, найрсаг дотно халуун яриа өрнөж өнгөрлөө.                   
                                                Д.Хүрэлбаатар

Comments