logo

logo.jpg

Advertisement

Зураг түүхийг авч үлдэнэ-34 БЭЭЖИН ДЭХ ДЭЛХИЙН ПАРК ​

Зураг түүхийг авч үлдэнэ-34                                                                                                            
 БЭЭЖИН ДЭХ ДЭЛХИЙН ПАРК

Бээжин хот дахь дэлхийн паркыг үзэж сонирхов. Хотын баруун урд зүгт нилээд явж байж очдог дэлхийн парк бол жуулчид, иргэдийн сонирхох дуртай байгууламж юм.
Дэлхийн парк нь Бээжингийн Фэн тай тойргийн баруун өмнөд хэсэгт байрладаг. Дэлхийн тавин улс орны тvvх соёл байгалийн зуун есөн гайхамшигийг жижигрvvлэн урлан бvтээж, таван тийвийн газар зvйн байрлалаар эрэмбэ дараатай байршуулж, тэнгис далайг нь ч дөрвөн далайн байршиллын дагуу байгуулсан, 46.7 га талбайтай энэ цэцэрлэгт хүрээлэн нь Ази дэхь их харьцалаар жижигрүүлж байгуулсан том оврын тусгай паркуудын нэг нь юм.
Дэлхийн паркийг 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс албан ёсоор нээж ашиглалтад оруулсан юм. Түүнээс хойш эхний үеийн барилга vзэмжүүдийн онцлогийг нь хэвээр хадгалсан үндсэн дээр шинэ шинэ барилга агуулга нэмж баяжуулан хөгжүүлсээр ирсэн байна. Өдөр болгоны үдээс өмнийн 10 цагаас эхэлж, цэцэрлэгт хүрээлэнгийн уран сайхны хамтлаг жуулчдийг угтан дуу бvжгийн концерт тоглож, үндэстний зан заншлын үзүүлгийн тоглолт гаргадаг бөгөөд бас задгай театртаа дэлхийн олон орны үндэстэнүүдийн бvжгийн концерт тоглож сонирхуулдаг байна.  Аймшигт хотхонд сэтгэл сэргээх мөртөөн айж цочирдам стерео кино үзүүлдэг билээ. Бас Тайландын Заанын тоглолт зэрэг нь хүн амьтны хоорондоо эе найртай байгааг харуулж жуулчин олныг баясгаж алжаал чилээгийг нь тайлдаг байна. 
 
 
 
 
 

Comments