logo

logo.jpg

Advertisement

Хориотой хотын нууц тайлагдлаа!

Хориотой хотын нууц тайлагдлаа!

 
Дэлхийн хамгийн том цогцолбор шилтгээн болох Хятадын хориотой хотыг хэрхэн барьсан нууцыг эрдэмтэд тайлжээ. Нэг бүр нь 100 гаруй тонн жинтэй чулуун блокуудыг хятадууд яаж  хөдөлгөж, зөөж байсан нь удтал тодорхойгүй байв.
Бээжингийн төв хэсэгт орших Хориотой хот нь 15-20-р зууны үеийн хятадын хаадын гол шилтгээн болж байсан  юм. 730 мянган ам.метр талбайтай түүхийн  энэхүү үнэт дурсгал нь ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэгдсэн байна.
Ордныг 1406-1420-иод оны үеэс барьж эхэлсэн бөгөөд, 17м урт, 3м өргөн, 1м зузаантай  аварга том бул чулуунуудыг ашиглажээ.

Чулууг хотоос 70 км зайтай орших уурхайгаас зөөдөг байсан ба ямар аргаар Бээжин рүү оруулдаг байсан нь сонин. Учир нь 120 тоннын бул чулууг хөдөлгөхөд 1500 ажилчин шаардлагатай байсан нь боломжгүй хэрэг байв. Тухайн үед хятадад байсан чарга болон бусад тээврийн хэрэгсэл дээд тал нь 80-90 тоннын даацтай байсан гэдэг.  1618 онд хятадын нэгэн судар бичгээс хариуг олжээ. Чулуу олборлох уурхайгаас барилга хүртэл хоорондоо 1 км зайтай сувгууд ухаж усаар дүүргэн мөсөн талбай бэлддэг  байж. Зөөвөрлөлтийг өвлийн цагаар хийнэ. Ажилчид мөсөн дээгүүр цагт 0,3 км хурдтайгаар бул чулууг гэмтээлгүй гулсуулна. Энэ ажилд ердөө 46 хүн шаардлагатай байсан гэнэ. 
 

Comments