logo

logo.jpg

Advertisement

Хөвсгөлөөс эртний хүмүүсийн амьдарч байсан маш том агуй олджээ

Хөвсгөлөөс эртний хүмүүсийн амьдарч байсан маш том агуй олджээ


Хөвсгөл аймгаас эртний хүмүүсийн амьдарч байсан гэх агуй болон эд өлгийн зүйл олдсон гэх мэдээлэл байна. Энэ талаар эд өлгийн зүйлийг анх олж мэдсэн гэх иргэн н.Бат-Эрдэнэтэй холбогдож дараах зүйлийг тодрууллаа.
Хөвсгөлд эртний хүмүүсийн амьдарч бсан маш том агуйг манай ангийн хүүхэд олсон бн. 5 цаг яваад ёроолд нь хүрч чадаагүй гэнэ. Маш том ястай
-Та анх хэзээ тэр агуйг олж мэдсэн бэ?
-Он гарахаас хоёр гурван сарын өмнө мэдсэн.
-Холбогдох газруудад мэдэгдсэн үү?
-Энэ талаар би хэвлэлд мэдээлэл өгөөгүй байсан юм. Харин зохих газруудад нь мэдэгдсэн боловч өдий хүртэл арга хэмжээ аваагүй байна. Аймгийн даргадаа арванхоёрдугаар сард мэдэгдэхэд БСШУ-ны Соёлын өвийн дарга Урантөгс гэх хүнтэй холбож өгсөн. Тэгээд холбогдох албаны хүмүүс ирэхэд газарчнаар явж зааж өгөхийг хүссэн юм. Соёлын өвийн дарга Урантөгстөй нь холбогдоход “Энэ асуудлаар баг томилохоор хуралдаж байгаа учраас явахад бэлэн биздээ” гэж байсан юм.
Үнэхээр тийм зүйл байгаа үгүй мэдэх хэрэгтэй байна гэж танай аймгийн даргад хэлсэн. Бид ажилтай байна. Бид хэн дуртай хүний хэлснээр нь яваад байдаг хүмүүс биш.
Гэвч тэгж хэлснээсээ буюу энэ сарын 05-06-аас хойш өдий хүртэл яг яах нь мэдэгдэхгүй алга болчихсон. Тэгэхээр нь би саяхан нэг холбогдсон юм. Гэтэл “Үнэхээр тийм зүйл байгаа үгүй мэдэх хэрэгтэй байна гэж танай аймгийн даргад хэлсэн. Бид ажилтай байна. Бид хэн дуртай хүний хэлснээр нь яваад байдаг хүмүүс биш” гэх хариулт өгсөн.
-Яг ямар нэртэй газраас олдсон бэ?
-Би байршлыг нь хэлэхгүй. Төр засагт нь хүлээлгэж өгөх гээд хүлээж байна.
-Тэгээд тэр агуйд эртний хүмүүс амьдарч байсныг илтгэх ул мөр байсан хэрэг үү. Яг юу юу байх юм?
-Тэр бол маш том агуй. Тэнд эртний хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйл, хүн амьтны маш том яс зэрэг байсан. Үнэт олдвор гэх юм бол байхгүй. Хүний гараар бүтээсэн бүх л зүйл бий. Чухам яг аль үеийн хүмүүсийн амьдарч байсан ул мөр гэдгийг мэргэжлийн хүмүүс нь тогтоох байх. Энгийн алхаагаар 4-5 цаг явахад ч мухарт нь хүрэхгүй. Тэрийг бол ойлгох аргагүй юм билээ. Маш олон салбар салаатай.
-Тийм урт агуй гэсэн үг үү?
-Агуй дотор хүн ердийн алхаагаар явна гэж байхгүй. Хонгил болон дээш доош олсоор буух мөлхөх зэргээр явсаар нэлээд цаг зарцуулна. Бартаатай учраас нэлээд их цаг зарцуулж байж агуйн төгсгөлд хүрэх юм билээ. 
-Нутгийн удирдлагууд чинь очиж үзээгүй хэрэг үү?
-Би тэдэнд бичлэгийг нь хүртэл өгсөн. Анх би УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлд мэдэгдэж байсан. Тэгэхэд холбогдох хүмүүст мэдэгд гэх чиглэл өгсөн юм. Тэгээд би Соёлын өв хариуцсан хүмүүстэй холбогдосон ч өдий хүртэл таг чиг байна. Гэхдээ би хардаад байгаа юм. Тэр агуйгаар хүмүүс орж гараад байгаа гэх мэдээлэл яваад байгаа. Уг нь би Соёлын өвийнхөнд мэдэгдээд тэднийг бараг маргааш нь ирээд л үзчих байх гэж бодсон.
 Уг нь Соёлын өвийнхөнд мэдэгдээд тэднийг бараг маргааш нь ирээд л үзчих байх гэж бодсон. Гэтэл оны дараа гээд одоо болтол сураггүй байна.
Гэтэл оны дараа гээд одоо болтол сураггүй байна. Сүүлдээ бүр “Ажилтай байна гээд утсаа салгахаар нь энэ чиний ажил биш юмуу” гээд маргалдсан. Уг нь улсад хүлээлгээд өгчихвөл надад ахиж энд оролцоод байх шаардлага алга байна. Цаг алдахгүй л ирээд үзчихээсээ гэж хүсч байна” гэв.
Хамгийн сонирхолтой нь тус агуйд байгаа хүний яс жирийн хүнийхээс хамаагүй том, урт мөчтэй гэнэ. Мөн хувцас хэрэглэлийн үлдэгдэл ч нэлээд байгаа аж.
 

   

Comments